Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Э.В, /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч М.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус нээлттэй, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2211 00000 0051 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Амар Ворлд Кар" ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 25-52Б тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ЗЖ94121612/.

 

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Амар ВорлдКар" ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 17-234В тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: УЗ93122918/

 

Шүүгдэгч  Мөнхбатын нар нь бүлэглэн согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элеганс зочид буудалд хууль сахиулагч болох эргүүлийн цагдаа Б.Ууганболд, Х.Отгонбаяр нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн нүүр рүү 1-2 удаа цохиж, дүрэмт хувцсыг нь урж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Вгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн..” гэв.

 

Шүүгдэгч М.Ггээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн..” гэв.

 

Шүүгдэгч Э.Вгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-61/ “..цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж танхайрсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.. хохирлыг төлж барагдуулсан..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Ггээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-55/ “..цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж танхайрсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... хохирлыг төлж барагдуулсан..” гэсэн мэдүүлэг,

           Хохирогч Х.Отмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-23-25/ ..2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цагаас 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 03 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, барилгачдын талбай, Тайгер баар, Элеганс зочид буудал чиглэлд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Мөнх-Эрдэнийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд 00 цаг өнгөрч байхад Элеганс караокед зодоон болоод байна гээд иргэн гүйж ирээд хэлсэн. Иймд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Мөнх-Эрдэнийн хамт Элеганс караокед ороход согтуу хүмүүс хоорондоо маргалдаж зодолдсон байдалтай, хоёр цагаан цамцтай эрэгтэйн нүүр, цамц болон коридор хэсгийн шал нэлэнхийдээ цус болсон байсан. Иймд зодоон хийсэн бололтой цус болсон хоёр эрэгтэйг тайвшруулаад уг газраас аваад гарах гэтэл хамт явж байсан хүмүүс болон тэр хоёр цагаан цамцтай залуучууд тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан. Улмаар арай туранхай цагаан цамцтай согтуу залуу караокены касс, текний хажууд зогсож байхдаа гадуур хувцсаа тек болон кассын дээгүүр шидэхэд би түүний зүүн гараас татахад тэрээр над руу дайрч эхэлсэн. Энэ үед нөгөө цагаан цамцтай согтуу залуу цагдаа, цагдаагийн ахлагч Ууганболдын баруун шанаа руу хүчтэй цохиод над руу зэрэг дайрч эхэлсэн бөгөөд миний зүүн талын шанаа руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Ингээд цааш хоёр цагаан цамцтай согтуу залуучууд зэрэг над руу дайрч миний дүрэмт хувцас буюу гадуур өмссөн куртикний товч, мөрдөс, хантааз, цахилгаан зэргийг тастаж, урсан.. Миний зүүн шанаа хөндүүртэй байна.. гэх мэдүүлэг,

          Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-28/ “..2021 оны 12 дугаар сарын 18-ны 21 цаг 00 минутаас 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 03 цаг 00 минут хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 хороо Барилгачдын талбайн орчимд цагдаагийн дэд ахлагч Х.Отгонбаярын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд гудамжинд явж байсан үл таних 2 залуу Элеганс караоке дотор маргаан болоод байна гэж хэлсэн ба тийшээ очиж явахад Тэс-10 мөн яаралтай очоорой гэхээр нь 23 цаг 45 минутын үед очтол хоорондоо маргалдсан бололтой 2 цагаан цамцтай залуучууд орилчихсон өмссөн цагаан цамцнууд нь цус болчихсон байхаар нь уг залуучуудаас юу болсон талаар асууж тодруулах гэхэд туранхай цагаан цамцтай залуу тек рүү хувцсаа тайлж шидээд орилохоор би дэд ахлагч Х.Отгонбаярын хамт уг залуучуудыг авч гарах гэтэл тарган цагаан цамцтай залуу нь шууд миний баруун хацар руу нэг удаа цохихоор нь би доошоо тонгойтол Отгонбаяр миний урдуур ороод уг 2 залууг боль гэсэн шаардлага тавихад уг 2 залуу Отгонбаярыг мөн цохиод хоёулаа зэрэг дайраад байхаар нь би тухайн орчимд хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Мөнх-Эрдэнийн хамт очиж уг 2 залууг Отгонбаяраас салгах гэтэл миний өмсөж байсан албаны өвлийн хүрмийг хантаазтай нь хамт урчихсан... Миний баруун хацар руу цохих үед шүд хавираад ломботой байсан араа шүд маань уначихсан юм..” гэх мэдүүлэг,

 

         Гэрч У.Д мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: /хх-38/ “..дэд ахлагч Мөнх-Эрдэнэ манай 2 цагдаагийн албан хаагчийг зодоод байна гэхээр нь 1 давхарт гартал Эргүүл хамгаалалтын 2 цагдааг цагаан цамц өмссөн 2 залуу цохиж байхаар нь уг 2 цагаан цамцтай залууг салгаж Тэс 121-т хүлээлгэн өгсөн. Тухайн залуучууд Эргүүлийн хамгаалалтын газрын нэг алба хаагчийн шүдийг нь унагаачихсан байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Тмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:/хх-40/  ..Уг 2 цагаан цамцтай залуу дуудлагаар ирсэн цагдаа нар руу шууд дайраад цохиод эхэлсэн ба тухайн 2 цагдаагийн хантааз, мөрдсийг нь таслаад урчихсан байсан. Мөн уг 2 цагдаагийн нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа цохихыг нь харсан..” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хэмжээнд явган эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эргүүлийн хуваарь /хх-87-88/, шүүгдэгч М.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67/, шүүгдэгч Э.Вгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69-70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Г, Э.В нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элеганс зочид буудалд хууль сахиулагч болох эргүүлийн цагдаа Б.Ууганболд, Х.Отгонбаяр нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн нүүр рүү 1-2 удаа цохиж, дүрэмт хувцсыг нь урж хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Г, Э.В нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэнгэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Г, Э.В нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Г, Э.В нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд тэдгээрийн хувийн байдал, прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Г, Э.В нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тус тус чөлөөлсүгэй.

 

 

3. Шүүгдэгч нь М.Г, Э.В нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Г, Э.В нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай..

 

  6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР