| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0081/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2022-02-08 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ц.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 164
2022.02.08 2022/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч С.Б,
нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Ц.Батболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан эрүүгийн 2102004212535 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Б, 1990 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжны 23 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шивэртийн ам” гэх газраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/282 дугаар тушаалын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад багтдаг 7.49 кг цэвэр жинтэй Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн,
Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 70-34 УНЦ улсын дугаартай Дайцу “Daihatsu” загварын ачааны тээврийн хэрэгслээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/82 дугаар тушаалын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад багтдаг 7.49 кг цэвэр жинтэй Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, улсад 374.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдан шүүхий хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, Экологи-эдийн засгийн үнэлгээ болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шивэртийн ам” гэх газраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/282 дугаар тушаалын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад багтдаг 7.49 кг цэвэр жинтэй Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн,
Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 70-34 УНЦ улсын дугаартай Дайцу “Daihatsu” загварын ачааны тээврийн хэрэгслээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/82 дугаар тушаалын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад багтдаг 7.49 кг цэвэр жинтэй Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, улсад 374.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч С.Б нь байгалийн ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, тээврлэсэн үйл баримт нь:
Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
- Яллагдагч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шивэртийн ам” нэртэй газраас самрын хаягдал хог байхаар нь галдаа түлэх санаатай 70-34 УНЦ улсын дугаартай “Daihatsu” маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэн гэр рүүгээ явж байгаад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын цагдаад зөвшөөрөлгүйгээр Сибирь хуш модны самрыг тээвэрлэсэн үндэслэлээр замын цагдаа саатуулагдсан...би Г.Нацагийн гаргасан Экологи-эдийн засгийн үнэлгээтэй уншиж танилцсан байгаа. Зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар самар тээвэрлэсэн хэрэгт 374.500 төгрөгийн хохирол учруулсан байгааг ойлгож мэдлээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/,
Хохирогч Х.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастайн ам” гэх газраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/282 дугаарын тушаалын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад багтдаг 7.49 кг цэвэр жинтэй Собирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцож байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Гэрч Б.Баянбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дүү болох С.Бгийн хамт Баянзүрх дүүргийн тийшээ, яг ямар нэртэй газар болохыг хэлж мэдэхгүй байна, Б нь “самрын хог түүж ирнэ, машин дотор сууж байгаач” гэж гуйгаад байхаар нь хамт явсан. Надад яг яах гэж байгаагаа хэлэхгүй байсан. Цайруулсан самрыг хогоор яах гэж байгаа талаар асуухад “гал ч болтугай түлнэ ш дээ” гээд Б шуудайлаад машиндаа ачсан. Надад тухайн самрын хогийг түүж бэлтгэсэн болон тээвэрлэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Гэрч Ж.Доржсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цагдаа зохицуулагч ажилд томилогдон ажиллаж байна. Тухайн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өглөөний 04 цагийн орчимд ажиллаж байхад 70-34 УНЦ улсын дугаартай Дайцу “Daihatsu” загварын, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь Б нь тус тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн бүхээг тэвш хэсгийг шалгахад 7 ширхэг цагаан шуудайтай зүйл байхаар нь “юу ачиж явж байгаа юм бэ” гэж асуусан. Жолоочоос тухайн тээвэрлэж яваа самрын гарал үүслийн гэрчилгээ, зөвшөөрөл байгаа талаар асуухад “байхгүй, хүмүүсийн бэлтгэсэн самрын хогноос түүсэн болохоор ямар нэгэн зөвшөөрөл аваагүй” гэж байсан. Тэгээд машиныг нь өөрөөр нь бариулаад би хажууд нь суугаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн гаүрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлах албан тушаалтай алба хаагчид илтгэх хуудас бичээд, бичиг баримтын хамт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Шивэртийн ам” гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-87, 88-90/,
Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “7.49 кг цэвэр жинтэй Сибирь хушны самрыг эд мөрийн баримтаар тооцсон тухай” тогтоол /хх-ийн 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Н С.Бг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шивэртийн ам” гэх газраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/282 дугаар тушаалын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад багтдаг 7.49 кг цэвэр жинтэй Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн,
Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 70-34 УНЦ улсын дугаартай Дайцу “Daihatsu” загварын ачааны тээврийн хэрэгслээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/82 дугаар тушаалын хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтад багтдаг 7.49 кг цэвэр жинтэй Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, улсад 374.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч С.Бд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон. Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас шүүгдэгч С.Б нь 374.500 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд 7.49 кг цэвэр жинтэй Сибирь хушны самар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.Бг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд 7.49 кг цэвэр жинтэй Сибирь хушны самар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР