Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

           

                                   

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дара Ө.Бишрэлт,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Д/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Битүү овогт Баянзулын Дашнямд холбогдох эрүүгийн 2111 00000 1360 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 68-928 тоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэх эдлэж байгаагүй. Боржигон овгийн Баянзулын Дашням /РД:ДЖ97042512/,

 

Шүүгдэгч Б.Д нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Далайхүү худалдааны төвийн хойд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Чи намайг танихгүй байна уу” гэх шалтгаанаар дайрч улмаар Д.Бат-Эрдэний нүүрлүү  хөлөөр өшиглөж, цээжрүү нь цохиж хамар ясны цөмөрсөн, таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, баруун доод зовхи, зүүн долоовор хуруунд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Даас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж байна..” гэв.

Шүүгдэгч Б.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байх манай хуурай ах Норовцэрэнтэй хамт 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи уугаад сууж байхад манай эхнэр Хулангийн найз Бат-Эрдэнэ гэдэг хүн над руу залгаад хаана байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би 17-н автобусны буудлын хажууд байдаг Далайхүү худалдааны төвийн хойно хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд шөний 03 цагийн үед Бат-Эрдэнэ ирчихлээ гэж хэлэхээр нь би нилээдгүй согтолттой яваад очиход Баь-Эрпдэнэ зогсож байсан. Тэгээд би Бат-Эрдэнийг таниад “чи Хулангийнд байсан залуу байна шүү дээ” гэж хэлсэн чинь би биш гээд гүрийгээд, хэгжүүрхээд байхаар нь уур хүрээд шанаа руу нь нэг удаа цохисон чинь Бат-Эрдэнэ бид 2 зууралдаад авсан. Зууралдаж байх үед Норовцэрэн ахын эхнэр Хулан хоёр хүрч ирээд бид хоёрыг салгаж гэж оролдож байсан.санагдаж байна. Тэгээд Туяа Бат-Эрдэнийг аваад цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би Бат-Эрдэний араас очоод сууж байхад нь нүүр лүү нь нэг удуу өшиглөсөн. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна..” гэсэн мэдүүлэг /хх-55-56/,

 

Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд шөнө 3 цагийн үед би нэг найзтайгаа таарч пиво уучихаад 32-ын тойргийн тэр хавьд явж байхад Хулангийн дугаараас нөхөр нь залгаад “Хаана явна уулзах хэрэг байна” гэхээр нь зөвшөөрөөд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байх Далайхүү худалдааны төвийн ард очсон. Тэнд Дашням намайг хүлээж байсан. Тэгээд би гар барих гэтэл Дашням “Өө чи мөн байна шүү дээ” гэж хэлээд зодох гэж дайраад заамдаж барьж байгаад блокон хашаа руу шахаад бид хоёр ноцолдож байхад цээж рүү нэг удаа цохисон, тэгэхээр нь би “чи намайг танихгүй байна уу? би чамайг таньж байна” гэж хэлээд хувцсаа тайлаад намайг унагаахаар нь босч ирээд хувцсаа тайлаад байж байхад Хулан нэг танихгүй намхан эгчтэй ирээд та нар буруу ойлгоод байна гэж хэлээд бид хоёрыг салгасан. Тэгээд би тэр хэдээс зайтай сууж байхад Хулан нөхөртэйгөө ирээд гэнэт дайраад өшиглөсөн. Тэгээд Хулан тэнд байсан намхан эгч бид хоёрыг салгасны дараа ах ирээд тэр залуутай муудалцаад барьцалдаж аваад салсан. Зодолдож цохилцсон зүйл байхгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа Хулан цагдаа дуудаад манай нөхрийг зодоод байна гэж хэлсэн. Ах болон би тэр залууг цохисон зодсон зүйл байхгүй. Дашням миний хамрыг өшиглөж хугалсан. Цээж рүү бас цохисон. Хувцасаа бол би гудамнаас хайгаад олсон. Би болон Дашням бага зэрэг согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-5-7/,

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.. Хулан бид хоёр Далайхүү худалдааны төвийн зүүн хойд талд очиход Дашням Бат-Эрдэнэ гэх залуутай ноцолдоод байж байхаар нь Хулан бид хоёр очоод салгасан. Тэгээд би тэр залууг Дашнямаас холдуулах гэж оролдсон. Тэгээд тэр залууг дагуулаад Далайхүү худалдааны төвийн хойно байрлах контейнерийн хажууд авчирсан чинь Дашням араас нь гүйгээд ирэхээр нь Хулан бид хоёр болиулах гээд өөдөөс нь түлхсэн боловч дийлээгүй. Тэгээд Дашням тэр залууг сууж байхад нь нүүр лүү нь өшиглөх шиг болохоор нь би Дашнямыг түлхээд тэр залууг босгоод цааш нь аваад явсан ... тухайн өдөр би Дашням Хулан хоёртой хамт бага зэрэг архи уусан. Гэхдээ тухайн үеийн үйл явдлыг сайн санаж байна. Дашням Хулан хоёр бага зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг/хх-10/,

Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-16-17/ “.. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Далайхүү худалдааны төвийн ард очиход манай нөхөр Дашням цээж нүцгэн манай найз Бат-Эрдэнийн энгэрээс зуурчихсан зогсож байхаар нь би болиоч гэж хэлээд тэр хоёрыг салгаад Бат-Эрдэнийг Туяа эгч холдуулах гэж оролдож байхад Дашням тэр хоёрын араас нь гүйж очоод Бат-Эрдэнийг тэнд байсан хогийн савны хажууд сууж байхад нь нүүр лүү нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 19064  дугаартай дүгнэлтэд: /хх-21-22/ “... Д. биед хамар ясны цөмөрсөн, таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, баруун доод зовхи, зүүн долоовор хуруунд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун мөр даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-21-22х/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-33х/, -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-1/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 34/, шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Далайхүү худалдааны төвийн хойд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Чи намайг танихгүй байна уу” гэх шалтгаанаар Д.Бат-Эрдэнэ лүү дайрч түүний нүүр лүү  хөлөөр өшиглөж, цээж рүү нь  цохиж түүний биед хамар ясны цөмөрсөн, таславчийн зөрүүтэй хугарал, таславчийн муруйлт, баруун доод зовхи, зүүн долоовор хуруунд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.Бат-Эрдэнэ лүү дайрч улмаар хүч хэрэглэн түүний нүүр лүү  хөлөөр өшиглөж, цээж рүү нь  цохиж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Бат-Эрдэнэ 830.000 төгрөгийн хохирол баримтаар гаргаж өгснийг шүүгдэгч Б.Д төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос өөр нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Дыг бусдад төлөх төлбөргүй үзлээ.

 

Шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний хамгийн доод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Дд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч  Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР