| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00376/И |
| Дугаар | 411 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 411
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багт оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, Дамба овгийнЧөдөрийн Алтансүхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багт оршин суух, 1970 онд төрсөн, 47 настай, Сэр-Од овгийнЦэцэгмаагийн Хүрэлбаатарт холбогдох,
2000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Алтансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ц.Хүрэлбаатар нь миний эзэмшлийн 49-39 улсын дугаартай УАЗ-469 маркийн машиныг 2000000 төгрөгөөр үнэлж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор мөнгөө төлөхөөр авч явсан боловч одоо хүртэл мөнгөө өгөхгүй байна. Иймд Ц.Хүрэлбаатараас машины үнэ 2000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Хүрэлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Цэцэгмаа овогтой Хүрэлбаатар би Чөдөр овогтой Алтансүхэд2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1500000 төгрөгийг тус тусөгч үндсэн 2000000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Алтансүх нь Ц.Хүрэлбаатарт холбогдуулан 2000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэдгаргажээ.
Хариуцагч Ц.Хүрэлбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 2000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчЧ.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлага болох 2000000 төгрөгийг хариуцагч Ц.Хүрэлбаатар төлөхөөр зөвшөөрсөн тулхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Хүрэлбаатараас 23475 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 23475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн46950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадангүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлааранхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА