Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00388

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00388

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багт оршин суух, Ители елтох овогт Х.Б ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Б, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Б.Е ийг 2005 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр С.А д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгөхийг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний бие 2002 оны 4 дүгээр сарын 25-нд төрсөн охин Ермекийг 2005 оны 1 дүгэр сарын 16-ны өдөр өдөр Алтай сумын Засаг даргын 4 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар өөрийнхөө төрсөн ээж болох С.Ад үрчлүүлсэн болно.

Ермекийг үрчилж авснаас хойш эмээ нь болох С.Аы асрамжинд байсан юм. 2013 онд архиваас шүүж үзэхэд тухайн үед үрчлэлт бүртгэгдээгүй байсныг мэдэж шинэ гэрчилгээ авсан болно.

Гэвч үрчлэн авагч эмэг эх С.А нас барсан ба хүүхдэд олгох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудал хөндөгдөж үрчлэлтийг тогтоолгох шаардлагатай болсон тул дээрх үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагчаас Б.Еийг 2005 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр С.Ад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгөхийг хүсжээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана, 55.8-д Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ хэмээн тус тус заажээ.

Хүүхэд үрчлэн авах тухай С.Аы хүсэлтийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай, Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар С.Ад Х.Б болон Өнерханы Алмагүл нарын дундаас төрсөн хүүхэд Б.Еийг үрчлүүл, мөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 231/002763 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаанд Монгол улсын иргэн РД:БА02242503, Б.Еийг С.Ад 2005 оны 2 дугаар сарын 16-нд Ахшоманы Ермек болгон бүртгэсэн байна.

Дээрх нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Алтай сумын улсын бүртгэлийн ажилтан Д.Бгийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн Б.Еийг 2005 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр С.Ад үрчлэгдсэн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б.Е нь С.Ад 2005 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр үрчлэгдсэн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК