Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Б.*******, М.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******, ******* ургийн овогт *******гийн ******* нарт холбогдох 2136001410194 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, 1956 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, Ховд аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд нь Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******, 2.Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1984 оны 01 дүгээр сарын 14- ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, тус аймгийн Жаргалант сумын багт оршин сууж байсан, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, өмнө нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 18- ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон, тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 83 дугаартай “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******, Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулахын хаалганы цоожийг эвдэн орж 6 ширхэг торыг нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан эд зүйлүүдээ тус багт байрлах Их буян худалдааны төвөөс Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоол хүртэл иргэн В.Даваасамбуугийн эзэмшлийн УБМ улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, хохирогчид 840000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч М.******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулахын цонхны тоосгыг нурааж нэвтрэн орж 11 боодол хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг нууцаар, хууль бусаар авч улмаар тухайн хулгайлсан эд зүйлийг иргэн К.Алпысбайгийн эзэмшлийн ХОА улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж, хохирогчид 330000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 67 настай. Миний хувьд гэр оронгүй, даралт ихтэй, хөл өвддөг, эмчийн хяналтанд байдаг. Хэргийн талаар ойлгосон. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. 1.Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулах буюу хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “...Гэмт хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулах байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-25 дахь тал), 2.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...Ногоон бор өнгийн үдээсгүй торон материалтай 10 х 28 см хэмжээтэй, резин ултай дөрвөлжин хээтэй хажуу хэсэгтэй “sport” гэх бичигтэй нэг хос кет байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), 3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ононбатын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 70 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн зураг №21, зураг №23 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж буй зураг №21 гэж дугаарласан гутлын улны мөр нь Б.*******гаас хураан авсан гэх 1 хос гутлын баруун өмсгөлийн гутлын улны мөртэй хээний дүрслэл, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирно. 3. Шинжилгээнд тэнцэж буй зураг №23 гэж дугаарласан гутлын улны мөр нь Б.*******гаас хураан авсан гэх 1 хос гутлын зүүн өмсгөлийн гутлын улны мөртэй хээний дүрслэл, хэмжээ, элэгдэлт зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирно. 4. Шинжилгээнд ирүүлсэн зураг №21, зураг №23 дээрх гутлын улны мөрүүд нь шинэ үүссэн мөр байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-39 дэх тал), 4.Вендо ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ХЦ21-57 дугаартай “...Дугуйлж хуйлж ороосон 1 м өндөртэй, 11.8 кг нийт 14.39 м урт тор нийт үнэлгээ 840000 төгрөг.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-50 дахь тал), 5.Гэрч М.Баатарбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед Ховдын тулга ХХК-ийн хашаанд гадны 1 хүн ирээд бетон цехийн байрны урд талаар явж байхаар нь би тухайн хүнийг “юу хийж яваа хүн бэ?” гэж асуухад “би тракторын төмөр хайж явна” гэхээр нь “таны хайж яваа төмөр энэ хашаанд байхгүй, та одоо гар” гэж хэлэхэд “компанийн хашаатай залгаа Өргөө барилгын компанийн хашаагаар дамжаад гараад явчихна” гэж хэлээд явсан. ...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед цоожоо шалгахад цоож эвдэрсэн байсан. Тэр үедээ уг цехийн хаалгыг онгорхой орхиж 13 цагийн үед цоож авч ирж цоожлоход 6 ширхэг хуйлаатай төмөр тор алга болсон байсан. Тэр өдрийн 16 цагийн үед өмнөх өдөр явж байсан доголон эрэгтэй хүн манай компанийн хашаанд явж байхаар нь цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал), 6.Гэрч А.Гүлдаригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд Улаанбаатар хотоос ирсэн автобуснаас эм аваад ирж байхад захын урд талын автобусны зогсоолд нэг хөгшин тор зарна гэхээр “ямар үнэтэй юм бэ?, арай хулгайн тор юм биш биз дээ” гэхэд “үгүй ээ, энэ минийх, хулгайн зүйл биш” гэхээр нь “би хүргэндээ өгье” гэж бодоод “авъя” гэхэд нэг машиныг заасан. 5 ширхэг торыг 50000 төгрөгөөр худалдаж авсан. Бас нэг торыг жолооч нь авна гэсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал), 7.Гэрч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 12-13 цагийн хооронд М.******* гэх залуу захын доод талд тод түлш зардаг казак залууд цагаан өнгийн бөөрөнхий боодолтой сараалжин тор өгч байсан. Хэдэн ширхгийг өгч байсныг би хараагүй. Хажуугаар нь өнгөрч байхдаа харсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал), 8.Гэрч Ч.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зах дээр явж байхад М.******* тааралдаад “би ажил хийгээд хөлсөндөө төмөр тор авсан. Түүнийг авч ирж заръя” гэсэн. Би “тэгье” гээд бид хоёр Их буян зах дээр очсон. М.******* түрүүлээд дотогш орсон. Захын үүдэнд хашааны гадна талд таньдаг Даваасамбуу ах машинтайгаа зогсож байхаар нь очоод тамхи авч татаад “та хөлсөнд явах уу?” гэхэд “явна” гэсэн. Тэгэхээр нь дагуулан авч яваад Их буянгийн хашаанд ороод урд талд байдаг контейнерийн тэнд зогссон. Контейнерийн хажууд хэвтүүлээд тавьчихсан байсан 6 ширхэг торыг М.******* бид хоёр өргөөд машинд ачсан. Энэ үед Б.******* гэх хөгшин цаанаас гараад ирсэн. Тэгээд бидний тор ачсан машинд суугаад зах дээр авч ирж 5 ширхэг тор буулгасан. 1 ширхэг торыг жолооч хөлсөндөө аваад явсан. Торыг М.******* нэг казак эмэгтэй хүнд зарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал), 9.Гэрч В.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчимд Их буян захын автомашины зогсоол дээр хөлсөнд явах гээд зогсож байхад Түвшээ гэгч залуу “юм ачих гэсэн юм аа” гээд миний машинд суугаад цаашаа урд талд нь байх уурын зуухны тэр орчимд очоод ухраад зогсчих гээд ухраад зогсоход байшингийн фундом шиг нүхний дэргэд Б.******* хөгшин зогсож байсан. Уг нүхэн дотроос М.******* гэж зах дээр архи уугаад яваад байсан нөхөр хуйлаастай 6 ширхэг төмөр тор ачсан. Түвшээ, Б.*******, М.******* нар миний машинд суугаад захын урд мод зардаг хүмүүсийн орчимд 5 ширхэг тороо буулгаад зарна гээд үлдсэн. Хөлсөнд явсан 3000 төгрөгийг өгөхгүй болохоор би 1 ширхэг торыг хөлсөнд явсан мөнгөний оронд авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал), 10.Иргэн Н.Даргерханаас хулгайлагдсан гэх 5 ширхэг торыг эд мөрийн баримтаар хурааж авсан тухай мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 76-77 дахь тал), 11.2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн иргэн Н.Даргерханаас хурааж аван 5 ширхэг торд үзлэг хийсэн тухай эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 78-79 дэх тал), 12.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саруулзамд эд мөрийн баримтаар хурааж авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 80 дахь тал), 13.Иргэн В.Даваасамбуугаас хулгайлагдсан гэх 1 ширхэг торыг эд мөрийн баримтаар хурааж авсан тухай мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 83-87 дахь тал), 14.Гэрч М.*******, Ч.Түвшинжаргал нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлж мэдүүлэг авахад гэрч М.*******гийн өгсөн “ Тор байсан байшин дотор нь орчихсон байхаар халз тараад “би тор авлаа” гээд тор аваад гарсан.Үлдсэн 1 ширхэг торыг Б.******* хөгшин авч араас гарч ирсэн.” мэдүүлэг (хавтаст хэргийн 91-93 дахь тал), 15.Ховд аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 96-97 дахь тал), 16.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саруулзамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай агуулахын цоожийг эвдчихсэн байхад манаач цоож авч ирж хийх хооронд 6 ширхэг төмөр тор алдагдсан байна лээ. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал), 17.Яллагдагч Ч.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед М.******* намайг Их буян захын урд талын байшин дотор боодолтой тор байгаа тэрийг хулгайлж авах уу гэхээр нь би зөвшөөрөөд хамт хулгай хийхээр болсон юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 191 дэх тал), 18.Яллагдагч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би болсон хэргийн талаар урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг дэлгэрэнгүй ярьж хэлсэн. ...Яллагдагч Ч.Түвшинжаргал нь яагаад тийм мэдүүлэг өгсөн талаар би сайн мэдэхгүй байна. Намайг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гээд өс санаад намайг хамт хулгайн хэрэг хийсэн гэж мэдүүлэг өгсөн байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 195 дахь тал), 19.Гэрч Н.Даргерханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би сүүлд хадам ээжтэйгээ уулзахад чамд өгсөн 5 ширхэг тор хулгайн тор байсан байна. Би цагдаад мэдүүлэг өгсөн. Чамаас бас мэдүүлэг авч магадгүй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 202 дахь тал), 20.Яллагдагч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хувьд Б.*******, Ч.Түвшинжаргал нартай хамт хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.... Анх хулгайлах санааг Ч.Түвшинжаргал гаргасан бөгөөд Б.******* бид 3 хамт хулгайлсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 209-210 дахь тал), 21.Вендо ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ХЦ22-01 дугаартай “...Toyota succeed маркийн тээврийн хэрэгсэл 2021 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээ 12168625 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 226-228 дахь тал), 22.Хэрэг учрал болсон гэх Ховд аймгийн Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулахад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 248- ээс 2 дугаар хавтаст хэрэг 13 дахь тал), 23.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саруулзамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Ховдын тулга ХХК-ийн хашаан дотор байдаг ар талын бетон цех агуулахад 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хулгай орж хучилтын нүхтэй хавтангийн ул сетка алга болсон байна гэж манай манаач надад хэлсэн. ...Манай байгууллагаас тооцож үзэхэд хучилтын нүхтэй хавтангийн ул сетка нийт 11 боодол алга болсон байсан. 1 боодол нь дотроо 20 ширхэг байдаг юм. 1 ширхэг хучилтын нүхтэй хавтангийн ул сетка өргөн нь 40 см, урт нь 110 см хэмжээтэй байдаг юм.” (2 дугаар хавтаст хэрэг 21 дэх тал) гэсэн мэдүүлэг, 24.Иргэн Т.Хүдэрчулуунаас хулгайд алдагдсан гэх 11 боодол хавтангийн ул сеткийг хураан авсан тухай мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэрэг 24 дэх тал), 25.Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэрэг 25-28 дахь тал), 26.Гэрч Т.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би Жаргалант сумын 6 дугаар сургуулийн урд талд байх баригдаж байгаа барилга дээр байж байтал ******* сумын *******гийн ******* гэдэг залуу над дээр ирээд “барилгын өрлөг өрөхөд ашигладаг торон сетка байна та авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “чамд байгаа бол би авъя” гэж хэлсэн. Тэгээд байж байтал М.******* гэх залуу надад манай барилга дээр ХОА гэсэн улсын дугаартай шаргал өнгийн Аллион гэдэг машины ар талын багаажинд ачсан байдалтай 40 см х 120 см хэмжээтэй хучилтын хавтангийн төмөр торон сетка авч ирсэн. Нийт 11 боодол төмөр торон сетка байсан ба 1 боодол 20 ширхэгтэй байх бөгөөд нийт 220 ширхэг хучилтын хавтангийн төмөр торон сетка байсан. Тэгээд би М.*******гээс “чи хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэхэд “80000 төгрөгөөр зарна” гэхээр нь би 80000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэрэг 30 дахь тал), 27.Гэрч К.Алпысбайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Их буян захын урд талын зогсоол дээр өөрийнхөө ХОА улсын дугаартай Аллион маркийн машинтай хүн тээвэрлэх хөлсөнд яваад зогсож байтал нэг намхандуу нуруутай бор царайтай залуу ирээд та хөлсөнд явах уу гэсэн. Тэгэхээр нь би явна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний машинд суугаад Их буян захын дотогшоо хашаа руу нь ороод цааш яваад нэг улаан контейнерийн хажуу талаар цааш ороод овоолсон шороотой, цементэн хашаан дотроос дөрвөлжин нүхтэй, хучилтын нүхтэй хавтангийн ул сетка төмөр тор миний машины арын тээшинд ачсан. Тэр төмөр торнууд хэсэг хэсгээр багцалж боосон байдалтай байсан. Тэгээд тэндээс аваад 6 дугаар сургуулийн замын урд талд баригдаж байгаа барилга дээр очоод Бугаан гол захыг ажиллуулдаг Т.Хүдэрчулуун гэдэг хүнд өгөөд 80000 төгрөг авсан. Тэгээд бид хоёр зах руу яваад тэр залуу зах дээр буусан. Надад таксины хөлс 40000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэрэг 31 дэх тал), 28.Вендо ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХЦ21-106 дугаартай “...Хучилтын нүхтэй хавтангийн ул сетка 2021 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 330000 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 34-37 дахь тал), 29.Гэрч К.Алпысбайгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Уг торыг миний машинд ачиж явсан залууг урд нь харж байсан. Зах дээр архи уугаад хааяа харагдаж байдаг байсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэрэг 50 дахь тал), 30.2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн гэрч К.Алпысбайгаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (2 дугаар хавтаст хэрэг 53-56 дахь тал), 31.Вендо ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн В21/29 дугаартай “...Toyota corolla axio маркын тээврийн хэрэгсэл 2021 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 9657614 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 59-61 дэх тал), 32.Иргэний нэхэмжлэгч Т.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн 11 боодол торыг бүгдийг нь нийлүүлээд 80000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо уг мөнгөө буцааж аваагүй учир энэ мөнгийг нэхэмжилж байна.”гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Гэрч Д.Жаргалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.*******д гэр орон гэж байхгүй. Ховд аймгийн төвд байх юм бол манай гэрт байдаг. Хөдөө буюу Ховд аймгийн ******* суманд очихоор төрсөн охин Н.Булганцэцэгийн гэрт очиж байдаг юм. ...Хувьдаа ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Тэтгэвэр авдаг юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 204 дэх тал), 2.Гэрч Н.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав Б.******* 5 хүүхэдтэй бөгөөд миний хувьд 2 дахь хүүхэд нь юм. Одоо өөрийн гэсэн гэр гээд байх зүйл байхгүй, хүүхдүүдээрээ хэсээд амьдардаг. Өндөр насны тэтгэвэрт байдаг. ...Насаараа цэргийн ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 217-218 дахь тал), 3.Гэрч М.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...Манай ах М.******* дээрээсээ 2 дахь хүүхэд байгаа юм. Манай ах тодорхой эрхэлсэн ажилгүй, сургуульд сураагүй, ямар нэгэн боловсрол байхгүй, тусдаа гараагүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, ганцаараа амьдардаг. ...******* сумын багаас шилжээд Жаргалант сумын багт түр оршин сууж байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 220-221 дэх тал), 4.Шүүгдэгч М.*******, Б.******* нарын ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 128-129 дэх тал), 5.Шүүгдэгч Б.*******д ял оногдуулсан Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай, мөн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 131-134 дэх тал), 6.Шүүгдэгч М.*******д ял оногдуулсан Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн 28 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолууд, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” болон 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамжууд (хавтаст хэргийн 137-166, 2 дугаар хавтаст хэргийн 76-80, 83-91 дахь тал), 7.Ховд аймгийн ******* сумын багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 547 дугаартай “******* овогтой ******* нь тус багийн иргэн мөн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 177 дахь тал), 8.Шүүгдэгч М.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 182- 187 дахь тал), 9.Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Д.Нямдоржийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч А.Гүльдарийн нэхэмжилсэн 50000 төгрөгийг төлж барагдуулсан тухай тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай “******* овогтой ******* зүүн хөлийн дунд чөмөгний хугарлыг хадуулсан, хоёр нүдний хараа муудсан, артерийн даралт ихсэх өвчтэй учир байнга эмчийн хяналтанд байдаг болохыг магадлав.” гэсэн тодорхойлолт, рентген зураг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. 1.2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Б.*******, М.******* нар нь яллагдагч Ч.Түвшинжаргалын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт үйл ажиллагаа явуулдаг Ховдын тулга ХХК-ийн хашаанаас эд зүйл авч зарж борлуулан мөнгөө олох зорилгоор тухай компанийн хашаанд иржээ. Тухайн үед манаач нь агуулахын цоож эвдэрсэн учир цоож авч ирж солих хооронд бетон цехийн агуулах дотроос шүүгдэгч Б.*******, М.*******, яллагдагч Ч.Түвшинжаргал нар 6 ширхэг торыг хулгайлжээ. Улмаар яллагдагч Ч.Түвшинжаргал нь Их буян захын таксины зогсоолоос таксинд явахаар зогсож байсан иргэн В.Даваасамбууг дагуулж ирж, түүний эзэмшлийн УБМ “Пробокс” маркийн тээврийн хэрэгслээр хулгайлсан эд зүйлийг тээвэрлэн, Улаанбаатар хот руу явах автобусны зогсоолд авч ирж иргэн Д.Гүльдарид 5 ширхэг торыг 50000 төгрөгөөр худалдаж, 1 ширхэг торыг таксины хөлсөнд иргэн В.Даваасамбууд өгсөн байна. Шүүгдэгч Б.******* нь өмнө нь компанийн хашаанаас хаягдал төмөр авч ирж тушаадаг байсан бөгөөд тэрээр хашаан дотор явж байх үедээ манаач нь сэжиглэж цагдаад дуудлага өгсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.******* нь агуулахаас тор хулгайлахдаа оролцоогүй гэж мэдүүлж, шинжээчийн дүгнэлтээр хэргийн газраас олдсон гутлын мөр түүний өмсөж явсан гутлын мөртэй таарч тохирсон, яллагдагч Ч.Түвшинжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нас барсан учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг үйл баримт тогтоогджээ. 2.2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч М.******* урьд нь тор хулгайлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт үйл ажиллагаа явуулдаг Ховдын тулга ХХК-ийн хашаанд байрлах бетон цехийн агуулахын цонхны тоосгыг нурааж дотогшоо нэвтэрч хучилтын нүхтэй хавтангийн ул сетка 11 боодлыг авч агуулахаас гарган тавьж, улмаар Их буян захын таксины зогсоолоос таксинд явахаар зогсож байсан иргэн К.Алпысбайг дагуулан ирж түүний эзэмшлийн ХОА улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгслээр тухайн хулгайлсан хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг тээвэрлэж, барилгын ажил гүйцэтгэж байсан Т.Хүдэрчулуунд 80000 төгрөгөөр худалдсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, гэм буруугийн талаар шүүгдэгч нар нь маргаагүй боловч шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Б.*******, М.*******, яллагдагч Ч.Түвшинжаргал нар нь Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулахаас 6 ширхэг тор хулгайлсан үйл баримт тогтоогдож байгаа боловч харин агуулахын хаалганы цоожийг эвдсэн, мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Баатарбилэгийн өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед цоожоо шалгахад цоож эвдэрсэн байсан. Тэр үедээ уг цехийн хаалгыг онгорхой орхиж 13 цагийн үед цоож авч ирж цоожлоход 6 ширхэг хуйлаатай төмөр тор алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал), гэрч Ч.Түвшинжаргалын өгсөн “...М.******* түрүүлээд дотогш орсон. Захын үүдэнд хашааны гадна талд таньдаг Даваасамбуу ах машинтайгаа зогсож байхаар нь очоод тамхи авч татаад “та хөлсөнд явах уу?” гэхэд “явна” гэсэн. Тэгэхээр нь дагуулан авч яваад Их буянгийн хашаанд ороод урд талд байдаг контейнерийн тэнд зогсоосон. Контейнерийн хажууд хэвтүүлээд тавьчихсан байсан 6 ширхэг торыг М.******* бид хоёр өргөөд машинд ачсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал) гэрч В.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчимд Их буян захын автомашины зогсоол дээр хөлсөнд явах гээд зогсож байхад Түвшээ гэгч залуу “юм ачих гэсэн юмаа” гээд миний машинд суугаад цаашаа урд талд нь байх уурын зуухны тэр орчимд очоод ухраад зогсчих гээд ухраад зогсоход байшингийн фундом шиг нүхний дэргэд Б.******* хөгшин зогсож байсан. Уг нүхэн дотроос М.******* гэх зах дээр архи уугаад яваад байдаг нөхөр хуйлаатай 6 ширхэг төмөр тор ачсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саруулзамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай агуулахын цоожийг эвдчихсэн байхад манаач цоож авч ирж хийх хооронд 6 ширхэг төмөр тор алдагдсан байна лээ.” (хавтаст хэргийн 108-109 дэх тал) гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар манаач нь агуулахын цоож эвдэрсэн байсан тул цоож авч ирж солих хооронд дотроос нь эд зүйл хулгайлагдсан, мөн шүүгдэгч нар нь агуулахаас торыг гаргаж байшингийн фундом шиг нүхэнд нууж тавьж байгаад яллагдагч Ч.Түвшинжаргалын дагуулж ирсэн В.Даваасамбуугийн машинаар тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. Мөн гэрч Т.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би Жаргалант сумын 6 дугаар сургуулийн урд талд байх баригдаж байгаа барилга дээр байж байтал ******* сумын *******гийн ******* гэдэг залуу над дээр ирээд “барилгын өрлөг өрөхөд ашигладаг торон сетка байна та авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “чамд байгаа бол би авья” гэж хэлсэн. Тэгээд байж байтал М.******* гэх залуу манай барилга дээр ХОА гэсэн улсын дугаартай шаргал өнгийн Аллион гэдэг машины ар талын багаажинд ачсан байдалтай 40 см х 120 см хэмжээтэй хучилтын хавтангийн төмөр торон сетка авч ирсэн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэрэг 30 дахь тал), гэрч К.Алпысбайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Их буян захын урд талын зогсоол дээр өөрийнхөө ХОА улсын дугаартай Аллион маркийн машинтай хүн тээвэрлэх хөлсөнд яваад зогсож байтал нэг намхандуу нуруутай бор царайтай залуу ирээд “та хөлсөнд явах уу” гэсэн. Тэгэхээр нь би “явна” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний машинд суугаад Их буян захын дотогшоо хашаа руу нь ороод цааш яваад нэг улаан контейнерийн хажуу талаар нарийн цааш ороод овоолсон шороотой, цементэн хашаа дотроос дөрвөлжин нүхтэй, хучилтын хавтангийн ул сетка төмөр тор миний машины арын тээшинд ачсан. Тэр төмөр торнууд хэсэг хэсгээр багцалж боосон байдалтай байсан. Тэгээд тэндээс аваад 6 дугаар сургуулийн замын урд талд баригдаж байгаа барилга дээр очоод Бугаан гол захыг ажиллуулдаг Хүдэрчулуун гэдэг хүнд өгөөд 80000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуураар (2 дугаар хавтаст хэрэг 31 дэх тал) шүүгдэгч М.******* нь бетон цехийн агуулах дотроос хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийн гаргаж хашаан дотор нууж тавиад улмаар иргэн К.Алпысбайг дагуулж ирж түүний эзэмшлийн машинаар тээвэрлэн иргэн Т.Хүдэрчулуунд худалдсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ. Дээрх тогтоогдсон үйл баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ эд зүйл тээвэрлэх зорилгоор урьдчилан машин бэлтгээгүй, харин тор, хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг агуулахаас гаргаж гадаа тавьж байгаад буюу хулгайлах гэмт санаагаа хэрэгжүүлснийхээ дараа иргэн В.Даваасамбуу, К.Алпысбай нарын эзэмшлийн машинаар тухайн эд зүйлсийг тээвэрлэсэн үйлдлийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Иймээс прокурорын яллах дүгнэлтээс шүүгдэгч Б.*******, М.******* нарын бүлэглэж, мөн шүүгдэгч М.*******гийн хулгайлсан эд зүйлсийг машинаар тээвэрлэсэн үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ. Нэг.Харин шүүгдэгч нарт холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Б.*******, М.******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулахад нэвтэрч, 6 ширхэг торыг нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 840000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 1.Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулах буюу хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-25 дахь тал), 2.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...Ногоон бор өнгийн үдээсгүй торон материалтай 10 х 28 см хэмжээтэй, резин ултай дөрвөлжин хээтэй хажуу хэсэгтээ “sport” гэх бичигтэй нэг хос кет байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), 3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ононбатын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 70 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн зураг №21, зураг №23 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэж буй зураг №21 гэж дугаарласан гутлын улны мөр нь Б.*******гаас хураан авсан гэх 1 хос гутлын баруун өмсгөлийн гутлын улны мөртэй хээний дүрслэл, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирно. 3. Шинжилгээнд тэнцэж буй зураг №23 гэж дугаарласан гутлын улны мөр нь Б.*******гаас хураан авсан гэх 1 хос гутлын зүүн өмсгөлийн гутлын улны мөртэй хээний дүрслэл, хэмжээ, элэгдэлт зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирно. 4. Шинжилгээнд ирүүлсэн зураг №21, зураг №23 дээрх гутлын улны мөрүүд нь шинэ үүссэн мөр байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-39 дэх тал), 4.Гэрч М.Баатарбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед цоожоо шалгахад цоож эвдэрсэн байсан. Тэр үедээ уг цехийн хаалгыг онгорхой орхиж 13 цагийн үед цоож авчирч цоожлоход 6 ширхэг хуйлаатай төмөр тор алга болсон байсан. Тэр өдрийн 16 цагийн үед өмнөх өдөр явж байсан доголон эрэгтэй хүн манай компанийн хашаанд явж байхаар нь цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал), 5.Гэрч А.Гүльдаригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд Улаанбаатар хотоос ирсэн автобуснаас эм аваад ирж байхад захын урд талын автобусны зогсоолд нэг хөгшин тор зарна гэхээр “ямар үнэтэй юм бэ?, арай хулгайн тор юм биш биз дээ” гэхэд “үгүй ээ, энэ минийх, хулгайн зүйл биш” гэхээр нь би хүргэндээ өгье гэж бодоод “авъя” гэхэд нэг машиныг заасан. 5 ширхэг торыг 50000 төгрөгөөр худалдаж авсан. Бас нэг торыг жолооч нь авна гэсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал), 6.Гэрч В.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчимд Их буян захын автомашины зогсоол дээр хөлсөнд явах гээд зогсож байхад Түвшээ гэгч залуу “юм ачих гэсэн юмаа” гээд миний машинд суугаад цаашаа урд талд нь байх уурын зуухны тэр орчимд очоод ухраад зогсчих гээд ухраад зогсоход байшингийн фундом шиг нүхний дэргэд Б.******* хөгшин зогсож байсан. Уг нүхэн дотроос М.******* гэж зах дээр архи уугаад яваад байсан нөхөр хуйлаастай 6 ширхэг төмөр тор ачсан. Түвшээ, Б.*******, М.******* нар миний машинд суугаад захын урд мод зардаг хүмүүсийн орчимд 5 ширхэг тороо буулгаад зарна гээд үлдсэн. Хөлсөнд явсан 3000 төгрөгийг өгөхгүй болохоор би 1 ширхэг торыг хөлсөнд явсан мөнгөний оронд авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал), 7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саруулзамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай агуулахын цоожийг эвдчихсэн байхаар нь манаач цоож авч ирж хийх хооронд 6 ширхэг төмөр тор алдагдсан байна лээ. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал), 8.Яллагдагч Ч.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед М.******* намайг Их буян захын урд талын байшин дотор боодолтой тор байгаа тэрийг хулгайлж авах уу гэхээр нь би зөвшөөрөөд хамт хулгай хийхээр болсон юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 191 дэх тал), 9.Гэрч Н.Даргерханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би сүүлд хадам ээжтэйгээ уулзахад чамд өгсөн 5 ширхэг тор хулгайн тор байсан байна. Би цагдаад мэдүүлэг өгсөн. Чамаас бас мэдүүлэг авч магадгүй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 202 дахь тал), 10.Яллагдагч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хувьд Б.*******, Ч.Түвшинжаргал нартай хамт хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.... Анх хулгайлах санааг Ч.Түвшинжаргал гаргасан бөгөөд Б.******* бид гурав хамт хулгайлсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 209-210 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Хоёр. Шүүгдэгч М.******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулахын цонхны тоосгыг нурааж нэвтрэн орж, 11 боодол хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 330000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан 1.Хэрэг учрал болсон гэх Ховд аймгийн Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулахад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 248- ээс 2 дугаар хавтаст хэрэг 13 дахь тал), 2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саруулзамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Ховдын тулга ХХК-ийн хашаан дотор байдаг ар талын бетон цехийн агуулахад 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хулгай орж хучилтын нүхтэй хавтангийн ул сетка алга болсон байна гэж манай манаач надад хэлсэн. ...Манай байгууллагаас тооцож үзэхэд хучилтын нүхтэй хавтангийн ул сетка нийт 11 боодол алга болсон байсан. 1 боодол нь дотроо 20 ширхэг байдаг юм. 1 ширхэг хучилтын нүхтэй хавтангийн ул сетка өргөн нь 40 см, урт нь 110 см хэмжээтэй байдаг юм.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэрэг 21 дэх тал), 3.Иргэн Т.Хүдэрчулуунаас хулгайд алдагдсан гэх 11 боодол хавтангийн ул сеткийг хураан авсан тухай мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэрэг 24 дэх тал), 4.Гэрч Т.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би Жаргалант сумын 6 дугаар сургуулийн урд талд байх баригдаж байгаа барилга дээр байж байтал ******* сумын *******гийн ******* гэдэг залуу над дээр ирээд “барилгын өрлөг өрөхөд ашигладаг торон сетка байна, та авах уу” гэж асуусан. ...Тэгээд байж байтал М.******* гэх залуу надад манай барилга дээр ХОА гэсэн улсын дугаартай шаргал өнгийн Аллион гэдэг машины ар талын багаажинд ачсан байдалтай 40 см х 120 см хэмжээтэй хучилтын хавтангийн төмөр торон сетка авч ирсэн. Нийт 11 боодол төмөр торон сетка байсан ба 1 боодол 20 ширхэгтэй байх бөгөөд нийт 220 ширхэг хучилтын хавтангийн төмөр торон сетка байсан. Тэгээд би М.*******гээс “чи хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэхэд “80000 төгрөгөөр зарна” гэхээр нь би 80000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэрэг 30 дахь тал), 5.Гэрч К.Алпысбайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Их буян захын урд талын зогсоол дээр өөрийнхөө ХОА улсын дугаартай Аллион маркийн машинтай хүн тээвэрлэх хөлсөнд яваад зогсож байтал нэг намхандуу нуруутай бор царайтай залуу ирээд та хөлсөнд явах уу гэсэн. ... Тэр төмөр торнууд хэсэг хэсгээр багцалж боосон байдалтай байсан. Тэгээд тэндээс аваад 6 дугаар сургуулийн замын урд талд баригдаж байгаа барилга дээр очоод Бугаан гол захыг ажиллуулдаг Т.Хүдэрчулуун гэдэг хүнд өгөөд 80000 төгрөг авсан. Тэгээд бид хоёр зах руу яваад тэр залуу зах дээр буусан. Надад таксины хөлс 40000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэрэг 31 дэх тал), 6.Вендо ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХЦ21-106 дугаартай “...Хучилтын нүхтэй хавтангийн ул сетка 2021 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 330000 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 34-37 дахь тал), 7.2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн гэрч К.Алпысбайгаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (2 дугаар хавтаст хэрэг 53-56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******, М.******* нарын бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд, зүйлсийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдсээр байж, Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулахад нэвтэрч 6 ширхэг торыг авч хохирогчид 840000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч М.*******гийн бетон цехийн цонхны тоосгыг нурааж дотогш орж 11 боодол бүхий 330000 төгрөгийн үнэтэй хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг бусдад мэдэгдэлгүйгээр, өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авсан шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжийг хангаж байна гэж дүгнэлээ. Харин шүүгдэгч нарын хувьд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах нь тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хаалгаар болон цонхны тоосгыг нурааж дотогшоо нэвтэрсэн үйлдлийг компанийн бетон цех буюу агуулахад нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ. Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь Ховдын тулга ХХК-ийн агуулахад тор байгаа гэдгийг урьдчилан мэдэж, түүнийг хулгайлж зарж борлуулахаар тохиролцож, гэмт санаагаа хэрэгжүүлсэн буюу бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байна. Иймээс шүүгдэгч Б.*******, М.******* нарын бүлэглэн Ховдын тулга ХХКийн бетон цехийн агуулахад 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэвтэрч, 6 ширхэг торыг нууцаар, хууль бусаар авч хохирогчид 840000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.*******гийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн бетон цехийн агуулахын цонхны тоосгыг нурааж дотогшоо нэвтрэн орж 11 боодол хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 330000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийг “агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг тус тус хангасан, прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Мөн шүүгдэгч М.*******гийн 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны зарчимд нийцнэ. Иймд шүүгдэгч Б.*******, М.******* нарыг бүлэглэн Ховдын тулга ХХК-ийн бетон цехийн агуулахад нэвтэрч нууцаар, хууль бусаар 6 ширхэг тор авсан, шүүгдэгч М.*******г мөн тус компанийн бетон цехийн агуулахад нэвтэрч нууцаар, хууль бусаар 11 боодол хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг авсан буюу хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.******* нь Ховдын тулга ХХК-ийн хашаанаас хаягдал төмөр авч тушааж мөнгөөр нь архи, согтууруулах ундааны зүйл худалдан авч хэрэглэдэг үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, мөнгөний хэрэгцээ, шаардлага гарсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: 1.Шүүгдэгч Б.*******, М.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ховдын тулга ХХК-нд 840000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлагдсан 6 ширхэг торыг биет байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саруулзамд хүлээлгэн өгсөн байна. (хавтаст хэргийн 80 дахь тал). Мөн шүүгдэгч нар нь хулгайлсан 5 ширхэг торыг иргэний нэхэмжлэгч А.Гүльдарид 50000 төгрөгөөр худалдаж, 1 ширхэг торыг иргэний нэхэмжлэгч В.Даваасамбууд таксины хөлсөнд өгсөн болох нь яллагдагч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. 2.Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ховдын тулга ХХК-нд 330000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлагдсан 11 боодол хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг биет байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саруулзамд хүлээлгэн өгсөн байна. (хавтаст хэргийн 80 дахь тал) Шүүгдэгч нь хулгайлсан 11 боодол хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг иргэний нэхэмжлэгч Т.Хүдэрчулуунд 80000 төгрөгөөр худалдсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь учирсан хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байгаа талаар мэдүүлжээ. Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар 1.Шүүгдэгч Б.******* нь урьд нь Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03- ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь дээрх шийтгэх тогтоол болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 131-134 дэх тал), Мөн шүүгдэгч Б.******* нь хувийн байдлын хувьд ганц бие, өөрийн гэсэн орон гэр, эд хөрөнгөгүй, эмчийн хяналтад байдаг зэрэг нөхцөл байдал хэрэгт цугларсан гэрч Д.Жаргалмаа, Н.Болормаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 204, 217-218 дахь тал), Ховд аймгийн ******* сумын багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 547 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 177 дахь тал), тус аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна. 2.Шүүгдэгч М.******* нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн 83 дугаартай “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.*******гийн эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаартай “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.*******гийн эдлэх 1 жил 7 сар 12 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож тус тус шийдвэрлэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 73, 28, 69, 74, 179 дугаартай шийтгэх тогтоол, шүүгчийн 88, 180 дугаартай захирамжийн хуулбараар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 137-166, 2 дугаар хавтаст хэргийн 76-80, 83-91 дахь тал) Шүүгдэгч нарын үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд, шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ иргэний нэхэмжлэгчид 50000 төгрөгийг төлснийг “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсний дараа 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******, М.******* нарыг “хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ганц бие, 65 настай, эмчийн хяналтад байдаг гэх хувийн байдал, иргэний нэхэмжлэгч А.Гүльдарид 50000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх хохиролгүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв. Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ял дээр дээрх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосон хорих ялаас шүүгдэгч нь 2 сар 9 хоногийг хорих ялыг эдэлж, 1 жил 2 сар 21 хоногийн үлдэгдэлтэй болох нь улсын яллагчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүний тоо бүртгэгчийн ялын тооцооны хуудсаар нотлогдож байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүнийг нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 21 хоногийн хугаагаар хорих ялаар тогтоов. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нар нь хулгайлсан 6 ширхэг тороос 5 ширхгийг нь иргэн А.Гүльдарид 50000 төгрөгөөр, шүүгдэгч М.******* нь хулгайлсан 11 боодол хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг 80000 төгрөгөөр иргэн Т.Хүдэрчулуунд тус тус худалдсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдаж орлого олсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******гаас 25000 төгрөг, шүүгдэгч М.*******гээс 105000 төгрөгийг /25000+80000=105000 төгрөг/ тус тус хувьд ногдох орлогоос албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.*******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******, М.******* нарын хулгайлсан 6 ширхэг тор, шүүгдэгч Б.*******гийн хулгайлсан 11 боодол хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг биет байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Саруулзамд тус тус хүлээлгэж өгсөн нь мөрдөгчийн эд мөрийн баримтаар хурааж авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр (хавтаст хэргийн 80 дахь тал) тогтоогдож байх тул тэдгээрийг хохирогчид төлөх хохиролгүй гэж үзлээ. Иргэний нэхэмжлэгч А.Гүльдарид учирсан 50000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.******* төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдоржийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгчийн тодорхойлолтоор нотлогдсон, иргэний нэхэмжлэгч В.Даваасамбуу нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн учир шүүгдэгч нарыг иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Харин шүүгдэгч М.******* хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг иргэний нэхэмжлэгч Т.Хүдэрчулуунд 80000 төгрөгөөр худалдсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 80000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 21360014700194 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд, хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь иргэний нэхэмжлэгч Б.*******д 50000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос пүүзийг эзэмшигч нь болох шүүгдэгч Б.*******д буцаан олгож, СД 1 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Б.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.*******, М.******* нарын болон шүүгдэгч М.*******гийн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******, шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн ******* нарыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.*******д оногдуулсан 3 жил 8 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого шүүгдэгч Б.*******гаас 25000 /хорин таван мянга/ төгрөг, шүүгдэгч М.*******гээс 105000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох орлогоос албадан гаргуулж улсын төсөлт шилжүүлсүгэй.

7.Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.*******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.*******гээс 80000 /наян мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Хүдэрчулуунд олгосугай.

9.21360014700194 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд, хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгч Б.******* нь иргэний нэхэмжлэгч А.Гүльдарид 50000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос пүүзийг шүүгдэгч Б.*******д буцаан олгож, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай. 11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК