Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 412

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багт, оршин суух, 1965 онд төрсөн, Цэнд овгийн Найдансүрэнгийн Буянжаргалын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нацагдорж, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Буянжаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нацагдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эгч Н.Буянжаргалыг 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Буянжаргал Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Н.Буянжаргал нь 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 225 тоот архивын лавлагаа, гэрч Ч.Батаа, Р.Батболд, Л.Сосорбурам нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЦэнд овгийн Найдансүрэнгийн Буянжаргалыг 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА