| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00385/И |
| Дугаар | 130/ШШ2017/00387 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2017/00387
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 130/ШШ2017/00387 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөнийг баталж , хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар баг, Алтай сумын Сум хөгжүүлэх сан (Алтай сумын Засаг дарга А.А утас 9******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух, утас 9******, РД:БА****** Меркит овогт Б.Т д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2060000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 126986 төгрөг, нийт 2186986 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Алтай сумын Сум хөгжүүлэх сан-г төлөөлж тус сумын Засаг дарга А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтай сумын оршин суугч Б.Т нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Алтай сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 4000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан юм. Б.Тд зээл олгох тухай сумын Засаг даргын захирамж гарч улмаар түүнтэй зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл Б.Т нь зээлээ төлөх гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл 2060000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 126986 төгрөг, нийт 2186986 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. өнгөрсөн хугацаанд сумын захиргаанаас, сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг ч төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. сум хөгжүүлэх сангаас олгосон зээл маань тухайн иргэнд олгосон буцалтгүй тусламж биш тодорхой хугацаанд эргэн төлөгдөж байх ёстой сангийн хөрөнгө юм. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2060000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 126986 төгрөг, нийт 2186986 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг Б.Таас гаргуулан Алтай сумын Сум хөгжүүлэх санд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Б.Т нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Алтай сумын сум хөгжүүлэх сангаас бүгд 4000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай авсан юм. Үүнээс 2000000 төгрөгийг төлсөн. Одоо үлдсэн Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2060000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 126986 төгрөг, нийт 2186986 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч Алтай сумын Сум хөгжүүлэх сан-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2060000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 126986 төгрөг, нийт 2186986 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Алтай сумын Сум хөгжүүлэх сан нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Таас 24971 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч РД:БА****** Меркит овогт Б.Т нь Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2060000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 126986 төгрөг, нийт 2186986 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг төлж өгөхөөр болж Алтай сумын Сум хөгжүүлэх сан-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Алтай сумын Сум хөгжүүлэх сан нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Таас 24971 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК