Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгч: Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ровогт Дын Ад холбогдох 2212000000033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Нийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А аймаг дахь Сум дундын шүүхийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Ровогт Дын А /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.А нь А аймгийн Э сумын Иын 9 хүүхэдтэй 4Б бүлгийн туслах багшаар ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000033 дугаартай эрүүгийн хэргээс:

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Огийн мэдүүлсэн: ...Манай хүү Б нь 2021 оны 09 дүгээр сараас анх удаа уг цэцэрлэгт явж байгаа юм. Өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй. Хөдөө гэртээ байдаг байсан. Манай хүүхэд ер нь их эрх дураараа зантай хүүхэд байгаа юм. Энэ жил цэцэрлэгт орсноос хойш овоо томоожоод дуу шүлэг сураад, их аятайхан болоод ирсэн. Цэцэрлэгтээ явах их дуртай, ангийн багш зодсон, загнасан гэж огт ярьж байгаагүй. Манай хүү аймгийн төвд эмээ Отэйгээ хамт байдаг. Би хөдөө байдаг. Гэхдээ миний хүүгийн биед хөхөрсөн гэмтсэн зүйл байгаагүй. Өөрөө ч цэцэрлэгтээ явах их дуртай байгаа. Одоо хөдөө гэртээ оччихсон байгаа юм. Цэцэрлэгтээ хэзээ явах юм бэ гээд байгаа юм. Манай хүүхэд хэл ярианы хөгжил сайтай, хэрвээ багш нар нь цохиж зодсон бол намайг багш зодсон гэж ярих байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин ч миний хүүхэд юм сурч мэдсэн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сы мэдүүлсэн: ...Манай хүү М нь 2021 оны 10 дугаар сараас анх удаа цэцэрлэгт явж байгаа юм. Өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй. Хөдөө гэртээ байдаг байсан. Манай хүүхэд ер нь их эрх дураараа зантай хүүхэд байгаа юм. Энэ жил цэцэрлэгт орсноос хойш овоо томоожоод дуу шүлэг сураад, их аятайхан болоод ирсэн. Цэцэрлэгтээ явах их дуртай, ангийн багш зодсон, загнасан гэж огт ярьж байгаагүй. Манай хүү аймгийн төвд надтай хамт байдаг. Миний хүүгийн биед хөхөрсөн гэмтсэн зүйл байгаагүй. Өөрөө ч цэцэрлэгтээ явах их дуртай байгаа. Манай хүүхэд хэл ярианы хөгжил сайтай, хэрвээ багш нар нь цохиж зодсон бол намайг багш зодсон гэж ярих байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн мэдүүлсэн: ...Манай хүү С.Снь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс анх удаа уг цэцэрлэгт явж байгаа юм. Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай хүү С.Снь цэнхэр өнгийн цамц, улаан өнгийн өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 9-д буюу хамгийн доор нь зогсож байсан юм. Тэгтэл манай хүүг багш Мнь хөл рүү нь өшиглөх маягаар хөдөлгөж, тэгшлэх зэрэг үйлдэл гаргаж байгаа харагдаж байсан. Өмнө нь цохиж, зодсон асуудал болж байгаагүй. Манай хүү аймгийн төвд надтай хамт байдаг. Миний хүүгийн биед хөхөрсөн, гэмтсэн зүйл гарч байгаагүй. Тийм асуудал гараагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн мэдүүлсэн: ...Манай охин Б.Бнь 2019 оноос “Ирээдүй” цогцолборын цэцэрлэгт явж байгаа юм. Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай охин Б.Бнь ягаан палажтай, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 5-д зогсож байсан юм. Тэгтэл манай охиныг багш Мнь хацар руу нь цохих, хуруугаараа чичлэх зэрэг үйлдэл гаргаж харагдаж байсан. Өмнө нь цохиж, зодсон асуудал болж байгаагүй. Мөн надад манай охин юм ярьж, хэлж байгаагүй. Манай охин аймгийн төвд надтай хамт байдаг. Миний охины биед хөхөрсөн, гэмтсэн зүйл гарч байгаагүй. Тийм асуудал гараагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нийн мэдүүлсэн: ...Манай хүү Т.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс анх удаа цэцэрлэгт явж байгаа юм. Өмнө нь 6 дугаар баг буюу Хоршоололд цэцэрлэгт явж байсан. Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай хүү Т.Ө нь цээжээрээ саарал, ханцуй нь шар цамц, өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 4-т зогсож байсан юм. Тэгтэл манай хүүг багш Мнь хацар руу алгадах, мөр рүү нь гараараа цохих, эрүүг нь гараараа тэгшлэх зэрэг үйлдэл гаргаж харагдаж байсан. Өмнө нь цохиж, зодсон асуудал болж байсан талаар надад манай хүү юм ярьж, хэлж байгаагүй. Манай хүү аймгийн төвд надтай хамт байдаг. Миний хүүгийн биед хөхөрсөн, гэмтсэн зүйл байгаагүй. Тийм асуудал байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оийн мэдүүлсэн: ...Манай хүү Д.Бнь 2021 оны 10 дугаар сараас эхлэн “Ирээдүй” цогцолборын цэцэрлэгт явж байсан юм. Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай хүү  Д.Бнь улаан цамц, хөх өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 4-т зогсож байсан юм. Манай хүүг багш Мнь цохиж, зодсон, гар хүрсэн, түлхсэн зүйл харагдаагүй. Өмнө нь цохиж, зодсон асуудал болж байгаагүй. Мөн надад манай хүү юм ярьж, хэлж байгаагүй. Манай хүү аймгийн төвд эгч нарын хамт байдаг. Миний хүүгийн биед хөхөрсөн, гэмтсэн зүйл гарч байгаагүй. Эгч нар нь тийм зүйл хэлж байгаагүй. Бас болж байгаагүй гэж хэлж байсан. Тийм асуудал гараагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын мэдүүлсэн: ... Манай охин Н.Ань 2021 оны 10 дугаар сараас эхлэн “Ирээдүй” цогцолборын цэцэрлэгт явж байсан юм. Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай охин Н.Ань шар цамц, хар өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 8-д зогсож байсан юм. Манай охиныг багш Мнь цохиж, зодсон, гар хүрсэн, түлхсэн зүйл харагдаагүй. Харин 2 тийш эргүүлэх гээд оролдоод байх шиг байсан. Өмнө нь цохиж, зодсон асуудал болж байгаагүй. Мөн надад манай хүүхэд юм ярьж, хэлж байгаагүй. Манай охин надтай хамт байдаг. Миний охины биед хөхөрсөн, гэмтсэн зүйл гарч байгаагүй. Тийм асуудал гараагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Агийн мэдүүлсэн: ...Манай хүү Э.М нь 2021 оны 10 дугаар сараас эхлэн “Ирээдүй” цогцолборын цэцэрлэгт явж байсан юм. Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай хүү Э.М нь улаан цамц, жинсэн өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 6-д зогсож байсан юм. Манай хүүг багш Мнь цохиж, зодсон, гар хүрсэн, түлхсэн зүйл харагдаагүй. Өмнө нь цохиж, зодсон асуудал болж байгаагүй. Мөн надад манай хүү юм ярьж, хэлж байгаагүй. Манай хүү надтай хамт байдаг. Миний хүүгийн биед хөхөрсөн, гэмтсэн зүйл гарч байгаагүй. Тийм асуудал гараагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Агийн мэдүүлсэн: ...Миний бие тус Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн буюу зөрчлийн хэрэг шалгах эрх бүхий албан тушаалтан юм. Тэгтэл Цагдаагийн газарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 20, 21 цагийн орчимд жижүүрээс Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш хүүхдүүдтэй зүй бус харьцаж, зодож байгаа талаарх видео бичлэг цахим орчинд цацагдсан талаар мэдэгдсэн тул уг асуудлыг гомдлоор оруулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах болсон. Миний бие дээрх асуудал болох Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд 2067 дугаараар бүртгэгдсэн асуудалд ажиллагаа явуулж байх явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Ирээдүй” цогцолбор сургууль, цэцэрлэгийн байранд үзлэг хийж, цэцэрлэгийн хяналтын камерт мөн үзлэг хийж байх явцад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох камерын видео бичлэг дээр ахлах 4Б бүлгийн багш Ө.М, туслах багш Д.А нар нь тус ангийн нэр бүхий 9 хүүхэдтэй зүй бус харьцаж, үйлдэл гаргах буюу цохих, түлхэх, өшиглөх, хацраас нь чимхэх зэрэг үйлдэл удаа дараа гаргаж байсан нь тогтоогдсон. Тиймээс миний бие хяналтын камерын бичлэгийг бэхжүүлэн авч, тэмдэглэл үйлдсэн. Би тухайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийгээд зүй бус үйлдэл гаргасан багш нар нь Ө.М, Д.А нар болохыг мэдсэн. Учир нь би тэднээс өмнө нь мэдүүлэг авсан. Мөн тэдгээрийн хичээл ордог хүүхдүүд болон ангид нь тавьсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн болохоор таньж байгаа юм. Тэд нараас өөр багш хүүхдүүдтэй зүй бус харьцсан зүйл тогтоогдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Угийн мэдүүлсэн: ...Миний ажлын өрөөнд манай байгууллагын хяналтын камер байдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09 цаг 20 минутын үед камераа санаандгүй хартал бэлтгэл “Б” бүлгийн багш Ө.Мнь хүүхэд алгадаад авах шиг болохоор нь лавшруулаад хартал ангид байсан 9 хүүхдийг жагсаагаад дээрээс нь доош нь уруудуулан алгадаж, хоёр хацрыг нь чимхэж, нийлж зогссон хоёр хүүхдийг салгаж зогсоохдоо гараараа түлхэж угзчиж, хоёр хөлийг нь нийлүүлэхдээ хөлөөрөө өшиглөн нийлүүлж, дух хэсэгт нь цохиж, чихийг нь чимхээд алгадаж, хүүхдүүдийн цээж рүү дараалан цохиж ангид байсан бүх хүүхдэд 1-4 удаа бие мах бодид нь халдаж түүний улмаас хүүхдүүд багшаас айж, дальдчиж, уйлсан, айсан байдалтай бичлэг харагдсан. Түүнийг хараад эх хүн, эмэгтэй хүн, багш хүн, дээрээс нь Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны Архангай дахь салбарын даргын хувьд, сургуулийнхаа үйлдвэрчний холбооны нарийн бичгийн даргын хувьд удирдах зөвлөлийн гишүүний хувиар харахад сэтгэл эмзэглэж хүүхдүүдийг өрөвдөх сэтгэгдэл төрсөн. Тэгээд цогцолборынхоо нийгмийн ажилтан С.Гэд мэдэгдэж бичлэгийг харуулсан. Үүний дараа цэцэрлэгийн арга зүйч Ж.Д багшийг дуудаж мөн бичлэгийг харуулсан. Тэгтэл Ж.Д өө яах вэ дээ, иймэрхүү юм байж л байдаг ш дээ жаахан нударсан л юм биш үү гэж үл тоомсорлохоор нь багш нарыг нь дуудаад үзүүл дээ гэхэд Ө.Мбагшийг утсаараа дуудсан. Тэр хооронд би аймгийн Боловсролын газрын цэцэрлэгийн мэргэжилтэн Тт манай цэцэрлэгийн нэг багшийн хүүхэд дарамталж зодож байгаа бичлэг харагдлаа, та үүнийг газар дээр нь ирж үзээч ээ гэж хэлэхэд би завгүй, сургалттай байна гэхээр нь би хүүхдийн 108, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэст мэдэгдье дээ гэхэд утсаа тасалсан. Тэгтэл Тнь манай цогцолборын захирал Д.Цд мэдэгдсэн бололтой, удалгүй 2-3 минутын дараа Д.Ц манай өрөөнд орж ирээд яасан бэ, юу болсон бэ гэхээр нь Ө.Мбагш хүүхдүүдийг зодож байгаа бичлэг байна, Ж.Д арга зүйч бид хоёр үзээд зогсож байна гэж хэлэхэд захирал өө тийм үү, тийм аймар зодчихсон байна уу гээд камер руу тоож ч хараагүй. Одоо яах вэ дээ, чи сенсаацлаад л явахгүй юу, өргөдөл цаасаа бариад мэдэгдэх газарт нь өг, өг гээд гараад явсан. Дараа нь Ө.М, Д.А хоёр орж ирээд камер руу харалгүй, миний хажууд зогсоод Ө.Мнь за яах вэ дээ, би ганц нэг л нударсан ш дээ, сүртэй юм бэ гэхэд хажуугаас нь Д.А тэгвэл дахиад камер шүүлгэе, хойд цэцэрлэгт хүүхдийн шкаф унаад хүүхэд гэмтсэн хэрэг байгаа шүү гэхээр нь надад яагаад мэдэгдээгүй юм бол гэсэн бодол төрөөд эхний ээлжинд та хоёр камерынхаа бичлэгийг хардаа гэж хэлэхэд юуг нь харах вэ дээ гээд миний өрөөнөөс Д.Д, Ө.М, Д.А нар үл тоомсорлосон байдалтай бүгд гараад явсан. Дараа нь хүүхдүүдийн эцэг, эхэд бодитой байдлыг харуулна гээд Мбагшаас эцэг, эхчүүдийн утасны дугаарыг авах гээд анги руу нь орох гээд явж байтал коридорын шилэн ангид Ө.М, Ж.Д нар нь хамт суунгаа утсаар Ө.Мбагш нь хүүхдийн эцэг, эх бололтой эмэгтэй хүнтэй би өнөөдөр хүүхдүүдээ жагсаах гээд нааш, цааш жаахан түлхсэн юм аа гэтэл тэр нь камерын бичлэгт бичигдээд намайг хүүхэд зодсон гээд байна аа, би уг нь сүртэй зодоогүй юм аа, манай нягтлан залгавал найзыгаа гомдолгүй гээд хэлээд өгөөрэй хө гээд утсаар ярьж байхаар нь би ээж аавууд руу нь ингээд залгаад яриад байгаа юм уу, хүүхдүүдийг нь ингэж зодчихоод болохгүй шүү дээ, та надад хүүхдүүдийнхээ ээж, аавын утасны дугаарыг нэртэй нь өгчих, би холбогдоод бичлэгийг харуулъя гэхэд надад өгсөн юм. Би 9 хүүхдээс 6 хүүхдийн ар гэртэй холбогдоод байдлыг танилцуулсан. Зарим нь хөдөө байдаг, зарим нь очих боломжгүй гээд 3 хүүхдийн ээж ирээд бичлэгийг хараад хүүхдээ бид нар өөрсдөө ч ширүүн загнаж, гар хүрч чадахгүй хайрладаг байтал сургаж хүмүүжүүлэх гэж өгсөн багш нь шоронгийн хоригдол шиг ямар ч гэмгүй хүүхдүүдийг зодож, дарамталж байгаад үнэхээр сэтгэл өвдөж байна, ийм орчинд байдаг гэж мэддэггүй ш дээ, бид нар сургах гэж зодоод сэтгэл санааны дарамтанд оруулдаг болохоор цэцэрлэгтээ явахгүй гэж дургүйцдэг нь ийм л учиртай юм байна, өргөдөл бичиж өгнө, хүүхдийнхээ багшийг солимоор юм байна хэлж ярина, санал бодлоо бичиж өгнө гээд өргөдлөө өгсөн. Би эцэг, эхчүүдээс энэ бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлж болох уу гэж тухайн 3 хүүхдийн ээжүүдээс асуухад тавь, тавь, манай нөхөр үзчихээд ийм багшид хүүхдээ өглөө гээд зэмлэх байхдаа, хүмүүст мэдээлж энэ байдлыг зогсоох хэрэгтэй ш дээ гээд хэлээд гараад явсан. Цогцолборын удирдлагууд, хоёр багшид танилцуулахад байдаг л нэг үзэгдэл мэт үл тоомсорлосон байдалтай гараад явахаар нь ямар нэгэн байдлаар камерын бичлэг устах магадлал гарч магадгүй гэсэн үүднээс камерын бичлэгийг хуулбарлуулахаар интернэтийн дотоод сүлжээ холбосон камерын болон компьютерын гэмтэл гарахаар гуйж засварлуулдаг Б.Мыг камераас бичлэг хуулбарлаад өгөөч гэж гуйсан. Тэгээд М ирээд камерын бичлэгийг хуулж өгсөн. Энэ хооронд шат шатны удирдлагуудад мэдэгдэх ёстой байх гэж бодогдоод Боловсролын газрын дарга ажилтай З.Мөнхтогтох, Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.М нар руу залгатал утсаа аваагүй, энэ өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай байсан юм. Тэгээд би өөрөө Боловсролын газрын мэргэжилтэн Д.Ад хэлэхээр ажил дээр нь очсон чинь өрөө нь цоожтой, ажил дээрээ байгаагүй бөгөөд дугаар руу нь залгаад утсаа аваагүй. Тэгэхээр нь цэцэрлэгийн мэргэжилтэн Тын өрөөнд ороод, та очих болж байна уу гэхэд за би одоо очно гэсэн. Би ямар ч байсан удирдлагын хүрээнд хэлэх ёстой байх гээд Амэргэжилтний өрөөнд ороод манай сургууль дээр цэцэрлэгийн багш хүүхэд зодсон асуудал гараад байна, та нарт мэдэгдэж явна, гурван эцэг, эх гомдол гаргаж өргөдөл өгсөн, үүнийг хэнд өгөх вэ гэтэл наадах чинь багшийн ёс зүйтэй холбоотой асуудал байна, энэ асуудлыг хэлтсийн дарга Зд танилцуул, хажуугийн өрөөнд байгаа гэхээр нь Згийн өрөөнд ороод асуудлыг танилцуулахад дарга хуралтай байгаа, ирэхээр нь танилцуулна, өргөдлөө бичиг хэрэгт албан ёсоор өг гэхээр нь бичиг хэрэг Гэрэлмаад гурван өргөдлөө өгөөд гарсан. Намайг Боловсролын газарт явж байх хойгуур Тнь сургууль дээр очоод би ирсэн байна буцаад төв рүү ажилтай болчихлоо гэхээр нь би гарч явна, та хүлээж бай гээд ажил дээрээ яваад иртэл явчихсан байсан. Би Эрдэнэбулган сумын Боловсрол хариуцсан түшмэл С.Хд мэдэгдэхэд би Цд найзын хувиар ч, албаны хувиар ч маш их хэлж ярих юм аа, алдаа дутагдал гаргахгүй, ажиллаж болдоггүй юм байхдаа, бичлэгийг нь миний мэйл хаяг руу явуул гэсэн. Монголын үйлдвэрчний холбооны салбарын дарга Д.М багшид мэдэгдэхэд хүүхдийн эрх маш ноцтой зөрчигдсөн байна, багшийн ёс зүй хэрээс хэтэрч байна, бичлэгийг явуул, харъя гэхээр нь би явуулсан. Тэгээд бичлэгийг үзээд өө наадах чинь арай дэнджээ, нэг удаа алгадах биш, маш олон үйлдлээр хүүхэд бүрийг хамруулан, нэг хүүхдэд өчнөөн олон удаа гар хүрч байна, хүүхдийн эрүүл амьдрах эрх, сурах эрх, сэтгэл амгалан сурах эрх зөрчигдөн түгшүүрийн байдалтай тогтмол зоддог бололтой харагдаж байна, бид хүүхдийн эрхийг хамгаална, ийм ёс зүйтэй багш байж болохгүй гэсэн. Хтэй ярихаас өмнө би Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн ахлах мэргэжилтэн Оюуннаранд мэдэгдтэл хүүхдийн 108 утсанд мэдэгдээрэй, та гомдлоо өгөөрэй гэсэн. Тэгээд би хүүхдийн 108 утсанд мэдэгдсэн. Миний ажлын өрөөнд манай байгууллагын хяналтын камер байдаг бөгөөд түүнээсээ хуулбарлаж авсан. Миний Д.М багшид явуулсан бичлэгийг Д.М нь Дын М гэх фэсебүүк хаягнаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед нийтэлсэн байхаар нь үзээд ширр хийж хуваалцсан. Урт бичлэг байсан болохоор би Моор гол, гол хэсгүүдийг түүгээд богинохон минутанд янзлаад өгөөч гээд янзлуулсан бичлэгээ Д.М багшид явуулсан байсныг нийтэлсэн байсан. Дараа нь цагдаагийн газраас 99208903 гэсэн дугаараас танай цэцэрлэгт хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал гарсан байна, та цагдаагийн газарт гомдлоо гаргаарай, бичлэгийг миний мэйл хаягт явуулаарай гэхээр нь бичлэгээ явуулаад өргөдлөө дараа нь өгсөн. Өмнө нь төгссөн ангийн хүүхдүүдийн ээж, аавууд, манай хамт олон харьцаа хандлага муутай, ширүүн, хүүхэд цохиж, зодох зуршилтай гэж ярьдаг байсан. Олон жилийн турш хүүхдүүдийг ширүүн угзчиж татах, түлхэх цохих тохиолдлыг өөрийн нүдээр харж байсан. Би тухайн үед нь Ө.М, Д.А нарт сануулж, хүүхэдтэй зүй бусаар харьцаж болохгүй, удаа дараа ийм тохиолдлыг ажиглаж байна, харьцаа хандлагаа сайжруул, танай хүүхдүүдийн аав, ээжүүд, миний найз хүртэл ярих юм гэж хувийн зүгээс зөвлөдөг байсан. Ө.М, Д.А нар манай байгууллагад хоёулаа 15 жил ажиллаж байна. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, өрөвдөх, хайрлах сэтгэлгүй, багшийн ёс зүйгүй багш нарт хуулийн дагуу арга хэмжээ авч яаралтай шийдвэрлэж өгнө үү. Насны ангиллаар 7 хүүхэд насандаа хүрээгүй, 3 настай 2 хүүхэд байсан. Энэ нь насны ангиллаар сургалт явуулах ёстой. Гэтэл сургалтын журам зөрчсөн үйлдэл байна. Манай цэцэрлэгийн арга зүйч сургуулийн өмнөх боловсролын мэргэжил эзэмшээгүй, хуурамч дипломтой, үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сараас сургуулийн өмнөх боловсрол эзэмших сургуульд Дархан хотод Дархан дээд сургуульд сурч байгаа өөрөө мэргэжлийн багш биш учраас багш нартаа арга зүйн зөвлөгөө өгөх чадваргүй, мөн цэцэрлэгийн насны хүүхдийн онцлогт тохируулан харьцах, сургалт явуулах мэдлэг дутмаг учраас хүүхэд зодохыг үл ойшоосон байдал гаргасан. Иймээс багш нарт арга зүй өгөх чадвартай, мэргэжлийн, хүүхэд хайрлах сэтгэлтэй, өр нимгэн туршлагатай арга зүйчтэй болгож өгнө үү. Үүнээс үүдэлтэй уг хэрэг ердийн үзэгдэл мэт гарч байна. Хамт олны халуун дулаан уур амьсгалгүй, хагарч бутарсан, эв нэгдэл муутай байдаг учраас дотооддоо ярилцаж шийдвэрлэх боломжгүй бүх асуудлыг удирдах дээд байгууллагад хандаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Аны мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх хэргийг үйлдсэндээ маш их харамсаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 134 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Э сумын Иын туслах багш Д.А нь ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдтэй хэрцгий харьцсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Аны хүүхдүүдтэй хэрцгий харьцсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А нь А аймгийн Э сумын Иын 9 хүүхэдтэй 4Б бүлгийн туслах багшаар ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Огийн “...Гэхдээ миний хүүгийн биед хөхөрсөн гэмтсэн зүйл байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сы “...Миний хүүгийн биед хөхөрсөн гэмтсэн зүйл байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 75-76/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн “..Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай хүү С.Снь цэнхэр өнгийн цамц, улаан өнгийн өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 9-д буюу хамгийн доор нь зогсож байсан юм...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 81-82/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн “...Манай охин Б.Бнь 2019 оноос “Ирээдүй” цогцолборын цэцэрлэгт явж байгаа юм. Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай охин Б.Бягаан палажтай, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 5-д зогсож байсан юм...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 87-88/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Нийн “...Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай хүү Т.Ө нь цээжээрээ саарал, ханцуй нь шар цамц, өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 4-т зогсож байсан юм...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 93-94/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оийн мэдүүлсэн “...Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай хүү  Д.Булаан цамц, хөх өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 4-т зогсож байсан юм...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 99-100/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын “...Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай охин Н.Ань шар цамц, хар өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 8-д зогсож байсан юм...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 105-106/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Агийн “...Тухайн асуудал болох үед цахим орчинд бичлэг цацагдсан байсан. Уг бичлэгт манай хүү Э.М улаан цамц, жинсэн өмдтэй, жагссан хүүхдүүдийн дээрээсээ 6-д зогсож байсан юм...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 111-112/, 

гэрч Г.Агийн “...Миний бие тус Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн буюу зөрчлийн хэрэг шалгах эрх бүхий албан тушаалтан юм. Тэгтэл Цагдаагийн газарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 20, 21 цагийн орчимд жижүүрээс Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш хүүхдүүдтэй зүй бус харьцаж, зодож байгаа талаарх видео бичлэг цахим орчинд цацагдсан талаар мэдэгдсэн тул уг асуудлыг гомдлоор оруулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах болсон. Миний бие дээрх асуудал болох Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд 2067 дугаараар бүртгэгдсэн асуудалд ажиллагаа явуулж байх явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Ирээдүй” цогцолбор сургууль, цэцэрлэгийн байранд үзлэг хийж, цэцэрлэгийн хяналтын камерт мөн үзлэг хийх байх явцад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох камерын видео бичлэг дээр ахлах 4Б бүлгийн багш Ө.М, туслах багш Д.А нар нь тус ангийн нэр бүхий 9 хүүхэдтэй зүй бус харьцаж, үйлдэл гаргах буюу цохих, түлхэх, өшиглөх, хацраас нь чимхэх зэрэг үйлдэл удаа дараа гаргаж байсан нь тогтоогдсон. Тиймээс миний бие хяналтын камерын бичлэгийг бэхжүүлэн авч, тэмдэглэл үйлдсэн. Би тухайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийгээд зүй бус гаргасан багш нар нь Ө.М, Д.А нар болохыг мэдсэн” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 04-05/, 

гэрч Ч.Угийн “...Миний ажлын өрөөнд манай байгууллагын хяналтын камер байдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09 цаг 20 минутын үед камераа санаандгүй хартал бэлтгэл “Б” бүлгийн багш Ө.Мнь хүүхэд алгадаад авах шиг болохоор нь лавшруулаад хартал ангид байсан 9 хүүхдийг жагсаагаад дээрээс нь доош нь уруудуулан алгадаж, хоёр хацрыг чимхэж, нийлж зогссон хоёр хүүхдийг салгаж зогсоохдоо гараараа түлхэж угзчиж, хоёр хөлийг нь нийлүүлэхдээ хөлөөрөө өшиглөн нийлүүлж, дух хэсэгт нь цохиж, чихийг нь чимхээд алгадаж, хүүхдүүдийн цээж рүү дараалан цохиж ангид байсан бүх хүүхдэд 1-4 удаа бие мах бодид нь халдаж түүний улмаас хүүхдүүд багшаас айж, далдичиж, уйлсан, айсан байдалтай бичлэг харагдсан. Тэгээд цогцолборынхоо нийгмийн ажилтан С.Гэд мэдэгдэж бичлэгийг харуулсан. Үүний дараа цэцэрлэгийн арга зүйч Ж.Д багшийг дуудаж мөн бичлэгийг харуулсан. Тэгтэл Ж.Д өө яах вэ дээ, иймэрхүү юм байж л байдаг ш дээ жаахан нударсан л юм биш үү гэж үл тоомсорлохоор нь багш нарыг нь дуудаад үзүүл дээ гэхэд Ө.Мбагшийг утсаараа дуудсан. Тэр хооронд би аймгийн Боловсролын газрын цэцэрлэгийн мэргэжилтэн Тт манай цэцэрлэгийн нэг багшийн хүүхэд дарамталж зодож байгаа бичлэг харагдлаа, та үүнийг газар дээр нь ирж үзээч ээ гэж хэлэхэд би завгүй, сургалттай байна гэхээр нь би хүүхдийн 108, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэст мэдэгдье дээ гэхэд утсаа тасалсан. Тэгтэл Тнь манай цогцолборын захирал Д.Цд мэдэгдсэн бололтой, удалгүй 2-3 минутын дараа Д.Ц манай өрөөнд орж ирээд яасан бэ, юу болсон бэ гэхээр нь Ө.Мбагш хүүхдүүдийг зодож байгаа бичлэг байна, Ж.Д арга зүйч бид хоёр үзээд зогсож байна гэж хэлэхэд захирал өө тийм үү, тийм аймар зодчихсон байна уу гээд камер руу тоож ч хараагүй. Дараа нь Ө.М, Д.А хоёр орж ирээд камер руу харалгүй, миний хажууд зогсоод Ө.Мнь за яах вэ дээ би ганц нэг л нударсан ш дээ, сүртэй юм бэ гэхэд хажуугаас нь Д.А тэгвэл дахиад камер шүүлгэе, хойд цэцэрлэгт хүүхдийн шкаф унаад хүүхэд гэмтсэн хэрэг байгаа шүү гэхээр нь надад яагаад мэдэгдээгүй юм бол гэсэн бодол төрөөд эхний ээлжинд та хоёр камерынхаа бичлэгийг хардаа гэж хэлэхэд юуг нь харах вэ дээ гээд миний өрөөнөөс Д.Д, Ө.М, Д.А нар үл тоомсорлосон байдалтай бүгд гараад явсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-49/, 

шүүгдэгч Д.Аны мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 129-130/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Аны А аймгийн Э сумын Иын туслах багшаар ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдтэй хэрцгий харьцсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан багш, сурган хүмүүжүүлэгч хүн хүүхэдтэй хэрцгий харьцсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан багш сурган хүмүүжүүлэгч хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол төлбөртэй холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Аг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Д.А нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 27 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Д.А нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

       Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 5 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэв.    
      
        Шүүгдэгч  Д.Аг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ровогт Дын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан багш сурган хүмүүжүүлэгч хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 5 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
           
            6. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Агийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.    
            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ