Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01014

 

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01014

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтраул тауэр, 8 дугаар давхарт байрлах, 5036895 регистртэй, “Юнител” ХХК-ийн

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 12 дугаар байрны 10 тоотод оршин суух, ХН56051371 регистртэй, Цагаан туг овогт Сүрэнхүүгийн Жаргалсайханд холбогдох

 

1.343.472  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад  

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Юнител ХХК хариуцагч С.Жаргалсайхан нар харилцан тохиролцож 2014 оны 08 сарын 30-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацаан гэрээ байгуулан 88007516 дугаарт нь Самсон Галакси Эс-4 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулж олгосон. Гэвч хариуцагч нь 2015 оны 06 сараас эхлэн төлбөр үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 88007516 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох нийт 895.648 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги болон 447.824 төгрөг, нийт 1.343.472 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Энэрэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Юнител ХХК-ийн нэхэмжилсэн 1.343.472 төгрөгөөс 895.648 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болох 447.824 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд алдангиас татгалзаж 895.648 төгрөгийг төлөх хугацаа олгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Юнител ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Түвшинбаяртай харилцан тохиролцож нийт нэхэмжилсэн 1.343.472 төгрөгөөс 223.912 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 1.119.560 төгрөгийг хариуцагч 559.780 төгрөгийг 2017оны 04 сарын 30-ны өдрийн дотор, 559.780 төгрөгийг 2017 оны 05 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь С.Жаргалсайханд холбогдуулан 1,343,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 223,912 төгрөгөөр багасгаж, хариуцагч С.Жаргалсайхан 1,119,560 төгрөгийг 2017 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 559.780 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 559,780 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Жаргалсайханд холбогдох 1,343,472 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 223,912 төгрөгөөр багасгаж, хариуцагч 1,119,560 төгрөгийг 2017 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 559,780 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 559,780 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Юнител” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 данснаас 15,710 төгрөг, хариуцагч С.Жаргалсайханаас 15.710 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

                                                                                                                       

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

ШҮҮГЧ                        А.САРАНТУЯА