| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00699/И |
| Дугаар | 102/ШШ2017/00996 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/00996
| 2017 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/00996 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхон, …дугаар байр …тоотод оршин суух, …регистртэй, эмэгтэй, Буга овогт Д. С
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, ..дүгээр байр ..тоотод оршин суух …регистртэй, эрэгтэй, Харачу овогт Я.Г,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, …дүгээр байр 1.. тоотод оршин суух …регистртэй, эмэгтэй, Сартуул овогт Ц.М нарт холбогдох,
15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С миний бие Архангай аймгийн төв болох Эрдэнэбулган суманд 2014 оны 7 дугаар сард Архангай аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн захиалгаар баригдсан 56 айлын орон сууцанд өндөр настан аав, ээж нартаа зориулан 2 өрөө байрыг захиалж, урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг тус ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан Улаанбаатар хотод бүртгэлтэй “Жамбүрд” ХХК-ийн борлуулалтын менежер Ц.Мгийн өгсөн дансанд тушаалсан болно. Гэтэл аав, ээж 2 маань энэ орон сууцад 5 сар гаран оршин суугаад эрүүл мэндэд илт сөргөөр нөлөөлж, даарч, тав тухгүй байна, цаашид оршин сууж чадахгүй гэсэн тул тус орон сууцнаас гарч өөр орон сууцад шилжин орсон. “Жамбүрд” ХХК-ийн борлуулатын менежер Ц.Мд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ээж Д.Түвшинжаргал гарах болсон шалтгаанаа хэлж өргөдөл бичсэн. Уг өргөдөлд урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр улиралд буцаан олгуулахаар тусгаж, Ц.Мд танилцуулахад танай байранд хүн орохоор өгнө, удаахгүй гэж хэлээд өргөдлийг авсан. Имйд байрны урьдчилгаа болгон төлсөн 15,000,000 төгрөгийг Я.Г, Ц.М нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Г, Ц.М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Түвшинжаргал гэгч иргэнтэй орон сууцны барилга захиалгаар барих гэрээний дагуу тухайн орон сууцны урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ц.М миний дансанд гүйгээ хийгдсэнээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Иргэн Д.Түвшинжаргал нь 2015 оны 6 дугаар сарын сүүлээр орон сууцанд орсон ба энэ өдрөөс эхлэн гэрээний дагуу үлдэгдэл 32,500,000 төгрөгийг иргэн Я.Гт өгөхөөр болсон. Гэтэл 6 сарын хугацаанд амьдарсны эцэст гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжгүй ба ипотекпийн 8 хувийн зээлд охин Д.С нь шаардлага хангахгүй гэсэн нөхцөлөөр хамрагдаж чадаагүй. Ингээд төлбөрөө төлж чадаагүйн улмаас ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж эхэлсэн. Эцэст нь бид Д.Түвшинжаргалтай харилцан тохиролцсоны дагуу Э.Дашзэгвээс орж ирэх орон сууцны төлбөрөөс Д.Түвшинжаргалын урьдчилгаа төлбөрийг төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Төлж барагдуулахгүй бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Д.Түвшинжаргал эгчтэй бид байнга харилцаа холбоотой байсан гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.С миний бие нь хариуцагч Я.Г, Ц.М нараас 15,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч нартай харилцан тохиролцож, нийт үнийн дүнг 1,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Я.Г, Ц.М нар нь үлдэх 14,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Я.Г, Ц.М нарт холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Д.С нь 15,000,000 төгрөгийг хариуцагч Я.Г, Ц.М нараас нэхэмжилсэн нийт үнийн дүнг 1,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Я.Г, Ц.М нар нь үлдэх 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.С-д 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Сийн нэхэмжлэлтэй, Я.Г, Ц.М нарт холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.С нь нийт үнийн дүнг 1,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Я.Г, Ц.М нар нь үлдэх 14,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 116,475 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА