Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2107000000190 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр , суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийж байгаа, ам бүл 5, аав, ээж, эмээ, эгчийн хамт Налайх дүүрэг, *******, *******, од оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ын ******* /РД: /,

 

Монгол Улсын иргэн, -ний өдөр Завхан аймаг, Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг, , , од оршин суух бүртгэлтэй,

урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.******* нь ганцаараа Налайх дүүргийн ******* -од оршин суух Ж.ийн хотлуулсан хониноос 2021 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хоттой хониноос хар зүсмийн, хар алаг зүсмийн 2 хонь,

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр Улаан уулын хойд жалганд бэлчиж байсан хониноос шар толгойтой 1 хонь,

2021 оны 07 дугаар сарын 24, 25-ны үед Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр Бааст голын хажуугаас улаан зүсмийн 1 хонь,

2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр гэх газрын хойд овоон дээрээс хар халзан зүсмийн 2 хонь, нийт 6 тооны хонь хулгайлж, нийт 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Н.*******тай бүлэглэн машин механизм ашиглан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр гэх газрын арын жалганд бэлчээрт байсан хониноос шар халзан зүсмийн 1 хонь хулгайлж, Ж.эд 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Н.******* нь Б.*******тай бүлэглэн машин механизм ашиглан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр гэх газрын арын жалганд бэлчээрт байсан хониноос шар халзан зүсмийн 1 хонь хулгайлан Ж.эд 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж байна. *******ы бензин дууссан, цуг явчхаад ирье гэхээр нь дагаад явсан юм” гэв.

 

   Хохирогч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 18-наас 19-нийг шилжих шөнө хоттой хониноосоо хар зүсмийн, хар алаг зүсмийн хоёр ширхэг эр хонь алдсан, мөн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрийн урд талын улаан уулын хойд жалганд бэлчиж байсан хониноос шар толгойтой нэг ширхэг эр хонь алдсан, 2-3 хоногийн дараа Бааст голын хажуугаас улаан зүсмийн нэг ширхэг эр хонь алдсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ын хойд овоон дээрээс хар халзан зүсмийн 2 ширхэг эр хонь, эвэртэй хар толгойтой нэг ширхэг эр хонь нийт 3 хонио алдсан. Тухайн үед би цагдаад мэдэгдэлгүй, нотлох баримттай эзнийг нь олчхоод хэлье гэж бодоод ойр хавийн айлуудаас асууж сураад явдаг байсан. Харин 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд гэрийн ард талын уулаар үхрээ туугаад ирж явахад манай хонь ын оргилдог булгаас ус уугаад гарч байсан. Тэгээд би гэрийн гадаа ирээд байж байтал манай урд айлын Беке гэх залуу дээр хүрч ирээд “Ахаа мотоциклтой хоёр хүн танай хониноос нэг хонь дүүрээд зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хонин дээр яваад очтол манай хонь Цэцэгсүрэн эгчийн гэрийн ойролцоо байж байсан. Тэгсэн эгч надад хэлэхдээ нэрийг нь мэдэхгүй гэхдээ сайн харж байсан, энэ хавиар байнга явдаг залуу танай хониноос нэг хонь аваад явчихлаа гэж хэлэхээр нь би *******ааг гэж таниад цагдаад ирж мэдэгдсэн. ...Би тухайн үед цагдаа дээр өргөдөл гаргахдаа өөрийн бүх алдсан хонио тоолж үзээд нийт 8 ширхэг хонь алдсан байхаар нь 8 хонь хулгайд алдсан гэж мэдүүлсэн юм. Харин сүүлд хонио хариулж явж байгаад бэлчээрийн ойролцоо жалганд үхсэн хонины сэг зэм байхаар нь очоод шалгаад үзэхэд нуруу орчим нь манай хонинууд дээр тэмдэглэгээтэй байдаг цэнхэр өнгийн тамгатай эвэртэй хар толгойтой хонь маань мөн байсан. Тэгээд бодоод айсан нийт 8 хонь биш 7 хонь л хулгайд алдсан юм байна лээ. Би өөрт учирсан хохирлоос үнэлгээнийх нь дагуу гаргасан хохирлыг бол гаргуулаад авчихсан байгаа учраас одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12 дугаар хуудас/,

 

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 билүү 15 цагийн үед Налайх дүүргийн ******* 7 дугаар гудамжны 1 хашаандаа ямаануудаа хараад байж байтал манай гудамжны гадаа улаан өнгийн мотоциколтой 2 залуу ирчихсэн манай хашааны үүдэнд бэлчиж байсан Ж.ийн хонинуудыг гудамжны ар талын жалга руу шахаж явсаар байгаад нэг хонь шүүрч аваад зугтаагаад явсан. Тэр хоёр залуугийн нэг нь дээгүүрээ хар бараан өнгийн хувцастай, харин нөгөөх нь цагаан өнгийн алчуураар толгойгоо ороож боосон, цагаан өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй залуус байсан. Тэгэхээр нь би шууд Ж.эд энэ тухай хэлэх санаатай манай ар талд амьдардаг ээ гэх залууд өөрийнхөө харж үзсэнээ хэлэхэд ээ “би хурдан Ж.эд очоод энэ тухай хэлье” гээд тэднийх рүү явсан. ...Би тэр хоёр залуугаас цагаан өнгийн алчуураар толгойгоо ороож цагаан өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй залууг хараад хэн болохыг нь таньсан. Би тэр залууг өмнө нь нэлээн хэдэн удаа манай энэ хавиар яг энэ хувцсаа өмсөөд үхэр саагаад явж байхад нь олон удаа тааралдаж, барааг нь харж байсан учраас шууд таньсан юм. Харин нөгөө хар бараан өнгийн хувцастай залууг өмнө ерөөсөө харж байгаагүй танихгүй хүн байсан. Тэр залуу намхан нуруутай, жижиг биетэй, үс их ургасан байдалтай өмнө нь ерөөсөө харж байгаагүй залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч Т.п мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 билүү 15 цагийн үед  Налайх дүүргийн ******* 12а-11 тоот гэртээ байж байтал манай хөрш айлын хүн болох Ж. гаднаас нэлээн айж сандарсан байдалтай орж ирээд гудамжинд бэлчиж явсан Ж.ийн хэдэн хонинуудыг мотоциклтой 2 залуу хүрч ирээд 1 хонийг нь шүүрээд аваад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ж.гээс юун учирсан ямар залуус байсан юм бэ гэж асуухад надад “улаан өнгийн мотоциклтой цагаан өнгийн дээлтэй, шар бүстэй, цагаан өнгийн алчуураар толгойгоо ороочихсон нэг залуу, нөгөө залуу нь хар бараан өнгийн хувцастай 2 залуу байсан. ******* дээлтэй залууг нь би өмнө нь харж байсан залуу юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би шууд Ж.ийнх рүү явж ороод Ж.тэй очиж уулзан юу болсон талаар хэлэхэд тэр цагаан хувцастай залууг нь хэн болохыг нь гадарлаад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд *******аа гэх залуу бензиний мөнгө хэрэг болчхоод байна нэг хонь байна чамайг авна гэвэл би шууд чамд одоо зарлаа” гэхээр нь би түүнээс яг юун хонь юм бэ гэж асуухад надад “манай өөрийн хонь байгаа юм, мөнгөний хэрэгцээ гараад л зарах гээд байгаа юм” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд түүнээс тэр хонийг худалдан авахаар болоод “чи тэгвэл тэр хонио аваад ирээ, аваад ирэхээр чинь авъя” гэхэд надад мотоциклын бензин дуусчихаад Налайх дүүргийн ******* элсний карьерын жалганд байгаа” гэхээр нь очоод тийшээ нь ганцаараа явж очоод хонийг нь авах гээд очтол зүс таних Н.******* гэх залуу зогсож байсан. Тэгэхээр нь түүнд *******аа нэг хонь авчих гэсэн юм” гэж хэлээд шар зүсмийн хонь аваад яваад өгсөн. Орой нь намайг гэртээ ганцаараа байхад Б.*******аа манайд хүрч ирээд хонины зарсан мөнгөө аваад яваад өгсөн. Тэр хонийг нь би хүнсэндээ хэрэглэчихсэн. Тэр хонийг би *******аагаас 100.000 төгрөгөөр авсан. Б.*******аагийнх нь өөрсдөө хонь малтай учир арай ч хулгайн хонь надад зарж байгаа гэж би ерөөсөө бодоогүй өмнөх жилүүдэд нь би Б.*******аагийн ээж, ааваас хонь мал худалдаж авч байсан. Надад хулгайн мал гэж ерөөсөө хэлээгүй өөрийнх нь л хонь гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 18 билүү 19-нд шилжих шөнө тухайн үед надад мөнгөний хэрэгцээ шаардлага гараад мөнгө олдохгүй байхаар нь манайхаас 3-4 км орчим зайд буюу Налайх дүүргийн ******* задгай тоотод мал маллаж амьдардаг гэх айлын хоттой хонинуудаас 2 тооны хонь хөтөлж дагуулж авч явсан юм. Одоо тэр хонинуудын зүсийг нь сайн санахгүй байна ямap ч байсан хар зүсмийн л хонинууд байсан. Хулгайлсан хонинуудаа би Налайх дүүргийн ******* Гоождог худгийн хажуу талд аваачаад тааралдсан авъя гэсэн хүнд нь зарахаар зогсож байтал замын хажуугаар жижиг машинтай хүн хүрч ирээд надаас наад 2 хонио зарах юм уу гэхээр нь би шууд тэр дор нь 150.000 төгрөгөөр зараад мөнгийг нь бэлнээр авч байсан. Одоо тэр машины дугаар маркыг нь санахгүй байна.

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн ******* уулын жалганд ийн хонинууд бэлчиж эзэнгүй хариулгагүй бэлчиж байхаар нь шар толгойтой 1 хонь барьж аваад хөтлөөд дагуулаад явсан. Энэ хонио би Налайх дүүргийн ******* Цайзын зам дээр зогсож байгаад хажуугаар өнгөрч явсан Тоёота Ланд 200 маркийн машинтай хүн ирээд сонирхохоор нь тэр хүнд 80.000 төгрөгөөр зарсан, мөнгийг нь бэлнээр авсан.

2021 оны 07 дугаар сарын 24 билүү 25-ны хавьцаа одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Налайх дүүргийн ******* Бааст голын ойролцоо ийн хонинууд эзэнгүй хариулгагүй бэлчиж байхаар нь нэг улаан зүсмийн хонь хөтөлж дагуулаад аваад явсан. Энэ хонио ч бас Цайзын зам дээр зогсож байгаад нэг машинтай хүн зарах уу гэхээр нь 80.000 билүү 100.000 төгрөгөөр зарсан.

2021 оны 07 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна ийн хонинууд бас л Налайх дүүргийн ******* ын хойд овоон дээр эзэнгүй хариулгагүй бэлчиж байхаар нь хар зүсмийн 2 хонь хөтлөөд дагуулаад авч яваад Тэрэлж явах зам дагуу зогсож байгаад замын хүнд зарсан, хэдэн төгрөгөөр зарж байснаа одоо сайн санахгүй байна, мөнгийг нь ямартай ч бэлнээр авч байсан.

Сүүлд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ийн хонинууд Налайх дүүргийн ******* жалганы ойролцоо хариулаггүй бэлчиж байхаар нь Н.*******ы хамт өөрийнхөө ямар ч дугаар номер бичиг баримтгүй сэлбэг цуглуулж хятад мотоциклын суурин дээр босгож байсан мотоциклоо унаад шар халзан зүсмийн 1 хонь шүүрч аваад хулгайлсан юм. Ингээд хулгайлсан хонио *******д үлдээгээд худалдаж авах хүн олоод ирье гээд явсан, тэгээд явж байгаад гэх урьд манай аав, ээжээс хонь мал худалдаж авч байсан залуу руу залгаж “хөгшинд нь мөнгөний хэрэг гараад байна асуудалгүй хонь байгаа юм” гэж хэлэхэд зөвшөөрсөн тэгээд би т *******ы хоньтойгоо үлдсэн газрыг зааж өгсөн юм. Орой нь би хонь зарсан мөнгөө ын гэрт нь очиж авсан юмгэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед машинаа засах гээд Налайх дүүргийн ******* ад амьдардаг найз *******ы гэрт очсон тухайн үед бид хоёр хоёулаа мөнгө муутай дээрээс нь *******аагийн мотоцикл бензингүй гээд мөнгөний хэрэгцээ шаардлага гараад хаанаас мөнгө олох уу гээд ярилцаад байж байтал *******аа надад манай энэ хавьд байдаг гэдэг айлын хонинууд нь эзэнгүй бэлчиж байдаг юм. Тэндээс 1 хонь авч зараад мөнгөтэй болъё гэхээр нь би зөвшөөрөөд *******аагийн мотоциклыг унаад Налайх дүүргийн ******* ын тэр хавьд бэлчиж байсан эзэнгүй хариулаггүй хонинууд байхаар нь мотоциклоороо шахаж жалга руу оруулж байгаад 1 тооны хонь би шүүрч аваад *******аагаар мотоциклоо жолоодуулаад шүүрсэн хонио мотоцикл дээрээ ачаад элсний карьер хүртэл хамт явж байсан чинь *******аа намайг буулгангуутаа би авах хүн олчхоод ирье чи наанаа байж бай гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд би нөгөө хоньтойгоо хамт зогсож байтал *******аа над руу залгаж одоо чам руу нэг хүн очно тэгэхээр нь наад хүндээ хонио өгөөрэй гэж хэлсэн. Үүний дараа 10-20 минутын дараа нэг цагаан өнгийн машинтай хүн хүрч ирээд *******аа хонь ав гэсэн гэж хэлэхээр нь би түүнд хонио өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

            Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

            “” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан,

  1. Улаан зүсмийн толгойтой эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг,
  2. Хар зүсмийн эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг,
  3. Хар алаг эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг,
  4. Шар толгойтой цагаан эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг,
  5. Халзан эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг,
  6. Халзан хязаалан эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг,
  7. Хар толгойтой эвэртэй хязаалан эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг,
  8. Хар халзан хязаалан эр хонь 1 ширхэг-180.000, төгрөг нийт 1.440.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

            “” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний Н02/021 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

 

            Хохирол авсан баримт /хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

 Шүүгдэгч Б.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дүгээр хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 70-71 дугаар хуудас/ зэрэг,

 

Шүүгдэгч Н.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97 дугаар хуудас/, Налайх дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/, Э., Э. нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 94-95 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 96 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 60-69 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар буюу үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. Учир нь “олон тооны мал” гэж найман бог, түүнээс дээш малыг ойлгохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн тайлбарт тусгажээ. Өөрөөр хэлбэл улсын яллагч шүүгдэгч Б.*******ыг нийт 5 удаагийн үйлдлээр, 7 хонь хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атал “олон тооны мал хулгайлж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь ганцаараа Налайх дүүргийн ******* -од оршин суух Ж.ийн хотлуулсан хониноос 2021 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хоттой хониноос хар зүсмийн, хар алаг зүсмийн 2 хонь,

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр Улаан уулын хойд жалганд бэлчиж байсан хониноос шар толгойтой 1 хонь,

2021 оны 07 дугаар сарын 24, 25-ны үед Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр Бааст голын хажуугаас улаан зүсмийн 1 хонь,

2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр гэх газрын хойд овоон дээрээс хар халзан зүсмийн 2 хонь, нийт 6 тооны хонь хулгайлж, нийт 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Н.*******тай бүлэглэн машин механизм ашиглан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр гэх газрын арын жалганд бэлчээрт байсан хониноос шар халзан зүсмийн 1 хонь хулгайлж, Ж.эд 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            Шүүгдэгч Н.******* нь Б.*******тай бүлэглэн машин механизм ашиглан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэр гэх газрын арын жалганд бэлчээрт байсан хониноос шар халзан зүсмийн 1 хонь хулгайлан Ж.эд 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Б.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:” Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж байна. *******ы бензин дууссан цуг явчхаад ирье гэхээр нь дагаад явсан юм” гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 18-наас 19-нийг шилжих шөнө хоттой хониноосоо хар зүсмийн, хар алаг зүсмийн хоёр ширхэг эр хонь алдсан, мөн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрийн урд талын улаан уулын хойд жалганд бэлчиж байсан хониноос шар толгойтой нэг ширхэг эр хонь алдсан, 2-3 хоногийн дараа Бааст голын хажуугаас улаан зүсмийн нэг ширхэг эр хонь алдсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ын хойд овоон дээрээс хар халзан зүсмийн 2 ширхэг эр хонь, эвэртэй хар толгойтой нэг ширхэг эр хонь нийт 3 хонио алдсан. Тухайн үед би цагдаад мэдэгдэлгүй, нотлох баримттай эзнийг нь олчхоод хэлье гэж бодоод ойр хавийн айлуудаас асууж сураад явдаг байсан. Харин 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд гэрийн ард талын уулаар үхрээ туугаад ирж явахад манай хонь ын оргилдог булгаас ус уугаад гарч байсан. Тэгээд би гэрийн гадаа ирээд байж байтал манай урд айлын Беке гэх залуу дээр хүрч ирээд “Ахаа мотоциклтой хоёр хүн танай хониноос нэг хонь дүүрээд зугатаачихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

   Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 билүү 15 цагийн үед Налайх дүүргийн ******* 7 дугаар гудамжны 1 хашаандаа ямаануудаа хараад байж байтал манай гудамжны гадаа улаан өнгийн мотоциколтой 2 залуу ирчихсэн манай хашааны үүдэнд бэлчиж байсан Ж.ийн хонинуудыг гудамжны ар талын жалга руу шахаж явсаар байгаад нэг хонь шүүрч аваад зугтаагаад явсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 билүү 15 цагийн үед  Налайх дүүргийн ******* 12а-11 тоот гэртээ байж байтал манай хөрш айлын хүн болох Ж. гаднаас нэлээн айж сандарсан байдалтай орж ирээд гудамжинд бэлчиж явсан Ж.ийн хэдэн хонинуудыг мотоциклтой 2 залуу хүрч ирээд 1 хонийг нь шүүрээд аваад явчихлаа гэж надад гэсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд *******аа гэх залуу бензиний мөнгө хэрэг болчхоод байна нэг хонь байна чамайг авна гэвэл би шууд чамд одоо зарлаа” гэхээр нь би түүнээс яг юун хонь юм бэ гэж асуухад надад “манай өөрийн хонь байгаа юм, мөнгөний хэрэгцээ гараад л зарах гээд байгаа юм” гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд түүнээс тэр хонийг худалдан авахаар болсоод“чи тэгвэл тэр хонио аваад ирээ, аваад ирэхээр чинь авъя” гэхэд надад мотоциклын бензин дуусчихаад Налайх дүүргийн ******* элсний карьерын жалганд байгаа” гэхээр нь очоод тийшээ нь ганцаараа явж очоод хонийг нь авах гээд очтол зүс таних Н.******* гэх залуу зогсож байсан. Тэгэхээр нь түүнд *******аа нэг хонь авчих гэсэн юм” гэж хэлээд шар зүсмийн хонь аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 18 билүү 19-нд шилжих шөнө тухайн үед надад мөнгөний хэрэгцээ шаардлага гараад ... Налайх дүүргийн ******* задгай тоотод мал маллаж амьдардаг гэх айлын хоттой хонинуудаас 2 тооны хонь хөтөлж дагуулж авч явсан юм. Одоо тэр хонинуудыг зүсийг нь сайн санахгүй байна ямap ч байсан хар зүсмийн л хонинууд байсан...

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн ******* уулын жалганд ийн хонинууд бэлчиж ззнгүй хариулаггүй бэлчиж байхаар нь шар толгойтой 1 хонь барьж аваад хөтлөөд дагуулаад явсан...

2021 оны 07 дугаар сарын 24 билүү 25-ны хавьцаа одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Налайх дүүргийн ******* Бааст голын ойролцоо ийн хонинууд эзэнгүй хариулгагүй бэлчиж байхаар нь нэг улаан зүсмийн хонь хөтөлж дагуулаад аваад явсан...

2021 оны 07 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна ийн хонинууд бас л Налайх дүүргийн ******* ын хойд овоон дээр эзэнгүй хариулаггүй бэлчиж байхаар нь хар зүсмийн 2 хонь хөтлөөд дагуулаад авч явсан...

2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ийн хонинууд Налайх дүүргийн ******* жалганы ойролцоо хариулаггүй бэлчиж байхаар нь Н.*******ы хамт өөрийнхөө ямар ч дугаар номер бичиг баримтгүй сэлбэг цуглуулж хятад мотоциколийн суурин дээр босгож байсан мотоциколоо унаад шар халзан зүсмийн 1 хонь шүүрч аваад хулгайлсан юмгэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед ... *******ы гэрт очсон тухайн үед бид хоёр хоёулаа мөнгө муутай дээрээс нь *******аагийн мотоцикл бензингүй гээд мөнгөний хэрэгцээ шаардлага гараад хаанаас мөнгө олох уу гээд ярилцаад байж байтал *******аа надад манай энэ хавьд байдаг гэдэг айлын хонинууд нь эзэнгүй бэлчиж байдаг юм. Тэндээс 1 хонь авч зараад мөнгөтэй болъё гэхээр нь би зөвшөөрөөд *******аагийн мотоциклыг унаад Налайх дүүргийн ******* ын тэр хавьд бэлчиж байсан эзэнгүй хариулаггүй хонинууд байхаар нь мотоциклоороо шахаж жалга руу оруулж байгаад 1 тооны хонь би шүүрч аваад *******аагаар мотоциклоо жолоодуулаад шүүрсэн хонио мотоцикл дээрээ ачаад элсний карьер хүртэл хамт явж байсан чинь *******аа намайг буулгангуутаа би авах хүн олчхоод ирье чи наанаа байж бай гэж хэлчхээд яваад өгсөн...”гэх мэдүүлэг,

 

            “” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Хохирол авсан баримт зэрэг болно.

 

            Шүүгдэгч Б.******* ганцаараа 4 удаагийн үйлдлээр хохирогчийн 6 хонийг, шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь хохирогчийн нэг хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн, өмчлөгчийн нүднээс далд, өдрийн цагаар хариулгагүй байхад нь бэлчээрээс авч явсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Б.*******, Н.******* нар нь бүлэглэж, машин механизм ашиглан хохирогчийн 1 тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, бусдыг харж байхад авсан тул бусдын малыг хулгайлсан гэж үзэхгүй, төсөөтэй гэмт хэргээс ялган зүйлчлэх боломжтой” гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бүлэглэж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ. Бүлэглэж үйлдсэн гэж хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй байж болох ч бусдын 1 тооны хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах үйлдлийг хамтарч буюу бэлчээрт байсан хонийг шахаж, шүүрч авсан байх тул бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

            Мөн машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор зэрэг машин механизмууд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь бусдын малыг хулгайлах газартаа хурдан хүрэх, хурдан туух, хурдан зөөж тээвэрлэх зэргээр бусдын малыг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор шүүгдэгч Б.*******ы улсын бүртгэлгүй, дугааргүй, Чансаа маркийн мотоциклыг ашигласан байх тул машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар бүлэглэж, машин механизм ашиглаж бусдыг малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.эд 7 тооны эр хонь буюу 1.260.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүгдэгч Б.*******, Н.******* нарын өмгөөлөгч Г.Наранбаатар нь “хохирогчид 1.260.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн” бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би өөрт учирсан хохирлоос үнэлгээнийх нь дагуу гаргасан хохирлыг бол гаргуулаад авчихсан байгаа учраас надад ямар нэгэн гомдол санал, байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар нь “Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.******* нь бүлэглэж үйлдсэн 1 тооны хонины үйлдэлд зөвхөн оролцоотой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй, шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, ял дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.  Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******, Н.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын  хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэргийн оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3  дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.*******д 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, мэдсээр байж нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг малыг хулгайлсан, шүүгдэгч Н.******* өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй байгаа хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 24ий өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б.*******ы эзэмшлийн 275.148 /хоёр зуун далан таван мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Чансаа маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан,

            Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар,

           Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн шүүгдэгч Н.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.эд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 24ий өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б.*******ы эзэмшлийн 275.148 /хоёр зуун далан таван мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Чансаа маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ