Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/00847

 

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00847

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 26 дугаар хороо, сүмбэр орд, ..дүгээр байр, …тоотод оршин суух, эмэгтэй, …регистртэй, Тайжууд овогт Э.Д-н,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, ..дүгээр байр,... тоотод оршин суух, эрэгтэй, …регистрэй, Даагачид овогт Н.А-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Д, хариуцагч Н.А нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Д миний бие Н.Атэй 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг, хүүгүйгээр 1 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа дуусахад Н.А нь 4,000,000 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээний дагуу хариуцагч Н.А-с 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ажилтай байсан тул хариу тайлбараа бичгээр гаргаж амжсангүй, би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин надад 15-30 хоногийн хугацаа өгнө үү гэв.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Н.А миний бие Э.Дгөөс 4,000,000 төгрөгийг зээлнээ хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор уг зээлийг бүхэлд нь төлөхий нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон тул эвлэрлийн гэрээ байгуулав.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Н.А-дэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

         Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

       ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Э.Дгийн нэхэмжлэлтэй, Н.А-дэд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                А.САРАНТУЯА