Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 402

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 24-20 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Шар мэнд овгийн Борын Даваадолгорын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Даваадолгор, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Даваадолгор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Хүрэмт рашаан сувилалд 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сав угаагчаар ажиллаж байсан. Тухайн үед олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг ташаарч Даваасүрэн гэж бичсэнээс хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсон тул намайг Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Хүрэмт рашаан сувилалд 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сав угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Даваадолгор нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Даваадолгор нь Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Хүрэмт рашаан сувилалд 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сав угаагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 498 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 103 тоот, 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 265 тоот тушаалууд, улсын бүртгэлийн хэлтсээс олгосон №00/002359 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Т.Чулуунбат, Г.Бямбатогоо, Ц.Даваа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарШар мэнд овгийн Борын Даваадолгорыг Өвөрхангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Хүрэмт рашаан сувилалд 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сав угаагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА