Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00995

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00995

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 13 дугаар байрны 15 тоотод оршин суух, ХЕ80080914 регистртэй, Тусч овогтой Бадамгаравын Далайжаргалын

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эйртравел Инк” ХХК, гүйцэтгэх удирдлага А.Цогзолмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулзаяа шүүхэд гаргасан хүсэлтээ: Нэхэмжлэгч миний бие 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Эйртравел Инк” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийн хаягийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 102/ШЗ2016/26172 дугаар захирамж гарч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4, 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг тус тус үндэслэн уг маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эйртравел Инк” ХХК, түүний гүйцэтгэх удардлага болох А.Цогзолмаагийн оршин байгаа хаягийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Далайжаргал нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эйртравел Инк” ХХК, гүйцэтгэх удирдлага А.Цогзолмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Эйртравел Инк” ХХК, гүйцэтгэх удирдлага А.Цогзолмаа нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Б.Далайжаргалгийн хүсэлтийг хангаж, “Эйртравел Инк” ХХК, гүйцэтгэх удирдлага А.Цогзолмааг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч Б.Далайжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулзаяа түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эйртравел Инк” ХХК, гүйцэтгэх удирдлага А.Цогзолмааг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.”Эйртравел” ХХК нь хуулийн этгээдийн 5343593 регистртэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.САРАНТУЯА