| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/0352/И |
| Дугаар | 130/МА2017/00390 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 130/МА2017/00390
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Ө аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Х банкны Баян-Ө аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Ө аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ш узынмылтых овогт Ан Т, Х овогт Хийн А нарт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5707680 төгрөг, зээлийн хүү 459930 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8664 төгрөг, нийт 6176274 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарын захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Зээлдэгч А.Т, Х.А нар нь тус салбарын Ховдгол тооцооны төвөөс 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй авсан.
Зээлдэгч А.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 8000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2292320 төгрөгийн үндсэн зээл 2038479 төгрөгийн зээлийн хүү нийт 4330800 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 108 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна.
Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд; 1. 2015 оны 9 дүгэр сарын 10-ны өдрийн ********* тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. 2.Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах.
2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн байдлаар ************тоот гэрээтэй зээлийн үлдэгдэл 5707680 төгрөг, зээлийн хүү 459930 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8664 төгрөг, нийт 6176274 төгрөг байна гэжээ.
Хариуцагч А.Т, Х.А нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид нар 2015 онд Х банкнаас 8 сая төгрөгийн зээл авсан. Тус банкны бид нараас нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 5707680 төгрөг, зээлийн хүү 459930 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8664 төгрөг, нийт 6176274 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлаар бид нар ямар нэгэн маргаантай зүйл байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х банкны Баян-Ө аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, А.Т, Х.А нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 5707680 төгрөг, зээлийн хүү 459930 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8664 төгрөг, нийт 6176274 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Т, Х.А нар нь нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 6176274 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч А.Т, Х.А нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарт үндсэн зээлийн үлдэгдэл 5707680 төгрөг, зээлийн хүү 459930 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8664 төгрөг, нийт 6176274 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113770 төгрөгийн тал нь болох 56885 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 56885 төгрөг, мөн хариуцагч А.Т, Х.А нараас 56885 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 221 дүгээр зүйлийн 221.1-д заасныг баримтлан хариуцагч А.Т, Х.А нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарт үндсэн зээлийн үлдэгдэл 5707680 төгрөг, зээлийн хүү 459930 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8664 төгрөг, нийт 6176274 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113770 төгрөгийн тал нь болох 56885 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын ************дугаартай данснаас 56885 төгрөг, мөн хариуцагч А.Т, Х.А нараас 56885 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Ө аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Т, Х.А нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК