Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ж.Баянжаргал,

Шүүгдэгч Г.А /өөрийгөө өмгөөлж/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлгэр холбогдох эрүүгийн 2111 00000 1236 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Таван богд фүүдс KFC хүүхдийн 100-д байрлах салбарт хүргэлтийн ажилтан, Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 21 дугаар хороо, Жамсран-Уулын өвөр 54-2155 оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шалны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 978 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 400 цаг нийтэл тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 50 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1592 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг заасан 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан регистрийн дугаар У

 

 

Шүүгдэгч Г.А нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө-4 Экспресс таур төвийн 9 давхарт үйл ажиллагаа явуулах “Практикал даатгал” ХХК-ниас түүнд төлөх даатгалын төлбөр тооцооны мөнгө болох 301.950 төгрөгийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 301.950 төгрөгийг дахин давхардуулж хийсэн алдаатай гүйлгээг мэдсээр байж завшиж захиран зарцуулж “Практикал даатгал” ХХК-д төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Аээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн ,нэмж мэдүүлэх зүйлгүй, гэв.

 

Шүүгдэгч Г.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Хохирол төлбөрийг нэн яаралтай төлж барагдуулах болно. Надад гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх-59-60/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Манайх Г.Атэй 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Ингээд Алтангэрэл нь 2021 оны 03 дугаар сарын 17-нд автомашиныг зогсоолд байхад нь мөргөөд явчихсан байсан гэх дуудлага өгсний дагуу манай байгууллагаас шалгаж үзэхэд Мастер үнэлгээ ХХК-аас гаргасан үнэлгээний тайлангаар даатгуулагчийн автомашинд 503.250 төгрөгийн хохирол учирсан байсан. Манай байгууллага даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг болон зориулалтын бус зогсоолд автомашинаа байрлуулсантай холбоотой хасалтууд хийгдээд даатгуулагчид 301.950 төгрөгийг хохирлын нөхөн төлбөрийг төлөхөөр болсон. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нөхөн төлбөрийн албаны даргын тушаал гарч 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр даатгуулагч Г.Аийн Хаан банкны 5035382493 тоот данс руу 301.950 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар нөхөн төлбөрийн мэргэжилтэн нягтлан бодогч нарын ажил үүргийн хоорондын уялдаа холбооноос шалтгаалж 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр даатгуулагч Г.Аийн данс руу 301.950 төгрөгийг дахин шилжүүлж хохирол учирсан. Ингээд нөхөн төлбөрийг буцааж төлөөч гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.. гэсэн мэдүүлэг/хх-21/,

Практикал даатгал ХХК-ний Кредит банк дахь дансны хуулга, /хх-11-14/, Практикал даатгалын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3101320, 2021 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 3101320 дугаартай даатгуулагч Г.Ад 301.950 төгрөгийг олгох тухай шийдвэр/хх-07-10/, Г.Аийн Хаан банк дахь дансны хуулга /xx-49/, шүүгдэгч Г.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө-4 Экспресс таур төвийн 9 давхарт үйл ажиллагаа явуулах “Практикал даатгал” ХХК-ниас түүнд төлөх даатгалын төлбөр тооцооны мөнгө болох 301.950 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 301.950 төгрөгийг дахин давхардуулж хийсэн алдаатай гүйлгээг мэдсээр байж өөртөө ашиглаж “Практикал даатгал” ХХК-иар хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.А нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Аээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Аийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул прокуророос санал болгож шүүгдэгч зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.А оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарбаясгалан нь хохиролоо бүрэн барагдуулж авсан шүүгдэгчээс өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Г.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантөлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР