Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 214

 

2022.02.14                                  2022/ШЦТ/214

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч *******,*******,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч М.Ариунцэцэг /цахимаар/ нарыг оролцуулан эрүүгийн 2206 0050 0270 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн*******, 2001 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 20-316-6 тоотод суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: УП01212112,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 5-7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна талын авто зогсоолд хохирогч О.Нармандахтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “З.Солонготой зүй бус харьцсан” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зулай, зүүн чамархайн хуйх, духанд цус хуралт, баруун нүдний гадны буланд зулгаралт, дээд доод уруулын салстад цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт, 4 дүгээр хуруунд урагдсан шарх, хамар ясны зүүн хажуу ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна талын авто зогсоолд хохирогч О.Нармандахтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “З.Солонготой зүй бус харьцсан” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зулай, зүүн чамархайн хуйх, духанд цус хуралт, баруун нүдний гадны буланд зулгаралт, дээд доод уруулын салстад цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт, 4 дүгээр хуруунд урагдсан шарх, хамар ясны зүүн хажуу ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч *******,******* нар нь хохирогч О.Нармандахын нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зулай, зүүн чамархайн хуйх, духанд цус хуралт, баруун нүдний гадны буланд зулгаралт, дээд доод уруулын салстад цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт, 4 дүгээр хуруунд урагдсан шарх, хамар ясны зүүн хажуу ханын хугарал учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...зүүн талын гараараа нүүр хэсэг рүү цохисон чинь газарт унасан, тэгэхээр нь би ардаас нь очоод хөл хэсэг рүү нь өшиглөсөн, мөн Д миний хажууд байж байгаад тухайн залуугийн толгой, нүүр хэсэг рүү 1-2 удаа уохиж байгаа харагдсан. Тэр үед над руу намхан нуруутай залуу нь дайраад ирсэн чинь манай дүү Г.Тамир чирээд аваад явсан, гэхдээ тэр залууг бол зодож, цохисон асуудал огт байхгүй, тухайн залуу нь зугтаагаад гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98/,  

- Яллагдагч З.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөгө өхүмүүс нь ирж зогссон чинь хойд талынх нь хаалганаас гартаа тэлээ ороосон залуу бууж ирэхээр нь *******ээ ах, Г.Тамир бид 3 юу болсон талаар асуух гэж очсон чинь тухайн өндөр нуруутай залуу нь тэлээтэй гараараа цохих гэж далайхаар нь *******ээ ах цохиод газар унагаасан тэгээд ардаас нь би очиж толгой, нүүр хэсэг рүү нь цохисон. *******ээ ах хөлөөрөө гуя хэсэг рүү нь өшиглөж байх шиг байсан...би тухайн залуугийн хохирлыг *******ээ ахтай нийлж байгаад барагдуулна, би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/,  

Хохирогч О.Нармандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”Хайрхан” дэлгүүрийн урд талын зогсоол дээр Нандиагийн машин дээр очсон чинь араас Солонго 2 машинтай 5-6 залуучуудын хамт бууж ирээд шууд Элбэрэл ах бид хоёрыг зодож эхэлсэн. Нэг мэдэхэд би газарт унаж, миний толгой, хавирга, цээж рүү цохиж, өшиглөсөн. Би тухайн үед маш их манарсан байдалтай, хамар, амнаас цус гараад зогсож байтал Солонгын үеэл ах гэх намхан нуруутай эрэгтэй ирээд “Монголд ахтай нь хэн ч юм ярьдаггүй шүү” гэж хэлээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №14 дугаартай дүгнэлт:

  1. О.Нармандахын биед зулай, зүүн чамархайн хуйх, духанд цус хуралт, баруун нүдний гадны буланд зулгаралт, дээд доод уруулын салстад цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт, 4 дүгээр хуруунд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.
  3. Зулгаралт, цус хуралт, урагдсан шарх, шүдний сулрал нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 44-45/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №26 дугаартай дүгнэлт:

  1. О.Нармандахын биед зулай, зүүн чамархайн хуйх, духанд цус хуралт, баруун нүдний гадны буланд зулгаралт, дээд доод уруулын салстад цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт, 4 дүгээр хуруунд урагдсан шарх 2021.12.05-ны өдрийн “Лазер” мед эмнэлгийн толгойн компьютерт томографикийн шинжилгээгээр хамар ясны зүүн хажуу ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Хамар ясны зүүн хажуу ханын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлтээр /хх-ийн 48-49/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна талын авто зогсоолд хохирогч О.Нармандахтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “З.Солонготой зүй бус харьцсан” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд зулай, зүүн чамархайн хуйх, духанд цус хуралт, баруун нүдний гадны буланд зулгаралт, дээд доод уруулын салстад цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт, 4 дүгээр хуруунд урагдсан шарх, хамар ясны зүүн хажуу ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нар нь хохирогчтой эвлэрсэн болон тэдгээрийн хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсан бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч О.Нармандах нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч О.Нармандах нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.*******, ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Д, ******* нарт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Г.Д, ******* нар нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Д, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Д, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Нармандах нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Д, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР