| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00364/И |
| Дугаар | 404 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 404
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Төгрөг сум, 2 дугаар баг, Их-Ус гэдэг газарт оршин суух Цагаан бөө овогт Самдансүрэнгийн Гантулга /РД:ЙН59111019/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэгнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Гантулга нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1980 оны 11 дүгээр сарын 01-нээс 1992 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.
Иймд намайг 1980 оны 11 дүгээр сарын 01-нээс 1992 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Гантулга нь 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1, 2 дугаар тал/
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.
С.Гантулга нь 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 482 тоот архивын лавлагаа /хх-ийн 4-5 дугаар тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч Ц.Цэрэндорж, Т.Бадамдорж, Д.Цэвэлравжаанарын мэдүүлэг /хх-ийн 19, 21, 24 дүгээр тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд С.Гантулгын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэйгэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Цагаан бөө овогт Самдансүрэнгийн Гантулга /РД:ЙН59111019/-ын 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ