Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 212

 

2022.02.14                                  2022/ШЦТ/212

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Б.Н,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Хорлоо нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 0113 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Н, 1976 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90а-79 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, РД: КЮ76020679,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Цагаан хуаран” хотхоны 90/А дугаартай байрны 79 тоот гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Янжмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой тус газарт хутгаар нэг удаа хатгаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Цагаан хуаран” хотхоны 90/А дугаартай байрны 79 тоот гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Янжмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой тус газарт хутгаар нэг удаа хатгаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Янжмаагын толгойн тус газарт хутгаар нэг удаа хатгасан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- Яллагдагч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...согтуудаа Б.Янжмаагийн толгой хэсэгт зүсчихсэн. Тэгсэн Янжмаа гэрээс гараад цагдаа дуудлаа гэхээр нь сандраад хувцсаа аваад гэрээс гараад явсан. Би Г.Анударийг цохиж зодсон зүйл байхгүй. Анударь нь орноос унахдаа гараараа эвгүй дараад унаад уйлсан. Би унтаж байхдаа Анударийг санамсаргүй хөлөөрөө түлхээд орноос унагасан, айлгасан зүйл байхгүй...би учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/,  

Хохирогч Б.Янжмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би 19 цагийн орчимд гэрээс гараад 20-30 минут болоод бусад гэрт орж ирэхэд Анударь уйлсан байсан. Би яасан талаар асуухад охин “гар өвдөөд, аав цохисон” гэж хэлсэн...би хутга хайж байна гэж ойлгоогүй бөгөөд гэнэт гал тогооноос хар иштэй жижиг хутгаар миний толгойн зүүн урд хэсэгт хутгалсан. Тэр үед би юу болоод байгааг мэдэхгүй толгойноос их хэмжээний цус гараадд 2 охин уйлаад Анударь 9 настай охин “та яаж байгаа юм бэ” гээд хэлэхэд охины гараас бариад тавихгүй байсан. Мөн хутга охин руу далайгаад би хүүхдээ гараас нь салгаад 2 хүүхдээ аваад “зугтаад цагдаа дууд” гэж хэлээд 2 хүүхэд хажуу айлын хаалга болох 78 тоотын тогшоод хүн гарч ирэхэд нь би хүүхдүүдийн хамт “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэхэд Нармандах зугтаад явсан ба хүүхдүүдээ гэртээ авч ороод хаалгаа түгжсэн...манай охинд учирсан гэмтэл шарх байхгүй. Манай хамтран амьдрагч Б.Н нь манай охиудуудыг загнаж, цохиж зоддог зүйл байхгүй. Тухайн өдөр би буруу  ойлгосон байсан. Б.Н нь иний эмчилгээний төлбөрийг гаргасан ба гомдол санал байхгүй ба бид 2 эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №373 дугаартай дүгнэлт:

  1. Б.Янжмаагийн биед духны зүүн дээд хэсэгт үсний заагт хатгагдссан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  1. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлтээр /хх-ийн 30-31/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Цагаан хуаран” хотхоны 90/А дугаартай байрны 79 тоот гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Янжмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой тус газарт хутгаар нэг удаа хатгаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Б.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хохирогчтой эвлэрсэн болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсан бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Янжмаа нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч Б.Янжмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Н-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Над 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.Н нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Янжмаа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР