Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0005/Э |
Дугаар | 186 |
Огноо | 2022-02-10 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 186
2022.02.10 2022/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Н.Э,
нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,
хохирогчийн өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан эрүүгийн 2105 01272 2306 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н.Э, 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Гарьд инженеринг” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 79 дүгээр байрны 78 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Нанук тан” ХХК-ийн захирал О.Мөнхдөл гэх хүний нэрээр хохирогч Б.Анхбаярт Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Глобал 80” орон сууцны 7 давхрын 32 тоот, 61.1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг бичгээр хуурамчаар байгуулж, “Нанук тан” ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулан, өөрийн өмчлөлд бүрэн шилжээгүй орон сууцыг худалдах боломжтой мэтээр итгүүлэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Б.Анхбаяраас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбараас 80,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 36,090,000 төгрөгийг буюу нийт 116,090,000 төгрөгийг “Нанук тан” ХХК-ийн “Голомт” банкин дахь 1415113671 дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Э нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Нанук тан” ХХК-ийн захирал О.Мөнхдөл гэх хүний нэрээр хохирогч Б.Анхбаярт Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Глобал 80” орон сууцны 7 давхрын 32 тоот, 61.1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг бичгээр хуурамчаар байгуулж, “Нанук тан” ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулан, өөрийн өмчлөлд бүрэн шилжээгүй орон сууцыг худалдах боломжтой мэтээр итгүүлэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Б.Анхбаяраас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбараас 80,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 36,090,000 төгрөгийг буюу нийт 116,090,000 төгрөгийг “Нанук тан” ХХК-ийн “Голомт” банкин дахь 1415113671 дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Н.Э нь хохирогч Б.Анхбаярыг залилан их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
- шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхийн хэлэлцүүлэгт би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Анхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би шүүгдэгч Н.Эт 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байр авна гэж 80.000.000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 03-ны өдөр 36.090.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг 5 жилийн хугацаанд Солонгост ажил, хөдөлмөр эрхэлж олсон. Солонгос улсад ямар хэцүү ажиллаж амьдарч энэ мөнгийг цуглуулсан талаар хэлэх нь зөв байх. Эхнэрийнхээ найзаар дамжуулж “Глобал Бридж констракшн” ХХК-ийн дэд захирал гэх Н.Этэй танилцсан. Би тухайн 16 давхар байрыг 5 давхар байхад нь захиалга өгсөн. Уг байрыг Н.Эээс авсан ч, байгууллагаас нь авсан ч 1 мкв-ийг 1.900.000 төгрөгөөр авах л байсан. Мөн “Ремакс”-ын борлуулагч Хатанбаатар гэх хүнээс авсан ч 1 мкв-ийг 1.900.000 төгрөгөөр хангалттай авах боломжтой байсан. Н.Этэй гэрээ хийгээд байрны үнэд 116.090.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн байр ашиглалтад орсны дараа үнэ нь өсөөд 1 мкв нь 2.400.000 төгрөг болсон байна. Өнгөрсөн жил ковидын улмаас хүмүүс үл хөдлөх хөрөнгө их худалдаж аваад, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд уг байрны үнэ одоо 1 мкв-ийн үнэ 3.200.000 төгрөг болсон. 2019 онд захиалга өгсөн мөнгөөрөө 2021 онд ашиглалтад орох байсан байрыг хангалттай авч чадах байсан боловч одоо тэр мөнгөөрөө хотын захад 2 өрөө байр ч авч чадахгүй боллоо. Тухайн үед захиалсан байрны үнийг одоогийн зах зээлийн ханшаар Н.Эээс бодож авмаар байна. Тухайн байранд одоогоор зарагдах байр байхгүй ч гэсэн зарын дагуу залгаж асуухад 1 мкв нь 3.200.000 төгрөг гэж байсан. Уг үнийн зөрүүнээс надад 79.043.000 төгрөгийн хохирол учраад байна. Тухайн байрыг худалдаж авна гэвэл 79.043.000 төгрөгийн зөрүүг төлж байж авах болоод байна. Мөн 2021 оны 7 дугаар сараас хойш байр түрээсэлсэн. Байрны түрээсийн мөнгө 4.500.000 төгрөг болж байгаа. Миний мөнгө хадгаламжийн дансанд байхад нэг жилийн хугацаанд 13 хувиар өсөх байсан.
Иймд миний бие шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж уг байрны зах зээлийн үнийн зөрүү гэж нийт 79.430.000 төгрөг, байр түрээслэсэн төлбөр 4.500.000 төгрөг, мөнгө өгсөнөөс хойшхи 19 сарын хугацаанд банкны хадгаламжид байсан бол хүү гэж 23.179.000 төгрөг бусад зардал нийлж нийт 117.825.179 төгрөгийг нэхэмжилж байна.
Байр захиалсан мөнгө болох 116.090.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч надад төлж барагдуулсан” гэв.
- Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 дугаар сард Глобал бридж констрашин ХХК-ийн барилга :аэиуцсан дэд захирлаар ажиллаж байсан ба тухайн үед би тус компанид з-лплахаасаа гадна өөрийн хувийн “Гарьд инженэринг” ХХК болон “Нанук тан ”ХХК-ийг ззэмшдэг ба “Гарьд инженэринг” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг ба тус компани чиглэл нь барилгын хар цагаан замаск үйлдвэрлэдэг, харин “Нанук тан ”ХХК нь барилгын дотор засал, чимэглэл, барилга угсралтын үйл ажиллагааг явуулдаг юм. Ингээд би Глобал бридж констрашин ХХК нь намайг ажиллаж байхад буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Хуурай хольц” нийлүүлэх компаний сонгон шалгаруулалт хийгээд үүнд нь миний “Гарьд инженэринг” ХХК нь шалгарсан ба миний “Гарьд инженэринг” ХХК нь Глобал бридж констрашин ХХК-ийн Хуурай хольц нийлүүлэх гэрээ хийсэн ба гэрээний заалтанд зааснаар “Гарьд инженэринг” ХХК нь 79.839.000 төгрөгийн бүтээгдэхүүн нь Глобал бридж констрашин ХХК-ийн нийлүүлээд үүний оронд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа GB-80/2 нэртэй орон сууцанд 2 өрөө орон сууц бартераар авна гэж зааснаар гэрээ хийсэн. Ингээд би өөрийн “Гарьд инженэринг” ХХК-аас Глобал бридж констрашин ХХК-нд гэрээний дагуу хуурай хольц хийлүүлэх гэсэн болов тухайн хуурай хольцыг бэлгэхэд шаардагдаж түүний эд, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хөрөнгө мөнгө, мөн өөрийн ажилчдын цалин хөлний мөнгө хэрэгтэй байсан тул тухайн үедээ нэгэнт Глобал бридж констрашин ХХК-нд гэрээний дагуу хуурай хольцоо бүрэн нийлүүлээд орон нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констрашинийн GB-80/2 нэртэй орон сууцанд 2 өрөө орон сууц авах юм чинь бараа бүтээгдэхүүн нийлүүлж байх явцдаа тухайн орон сууцаа урьдчилаад бусдад худалдан борлуулахаар шийдсэн, ингээд тухайн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констрашинийн GB-80/2 нэртэй орон сууц нь 2021 оны 04 дүгээр сард ашиглалтанд орох байсан, мөн би тухайн Глобал бридж консрашинийн ХХкз-ийн барилга хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа GB-80/2 нэртэй орон сууцны 7 давхрын 32 тоот 2 өрөө 61.1 метр квадрат орон сууцыг авна гэж төлөвлөж байсан тул тухайн үед буюу 2020 оны 06 дугаар сард надаас найз Үүрмандахын эхнэр Золжаргалын эгч Золоогоор дамжуулан А.Анхбаяр гэх хүн хямд, чанартай найдвартай байр 100 хувийн төлөлтөөр худалдан авна гэсэн тул тухайн хүнд өөрийн Глобал бридж констрашинийнаас бартераар авах байраа зарахаар тухайн байрны баригдаж байгаа барилгын үйл явцтай танилцуулсан чинь А.Анхбаяр гэх хүн тухай байрыг 116.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон ба тухайн үед би Анхбаярт би энэ байрыг өөрийн найз О.Мөнхдөлтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг “Нанут Тан”ХХК нь Глобал бридж констрашин ХХК-тай гүйцэтгэлийн гэрээ хийж бартераар авч байгаа юм гэж хэлээд дараад нь би өөрийн нөгөө компани болох “Гарьд инженэринг” ХХК-аас Глобал бридж констрашин ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хийсэн гэрээний дагуу 79.839.000 төгрөгний хуурай хольц нийлүүлээд оронд нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж консрашинийн GB-80/2 нэртэй орон сууцнаас 2 өрөө байр авна гэсэн гэрээг өөрчлөн дууриалгаж Глобал бридж констрашин ХХК-н нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эзэмшлийн “Нанук Тан” ХХК-тай Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг барьж байгаа Глобал бридж констрашинийн GB-80/2 нэртэй орон сууцны барилгын дотор цахилгааны ажил хийсний төлбөрийн оронд бартераар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констрашинийн ЭС2 нэртэй орон сууцны 7 давхрын 32 тоот 61.1 мкв орон сууцыг авч байгаа гэх утгатай хуурамч гэрээг хийгээд үүнийг А.Анхбаярт өгөөд мөн давхар гүйцэтгэгч болон худалдагч талыг төлөөлүүлэн өөрийн найз О.Мөнхдөлийн нэрийг түүнд хэлэлгүй бичээд өөрийн “Нанук Тан” ХХК-ийн нэр дээр иргэн А.Анхбаяртай Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констрашинийн GB-80/2 нэртэй орон сууцны 7 давхрын 32 тоот 61.1 мкв орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хийгээд О.Дөлбаярын оронд би өөрөө О.Мөнхдөлийн гарын үсгийг бичиж зурсан, тухайн үед энэ талаар Ү.Мөнхдөл мэдээгүй. Тэгээд би тухайн А.Анхбаяраас тохирсон ёсоор fcc-mn дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констрашинийн GB-80/2 нэртэй орон сууцны 7 давхрын 32 тоот 61.1 мкв орон сууцыг зарсан гэх 116.090.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Нанук тан” ХХК-ийн данс болох Голомт банкны 1415113671 дугаарын дансаар 2 хувааж аваад, дараад нь өөрийн Хаан банкны 5045593047 дугаарын дансанд шилжүүлэн авч байгаад өөрийн үйлдвэрийн түүхий эд, бараа материал, ажилчдын цалин хөлс, үйлдвэрийн засвар өргөтгөл гэх зүйл зарцуулсан. Би тухайн үед өөрийн “Гарьд инженэринг” ХХК нь Глобал бридж констрашин ХХК-д гэрээний дагуу барилгын хуурай хольц бүрэн нийлүүлсэн бол гэрээний дагуу тухайн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэт барьж байгаа Глобал бридж констрашинийн GB-80/2 нэртэй орон сууцанд 2 өрөө байр аваад түүнийгээ иргэн А.Анхбаяр өгөх байсан боловч 2020 оны 10 дугаар сард миний бие нь Глобал бридж констрашин ХХК-нд ажиллаж байхдаа 2019 онд болсон миний ажиллаж байсан компани дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын осол гарч хүний амьд эрдсэн асуудал цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байсан ба уг асуудлаас болж миний бие Глобал бридж констрашин ХХК-ын барилга хариуцсан дэд захирлын ажлаа хүлээлгэн өгч ажлаасаа гарсан, тэгсэн чинь намайг ажлаас гарсан гээд Глобал бридж констрашин ХХК-ын захирал Б.Баянзул нь миний өөрийн “Гарьд инженэринг” ХХК-тай хийсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг уг хүний амь нас хохирсон хэрэг шийдэгдтэл түр хугацаанд зогсоосон тул би А.Анхбаяр гэх хүнд тохирсон орон сууцаа өгөх боломжгүй болсон. Тэгээд би 2021 оны 02 дугаар сард А.Анхбаяр гэх хүнд үнэнгээ буюу хэдий орон сууж өгөх нь үнэн байсан ч гэсэн тухайн үедээ хуурамч гэрээ хийж түүнд үзүүлсэнг хэлээд, дараад нь өөрийн үндсэн гэрээ болох “Гарьд инженэринг” ХХК-аас Глобал бридж констрашин ХХК-тай хуурай хольц хийлүүлэхээр хийсэн гэрээг үзүүлээд А.Анхбаяр гэх хүнээс авсан 116.090.000 төгрөгийг буцааж өгөхөөр болсон, мөн тухайн үед А.Анхбаяр нь гэрээн дээр гүйцэтгэгч болон худалдагч талыг төлөөлүүлэн өөрийн найз О.Мөнхдөл гэх манай найз тухайн өөрт нь зарсан орон сууц болон хийсэн гэрээнд ямар нэгэн хамааралгүй, би өөрөө түүнд мэдэгдэлгүй нэрийг нь бичээд гарын үсгийг нь зурсанг хэлж, хооронд нь уулзуулсан. Тэгээд тухайн үед covid-19 халдварт өвчин болоод ажил түр хугацаанд зогссон тул надад А.Анхбаярт өгөх мөнгө байгаагүй ба Анхбаяр орох оронгүй болсон гэж байсан тул би өөрийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 79 дүгээр байр 78 тоотын 2 өрөө тавилгатай орон сууцыг ямар нэгэн түрээсгүй, мөн тухайн байранд гарах хэрэглээний зардлыг би өөрөө А.Анхбаярын мөнгийг бүрэн барагдуултлаа өгөхөөр тохироод оруулсан ба одоо хүртэл А.Анхбаяр гэр бүлийн хамт тэнд амьдарч байгаа. Тэгээд үүнээс хойш ажил 2021 оны 06 дугаар сард барилгын ажил эхэлж олсон ашиг буюу 10.000.000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг буюу нийт 20.000.000 төгрөгийг А.Анхбаярын Хаан банкны 5372038365 дугаарын дансанд шилжүүлсэн.
Би тухайн А.Анхбаяраас авсан нийт 116.090.000 төгрөгнөөс О.Мөнхдөл болон өөр хэн нэгэнд өгөөгүй. Тухайн мөнгийг бүгдийг нь өөрийн “Гарьд инженэринг” үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ гэрээ нь миний А.Анхбаярт орон сууц зарахаар хуурамчаар хийсэн гэрээ ба би өөрийн “Гарьд инженэринг” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Глобал бридж констрашин ХХК-тай бараа нийлүүлэхээр хийсэн XXAI7GB-80-2-20-015 дугаартай гэрээний дээд талын гарын үсэг болон тамгатай хэсгийг скайнер ашиглан хуулбарлаж авч байгаад өөрийн зохиосон гэрээний дээр хэсэгт дууриалган тавьсан. Энэ хуурамч гэрээний эх хувь одоо хаана байгааг мэдэхгүй байна, би хэрэгггүй олон бичиг баримт устгахдаа хамт устгачихсан санаж байна. Тухайн хуурамч гэрээг би ганцаараа үйлдсэн, өөр хэн нэгэн оролцоогүй.
Би Б.Анхбаяр гэх хүнд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констрашинийн GB-80/2 нэртэй орон сууцны 7 давхрын 32 тоотод орон сууц худалдан борлуулахаар тохирохдоо Б.Анхбаяртай ярилцаж байж уг гэрээг боловсруулан 2 хувь гаргаад эхлээд уг гэрээг үйлдсэний дараа Анхбаяраар гарын үсгийг нь зуруулаад дараад нь тухайн Б.Анхбаярт худлаа хэлсэн Нанук тан” ХХК-ийн дэд захирал О.Мөнхдөлөөр гарын үсэг зуруулна гэж авч явсны дараа би өөрөө О.Мөнхдөлийн гарын үсгийг зураад, өөрийн ‘Нанук тан” ХХК-ийн тамгыг дараад гэрээний нэг хувийг Б.Анхбаяр өгсөн ба энэ харуулж байгаа гэрээ нь тэр гэрээ байна. Харин би өөрт үлдсэн гэрээний 1 хувийг Б.Анхбаярт үнэнгээ хэлсний дараа устгачихсан.
Би хуурамч гэрээ үйлдэхэд хэн нэгэнтэй хамтараагүй, ганцаараа үйлдсэн намайг хуурамч гэрээ үйлд гэж хэн нэгэн шахаж шаардаагүй. Би уг хуурамч гэрээг бусдыг хохироох зорилгоор үйлдээгүй харин Глобал бридж констрашин ХХК-тай хийсэн гэрээний дагуу батераар авах байраа бараа бүтээгдэхүүн нийлүүлж байх хугацаанд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ зарцуулах түүхий эд материалын дутагдалд орохгүйн тулд урьдчилаад гэрээн дээр заасан байраа бусдад зараад тухайн үйлдвэртээ зарцуулахаар шийдсэн ба тэгэхдээ миний “Гарьд инженэринг” ХХК-ийн анх 2020 оны 05 дугаар сард Глобал бридж констрашин ХХК-тай хийсэн гэрээгээ байр худалдан борлуулах гэж байгаа хүндээ үзүүлвэл тухайн байр худалдан авч байгаа хүн нь миний “Гарьд инженэринг” ХХК-ийн дансруу хийх байсан, уг “Гарьд инженэринг” ХХК-ийн данс нь тухайн үед байгууллагын дотоод асуудалаас болж хаагдсан байсан тул хийж болохгүй байсан... Би өөрийн бурууг хүлээн зөвшөөр байна, иргэн Б.Анхбаярт учирсан -ыг ойрын хугацаанд бүрэн төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-57/,
Хохирогч Б.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын дундуур Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах CB-1 гэх байрны гадна талд манай эхнэрийн найз болох Золоогийн танилцуулж өгсөн Э гэх хүнтэй гал тогоо тусдаа 61,1 мкв байрыг худалдан авах талаар ярилцсан юм... 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Этэй GB-1 байрны зүүн талд байрлах түцнүүдийн гадаа машин дотор уулзахад надад гэрээ харуулсан юм. Тэр гэрээн дээр “Нанук тан” ХХК-ийн захирал О.Мөнхдөл гэх хүний гарын үсэгтэй орон сууц худалдан авах гэрээ байсан. Тус гэрээн дээр намайг гарын үсэг зуруулсан. Тэгээд би итгэсэн юм. Надад Э ярихдаа би Мөнхдөл гэх хүнтэй дундаа “Гүн Үйлст” гэх компанитай GB-1 гэх орон сууцны цахилгааны ажлыг хийж өгөх гэж байгаа юм. Тэгээд байр бартераар авна тэр байранд чамайг оруулна гэж ярьсан. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын шатхуун түгээх станцын хойно байрлах Хаан банкны салбар дээр 80,000,000 сая төгрөгийг “Нанук тан” гэх компанийн 1415113671 дугаартай Голомт банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь үлдэгдэл мөнгө болох 36,090,000 төгрөгийг мөн энэ дансанд шилжүүлсэн юм. Тэгээд 2021 оны 1 сард бид хоёрын захиалга өгсөн байр ашиглалтанд орсон байсныг мэдээд Этэй холбогдож байрандаа оръё гэхэд цахилгааны бартерын ажил дуусаагүй байна. Дуусахаар нь оруулна гэж ярьсан. Би “Глобал бридж констракшн” ХХК-ийн борлуулалтын албаны хүнтэй холбогдоход GB-1 орон сууцн 7 давхрын 32 тоотод Ням гэх нэртэй хүн орсон байна гэсэн. Тэгээд сэжиг аваад байнгын утсаар холбогдож ярьдаг байсан. Тэгээд Этэй ярихад чиний өгсөн мөнгөнөөс О.Мөнхдөл 60,000,000 сая төгрөг хэрэглэсэн байгаа би байранд чинь оруулна, байранд чинь зээл авч байгаад оруулна гэх зэргээр худлаа ярьсаар өдий хүрсэн юм... бид гурав Баянзүрх дүүргийн эмнэлгийн ард талын 9 давхрын байрны гадна талд уулзахад Мөнхдөл гэдэг хүн Э та хоёр учраа ол би “Нанук тан” ХХК гэх компани байхгүй. Би “Гүн Үйлст” компанид ажилладаг, би мэдэхгүй гээд байсан. Тэр үед Э би бүгдийг нь зохицуулна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18,
Гэрч О.Мөнхдөл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э бол миний багын нэг нутгийн найзууд бөгөөд барилгын инженер мэргэжилтэй, хувиараа “Нанук тан” ХХК, “Гарьд инженеринг” ХХК-ийг эзэмшиж барилгын үйл ажиллагаа явуулдаг... 2021 оны 03 дугаарс арын үеэр миний 99006587 гэсэн дугаар луу танихгүй юнителийн дугаар залгаад би авахад утасны цаанаас Б.Анхбаяр гэх хүн байна, та О.Мөнхдөл гэх хүн үү гэж надаас асуухад би мөн байна, ямар шалтгаанаар залгаж байгаа талаар лавлахад би танаас Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констракшны GB-80/2 нэртэй орон сууцанд 2 өрөө байр худалдаж авсан хүн байна гэхээр нь би тухайн үед өөрийн Гүн Үйлс эх ХХК-ийн “Глобал бридж констракшн” ХХК-тай гэрээ хийн ажил гүйцэтгэж Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констракшны GB-80/2 нэртэй орон сууцанд 2 өрөө байр бартераар авснаа хэн нэгэнд худалдан борлуулаагүй байхад надтай ярьсан тул би тухайн Б.Анхбаяр гэх хүнд та хаана, ямар байр, хэдэн давхарт, хэдэн тоотод гэсэн чинь тухайн хүн надад би “Нанук тан” ХХК-ийн нэр дээр байсан Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констракшны GB-80/2 нэртэй орон сууцанд 2 өрөө байрыг авсан хүн байна гэхээр нь би тухайн манай компанийг “Гүн Үйлс Эх” ХХК гэдэг ба би туайн компанийн захирал байна, надад “Нанук тан” ХХК гэх компани байхгүй, таны яриад байгаа зүйлийг мэдэхгүй байна, та ирээд надтай уулзчих гэсэн чинь хэд хоногийн дараа Б.Анхбаяр гэх хүн надтай дахин утсаар холбогдоод би танай “Нанук тан” ХХК-иас Н.Э гэх хүнээр дамжуулан байр авсан хүн байна гэж дахин хэлэхээр нь би өөрийн найз Н.Этэй утсаар холбогдоод Б.Анхбаяр гэх хүн над руу залгаад надаас байр худалдаж аван, “Нанук тан” ХХК-ийн захирал мөн үү гэж байна, энэ юу болоод байгаа юм гэж Н.Эээс асуусан чинь Н.Э би өөрийн “Гарьд инженеринг” ХХК-иас “Глобал инженеринг” ХХК-иас “Глобал бридж констракшн” ХХК-тай хийсэн бараа нийлүүлэх гэрээний бартерт авах ёстой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Глобал бридж констракшнийн GB-80/2 нэртэй орон сууцнаас авах 2 өрөө байраа өөр хүнд урьдчилаад зарахдаа хуурамч гэрээ хийгээд, би өөрөө чиний өмнөөс хуурамчаар гарын үсэг зураад, өөрийн “Нанук тан” ХХК-ийн тамгыг дараад тухайн байраа Б.Анхбаяр гэх хүнд зарсан юм гэж хэлэхээр нь би тэгвэл уулзаж байгаад учраа олъё энэ Б.Анхбаяр гэх хүн намайг буруугаад ойлгочихсон явж байна гээд 2021 оны 04 сарын үеэр байхаа би сайн санахгүй байна, манай гэрийн гадаа Н.Э болон миний урьд өмнө харж байгаагүй танихгүй Б.Анхбаяр гэх хүн эхнэрийн хамт ирж надтай уулзсан ба тэр үед Н.Э нь Б.Анхбаяр болон эхнэрт нь манай найз болох О.Мөнхдөлийн нэрийг би ашиглаж хуурамчаар гэрээ хийсэн юм, энэ хүн та нарт зарсан байранд ямар ч хамаагүй гэдгийг тайлбарлаж хэлсэн чинь Б.Анхбаяр болон түүний эхнэр ойлгоод над руу дахиж залгаагүй, би өөрт хамаагүй тул тоолгүй өнгөрсөн... Б.Анхбаяр гэх хүнээс би тухайн Н.Э гэх хүнтэй хийсэн гэрээ танд байна уу, ямар гэрээ байна үзье гэсэн чинь Б.Анхбаяр гэх хүн өөрийн гар утсан дээрээс тухайн Б.Анхбаяр гэх хүнтэй Н.Э хийсэн гэрээний миний орсон хэсэг болон гарын үсэг зурсан хэсгийг харуулахад тухайн гэрээн дээр О.Мөнхдөл гэж хуурамч гарын үсэг зурсан байсныг би Б.Анхбаярт дахин хэлсэн. Ингээд үүнээс хойш дахин холбогдолгүй, өөрсдөө учраа олох байх гээд орхисон... Би өөрийн найз Н.Этэй хамтран хэн нэгэнд орон сууц худалдан борлуулах гэрээ хийж байгаагүй. Харин Н.Э нь бусдад орон сууц худалдан борлуулах хуурамч гэрээ хийхдээ надад мэдэгдэлгүй миний нэрийг ашиглаж гэрээ хийсэн байсанг би Б.Анхбаяр гэх хүнээс анх мэдсэн. Би “Нанук тан” гэх нэртэй ХХК-д ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, надад хамаагүй. Энэ компани нь миний мэдэхээр Н.Эийн эзэмшлийн компани юм. Мөн манай “Гүн Үйл Эх” ХХК нь “Нанук тан” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийж хамтран ажиллаж байгаагүй... Би өөрийн найз болох Н.Эээс 60,000,000 төгрөг авч байгаагүй, энэ мөнгө ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй байна. Би Н.Этэй найз нөхөд учир нэг нэгэндээ мөнгө өгөлцөж авалцах зүйл байдаг, гэхдээ хэмжээгээр нь багцаалдвал 1,000,000 төгрөгөөс хэтрэлгүй зээлдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
-Хохирогч Б.Анхбаяраас гаргаж өгсөн “Глобал бридж констракшн” ХХК-ийн захирал Д.Баянзул, “Нанук Тан” ХХК-ийн захирал О.Мөнхдөл нарын 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан АГ/GB80-2/20-004 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хуулбар хувь /хх-ийн 24-25/,
-Хохирогч Б.Анхбаяраас гаргаж өгсөн “Нанук тан” ХХК-ийн захирал О.Мөнхдөл, Баттулга овогтой Анхбаяр нарын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 42-43/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 204-205/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Н.Э нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Нанук тан” ХХК-ийн захирал О.Мөнхдөл гэх хүний нэрээр хохирогч Б.Анхбаярт Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Глобал 80” орон сууцны 7 давхрын 32 тоот, 61.1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг бичгээр хуурамчаар байгуулж, “Нанук тан” ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулан, өөрийн өмчлөлд бүрэн шилжээгүй орон сууцыг худалдах боломжтой мэтээр итгүүлэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Б.Анхбаяраас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбараас 80,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 36,090,000 төгрөгийг буюу нийт 116,090,000 төгрөгийг “Нанук тан” ХХК-ийн “Голомт” банкин дахь 1415113671 дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан буюу бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж хуульд заасны дагуу торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлыг өөрийн сайн дураар буюу нийт 116.090.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогч Б.Анхбаяр нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж уг байрны зах зээлийн үнийн зөрүү гэж нийт 79.430.000 төгрөг, байр түрээслэсэн төлбөр 4.500.000 төгрөг, мөнгө өгсөнөөс хойшхи 19 сарын хугацаанд банкны хадгаламжид байсан бол хүү гэж 23.179.000 төгрөг бусад зардал нийлж нийт 117.825.179 төгрөгийг нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Шүүх хохирогч Б.Анхбаярын нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн боломжгүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл байрны зах зээлийн үнийн зөрүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн үл хөдлөх хөрөнгийг залилаагүй, харин үл хөдлөх хөрөнгө авах хүсэл зоригыг нь далимдуулан итгэл төрүүлэн баримт бичиг хуурамчаар бүрдүүлэн мөнгийг нь залилан авсан тул байрны үнийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж, мөн тухайн байрны мөнгөө банкинд хадгалуулсан бол банкны хүүгийн орлого буюу олох ёстой байсан хүүний орлого гэж нэхэмжилсэн нь мөн тооцох боломжгүй хохирол гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хохирогч Б.Анхбаяр нь орон сууц түрээслэсэн төлбөрийг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Эийг бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Эт 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э нь 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР