Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга

Улсын яллагч Э.Ууганзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч , шүүгдэгч Х.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1,17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136000000273 дугаартай, 178/2022/0028/Э/ индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Х.*******  нь 2021 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд аймгийн сумын ******* салаа багийн нутаг “” гэх газраас бэлчээрт байсан хохирогч А.*******ы 4 тооны үхэр, хохирогч У.*******ын 1 тооны үхэр, нийт 5 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, хохирогч А.*******д 2900000 төгрөг, хохирогч У.*******ытад 800000 төгрөгний хохирол учруулсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрийн хооронд аймгийн сумын ******* салаа багийн Долоогийн газраас иргэн Б.*******гийн эзэмшлийн зөв талын гуяндаа чандмань тамгатай, 4 настай, хонгор зүсмийн, 1 тооны адуу хулгайлж,хохирогч Б.*******д 1000000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэрэг үйлдсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 6-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн... аймгийн сумын ******* салаа багийн нутаг Алагтын хаяа гэх газар 2 монгол гэр байв.Гэрээс 10 орчим метрийн зайд малын сэвс хатсан байдалтай дээр нь үнс асгасан байна.Уг хонхор газар нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Жижиг гэрт үзлэг хийхэд гэрийн баруунаас зүүн тийш 3-4 түмпэнд хийсэн мах, гэрийн зүүн талын хананд 2 давхар шургааг модонд эвдсэн шинэ мах байв... гэх тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-13-р хуудас/

Эд зүйлд / үхрийн арьс, толгойд/ үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 14-17-р хуудас/

3 тооны үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 19-23-р хуудас/

Үхрийн толгой таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 24-26-р хуудас/

Үхэр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 27-30-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 31-37-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хэргийн 40-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 41-43-р хуудас/

Хохирогч овогт *******ы / 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай үхэр 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед гэх газар Хагийн худгаас ус уугаад гарсан.Маргааш өглөө нь манайх өвөлжөө рүүгээ нүүх гээд үхэр лүүгээ очтол 6 тооны үхэр алга болсон байсан.Энэ талаар хүргэн У.*******ытад хэлсэн.Манайх 7,8-ны өдрүүдэд үхрээ хайгаад олоогүй.Уг 6 үхэрний 2 нь манай хүргэн ах У.*******ытынх, 4 нь манайх. Би алдсан 6 тооны үхрийн нэг болох алаг гунжин эм үхрийг Хаг гэх газар ганцаараа явж байхад нь олж авсан ... гэх мэдүүлэг / хэргийн 50-51-р хуудас/

Хохирогч овогт дагийн *******ытын  /43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед сумын ******* салаа багийн гэх газраас үхрээ услаад гаргасан. 11 сарын 7-ны өдөр манайх өвөлжөө рүү нүүх гээд үхрээ хураагаад А.******* дээр очтол үхэрнээс 6 тооны үхэр алга болсон байсан. 4 тооны үхэр нь манай эхнэрийн дүү А.*******ых, 2 нь манай үхэр байгаа юм.11 сарын 8-ны өдөр бас үхрээ хайгаад олоогүй... Би 3 тооны үхрээ олж авсан. Миний хар халзан зүсмийн үхрийг Х.******* гэх хүн нядалсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 54,59- р хуудас/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Х.******* над руу яриад “ чи надад мотоциклио зарчих, оронд нь 2 үхэр аваарай” гэсэн. Би найзынхаа Вонго маркийн машиныг гуйж унаж яваад тэднийд очиход хашаан дотор байсан хар халзан хязаалан насны бух, бүс алаг шүдлэн эр үхэр хоёрыг ачиж өгсөн.Би маргааш нь улаан алаг үхрээ Буянт сумын Нарийн гол багийн Шар харгана  гэх газар төрсөн ах  Адъяагийн гэрт аваачиж нядалсан, бухаа тэнд байлгаж байтал 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Х.******* ирээд аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 68-69-р хуудас/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Х.*******ы ахын гэрт очиж идэшний үхрийг нь нядлалцаад байж байтал цагаан Портер машинтай хүн ирээд хашаанд байсан бүс алаг эр үхэр, хар халзан бух хоёрыг ачаад аваад явсан. Х.******* ах тэр машины араас мотоцикльтойгоо дагаад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 70-р хуудас/

Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Х.******* ах залгаад Буянт сумын Шар харгана гэх газраас 1 үхэр ачиж авчраад өгөөч гэсэн. Би машин барьж чаддаггүй болохоор дүү О.Женисханаар бариулаад өөрөө хамт явсан. Тэгээд миний Портер машинаар Шар харгана гэх газарт байх  нэг танихгүй айлаас хязаалан насны байж магадгүй бух ачиж Алагт гэх газарт авчирсан... гэх мэдүүлэг / хэргийн 72-73-р хуудас/

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай дүү эхнэрийн хамт манайд ирээд эхнэр нь аргал түүхээр үлдээд цагаан өнгийн Портер унаад явсан. Орой нь 2 үхэр ачиж ирээд нэгийг нь нядалж аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 77-78-р хуудас/

Мал үнэлсэн тухай....хар халзан эр гунан үхэр-800000 төгрөг,шар алаг эм гунжин үхэр-700000 төгрөг, хар эр гунан үхэр-800000 төгрөг, хар халзан бух-500000 төгрөг, эр гунан үхэр -800000 төгрөг, эр гунан үхэр-800000 төгрөг, нийт -4400000 төгрөг... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 93-94-р хуудас/

Шүүгдэгч Х.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн сумын ******* салаа багийн Алаг хаяа гэх газарт гэрээсээ гараад адуугаа эргэхээр явж байгаад Аманжол гэх хүний хаваржаан дээр 6 тооны үхэр байхаар нь туугаад явсан. 2-3 км туугаад явж байтал саарал алаг гунжин үхэр явахгүй болохоор нь тэнд нь үлдээгээд бусад 5 үхрийг туугаад Алаг хаяа гэх газарт харгана дотор оруулаад орхисон.08-ны өдөр тууж ирсэн 5 үхэрнээс бор халзан зүсмийн хязаалан үхрийг нядалсан.Тэр орой гэх таньдаг хүн Портер машинтай ирээд надад морь юм уу мотоцикль олж өгөхөөр тохироод 2 үхрийг нь ачаад явсан.Үлдсэн 2 үхрийг нь би өдөр нь харгана дотор шөнө нь хотон дотроо оруулаад байлгаж байсан.Надад өөрийн гэх мал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 101-102-р хуудас/

 

2.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 187-р хуудас/

Хохирогч овогт *******гийн /39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй/  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...миний 4 настай, байдсан гүү 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Долоогийн газар айлуудын торны хажууд ижилдээ байх үед нь харсан. Маргааш нь буюу 10 сарын 04-ний өдөр ирж харахад алга болсон байсан. Хонгор зүсмийн 4 настай, зөв гуяндаа 3 нүдний чандмань тамгатай гүү байсан. Алга болох үедээ толгойдоо ногтны толгойтой байсан. Би Х.*******ыг сэжиглэж байсан. Тэгтэл миний гүүг Х.******* хулгайлж аваад гэдэг залууд өгч адуундаа нийлүүлсэн байхад нь цагдаа олж өглөө... гэх мэдүүлэг / хэргийн 189-р хуудас/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын эхээр Х.******* надад танай адуунд хонгор зүсмийн гүүг нууцаар нийлүүллээ шүү гэж хэлсэн.Тэр гүү манай адуунд нийлээд бараг нэг сар болж байна... гэх мэдүүлэг / хэргийн 195-196-р хуудас/

Мал үнэлсэн тухай...4 настай гүү-1000000 төгрөг... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 205-р хуудас/

Шүүгдэгч Х.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний өглөө гэрээсээ ахынхаа доголон морь хайхаар гараад Курисхан гэх хүний торны хойт талаар явж байтал хул азаргатай 4 тооны адуу байхаар нь яваад очтол толгойдоо ногттой хонгор байдас зогсож байсан. Би тухайн адууг тор луу шахаад уг хонгор байдсыг барих гэтэл хажуу талаар дайраад зугтаад гарсан.Араас нь дагаад явж байтал Курисханы торны доод талд Нурбекийн алаг азаргатай адуу байсан.Хонгор байдас алаг азаргатай адуутай очоод нийлэхээр нь уг адууг туугаад доош дарчихаад явсан.7 хоногийн дараа таараад надаас “ манай адуунд байгаа хонгор байдас хэнийх юм бэ” гэж асуухаар нь би “ минийх” гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа тэй таараад ”хонгор байдас минийх биш, хүнийх байгаа юм” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл тэдний адуунд байлгаж байгаад би Д.*******д хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 212-213-р хуудас/

Хураан авсан эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 218-221-р хуудас/

Мал үнэлсэн тухай.... хээр зүсмийн олом тамгатай хязаалан насны морь-850000 төгрөг... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 227-р хуудас/  зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн сумын ******* салаа багийн нутаг Долоогийн газраас хохирогч Б.*******гийн 4 настай хонгор зүсмийн байдсан гүүг хулгайлж, ийн адуунд нийлүүлсэн, мөн 2021 оны 11 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд аймгийн сумын ******* салаа багийн гэх газар бэлчээрт байсан А.*******ы 4 тооны үхэр, У.*******ытын 1 тооны үхрийг хулгайлж 1 үхрийг нь нядалж идшиндээ хэрэглэн 2 тооны үхрийг д өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.*******  2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн сумын ******* салаа багийн нутаг Долоогийн газраас хохирогч Б.*******гийн 4 настай хонгор зүсмийн байдсан гүүг хулгайлсан үйлдэл нь хохирогч Б.*******гийн мэдүүлэг, гэрч ийн мэдүүлэг, мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар, 2021 оны 11 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд аймгийн сумын ******* салаа багийн гэх газар бэлчээрт байсан А.*******ы 4 тооны үхэр, У.*******ытын 1 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь хохирогч А.*******, У.*******ыт, гэрч , , , нарын мэдүүлэг, мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх ба шүүгдэгч Х.******* мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Прокуророос шүүгдэгч Х.*******ы хохирогч А.*******, У.*******ыт нарын 5 тооны үхэр хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заанаар, хохирогч Б.*******гийн 1 тооны байдсан гүү хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлжээ.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах санал гаргасан.

 

Прокурор  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөнгөн гэмт хэргийг аль хүнд гэмт хэрэгт нь нэгтгэсэн /1хх-183х/ атлаа үйлдэл тус бүрт ял оногдуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”гэсний дагуу шүүгдэгч Х.******* нь мал хулгайлах үйлдлийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн буюу үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж тооцохоор байна.

 

Тиймээс шүүгдэгч Х.*******ы хохирогч А.*******, У.*******ыт нарын 5 тооны үхэр, хохирогч Б.*******гийн 1 тооны байдсан гүү хулгайлсан үйлдлүүдийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэж үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнгэж үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчлэх нь хуульд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Х.******* бусдын өмчлөлийн малыг бэлчээрт байхад нь мэдсээр байж хулгайлж идшиндээ хэрэглэж, бусдад өгч  байгаа үйлдэл нь  шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн байх ба амар хялбар аргаар амьдрах  хүсэл зорилго нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч Х.*******ыг олон тооны мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.******* хохирогч А.*******д 2900000 төгрөгний, хохирогч У.*******ытад 800000 төгрөгний, хохирогч Б.*******д 1000000 төгрөгний хохирол тус тус учруулсан нь мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч У.*******ытын... би хулгайлагдсан бөөр алаг эр үхрийн оронд улаан зүсмийн эм үхэр авсан. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлгээр /62-р/, хохирогч А.*******ы...Х.******* надаас хулгайлж авсан хар халзан эр үхрийн оронд улаан халзан эр үхэр өгч миний хохирлыг барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /60-р/, хохирогч Б.*******гийн... би алдсан адуугаа эргүүлээд авсан болохоор  надад гомдол санал байхгүй... гэх /191-р/ мэдүүлгүүдээр шүүгдэгч Х.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2 удаагийн үйлдлээр  олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Х.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.*******ы үйлдсэн гэмт хэргийн хөнгөн гэмт хэргийг аль хүнд гэмт хэрэгт нь нэгтгэж,  үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Х.******* нь урьд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял, аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял, аймгийн сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 -т зааснаар “ шүүгдэгчтэй эвлэрсэн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял, мөн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар ангийн 1-д зааснаар 1 жилийн хоих ял, мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж , өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосон нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”/106-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.*******ы хувийн байдлын талаар Б.Анаргүлийн гэрчээр өгсөн...Х.******* бид хоёрт мал байхгүй, ээжид нь байсан 2 үхрийг хулгайлж авсан 2 үхрийнхээ оронд өгсөн. Урьд нь хэрэгт холбогдож байсан... гэх мэдүүлэг / хэргийн 80-р хуудас/

Гэрч М.Болгарны өгсөн... Х.******* эцэг, эхээс наймуулаа, айлын бага хүүхэд.Урьд нь хэрэгт холбогдож шоронд сууж байсан. Одоо сумын ******* салаа багт ээж, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.Сургуульд сураагүй, бага наснаасаа мал маллаж амьдарсан.1999-2000 онд Увс аймгийн Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хаасан.Эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжийнхээ тэтгэвэр, хүүхдүүдийнхээ мөнгөөр амьдардаг... гэх мэдүүлэг / хэргийн 33-р хуудас/, Х.*******ы иргэний үнэмлэхний лавлагаа,2020 онд мал тоолуулсан ... нэгч малгүй тухай..тодорхойлолт,Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл /хэргийн 124-135-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1,17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийн урьд 7 удаагийн гэмт хэрэг үйлдсэн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн... гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 8 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8,6.9 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ял дээр 3 жил 8 сарын хорих ялыг нэмж нэгтгээд нийт 4 жил 8 сарын хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн ын эзэмшлийн нэг тооны адууны үнэ 850000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн шир-1ширхэг, үхрийн толгой-1 ширхэг, үхрийн шийр 1 ширхэгийг устгах, хохирогч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих  гэх санал,дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч аас: Шүүгдэгч Х.******* нь мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.2-т  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Х.******* бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн  зэрэг хувийн байдлыг нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү? Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны адууны үнэ болох 850000 төгрөгийг төлнө гэх  санал, тайлбар,

Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс: Шүүгдэгч Х.*******ыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, гэмт хэргийн нийгмийн аюул, хор хохирол, бусдад учруулсан хохирлын байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.*******д   02 жил 08 сарын  хорих ял  оногдуулж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 02 жил 08 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч Х.*******аас 850000 төгрөг гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.*******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн урьд бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан, хувийн байдлыг харгалзан  түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг  агуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүлийн 1-д заасан эрүүгийн хуулийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

            Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг үхрийн шир, 1 ширхэг үхрийн толгой,1 ширхэг үхрийн шийр зэргийг шийтгэх тогтоолоор хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Прокророос шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнтэй нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д  зааснаар 02 жил 08 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч Х.*******аас 850000 /найман зуун тавин мянган/ төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

5.Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохиролгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг үхрийн шир, 1 ширхэг үхрийн толгой,1 ширхэг үхрийн шийр зэргийг шийтгэх тогтоолоор хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС