| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07897/И |
| Дугаар | 102/ШШ2017/01023 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01023
Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ..дугаар байр ...тоотод оршин суух, ...регистртэй, Тайжууд овогтой БнН-н, Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж өөрийн байранд оршин байгаа, хуулийн этгээдийн …регистртэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Н- нь 1991 онд УБТЗ-ын Техникумыг ашиглалтын техникч мэргэжлээр төгсөж, 1991-1993 онд Салхит өртөөнд өртөөний жижүүр /ДСП/, 1993- 2001 онд Замын-Үүд өртөөнд өртөөний жижүүр /ДСП/, 2001-2003 онд УБТЗ-ын коллежид Тээврийн удирдлага, тээвэр зохион байгуупалт мэргэжлээр суралцаж төгсөөд 2003-2005 онд Замын-Үүд өртөөнд ачаа вагон хүлээлцэгч /АВХ/, үнэ зохиогч, өртеөний жижүүр /ДСП/, хөдөлгөөний техникчээр /ДСЗт/, 2005.01.15-нд УБТЗ-ын даргын тушаалаар одоогийн Тээвэрлэлт удирдлагын төвийн Захиран зохицуулах хэлтэст галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчаар /ДНЦ/, 2011-2014 оны 09 сар хүртэл галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар /ДГП/ ажиллаж байгаад жирзмсний амралтаа эдэлж 2014.12.17-нд бага охин болох А.Хүслэнг төрүүлж хүүхэд асрах чөлөөг эдэлж байгаад ажилдаа эргэн орох болсон. 2014 оны эрүүл мэндийн үзлэгээр хедөлгеентэй шууд холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлэгийн комиссын дүгнэлт гарсан тул ажлын нөхцлөө өөрчлөх хүсэлтийг тухайн үеийн УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарт тавьснаар 2015.09.05-ны өдрийн Б-1-202 тоот тушаалаар Тээврийн үйлчилгээний төвийн хүний нөөцийн тасгийн даргаар /КК/ томилогдон ажиллаж өнеөдрийг хүртэл төмөр замд тасралтгүй 25 жил ажиллаж ирсэн. Төв шинээр байгуулагдсантай холбогдуулан төмөр замын зам шугам дагуух 10 салбар, 1 төвийн нийт үндсэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээний 505 ажилтан, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр 65 ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний 8 ажилтан, ийт 600-аад ажилтан нарын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн асуудлыг хүний нөөцийн тасгийн дарга /КК/, хүний нөөцийн менежер /ККм/ нар хариуцан ажиллах үүрэг хүлээсэн. Шинээр байгуулагдсан төвийн ажлын ачаалал маш их, шинэ бүтэц зохион байгуулалтанд орсонтой холбогдуулан бүхий л бичиг баримтуудыг шинэчлэх боловсруулах, батлуулах танилцуулах гэх мэт олон ажлуудыг 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл нийт 7 сарын хугацаанд миний бие байнга илүү цагаар ажиллаж хийж гүйцэтгэж ирсэн боловч гүйцэт хийгдээгүй, орхигдсон зайлшгүй шаардлагатай хийгдэх бүртгэл судалгаа зэрэг ажпууд ихээр бөегнөрсөн. Ажлын ачааллын улмаас ажилтан Д.Балжмааг хүний нөөцийн тасагт дээрх ажлуудыг гүйцэтгүүлэх хугацаанд УБТЗ-ын даргын 2012.04.25-ны А-87 тоот “Албан томилолтоор ажиллах журам”-ын дагуу Замын-Үүд салбараас төвийн даргын 28, 35, 45 тоот шуурхай тушаалаар томилолтыг олгон ажиллуулж дээрхи бүртгэл судалгааг үнэн зөв хийж гүйцэтгэснээр хүний нөөцийн мэдээ тайлан судалгааг үнэн зөв гаргах, судалгаанд үндэслэн дүн шинжилгээ хийх, хүний неөцийг зөв төлөвлөх, зохион байгуулах зэрэгт их чухал үүрэг гүйцэтгэж ажилласан. Гэтэл 2016.10.21-нд Хөдөлмөрийн харилцааны албан даргын зүгээс Төвийн даргын 2016.10.20-ны өдрийн 482 тоот буруу тушаал төлөвлөж гаргасан цаашид дотоод хяналт аудитаар шалгуулах шаардлагатай гэж үзэн шалгуулан дүгнэлт гаргуулан 2016.10.27-ны одер УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Ушаков А.В-аар удирдуулсан шуурхай зөвлелгөөн хийж, эцсийн шийдвэр нь Тээврийн үйлчилгээний төвийн хүний нөөцийн. тасгийн дарга Д.Н миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлж хүний нөецийн менежерийн албан тушаалд томилох шийдвэр гарсан. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өглөө УБТЗ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б-П-155 тоот тушаалаар ажлаас халах шийдвэр гаргасан нь шуурхай хурлын шийдвэрийг илтэд угүйсгэж үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа гэж үзэн миний бие маш их гомдолтой байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1,4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалт байдаг. Гэтэл уг тушаалдаа 40.1.4 буюу сахилгын зөрчил давтан гаргасан гэж хуулийн зуйл заалтыг хзрэглэж хуульд нийцэхгүй шийдвэр гаргаж байгаа нь 1 нас 11 сартай нялх хүүхэдтэй надад маш их хүндээр тусаж сэтгэл санааны гүн хямралд орсон, Би өнөөдрийг хүртэл темөр замд тасралтгүй 25 жилийн хугацаанд мэргэшсзн инеженер, тэргүүний төмөр замчин, хоёргүй сзтгэлэзр ажиллаж ирсэн Д.Н намайг 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б-2-155 дугаартай тушаалаар хуульзүйн үндэслэлгүй ажлаас халсанд маш их гомдолтой байна. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргын 2016.11,03-ны өдрийн Б-М-155 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, УБТЗ-ын Тээврийн үйлчилгээний төвийн хүний нөөцийн тасгийн даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлсийг олгуулах, 2015 оны 10-р сараас 2016 оны 04-р сар хүртэлх хугацаанд 140 цаг илүү ажилласаны олговорыг олгуулах, Нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ. Хариуцагч “УБТЗ” ХНН шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Н нь УБТЗ-ын Тээврийн үйлчилгээний төвийн Хүний нөөцийн тасгийн даргаар ажиллаж байхдаа хүний нөөцийн асуудлаар удирдлагаас гарах шийдвэрийг санаатайгаар будлиулж удаа дараа буруу шийдвэр гаргуулдаг, ажилтнуудыг ажилд томилох, өөрчлөхдөө хууль тогтоомж, Замын хэмжээнд мөрддөг дүрэм журмыг баримталдаггүй, Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хийж гүйцэтгээгүй, гаднаас хүн авчирч ажиллуулсан нь хүний нөөцийн ажпын бичиг хэргийн хадгалалт хамгаалалт, нууцлалыг хангаж ажиллах үүргээ зөрчсөн, нийгэмлэгийн хөрөнгийг үргүй зардал гаргаж үрэгдүүлсэн зэрэг зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар 2016 оны 10 дугаар сарын 27-нд болсон Замын 1 дүгээр даргын удирдан хийлгэсэн шуурхай хурлаас шийдсэн. Шинээр байгуулагдсан төвийн ажпын ачаалал их байсан ч гэсэн 2 хүн хамтдаа хийж гүйцэтгээд байхад бүтэн жилийн хугацаанд гүйцэж барж хийхгүй байна гэдэг нь 1-т, тухайн ажилтны уг ажлын байранд хийж гүйцэтгэх ажпаа хийж чадахгүй ажпын ур чадвартай холбоотой байх, 2-т, хэрвээ үнэхээр дийлж давагдашгүй ийм их ажилтай байсан бол холбогдох удирдах дээд шатны албан тушаалтнууд, Хүний нөөцийн албандаа танилцуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө, хүн хүчний тусламж ч хүсэх боломжтой байсан. Мөн нэхэмжпэлдээ хүний нөөцийн менежер нь ажпаа буруу хангалтгүй биелүүлж байснаас өөрөө тэр ажлыг хийдэг байсан мэтээр бичжээ. Гэтэл энэ талаар эсвэл мэргэжил арга зүйн талаар, хүн хүчний тусламж хүсч Хүний нөөцийн албандаа хандаж байсан удаа байна уу. Болохгүйг нь мэдсээр байж буруу тушаал төлөвлөн удирдлагаараа шийдвэр гаргуулан түүнийгээ илрэхээр хүчингүй болгодог, Гэтэл хүний нөөцийн тасгийн дарга хариуцлагатай ажил, Төвийн боловсон хүчний талаарх бүх асуудлыг хариуцаж ажилтнуудын тогтвор суурьшил, шилжилт хөдөлгөөн, нийгмийн асуудал, боловсон хүчний хэрэгцээ болон батлагдсан орон тоонд хяналт тавих зэргээр зохицуулж хөдөлмөрийн харилцааны талаар удирдлагаа зөв мэдээлэл, арга зүйгээр хангаж зөв шийдвэр гаргахад нь тусалдаг байх ёстой. Зөвхөн тухайн үеийн хэсэгчилсэн шалгалтаар л хэд хэдэн тушаал буруу гаргасан, энэ нь цалин хөлс буруу олгогдох үр дагавартай, орон тооны зохицуулалтыг буруу хийснээс зарим газар нь ажилтнуудын илүү цаг хэтэрхий их, зарим газар нь ажилтнууд илүүдэлтэй байдаг ч юм уу ингээд өөр ажилд дайчлаад хэдэн сараар нь томилолт өгөөд ажиллуулдаг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр тухайн хүн ажлаа хийж чадахгүй байна гэж Замын удирдлага үзсэн. Нэхэмжпэгч мөн бага насны хүүхэдтэй эхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т зааснаар ажлаас халахыг хориглоно гэсэн байхад, сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн зүйл заалтыг хэрэглэж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “...3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ... 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажпаас халахыг хориглоно” гэсэн нь 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халахыг хориглоогүй бөгөөд 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэсэн байна. Нэхэмжпэлийн 1 шаардлага болох илүү 140 цаг ажилласны олговор олгуулах гэсэн байна. 1-т, илүү цаг ажиллуулах тухай ажил олгогчийн шийдвэр гарсан эсэх, 2-т, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ ажлын цагтаа хийж гүйцэтгэж чадаагүйгээс илүү цагаар ажилласан нь тухайн ажилтны өөрийн ажпын ур чадвар зохион байгуулалт хангалтгүй байгааг л илтгэж байна гэж үздэг. Бусад шаардлагын хувьд үндсэн шаардлага болох тушаал хүчингүй болгуулах шаардлагатай уялдаж байгаа бөгөөд УБТЗ-ын даргын 2016.11.03-ний өдрийн Б-П-155 тоот тушаал нь үндэслэл бүхий тул уг тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны олговор олгуулах, илүү ажилласан 140 цагийн олговор гаргуулах, даатгалын нөхөн бичилт хийлгэх зэрэг нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Н 5 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроос 3 сарын цалин хөлсний 20 хувьтай тэнцэх хэмжээ буюу 1,051,000 төгрөгөөс болон илүү 140 цаг ажилласны олговор олгуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, УБТЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа нь нэхэмжлэгч Д.Н-д Толгойт өртөөний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан /ХАБЭАХ/ инженерийн орон тоог шинээр бий болгон ажиллуулах, ажилгүй байсан хугацааны олговор болох 8,293,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн татгалзсан 1,051,000 төгрөгийг хасч тооцон 7,242,000 төгрөгийг олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохигчид өөрт оногдох хувиар төлж, нөхөн бичилтийг хийлгэх 3 саналыг тавихад, нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг хангах 3 саналыг зөвшөөрөн хүлээн авч, зохигчид эвлэрэв. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “УБТЗ” ХНН-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон илүү 140 цаг ажилласны хөлс гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэн санал болгосныг зохигчид зөвшөөрснөөр 2017 оны 3 дугаар сарын ...-ны өдрийн ...... шүүгчийн захирамжаар хэргийг эвлэрүүлэн зуучлалд шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Улмаар зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 79 дүгээр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Н 5 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагаас 3 сарын цалин хөлсний 20 хувьтай тэнцэх хэмжээ буюу 1,051,000 төгрөгөөс болон илүү 140 цаг ажилласны олговор олгуулах нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч “УБТЗ” ХНН нь нэхэмжлэгч Д.Н-д Толгойт өртөөний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан /ХАБЭАХ/ инженерийн орон тоог шинээр бий болгон ажиллуулах, ажилгүй байсан хугацааны олговор болох 8,293,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн татгалзсан 1,051,000 төгрөгийг хасч тооцон 7,242,000 төгрөгийг олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохигчид өөрт оногдох хувиар төлж, нөхөн бичилтийг хийлгэхээр зохигчид эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.5 дахь хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталгаажуулах нь зүйтэй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгчдсөн болохыг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Нэхэмжлэгч Д.Н-д нь 5 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроос 3 сарын цалин хөлсний 20 хувьтай тэнцэх хэмжээ буюу 1,051,000 төгрөг болон илүү 140 цаг ажилласны олговор олгуулах нэхэмжлэлийн шаардлагаас хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасган, хариуцагч “УБТЗ” ХНН нь нэхэмжлэгч Д.Н-д Толгойт өртөөний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан /ХАБЭАХ/ инженерийн орон тоог шинээр бий болгон ажиллуулах, ажилгүй байсан хугацааны олговор болох 8,293,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн багасгасан 1,051,000 төгрөгийг хасч тооцон 7,242,000 төгрөгийг олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг оногдох хувиар төлж, нөхөн бичилтийг хийлгэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ А.САРАНТУЯА
| ||||
| |