Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан

Шүүгдэгч А.М, Б.В, тэдгээрийн өмгөөлөгч Г.Н,

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Аийн М,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Бын В нарт холбогдох эрүүгийн 2207 00000 0005  дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суудаг,

Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 8 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 8 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийтгэгдэж байсан /РД: *******/

******* овогт Аийн М.

 

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *******, мэргэжилтэй, “Гурван бухт” ХХК-д ийн ажил эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт , Өвөршандын 11-09 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД: ПГ95051233/

******* овогт Бын В.

            Холбогдсон хэргийн талаар:                                                                       

 

Шүүгдэгч А.М нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-ны 3 дугаартай өрөөнд иргэн Б.Б-г “өрөөнөөс хөөлөө” гэх шалтгаанаар архины шилээр толгойн тус газарт нь цохиж, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Улмаар дээрх үйлдлийг таслан зогсоохоор 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг40 минутын орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-д дуудлагын дагуу ирж албан үүргээ биелүүлж хууль ёсны шаардлага тавсан хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Хтай маргалдан, өмсөж явсан гэрэлтүүлэгч хантаазнаас татан урж, мөргөн хүч хэрэглэн эсэргүүцсэн

 

Шүүгдэгч Б.В нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-д өөрийн найз А.Мг өмөөрч, иргэн Б.Нтай маргаан үүсгэн зодолдох явцдаа тухайн үйлдлийг таслан зогсоохоор 23 цаг 40 минутын орчимд дуудлагын дагуу ирж, албан үүргээ биелүүлж хууль ёсны шаардлага тавсан хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Стой маргалдан мөргөж, хүч хэрэглэн эсэргүүцсэн  гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр найз Б.Втай караокед сууж байсан. Найз Б.В тамхи татаад гарахад нь өрөө андуураад орсон. Өрөөнд ороход Б.Н, Б.Б нар байсан бөгөөд намайг гар гээд түлхэхэд би архины шил аваад толгой руу нь цохисон. Дараа нь цагдаагийн албан хаагч ирээд шаардлага тавихад нь биелүүлэлгүй, хантаазнаас татаж, мөргөсөн байсан...” гэв.

 

Шүүгдэгч Б.В нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Тамхи татчихаад буцаад ороод ирэхэд маргаан үүссэн байсан.” гэв.

 

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Надад гомдол санал байхгүй. Караокед сууж байхад А.М өрөөнд орж ирсэн. Тэгэхээр нь гар гэсэн чинь шилтэй архиар толгой руу цохисон тэгээд барилцаж авсан. Дараа нь эмнэлэг рүү явсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар дараах  баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 12 дугаар сарын 05-ны орой найз Нын хамт төрсөн өдрийг нь тэмдэглэхээр нд байрладаг “” бааранд орж 3 дугаартай өрөөнд сууцгаасан... Гэтэл гаднаас бор куртик, дотуураа ногоон өнгийн цамцтай туранхайдуу, үл таних залуу /А.М/ орж ирэхээр нь би “юун хүн бэ, өрөө андуураад байгаа юм уу” гэхэд тэр залуу “бацаануудтай харьцахгүй’’ гэсэн. Тэгэхээр нь “чи гарчих” гэхэд “чи намайг өрөөнөөс хөөлөө” гээд ширээн дээр байсан архитай шил авч саваад миний дагзны хэсэгт цохиход архины шил хагарч хуйхнаас цус гарсан. Тэгээд намайг коридорлуу зуурч гаргаад цохиж, өшиглөж, зууралдахад нь би “боль” гээд түлхэхэд тавихгүй зууралдаад байсан... Тэр үед манай найз Н коридорт хар куртиктэй залуутай /Б.В/ зууралдаад муудалцаж байсан... Тэгээд удалгүй 2 цагдаа ирээд татаж болиулахад А.М, Б.В нар цагдаагийн өөдөөс хэрэлдэж дайраад нэг цагдааг нь мөргөөд түлхэж маргалдаад байсан. А.М, Б.В нар уурлаад цагдаа нарлуу дайрч, хувцаснаас нь татаж аваад байгаа харагдсан...” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 40 минутын үед дуудлага, мэдээллийн дагуу Налайх дүүргийн 1 -р хороо “”- д цагдаагийн дэд ахлагч Г.Сын хамт очсон. Ороход үүдний зааланд, текний хажууд Б.Б гэх залуу А.М гэх залуутай муудалцаж, шалан дээр зуурсан байдалтай хэвтэж байсан. Салгаж холдуулахад А.М нь муудалцсан залууруугаа дайрахад би дундуур нь орж дахин сапгаад “чи цагдаагийн хууль ёсны шаардлага биелүүл” гэхэд “пизда минь чи юу вэ” гээд миний гадуур хувцас хантаазнаас барьж нүүрлүү мөргөсөн. Тэгэхээр нь Г.С бид хоёр А.Мг барьж хөдөлгөөнийг нь хязгаарлаж гавласан. Тэгээд бас хажууд муудалцаж байсан Н, Б.В гэх 2 залууг салгасан. Тэгтэл Б.В гэдэг залуу нь Н гэдэг залуутай муудалцах гээд дахиад дайраад байхаар нь Г.С татаж салгахад “чамд ямар хамаатай юм бэ” гээд Г.Сын уруул руу мөргөсөн. Тэгэхээр нь бид хоёр Б.Вг гавлаж хөдөлгөөнийг нь хязгаарлаж хэлтэс дээр авч ирж эрүүлжүүлсэн... А.М намайг зуурч мөргөх үед гэрэлтүүлэгч хантааз холбоосыг урсан. Мөн миний “Самсунг Галакси Эс-8” маркийн гар утас шалан дээр унаж, дэлгэц хагарсан. Албаны станц бас шалан дээр унаж антен нь алга болсоныг дараа нь авсан. А.М гараараа барихдаа хантаазыг цус болгосон байсан...” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.С нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн үүргийг 24 цагийн хугацаанд гүйцэтгэсэн. 23 цаг 40 минутын үед Налайх дүүргийн 1-р хороо, “”-д хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага, мэдээллийн дагуу хамтран үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Хы хамт очсон. Ороход текний хажууд Б.Б гэх залуу А.М гэх залуутай зууралдаад шалан дээр хэвтэж байхаар нь бид хоёр салгаж 2 тийш нь болгосон. Тэгэхэд А.М, Б руу очоод биерүү нь цохиод авахаар нь Б.Х очоод татаж холдуулахад А.М нь урдаас нь дайраад “пиздаа минь чи юу юм, чамд ямар хамаатай юм" гээд хувцаснаас нь өөрлүүгээ татаад нүүрлүү нь мөргөсөн. Тэгэхээр нь Б.Х бид хоёр А.Мгийн үйлдлийг хязгаарлаад гавласан. Б.Бгийн толгойноос цус гарсан байсан. Мөн хажуу талд нь Н, Б.В гэх хоёр залуу зууралдаад зодолдож байхаар нь... би голоор нь орж салгаад “та цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүл, зодолдож болохгүй” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд надруу дайраад уруул хавьд мөргөсөн. Тэгээд Б.Вг гавлаад тэд нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан... Б.Вд мөргүүлсэнээс болж миний дээд уруул дотор талдаа язарч хавдсан...” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Нын нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би төрсөн өдрөө тэмдэглэж найз Бтай хамт Налайх дүүргийн бааранд орсон... Гэтэл өрөөнд үл таних бор куртиктэй туранхай залуу /А.М/ орж ирэхээр нь Б.Б “юун хүн бэ, өрөө андуураад байгаа юм уу, гарчих" гэхэд тэр залуу “би бацаануудтай харьцахгүй” гэхээр нь “чи гарчих” гэхэд “чи намайг өрөөнөөс хөөдөг хэн бэ” гээд ширээн дээр байсан архитай шил авч Б.Бгийн дагзны хэсэгт цохиж, толгойг нь хагалсан. Тэгээд Б.Бг татаж коридорт гарган цохиж, зуурахаар нь би болиулах гээд тэр залуугийн араас татахад хажуунаас нэг махлагдуу хар куртиктэй залуу /Б.В/ орж ирээд намайг цохиж, өшиглөхөөр нь эргэж хараад тэр залуутай зодолдож зууралдсан... Удалгүй хоёр цагдаа орж ирээд бид нарыг татаж хоёр тийш нь салгасан. Тэр үед А.М, Б.В хоёр цагдаагийн өөдөөс хэрэлдээд...“та нар хэн юм, та нартай харьцахгүй” гээд цагдаа нар луу дайрч хувцаснаас нь татаж аваад мөргөсөн...” /хх-36-37/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би “”-д үйлчлэгч хийдэг юм. 2021 оны 12 дугаар сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад коридорт хоёр залуу гарч ирээд нэгийгээ цохиж өшиглөхөд зодуулж байгаа залууг өмөөрөөд нэг залуу ирээд хажуу талаас нь татаж чангаасан. Тэгтэл бас нэг залуу ирээд татаж байсан залууг өшиглөж цохисон... Удалгүй хоёр цагдаа орж ирээд тэд нарыг болиулахад зодолдож байсан нэг залуу нь цагдааг эсэргүүцэж маргаж байсан... Зодуулдаг залуу нь 3 дугаар өрөөнд үйлчлүүлж байсан ба гарч ирэхдээ толгойноос нь цус гарсан байдалтай байсан... Маргааш өдөр нь нэг залуу орж ирээд цагдаагийн станцны антенн харагдана уу гээд асуусан. Тэгээд заал хавиар явж байгаад олчихлоо гээд аваад явсан...” /хх-39-40/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт:

  1. Б.Бгийн биед толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд уүссэн байх боломжтой...” /хх- 51-52/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэлтүүлэгч хантаазанд гэмгэл үүссэн байна.
  2. Гэрэлтүүлэгч хантаазанд 50 мм татах чангаах хүчний үйчлэлээр үүссэн шинэ ханзралт байна.

 

Гэрэл зургийн үзүүлэтүүд /хх-62-65/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М, Б.В нарын өмгөөлөгч Г.Наас гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Гэтэл гаднаас бор куртик, дотуураа ногоон өнгийн цамцтай туранхайдуу, үл таних залуу /А.М/ орж ирэхээр нь би “юун хүн бэ, өрөө андуураад байгаа юм уу” гэхэд тэр залуу “бацаануудтай харьцахгүй’’ гэсэн. Тэгэхээр нь “чи гарчих” гэхэд “чи намайг өрөөнөөс хөөлөө” гээд ширээн дээр байсан архитай шил авч саваад миний дагзны хэсэгт цохиход архины шил хагарч хуйхнаас цус гарсан. ...гомдолгүй” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... А.М нь муудалцсан залууруугаа дайрахад би дундуур нь орж дахин салгаад “чи цагдаагийн хууль ёсны шаардлага биелүүл” гэхэд “пизда минь чи юу вэ” гээд миний гадуур хувцас хантаазнаас барьж нүүрлүү мөргөсөн. Тэгэхээр нь ...Г.С татаж салгахад “чамд ямар хамаатай юм бэ” гээд Г.Сын уруулруу мөргөсөн. Тэгэхээр нь бид хоёр Б.Вг гавлаж хөдөлгөөнийг нь хязгаарлаж хэлтэс дээр авч ирж эрүүлжүүлсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй .” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.С нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...  би голоор нь орж салгаад “та цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүл, зодолдож болохгүй” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд надруу дайраад уруул хавьд мөргөсөн. Тэгээд Б.Вг гавлаад тэд нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан... Б.Вд мөргүүлсэнээс болж миний дээд уруул дотор талдаа язарч хавдсан.. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Вы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/,

Шүүгдэгч А.Мы нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хх-145/,

Шүүгдэгч Б.Вы Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-152/,

Хэргийн оролцогч нарт Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-165/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагчаас: Боржигин овогт Аийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан,  

******* овогт Бын Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: ”...Миний үйлчлүүлэгч нар өөрийн гэм буруугаа ухаарч хохирогч А.Х, Б.С нарт маргах үед учруулсан хохирол болох гар утас, хантаазыг биет байдлаар нөхөн төлсөн, хохирогч Б.Б нь шүүгдэгч нараас гомдол санал нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг мөн ирүүлсэн. Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогч Б.Б нь шүүх хуралдаанд эмчилгээтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч түүнд 300.000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн. Прокурорын шатанд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, хохирлоо барагдуулсан тул прокурортой хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, прокурортой ял тохиролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Б.В нарт 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэлээр шийтгэж өгнө үү гэсэн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Б.Бгийн өгсөн: “...Гэтэл гаднаас бор куртик, дотуураа ногоон өнгийн цамцтай туранхайдуу, үл таних залуу /А.М/ орж ирэхээр нь би “юун хүн бэ, өрөө андуураад байгаа юм уу” гэхэд тэр залуу “бацаануудтай харьцахгүй’’ гэсэн. Тэгэхээр нь “чи гарчих” гэхэд “чи намайг өрөөнөөс хөөлөө” гээд ширээн дээр байсан архитай шил авч саваад миний дагзны хэсэгт цохиход архины шил хагарч хуйхнаас цус гарсан. Тэгээд намайг коридор луу зуурч гаргаад цохиж, өшиглөж, зууралдахад нь би “боль” гээд түлхэхэд тавихгүй зууралдаад байсан... Тэр үед манай найз Н коридорт хар куртиктэй залуутай /Б.В/ зууралдаад муудалцаж байсан... Тэгээд удалгүй 2 цагдаа ирээд татаж болиулахад А.М, Б.В нар цагдаагийн өөдөөс хэрэлдэж дайраад нэг цагдааг нь мөргөөд түлхэж маргалдаад байсан. А.М, Б.В нар уурлаад цагдаа нарлуу дайрч, хувцаснаас нь татаж аваад байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Хы өгсөн: "... Ороход үүдний зааланд, текний хажууд Б.Б гэх залуу А.М гэх залуутай муудалцаж, шалан дээр зуурсан байдалтай хэвтэж байсан. Салгаж холдуулахад А.М нь муудалцсан залууруугаа дайрахад би дундуур нь орж дахин сапгаад “чи цагдаагийн хууль ёсны шаардлага биелүүл” гэхэд “пизда минь чи юу вэ” гээд миний гадуур хувцас хантаазнаас барьж нүүрлүү мөргөсөн. Тэгэхээр нь Г.С бид хоёр А.Мг барьж хөдөлгөөнийг нь хязгаарлаж гавласан. Тэгээд бас хажууд муудалцаж байсан Н, Б.В гэх 2 залууг салгасан. Тэгтэл Б.В гэдэг залуу нь Н гэдэг залуутай муудалцах гээд дахиад дайраад байхаар нь Г.С татаж салгахад “чамд ямар хамаатай юм бэ” гээд Г.Сын уруулруу мөргөсөн. Тэгэхээр нь бид хоёр Б.Вг гавлаж хөдөлгөөнийг нь хязгаарлаж хэлтэс дээр авч ирж эрүүлжүүлсэн... А.М намайг зуурч мөргөх үед гэрэлтүүлэгч хантааз холбоосыг урсан. Мөн миний “Самсунг Галакси Эс-8” маркийн гар утас шалан дээр унаж, дэлгэц хагарсан. Албаны станц бас шалан дээр унаж антен нь алга болсоныг дараа нь авсан. А.Мөнхз ндан гараараа барихдаа хантаазыг цус болгосон байсан...” гэх мэдүүлэг, Хохирогч Г.Сын өгсөн: "... Ороход текний хажууд Б.Б гэх залуу А.М гэх залуутай зууралдаад шалан дээр хэвтэж байхаар нь бид 2 салгаж 2 тийш нь болгосон. Тэгэхэд А.М Б руу очоод биерүү нь цохиод авахаар нь Б.Х очоод татаж холдуулахад А.М нь урдаас нь дайраад “пиздаа минь чи юу юм, чамд ямар хамаатай юм" гээд хувцаснаас нь өөрлүүгээ татаад нүүрлүү нь мөргөсөн. Тэгэхээр нь Б.Х бид хоёр А.Мгийн үйлдлийг хязгаарлаад гавласан. Б.Бгийн толгойноос цус гарсан байсан. Мөн хажуу талд нь Н, Б.В гэх 2 залуу зууралдаад зод лдож байхаар нь... би голоор нь орж салгаад “та цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүл, зодолдож болохгүй” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд надруу дайраад уруул хавьд мөргөсөн. Тэгээд Б.Вг гавлаад тэд нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан... Б.Вд мөргүүлсэнээс болж миний дээд уруул дотор талдаа язарч хавдсан...” гэх мэдүүлэг зэргээр 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-д шүүгдэгч А.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.М Б.В нар нь  үүргээ биелүүлж байсан цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж хүч хэрэглэсэн  үйл баримт тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч А.М, Б.В нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч А.М, Б.В нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан үүргээ биелүүлж байсан цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.М, Б.В нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Б.В нарт 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нар нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул тэдэнд тухайн зүйлүүдэд заасан торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хантааз”-ыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэхээр нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигин овогт Аийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигин овогт Аийн М, ******* овогт Бын В нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүргээ биелүүлж байсан цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Б.В нарт тус бүр 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигин овогт Аийн Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн нийт 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгж буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3200000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.Вд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг тус бүр 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Б.В нар нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч А.М, Б.В нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хантааз”-ыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, Б.В нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД