| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01120/И |
| Дугаар | 102/ШШ2017/0101 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/0101
| 2017 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2017/01010 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел Плаза 3 давхарт байрлах, хуулийн этгээдийн 2619032 регистртэй, “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 28 дугаар байр 3 тоотод оршин суух, НН86022577 регистртэй, Улаансахиус овогт Баяртунгалагийн Наранхүүд холбогдох,
Гэрээний үүрэгт 106,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Наранхүү нь 2013 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 4631 тоот үйлчилгээний гэрээг тус компанитай байгуулсан. Гэтэл Б.Наранхүү нь гэрээний дагуу авсан үйлчилгэний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээний гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тасалбар болгон зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 102,480 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч болох Б.Наранхүүгээс төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 102,480 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 106,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Наранхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Наранхүү миний бие “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжилж буй 106,980 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч Б.Наранхүүд холбогдуулан гэрээний үүрэгт 106,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 106,980 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Наранхүүд холбогдох гэрээний үүрэгт 106,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Наранхүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 106,980 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА