Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

Шүүгдэгч Д.Т, Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Г.Цогтгэрэлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Дын Т, ******* овогт Нгийн Э нарт холбогдох эрүүгийн 2102000000353 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт , *******, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт Дын Т /РД: ................./,

 

Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хот, т төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-ийн “” т ажилтай, ам бүл 5, ээж, эмээ, дүү нарын хамт , *******, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт Нын Э /РД: .............../.

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 10 дугаар сарын дундуур Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвец”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус өөрийн найз Н.Эөд өгсөн,

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн *******, тоотод биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвец”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 14,372 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн *******, тоот дахь амбаарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвец”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидрованнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би буруу зүйл хийсэн” гэв.

 

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

   Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 3-12 дахь тал),

 

  1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 13-18 дахь тал),

 

  1. Гэрч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 30 минутанд ажлаасаа тараад найз Ттэй Налайх руу хамт явж Налайхад очсон. Налайхад очоод гэр лүү орохоос өмнө Т кармаанаасаа би ийм зүйл олоод гээд эссэ тамхины хайрцагтай асаагуурт наачихсан байсан зүйл гаргаж ирээд би үүнийг ажил дээрээсээ олсон юм. Энэ олсны ургамал юм шиг байна хэрэглэж үзэх үү гэхээр нь гэрийнхээ урд талын балгасанд орж байгаад асаагуур дээр байсан зүйлээсээ приткаар хусаж аваад мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад доороос нь гал асаагаад ороосон хуйлсан мөнгөөр утааг нь сорж хэрэглэсэн. Тухайн үед хэрэглэхэд надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Би анх удаа хэрэглэж байгаа болохоор сайн мэдэгдээгүй. Түүнийг хэрэглэчихээд гэр рүүгээ яваад ортол цагдаад баригдсан. Т бид 2 багын найзууд байгаа юм. Т ар гэрийнхэнтэйгээ таарамжгүй байгаа гээд 1 сарын өмнөөс манай гэрт амьдрах болсон. Т бид 2 нэг газарт ажилд ороод 20 гаруй хоног болж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-33 дахь тал),

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5306 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1-5 дугаараар дугаарласан ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд “1” гэж дугаарлан ирүүлсэн улаан өнгийн асаагуурт наалдсан 13-93 г бор өнгийн шавар мэт зүйл, “3 гэж дугаараар дугаарлан ирүүлсэн хуйлж соруул хэлбэрт оруулсан бохирлогдсон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн хэсэг, №4 дугаараар дугаарласан 0,442 г жинтэй шавар мэт зүйлээр бохирлогдсон нимгэн мөнгөлөг цаас, №5 дугаараар дугаарласан бохирлогдсон сахлын хутганы ир буюу притка зэрэг зүйлс тус бүрд делта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. “2” дугаараар дугаарлан ирүүлсэн бор өнгийн шавар мэт зүйл наалдсан ногоон өнгийн асаагуурт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

3. Делта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаггэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-57 дахь тал),

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5354 дугаартай:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “” гэсэн шошготой цаасан хайрцагт хийсэн ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, хуйлсан тал 50-тын мөнгөн дэвсгэрт, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас зэргээс дельта-9- тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

“6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой бор шаргал өнгийн нунтаг зүйл, “7” гэсэн хаягтай цагаан өнгийн хуванцар савтай шингэн, “10” гэсэн хаягтай хуванцар сав зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

3. “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой бор шаргал өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,0721 г, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн “” гэсэн шошготой цаасан хайрцагт хийсэн ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлийн жин 0,0862 г байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-62 дахь тал),

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5305 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл, автобусны картан дээр наасан шавар мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан 1603,8 г цэвэр жинтэй ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, эссэ тамхины хайрцганд хийсэн 2” гэж дугаарласан нийт 7,5 г жинтэй автобусны картан дээр наалдсан бор өнгийн шавар мэт зүйлс тус бүрд дельта-9-тетрагидроканнабинол илрэв.

3. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67-70 дахь тал),

 

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5303 дугаартай:

  “1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

  2. “Т ................ 2021.11.11" гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол ТНС/ илрэв.

  3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78-80 дахь тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5302 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцнэ.

2. “Н Э 2021.11.11” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 83-85 дахь тал),

 

  1. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 941 дугаартай:

“1. Н.Э нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт үгүй байна.

2. Н.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Н.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Н.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Н.Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Н.Э нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.

7. Н.Эөл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Н.Э нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 168-169 дэх тал),

 

  1. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 940 дугаартай:

“1. Т нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт үгүй байна.

2. Д.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Д.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Д.Т нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.

7. Д.Төд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Д.Т нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 160-162 дахь тал),

 

  1. Шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би ны нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад гэдэс эвгүйрхээд байхаар нь балгасруу ороод хүндэрсэн. Тэгтэл шуудайны доор хар өнгөтэй 2 үүргэвчтэй цүнх байсан. Тэгээд цүнхийг сонирхоод очоод асгаад үзтэл цагаан уутанд боосон өвс, цагаан өнгийн хуванцар савтай зүйл байсан. Үнэртээд үзтэл будаг шингэлэгч үнэртэж байсан. Мөн картан дээр наасан хар өнгийн наалдамхай зүйл байсан. Тэрийг сонирхоод тэндээс нь аваад найз Чгийн гэрт очсон. Тухай үед би найз Чгийн гэрт амьдарч байсан ба амбаарт нь тэр зүйлсийг хийсэн. Би цагаан ууттай зүйлийг би анх олохдоо өвс гэж мэдэж байсан болохоор өөрт байлгахаас айж найз Эөд аваачиж өгсөн. Эөд өгөхдөө энийг хадгалж байгаарай. Өөртөө байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Э аваад хашааныхаа амбаарт хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145 дахь тал),

 

  1. Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалган ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...2021 оны 10 сарын дундуур гэж санаж байна. Найз Т надад цагаан тортой өвс авч ирж өгөөд энийг хадгалж байгаарай гэж өгсөн. Би Төөс тортой өвсийг аваад хашаандаа байдаг нүүрс хийдэг амбаартаа хийсэн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж санаж байна. Т надад эссэ тамхины хайрцагтай автобусны картанд наасан байсан шавар мэт зүйл өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байхад би Тийг надад өгсөн эссэ тамхины хайрцагтай автобусны картанд наасан байсан шавар мэт зүйлээс сонирхоод хэрэглэсэн. Хэрэглэхдээ мөнгөлөг өнгийн цаасан дээр хумсны толины тал чинээ тасдаж аваад шатааж гарсан утааг нь хамраараа сорж үнэрлэхэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Маргааш нь цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153 дахь тал) зэрэг болно.

 

  Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би монгол хэл бичиг мэднэ. Би Эөд өвс өгч хадгалуулсан нь үнэн. Мөн найз Чгийн хашаанд байх амбаарт өвс хадгалсан нь үнэн. Манай хоёр найзад ямар ч буруу байхгүй. Би үүнээс цааш өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

  1. Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 10 дугаар сарын эхээр би өдрийг нь сайн санахгүй байна. Миний найз Т цагаан өнгийн гялгар ууттанд боосон өвс авч ирж өгсөн. Т надад хэлэхдээ өвс байгаа юм үүнийг байлгаж байгаарай гээд надад өгөхөөр нь би өөрийнхөө хашаанд байх нүүрс хийдэг амбаар дотор хадгалсан. Өвс гээд ууттай зүйл өгснөөс хойш 3-4 хоногийн дараа ууттай зүйлийг задлаад хартал мансууруулах үйлчилгээтэй өвс байсан. ...Т яагаад надад өвс хадгалуулах болсныг мэдэхгүй байна. Т бид хоёр багаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Нэг гудамжинд тоглож өссөн. ...Би өчигдөр анх удаа л хэрэглэж үзсэн. Хэрэглэх үед аягүй их нойр хүрч байсан. Тэгээд гэртээ ороод унтаад өгсөн. Тийг хэзээнээс өвс хэрэглэж эхэлснийг мэдэхгүй байна. ...Т энийг аваад халаасандаа хийчих гэж хэлсэн. Тэгээд л би авсан. Тухайн үед би юу гэдгийг нь мэдээгүй, Т ч гэсэн юу гэдгийг хэлээгүй. Хүмүүмийн дам ярианаас мансууруулах бодис гэдгийн мэдэж байсан. Тэгээд л сонсож байснаараа хэрэглэх гээд үзсэн. Би нэг л удаа хэрэглэж үзсэн. Өмнө хэрэглэж байгаагүй.” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 36-38 дахь тал),

 

  1. Гэрч С.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хүү Э нь 2000 оны 10 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод миний том хүү болж төрсөн. Бага насаа ээж, эмээ дэрээ өнгөрүүлсэн. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 13 дугаар цэцэрлэгт явж байгаад 2007 онд Налайх дүүргийн сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж 2018 онд бүрэнд дунд боловсрол эзэмшиж төгссөн. сургуульд 1 жил аюулгүй байдлын сургуульд суралцаж байгаад гарсан. Онцгой байдлын сургуулийн ахлагчийн сургуульд суралцаж ийн мэргэжил эзэмшээд т байдаг аврах ангид ажилд ороод 5-6 сар ажиллаад гарсан. Түүнээс хойш эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байсан. Зан араншингийн хувьд төлөв даруу, найз нөхөдтэйгөө эвсэг харилцаатай нийтэч, даруу хүн. Ямар нэгэн хорт зуршил байхгүй. Архи дарс ч уудаггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

  1. Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н.Э нь миний төрсөн эгч Нын том хүү юм. Бид нар хамтдаа 10 гаруй жил хамт амьдарцгааж байгаад одоогоос 5 жилийн өмнө тусдаа гарсан. Н.Э нь төлөв даруу, онц сурлагатай хүүхэд. Гадуур яваад байдаггүй, хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Хорт зуршил болон архи дарс хэргэлдгүй. Анх удаа л ийм зүйл сонслоо...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дах тал),

 

  1. Шүүгдэгч Н.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал), “Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн мэргэжлийн 2020 МС-04/0284 дугаар үнэмлэх” (хавтаст хэргийн 89 дүгээр тал), Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 132 дахь тал), захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл (хавтаст хэргийн 127 дахь тал), 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн “” ХХК-ийн тодорхойлолт зэрэг болно

 

  Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Т нь миний төрсөн ах юм. Миний ах даруу төлөв хүн. Гэртээ одоогоор бол байхгүй найз Чгийнхээ гэрт байдаг. Тэглээ ч гэсэн бид нарыг байнга эргэж тойрч, дүү нартаа анхаарал тавьдаг. Дүү нартаа уурлаж, гар хүрч байсан зүйл байхгүй. Ажил төрөл хийсэн ч гэсэн тууштай, сайн ах юм. Миний ах архи дарс уугаад байдаггүй. Харин өвсний асуудал анх гарч ирэхэд нь их гайхаж байна. Иймд зүйлээр оролдоод хэрэглээд байх хүн биш шүү дээ л гэж бодож байна. ...Ер нь тэгээд найзуудтайгаа хамт ажил төрөл хийгээд байгаа болохоор ханьтай гээд найзындаа байгаад байгаа. Анхыгаа би тамхи татдаг гэж л мэдэхээс илүүг хэргэлдэг гэж мэдээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

 

  1. Шүүгдэгч П.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал), Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 107 дахь тал), Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130 дахь тал), захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл (хавтаст хэргийн 124-125 дахь тал), Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 201604399 дугаартай  Мэргэжлийн боловсролын үнэмлэх (хавтаст хэргийн 119 дэх тал) зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Э, Д.Т нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар нь улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 10 дугаар сарын дундуур Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвец”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус өөрийн найз Н.Эөд өгсөн,

 

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн *******, тоотод биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвец”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 14,372 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн *******, тоот дахь амбаарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвец”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидрованнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 1603,8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ “Шавар” гэх нэршилтэй 7,5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай тэмдэглэлүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5306 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5354 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний едрийн 5305 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5303 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5302 дугаартай дүгнэлт, гэрч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайхад очоод гэр лүү орохоос өмнө Т кармаанаасаа би ийм зүйл олоод гээд эссэ тамхины хайрцагтай асаагуурт наачихсан байсан зүйл гаргаж ирээд би үүнийг ажил дээрээсээ олсон юм. Энэ олсны ургамал юм шиг байна хэрэглэж үзэх үү гэхээр нь гэрийнхээ урд талын балгасанд орж байгаад асаагуур дээр байсан зүйлээсээ приткаар хусаж аваад мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад доороос нь гал асаагаад ороосон хуйлсан мөнгөөр утааг нь сорж хэрэглэсэн” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Д.Т, Н.Э нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хадгалах” гэдгийг уг бодисыг санаатайгаар орон байр, тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулж, хадгалахыг, “бусдад өгсөн” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад дамжуулсан, бэлэглэсэн, хадгалуулсан, хэрэглүүлснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Т, Н.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

            Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төд 1 жил 10 сар   хорих ял, шүүгдэгч Н.Эөд 1 жил 5 сар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “Миний үйлчлүүлэгч Н.Эийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн нөлөөлөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хязгаарлалтын бүсийг Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн нь “Миний үйлчлүүлэгч Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Д.Т, Н.Э нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Т, Н.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Эийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах бөгөөд нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн буюу залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг үр дагавартай учир өмгөөлөгч Г.Наранбаатар, Ч.Загдсүрэн нарын шүүх хуралдаанд гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Т, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-ы хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, мөн Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 дугаартай 14,7 грамм шавар, 2 дугаартай ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, 3 дугаартай соруул мэт хэлбэртэй 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 4 дугаартай мөнгөлөг цаас, 5 дугаартай сахлын хутганы ир 1 ширхэг, 6 дугаартай цагаан өнгийн уутанд 6 грамм үртэс мэт зүйл, 7 дугаартай цагаан өнгийн 0,5 л багтаамжтай хуванцар саванд шингэн зүйлтэй, 8 дугаартай ЛД тамхины хайрцаг 1 ширхэг, 9 дугаартай тогоо мэт хэлбэртэй мөнгөлөг цаас 1 ширхэг, 10 дугаартай 0,5 л багтаамжтай усны сав, ёроол хэсэгт нь 50 төгрөгийн мөнгөн дэвгэрт 1 ширхэг, 1 дугаартай наалдамхай туузаар наасан цагаан өнгийн тортой өвс 1603.8 грамм, “Шавар” 7.5 грамм, автобусны карт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт Дын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

 

              Шүүгдэгч ******* овогт Нгийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаадах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдэсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төд оногдуулсан 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.Эөд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Т, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СД-ыг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 дугаартай 14,7 грамм шавар, 2 дугаартай ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, 3 дугаартай соруул мэт хэлбэртэй 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 4 дугаартай мөнгөлөг цаас, 5 дугаартай сахлын хутганы ир 1 ширхэг, 6 дугаартай цагаан өнгийн уутанд 6 грамм үртэс мэт зүйл, 7 дугаартай цагаан өнгийн 0,5 л багтаамжтай хуванцар саванд шингэн зүйлтэй, 8 дугаартай ЛД тамхины хайрцаг 1 ширхэг, 9 дугаартай тогоо мэт хэлбэртэй мөнгөлөг цаас 1 ширхэг, 10 дугаартай 0,5 л багтаамжтай усны сав, ёроол хэсэгт нь 50 төгрөгийн мөнгөн дэвгэрт 1 ширхэг, 1 дугаартай наалдамхай туузаар наасан цагаан өнгийн тортой өвс 1603,8 грамм, “Шавар” 7.5 грамм, автобусны карт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНХЖАРГАЛ