Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ид холбогдох эрүүгийн 2108000001564 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, ******* оны *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт ******* аймаг, ******* сум, *******, ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй,

   урьд Сум дундын 13 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 жил 6 сар хорих ял,

   ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сар хорих ял,

   ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэгдсэн,

   ******* овогт *******ийн ******* /РД: ................./.

 

   Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнө дүүргийн , тоотод иргэн Ш.ын эзэмшлийн ийн зориулалттай өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, монгол дээл 1 ширхэг, хурганы арьс 3 ширхэг, хар өнгийн эрэгтэй цүнх 1 ширхэг, нийт 1.055.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө дүүргийн , тоотод оршин суух иргэн Д.ы гэрээс “Huawei” загварын гар утас болон цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас 608.300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө , тоотод оршин суух иргэн Ш.ын гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Ш.ыг унтсан хойгуур гэрээс нь 42 инчийн зурагтыг “Скаймедиа” төхөөрөмжийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 570.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

   Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   А. Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнө дүүргийн , тоотод иргэн Ш.ын эзэмшлийн ийн зориулалттай өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, монгол дээл 1 ширхэг, хурганы арьс 3 ширхэг, хар өнгийн эрэгтэй цүнх 1 ширхэг, нийт 1.055.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хэргийн хувьд:

 

  1. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 3-8 дахь тал),

 

  1. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 11-12 дахь тал),

 

  1. Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтас хэргийн 15 дахь тал),

 

  1. Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 07 дугаар сард хувь хүнээс сэгсүүргэн үс, хөх торго, мөнгөн товч аваад дээлийн өнгө сэргээж оёулах гэж материалуудаа хүлээж авсан байсан юм. Би 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед уг сэгсүүргэн дотортой хөх торгон, сэлгээтэй мөнгөн товчтой дээлээ оёж 23 цагийн үед л дуусгаад хүүхдээ ирэхээр нь хаалгаа цоожлуулна гэж бодоод оёдол засварын байшингаа цоожлоогүй онгорхой хаалгаа хаачихаад хойд монгол гэрт ороод мартаад унтчихсан байсан. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өглөө буюу 11 цагийн үед ын байшиндаа ороод хөх торгон, сэлгээтэй мөнгөн товчтой дээлээ үзтэл алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Мөн манай ээс 3 ширхэг хурганы арьс, манай хүүхдийн хэрэглэж байсан хар өнгийн мөрөвчтэй хар цүнх алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

  1. Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай гэрийн доод талд лам гэж ах байдаг юм. Тэднийд хааяа орж гардаг болохоор нэг ороод жоохон буу халаад сууж байхад ах надад дэлгүүрийн хажуу талд байрлах дээл оёдог хүүхний байшингаас нь нэг дээл хулгайд алдагдсан талаар надад ярьж байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тэдний гэрт нь манай найз гэрт ирээд шараа тайлах уу гээд хамт дэлгүүр гарах гээд доош уруудаад алхаж явтал замд л гэж дууддаг залуутай тааралдсан. Хархорин ороод нэг сэгсүүргэн дотортой дээл зараадахъя гэхээр нь би дотроо энэнд ийм сэгсүүргэн дээл байх ёсгүй дээ гэж бодсон. Учир нь нөгөө ахаас дэлгүүрийн хойд талын айлаас дээл хулгайд алдагдсан талаар 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сонссон байсан. Тэгээд ын зарах гээд байгаа дээл нь энэ юм биш үү гэж бодоод хэргийн эзэн гараад ирж байгаа юм биш биз гээд хажууд байсан болохоор хараад нэг нэгэн рүүгээ нүдээрээ толгой дохиод ирмээд за за больё бид хоёр завгүй гэж салаад явсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

  1. Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай гэрийн доод талд лам гэж ах байдаг юм. Тэднийхээр хааяа орж гардаг болохоор нэг ороод жоохон буу халаад сууж байхад ах надад дэлгүүрийн хажуу талд байрлах дээл оёдог хүүхний байшингаас нь нэг дээл хулгайд алдагдсан талаар надад ярьж байсан юм. Тухайн үед би тоогооч үгүй аан гээд л удалгүй буцаад гарсан юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өглөө 08 цагийн үед гудамжны найз гийн гэрт нь өмнөх өдөр нь архи уусан жоохон шарталтын байдалтай ганц нэг 100 гр олж уух санаатай очсон юм. Манай гэрээс дээш яваад гийн гэр нь байдаг юм. Тэгээд тэй хамт дэлгүүр гарах гээд доош уруудаад алхаж явтал замд л гэж дууддаг залуутай таарлдсан. Энэ үед бид хоёрт хандаж Хархорин зах орж сэгсүүргэн дээл байна үүнийг зараад хүүхэддээ нэг өмд, куртка авчихмаар байна гэж хэлсэн юм. Энэ үед би гэнэт нөгөө ахын хэлсэн дээл алга болсон хулгайн хэрэг санаанд ороод д хандаж үгүй ээ яршиг зүгээр хэрэггүй чадахгүй завгүй л гэж хэлсэн. надад хэлэхдээ хамт явчихаад ирье гээд хэлээд байхаар нь бид хоёр төвөг төвөг гээд л гэрлүүгээ, бид хоёр бас гэр гэрлүүгээ салаад явсан. нэлээн холдоод явсны дараахан д хандаж наад ын чинь зарах гээд байгаа дээл чинь ахын нэг дээл алга болсон хулгайн хэрэг гарсан талаар яриад байсан, аягүй бол тэр байж мэднэ гээд хоёулаа хулгай хэрэгт орооцолдоод яахав гээд орхисон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

 

  1. Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Зээлийн 16-46 тоотод манай ээж ы төрсөн эгч /бурхан болсон/ түүний зээ болох гэж залуу байдаг юм. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед би гэртээ ирээд хэвтэж байтал ээж маань цуг байсан. Тэгээд олон жил ирээгүй манай ээжтэй уулзаагүй шорон оронд орсон л гэж дуулдсан. 21 цаг өнгөрч байхад ирээд цай унд уугаад манай ээж болон надтай золгоод сууж байтал хүргэн ах Оокоо ирсэн юм. Би хүргэн ахтай гадагшаа гарч дэлгүүр орж 1 шил 0.75 л Хараа архи авч гэртээ ирж бид гурав хувааж уугаад жоохон халаад ахиж дэлгүүр яваад 2 шил 0.75 л Хараа архи авч уугаад би муудсан тасараад орлуугаа ороод унтаад өгсөн. Хүргэн ах гэрлүүгээ доошоо уруудаад явсан байх би унтсан байсан. Өглөө ээж намайг татаж сэрээгээд нөгөө чинь миний хамаг юм аваад явчихлаа гар утас, гар цүнх, эмнэлгийн бичиг баримт, уудаг эмийг хүртэл аваад явчихлаа харин энд нэг үстэй дээл үлдээгээд явсан байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэгвэл яадаг юм энэ дээлийг нь зарж тал мөнгөө ч гэсэн болов олж авъя гэж ярьсан. Түүнээс хойш гудамжинд гараад тааралдсан хүмүүсдээ дээл авах уу талаар хэлж ярьсан. Тэгээд хүн аваагүй учир уг сэгсүүргэн дотортой торгон дээлийг гэртээ л ээж маань хадгалж байсан юм. Шөнө намайг согтоод унтсан хойгуур гарч яваад уг цэнхэр торгон сэгсүүргэн дээлийг аваад орж ирсэн гэж ээж маань хэлж байгаа юм. Тэгээд өглөө үүр цайгаагүй байхад босоод бид нарыг унтаж байх хойгуур манай ээжийн цүнхтэй эм, бичиг баримт, гар утсыг нь хулгайлаад аваад явсан байгаа юм. Дээлнээс өөр эд зүйл үлдээгээгүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

  1. ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №21/076 дугаартай “...Монгол дээл, ашиглалтанд орсон он тодорхойгүй, хуучин даавуугаар өнгөлсөн 900.000 төгрөг...” гэх алдагдсан эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

  1. ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №21/075 дугаартай “...2021 онд ашиглалтанд орсон хурганы арьс 3 ширхэг, Хар өнгийн 2021 онд ашиглалтанд орсон эрэгтэй цүнх 1 ширхэг, нийт үнэлгээ 155.000 төгрөг...” гэх алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал),

 

  1. Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим баруун салаанд байдаг манай эмээгийн дүү ы гэрт очсон. Тэгтэл 01 цагийн орчим ах унтаад өгөхөөр нь би явъя гэж бодоод тэдний гэрээс гарсан. Тэгээд гараад гудамжинд явж байгаад цэнхэр өнгийн гүйдэг хаалгатай модон хашааны хаалга нээлттэй байхаар нь тэр хашааруу орж жорлонд нь бие засчихаад гараад иртэл тэр айлын хашаанд дээд талдаа Оёдолчин, канон гэсэн хаягтай цагаан өнгийн байшин гэрэлтэй байхаар нь хаалгыг нь татаж үзэхэд онгорхой байсан. Би дотогшоо ороход ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд тэндээс цэнхэр өнгийн хурган дээл, 3 ширхэг хурганы арьс зэргийг тэнд байсан хар өнгийн цүнхэнд хийгээд гарч яваад буцаад эгчийн гэрлүү ороод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

 

Б. Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө дүүргийн , тоотод оршин суух иргэн Д.ы гэрээс “Huawei” загварын гар утас болон цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас 608.300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэргийн хувьд:

 

  1. Хохирогч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 сарын 16-ны өдөр дүүргийн , тоот гэртээ байхад манай төрсөн эгч талийгаач ийн зээ хүү гэх залуу халамцуу гаднаас орж ирээд мэнд ус мэдээд би хоол цай хийж өгчихөөд ойр зуурын зүйл ярьж байгаад явлаа гээд гараад явсан ба удалгүй буцаж орж ирээд миний гар утсаар хүнтэй яриад манайд хонохоор болоод унтаж амарсан. Тэгээд өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 06 цагийн үед би сэрээд гар утсаа хайгаад олоогүй бас миний цүнх байхгүй байхаар нь г сэжиглээд эгчийнхээ эд зүйлийг гаргаад өгчих мөрөөрөө айлд хонож чадахгүй ямар муухай хүүхэд вэ гэхэд уучлаарай таны цүнх, гар утас гадаа байгаа би аваад ирье гэхээр нь зээ охин ыг хамт гаръя гээд дагуулаад гарахад манай хажууханд байдаг эзэнгүй 2 давхар байшинг заагаад дээвэр дээр нь тавьчихсан байгаа ыг дээш нь өргөөд гараад авчих би гарч чадахгүй байна гэж хэлээд ыг байшин дээр гартал шууд гудамж уруудаад зугтаагаад явчихсан. ...******* манай гэрт цэнхэр өнгийн үстэй дээлнээс өөр зүйл барьж орж ирээгүй. Тэр цэнхэр өнгийн үстэй дээлийг цагдаа хурааж аваад явсан. ******* манайд өөр юу ч үлдээгээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106, 109 дэх тал),

 

  1. Насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ах гэрээс гарч ороод яваад байсан. Ингээд шөнөдөө цэнхэр өнгийн үстэй дээл авчирсан. Хаанаас дээрх дээлийг авчирснаа ******* ах хэлээгүй. Тэгтэл маргааш нь үүрээр 06 цагийн үед эмээ намайг сэрээгээд миний гар утас, цүнхтэй мөнгө, бичиг баримт, эм зэрэг алга болчихлоо гээд ******* ахыг авсан байна гаргаад ир гээд байсан. ******* ах тэр юм чинь гадаа байшингийн хоёр давхар дээр байгаа гэсэн. Ингээд эмээ, ******* ах бид гурав гадагшаа гараад эмээ намайг байшингийн хоёр давхарлуу өргөөд гаргах хооронд ******* ах гараад зугтаачихсан. ...манай гэрт цэнхэр өнгийн үстэй дээлнээс өөр зүйл орхиогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал),

 

  1. “” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21/074 дугаартай “...Huawei фирм, загвар тодорхойгүй, хуучин хэрэглэж байсан гар утас 1 ширхэг, Цахим хуучин хэрэглэж байсан иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны Виза карт 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны карт 1 ширхэг, эмэгтэй улаан хүрэн өнгийн хуучин хэрэглэж байсан арьсан цүнх 1 ширхэг, өвчин намдаах, нэр тодорхойгүй эм 1 ширхэг, бэлэн мөнгө 110.000 төгрөг...нийт 608.300 төгрөг...” гэх алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 121 дэх тал),

 

  1. Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би үүрээр сэрээд эгчийн ягаан өнгийн ЛЖ маркийн гар утсыг нь тэднийд байсан бор өнгийн цүнхэнд хийгээд аваад гарсан. Ингээд шууд такси бариад Хархорин зах дээр очоод эгчийн гар утсыг огт танихгүй эмэгтэй хүнд 70.000 төгрөгөөр худалдаад мөнгөөр нь архи авч уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дэх тал),

 

  В. 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө , тоотод оршин суух иргэн Ш.ын гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Ш.ыг унтсан хойгуур гэрээс нь 42 инчийн зурагтыг “Скаймедиа” төхөөрөмжийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 570.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэргийн хувьд:

 

  1. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 137-139 дэх тал),

 

  1. Хохирогч Ш.ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө 22 цагийн үед төв Хаан банкны гадаа гэрлүүгээ харих гээд явж байтал замд 20 гаруй насны нэг танихгүй залуу тааралдаад надад “сайн байна уу” ахаа дүү нь ******* аймгаас явж байгаа юм. Налайхад ирсэн чинь таньж мэддэг хүн байдаггүй дүүдээ тус болооч гэхээр би тэр залууг өрөвдөөд гэрлүүгээ дагуулж орж танилцсан. Тэгсэн тэр залуу надад 0.5 литрийн Чингис нэртэй архи гаргаж өгөөд хувааж ууя гэхээр нь зөвшөөрөөд тэр архийг нь хувааж уусан. Ингээд удалгүй би уусан архиндаа согтоод тасраад унтаад өгчихсөн байсан. Гэтэл нэг сэрсэн манай гэрт байсан 42 инчийн хар ЛСД зурагт болон Скаймедиагийн интернет хүлээн авагч төхөөрөмж хоёр байхгүй болчихсон байсан юм. ...би өөрийн хулгайд алдагдсан эд зүйлсээ буцааж авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149 дэх тал),

 

  1. “” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21-81 дугаартай “...Samsung маркийн 42 инчийн, 2020 онд авч байсан, хуучин зурагт 1 ширхэг 408.000 төгрөг, Sкymedia интернет хүлээн авч, 2020 онд авч байсан хуучин 162.000 төгрөг, нийт 570.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 158-159 дэх тал),

 

  1. Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалган ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...0,5 шилтэй Чингис нэртэй архийг хоёулаа хувааж уусан. Тэгтэл надаас түрүүлээд тасраад унасан. Тэгэхээр нь би тэднийд байсан 42 инчийн том хар зурагт, зурагтын төхөөрөмжийг нь хамтад нь аваад мөнгө олох санаатай гэрээс нь гарсан. Тэгээд тухайн байрны гадаа зурагтаа тэврээд явж байгаад цагдаа нарт баригдсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 167 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “...хохирогч Г.ын хулгайд алдагдсан 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөх торгон сэгсүүргэн дээлийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),

2. “” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21/076 дугаартай алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

3. “” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21/075 дугаартай алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

4. “” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21-81 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, хохирлын хэмжээг шүүхээр тогтоолгох, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

А. Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-ныг шилжих шөнө дүүргийн , тоотод иргэн Ш.ын эзэмшлийн ийн зориулалттай өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч, монгол дээл 1 ширхэг, хурганы арьс 3 ширхэг, хар өнгийн эрэгтэй цүнх 1 ширхэг, нийт 1.055.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

 Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Г.ын эд зүйлээ хулгайд алдсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дээлээ оёж 23 цагийн үед л дуусгаад хүүхдээ ирэхээр нь хаалгаа цоожлуулна гэж бодоод оёдол засварын байшингаа цоожлоогүй онгорхой хаалгаа хаачихаад хойд монгол гэрт ороод мартаад унтчихсан байсан. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өглөө буюу 11 цагийн үед ын байшиндаа ороод хөх торгон, сэлгээтэй мөнгөн товчтой дээлээ үзтэл алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Мөн манай ээс 3 ширхэг хурганы арьс, манай хүүхдийн хэрэглэж байсан хар өнгийн мөрөвчтэй хар цүнх алга болсон байсан...” гэх мэдүүлэг, сэгсүүргэн дээл зарна гэх талаар сонссон гэрч Э., О. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... л гэж дууддаг залуу Хархорин ороод нэг сэгсүүргэн дотортой дээл зараадахъя гэхээр нь би дотроо ... зарах гээд байгаа дээл нь хулгайн дээл юм биш үү гэж бодсон” гэх агуулга бүхий мэдүүлгүүд, сэгсүүргэн дээлийг зарна гэж ярьж явсан гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 21 цаг өнгөрч байхад ирээд цай унд уугаад манай ээж болон надтай золгоод сууж байтал хүргэн ах Оокоо ирсэн юм. Би хүргэн ахтай гадагшаа гарч дэлгүүр орж 1 шил 0.75 л Хараа авч гэртээ ирж, бид гурав хувааж уугаад жоохон халаад ахиж дэлгүүр яваад 2 шил 0.75 л Хараа архи авч уугаад би муудсан тасараад орлуугаа ороод унтаад өгсөн. ...Өглөө ээж намайг татаж сэрээгээд нөгөө чинь миний хамаг юм аваад явчихлаа гар утас, гар цүнх, эмнэлгийн бичиг баримт, уудаг эмийг хүртэл аваад явчихлаа харин энд нэг үстэй дээл үлдээгээд явсан байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэгвэл яадаг юм энэ дээлийг нь зарж тал мөнгөө ч гэсэн болов олж авъя гэж ярьсан. Түүнээс хойш гудамжинд гараад тааралдсан хүмүүсдээ дээл авах уу талаар хэлж ярьсан...” гэх мэдүүлэг, “” ХХК-ийн алдагдсан эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнийн тодорхойлолтууд болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Б. Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө дүүргийн , тоотод оршин суух иргэн Д.ы гэрээс “Huawei” загварын гар утас болон цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас 608.300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Д.ы эд зүйлсийг хулгайлж авч явсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 06 цагийн үед би сэрээд гар утсаа хайгаад олоогүй бас миний цүнх байхгүй байхаар нь г сэжиглээд эгчийнхээ эд зүйлийг гаргаад өгчих мөрөөрөө айлд хонож чадахгүй ямар муухай хүүхэд вэ гэхэд уучлаарай таны цүнх, гар утас гадаа байгаа би аваад ирье гэхээр нь зээ охин ыг хамт гаръя гээд дагуулаад гарахад манай хажууханд байдаг эзэнгүй 2 давхар байшинг заагаад дээвэр дээр нь тавьчихсан байгаа ыг дээш нь өргөөд гараад авчих би гарч чадахгүй байна гэж хэлээд ыг байшин дээр гартал шууд гудамж уруудаад зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.*******ийг худал хэлээд зугтаад явахыг харсан насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргааш нь үүрээр 06 цагийн үед эмээ намайг сэрээгээд миний гар утас, цүнхтэй мөнгө, бичиг баримт, эм зэрэг алга болчихлоо гээд ******* ахыг авсан байна гаргаад ир гээд байсан. ******* ах тэр юм чинь гадаа байшингийн хоёр давхар дээр байгаа гэсэн. Ингээд эмээ, ******* ах бид гурав гадагшаа гараад эмээ намайг байшингийн хоёр давхарлуу өргөөд гаргах хооронд ******* ах гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг, “” ХХК-ийн алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнийн тодорхойлолт болон болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

  В. 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-ны шилжих шөнө , тоотод оршин суух иргэн Ш.ын гэрт түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Ш.ыг унтсан хойгуур гэрээс нь 42 инчийн зурагт болон “Скаймедиа” төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 570.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хамт архи ууж байгаад эд зүйлсээ алдсан хохирогч Ш.ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...би тэр залууг өрөвдөөд гэрлүүгээ дагуулж орж танилцсан. Тэгсэн тэр залуу надад 0.5 литрийн Чингис нэртэй архи гаргаж өгөөд хувааж ууя гэхээр нь зөвшөөрөөд тэр архийг нь хувааж уусан. Ингээд удалгүй би уусан архиндаа согтоод тасраад унтаад өгчихсөн байсан. Гэтэл нэг сэрсэн манай гэрт байсан 42 инчийн хар ЛСД зурагт болон Скаймедиагийн интернет хүлээн авагч төхөөрөмж хоёр байхгүй болчихсон байсан юмгэх мэдүүлэг, “” ХХК-ийн алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн  үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

 

            Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай  хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            Шүүгдэгч нь 2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд онгорхой орхисон ийн байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, түүний сүүлийн хоёр үйлдэл нь өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр унтсан, согтсон байдлыг далимдуулан бусдын эд хөрөнгийг сэм, нууц байдлаар авч, захиран зарцуулсан, захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн үйлдэл байх тул хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.  

 

            Шүүгдэгч нь 3 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь зөв байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн хэд хэдэн хэсэг, заалтад заасан шинжийг агуулсан байх тул хүндрүүлэх шинжээр нь нэгтгэн зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч Э.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.д нийт 1.055.000 төгрөгийн, хохирогч Д.д нийт 608.300 төгрөгийн, хохирогч Ш.т нийт 570.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.д “900.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөх торгон сэгсүүргэн дээл” 1 ширхэгийг буцаан олгосон болох нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр, хохирогч Ш. нь “42 инчийн зурагт болон Скаймедиа төхөөрөмж”-ийг буцаан авсан, гомдол саналгүй болох нь хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул эдгээр хохирлыг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос нийт 763.300 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.д 155.000 төгрөг, хохирогч Д.Урваад 608.300 төгрөгөөр олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.*******ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 3 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “Миний үйлчлүүлэгч Э.******* нь хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 2017 онд зам тээврийн осолд орж, 2-3 сар комын байдалтай байж байгаад сэргэсэн, эмнэлгийн хяналтад байдаг, эдгээр нөхцөл байдлыг харгалзан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийн тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийт 2.233.300 төгрөгийн хохирол учирсан буюу хохирлын хэмжээ, хохирлыг нөхөн төлөөгүй байдал), хувийн байдал (өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, мэдсээр байж, мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй байгаа байдал, эрүүл мэндийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.*******ийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийн цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Э.*******ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос нийт 763.300 /долоон зуун жаран гурван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.д 155.000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөг, хохирогч Д.д 608.300 /зургаан зуун найм мянга гурван зуу/ төгрөг тус тус олгосугай.  

 

  1. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ