| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00370/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 403
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Цагаан бургалтай ХХК-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 461 дүгээр байр 8 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 40 настай, Норовын Алтанганаад холбогдох
7 266 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Цагаан бургалтай ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Н.Алтанганаагаас 7 266 900 төгрөгийн орон сууцны төлбөр гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Н.Алтанганаа нь орон сууцны үндсэн төлбөрийн дутуу 4 844 600 төгрөгийг төлж барагдуулсан ба алданги 2 909 784 төгрөгийг авахгүйгээр тохирсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Цагаан бургалтай ХХК нь Н.Алтанганаад холбогдуулан 7 266 900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7 266 900 төгрөгнөөс 4 844 600 төгрөгийг төлсөн, алданги 2 909 784 төгрөгийг авахгүйгээр тохирсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тулга нь Н.Алтанганаад холбогдуулан 7 266 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Алтанганаагаас 65610 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 65610 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 131220 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА