| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/0390/И |
| Дугаар | 130/МА2017/00394 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 130/МА2017/00394
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга /А.А/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суух, *********** регистрийн дугаартай, утас:***********, Т овогт К Өт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: К.Өээс үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт нийт 1121644 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн А суманд байнга оршин суудаг К.Ө нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр А сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 1,000,000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан юм. К.Өт зээл олгох тухай сумын Засаг даргын захирамж гарч улмаар түүнтэй зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл К.Ө нь зээлээ төлөх гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл 1,000,000 төгрөг, түүний 2 жилийн хүү 60,000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 61,644 төгрөг, бүгд 1,121,644 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. К.Өт өнгөрсөн хугацаанд сумын захиргаанаас, сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл хүүгийн хамт, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Ер нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээл маань тухайн иргэнд олгосон буцалтгүй тусламж биш тодорхой хугацаанд эргэн төлөгдөж байх ёстой сангийн хөрөнгө юм. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 1,000,000 төгрөг, түүний 2 жилийн хүү 60,000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн 25 сарын зээлийн хүү 61,644 төгрөг, нийт 1,121,644 төгрөгийг К.Өээс гаргуулан А сумын Сум хөгжүүлэх санд олгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч К.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие К.Ө А сумын Засаг дарга А.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг аваад танилцлаа. Би А сумын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийн зээл, жилийн хүү, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт нийт 1121644 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Энэхүү тайлбарын дагуу шүүхээс шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч К.Өт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт нийт 1121644 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Ө нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг 1121644 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч К.Ө нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч К.Ө нь үндсэн зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт нийт 1121644 төгрөгийг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг даргад төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн А сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 31469 төгрөгийн тал нь болох 15734 төгрөгийг хариуцагч К.Өээс гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ