Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ж.Баянжаргал,

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111 01221 1213 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг, Ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дарь эх 361-877 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 451 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 270 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар

 

Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн П.Урангоогийн Баянгол дүүргийн нутаг 25 дугаар эмийн сангаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Монос эмийн сангийн чиглэлд хүргүүлж үйлчлүүлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Монос эмийн сангийн орчимд буухдаа орхиж гээгдүүлсэн эд хөрөнгө болох iphone хr маркын гар утсыг эзэмшин завшиж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах улсын их дэлгүүрийн орчимд тус утсыг зарж захиран зарцуулж П.Урангоод 950.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Бгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэв.

 

Шүүгдэгч Б.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би өөрийн 66-94 УНТ улсын дугаартай IPCYM маркийн саарал өнгийн бага оврын жийп машинтай таксинд явдаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25-р эмийн сангийн ойролцоо таксинд явж байхад 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд дагуулсан 20 орчим насны охин суусан. Тэгээд тэр хоёрыг Чингэлтэй дүүргийн 2-р хороо бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах Монос эмийн сангийн гадаа буулгаад хөдөлж явж байгаад ард талын суудлаа харахад цагаан өнгийн Iphone маркийн гар утас байсан. Тэгэхээр нь би тус гар утсыг аваад машиныхаа урд талын хайрцаганд унтраагаад хийсэн ба орой гэртээ ороод уг гар утсанд байсан сим картыг гаргаж хаяад өөрийн 99810763 дугаарын сим картыг хийгээд гар утсыг барьсан юм. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дарь эхэд таксинд явж байгаад 35 орчим насны залууг суулгаад Улсын их дэлгүүр лүү явахаар болсон ба явж байх замдаа би тэр залууд хандаад iphone маркийн гар утсыг ашиглаж чадахгүй байна гэхэд тэр залуу надаас та гap утсаа зарах уу гэсэн тэгэхээр нь би чи хэдээр авах юм бэгэхэд 500.000 төгрөгөөр авъя гэхээр нь би тэр залууд чи өөрийнхөө барьж байгаа гар утсыг өгчих гээд тэр залуугийн Samsung маркийн rap утсыг 200.000 төгрөгөнд бодож аваад үлдэгдэл 320,000 төгрегийг өөрийн 5001339897 тоот дансаар авсан юм. Тэгээд би хүний мартаж буусан lphone-xr гap утсыг зарчхаад байж байхад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг цагдаагаас дуудсан ба тухайн өдрөө миний бие Iphone-Xr маркийн гар утсыг худалдаж авсан Цэнд-Аюуш гэх хүнд 320.000 төгрөгийг бэлнээр мөн 200.000 төгрөгөнд бодож авсан Samsung Маркийн гар утсыг буцаан өгч хохирлыг барагдуулсан байгаа..” гэсэн мэдүүлэг /хх-55/,

 

          Хохирогч П.Ур мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.. би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг 25 дугаар эмийн сангийн эндээс таксинд суугаад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Моносын урд талд буухдаа iphone хг маркын гар утсаа мартаж буусан. Манай 6 настай дүү сандал дээр тавиад буусан байна.. гэх мэдүүлэг /хх-8-13/,

 

Гэрч О.Цэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..би такси бариад Улсын их дэлгүүр рүү явсан явсан. Таксинд явж байхад жолооч ах айфоне экс маркын гар утас гаргаж ирээд манай хүүгийн утас байгаа юм худалдаж авах уу гэхээр нь би дүүгийнхээ а-6 плас маркын гар утсыг 200.000 төгрөгөнд бодож өгөөд нэмж 335.000 төгрөгийг 5001339897 тоот данс руу шилжүүлээд айфоне экс ар маркын гар утсыг авсан.. гэх мэдүүлэг /хх-15/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21-834 дугаартай iphone хг маркын гар утсыг 950.000 төгрөгөөр үнэлсэн төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, /хх-19-20/, Скайтел ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 21/13165 дугаартай албан бичиг /xx-29/, шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн П.Урангоогийн Баянгол дүүргийн нутаг 25 дугаар эмийн сангаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Монос эмийн сангийн чиглэлд хүргүүлж үйлчлүүлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Монос эмийн сангийн орчимд буух үедээ орхисон iphone-хr маркын гар утсыг авч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах улсын их дэлгүүрийн орчимд тус утсыг зарж П.Урангоод 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдэл нь “Бусдын эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч П.Урангоо, иргэний нэхэмжлэгч О.Цэнд-Аюуш нар нь хохиролоо бүрэн барагдуулж авсан шүүгдэгчээс өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанБусдын эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял  оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР