| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00363/И |
| Дугаар | 405 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 405
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Төгрөг сум, 2 дугаар баг, Их-Ус гэдэг газарт оршин суух Баяргив овогт Лодонгаваагийн Эрдэнэчимэг /:ЙН66111000/-ий ,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 2 дугаар баг Ялалт нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.
Иймд намайг 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү .
шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Эрдэнэчимэг нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллажбайдал тогтоолгох тухай . /хх-ийн 1 дүгээр тал/
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой .
Л.Эрдэнэчимэг нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 483 тоот архивын лавлагаа /хх-ийн 3 дугаар тал/, талаарх гэрч Ц.Цэрэндорж, Т.Бадамдорж, Д.Цэвэлравжаа нарын мэдүүлэг /хх-ийн 18, 20, 23 дугаар тал/ ээр тус тус тогтоогдож байна.
Иймд Л.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй эв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Баяргив овогт Лодонгаваагийн Эрдэнэчимэг /:ЙН66111000/-ийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байс тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ