| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00374/И |
| Дугаар | 407 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 407
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 61 дүгээр гудамж, 826 б тоотод оршин суух, Тайж овогт Ёндонловдонгийн Батсүх /РД:ЙЮ62072811/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ё.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэгнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ё.Батсүх нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1977 оны 6 дугаар сарын 22-ноос 1980 оны 6 дугаар сарын 20-н хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сарын 20-ноос 1983 оны 7 дугаар сарын 08-н хүртэл цэргийн алба хааж ирээд мөн сумын нэгдэлдээ 1983 оны 7 дугаар сарын 08-наас 1984 оны 9 дүгээр сарын 03-н хүртэл саниторчоор ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн зарим баримт зөрчилтэй гээд ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.
Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс гаргасан тушаал шийдвэр тодорхойгүйгээс улсад ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул миний 1977 оны 6 дугаар сарын 22-ноос 1980 оны 6 дугаар сарын 20-н хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 08-наас 1984 оны 9 дүгээр сарын 03-н хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд саниторчоор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ё.Батсүх нь 1977 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд тус тус Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадын ЭТ цэгийн саниторчоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.
Ё.Батсүх нь 1977 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-н хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 08-наас 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд тус тус Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадын ЭТ цэгийн саниторчоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 497 тоот архивын лавлагаа /хх-ийн 5 дугаар тал/, Ё.Батсүхийн 1978 оны 9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хх-ийн 6 дугаар тал/, Хөдөлмөр нэгдлийн даргын 1984 оны 5 дугаар сард Ё.Батсүхэд олгосон баярын бичгийн хуулбар /хх-ийн 7 дугаар тал/, Хөдөлмөр нэгдлийн даргын 1977 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 39 тоот тушаалаар Ё.Батсүхийг ЭТ цэгийн саниторчоор 1977 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс томилсон болохыг мэдэгдсэн мэдэгдэл /хх-ийн 16 дугаар тал/, Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 34 тоот тушаалаар Ё.Батсүхийг цэргийн албанд нас тэнцсэн учир саниторчийн үүрэгт ажлаас 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн мэдэгдэл /хх-ийн 17 дугаар тал/, Хөдөлмөр нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 27 тоот тушаалаар Ё.Батсүхийг ЭТ цэгийн саниторчоор 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс томилсон болохыг мэдэгдсэн мэдэгдэл /хх-ийн 18 дугаар тал/, Хөдөлмөр нэгдлийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 36 тоот тушаалаар Ё.Батсүхийг өөр газар шилжих болсон тул саниторчийн үүрэгт ажлаас 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн мэдэгдэл /хх-ийн 19 дүгээр тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч Г.Ганбаатар, Х.Цэвэлмаа, Ц.Даваа, Ц.Янжмаа нарын мэдүүлэг /хх-ийн 34, 36, 38, 40 дүгээр тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Ё.Батсүхийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэйгэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Тайж овогт Ёндонловдонгийн Батсүх /РД:ЙЮ62072811/-ийн 1977 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд тус тус Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадын ЭТ цэгийн саниторчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарЁ.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ