Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 54

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

           улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Г.Энхтүвшин, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн /ҮД:2-171/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Талбулаг овогт Гэндэнгийн Энхтүвшинд холбогдох эрүүгийн 201626030833 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 03-нд Төв аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хөдөө аж ахуйн их сургуулийн барилгын салбарт барилгачин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 4 дүгээр гудамжны 142 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Талбулаг овогт Гэндэнгийн Энхтүвшин /РД:НЛ63120371/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Энхтүвшин нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ажилчдын 3 дугаар байрны ойролцоо өөрийн эзэмшлийн 76-89 улсын дугаартай “Королла” маркийн автомашинтай явж байхдаа иргэн Я.Эрдэнэболдыг машиных нь копутан дээр гарч суухад тоглож байна гэж бодон машинаа хөдөлгөн 3-4 метр яваад тоормос гишгэн зогссоны улмаас Я.Эрдэнэболд унан биед нь дух ясны баруун хэсгээс баруун зулай яс, суман заадас зүүн лямбда хэлбэрийн заадас руу үргэлжлэн суурь яс руу орсон хугарал, баруун духны хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн дух баруун духны суурийн хэсэг, баруун чамархайн урд доод хэсгийн тархины эдийн няцрал, баруун дух, чамархай, зүүн дух, чамархайн атираа ховилын завсар, Сильвиевийн ховил, тархины суурийн хэсэг 2 тал бөмбөлгийн духны хэсгийн таславчинд аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн тохойд шарх бүхий хүнд гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Энхтүвшин нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ажилчдын 3 дугаар байрны ойролцоо өөрийн эзэмшлийн 76-89 улсын дугаартай “Королла” маркийн автомашинтай явж байхдаа иргэн Я.Эрдэнэболдыг машиных нь копутан дээр гарч суухад тоглож байна гэж бодон машинаа хөдөлгөн 3-4 метр яваад тоормос гишгэн зогссоны улмаас Я.Эрдэнэболд унан биед нь дух ясны баруун хэсгээс баруун зулай яс, суман заадас зүүн лямбда хэлбэрийн заадас руу үргэлжлэн суурь яс руу орсон хугарал, баруун духны хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн дух баруун духны суурийн хэсэг, баруун чамархайн урд доод хэсгийн тархины эдийн няцрал, баруун дух, чамархай, зүүн дух, чамархайн атираа ховилын завсар, Сильвиевийн ховил, тархины суурийн хэсэг 2 тал бөмбөлгийн духны хэсгийн таславчинд аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн тохойд шарх бүхий хүнд гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Г.Энхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Тухайн үед Эрдэнэболдыг тоглож байна гэж бодоод миний машины копудан дээр сууж байхад нь 2-3 метр яваад зогссон. Урд нь нэг догол таарсан байх. Тэр үед Эрдэнэболд хойшоо унасан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Я.Эрдэнэболдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Тэгээд би шар байрны үүдэнд очтол Энхтүвшин машиндаа сууж байхаар нь би тоглоод машиных нь копудан дээр суутал Энхтүвшин нь машинаа хөдөлгөөд би машиных нь копуднаас гулгаж унаад толгойгоороо газар савж унасан...Миний биеийн дух, 2 чамархай, ар дагзаараа зөөлөн эдийн няцралтай духны хэсгээс хүзүүний үе хүртэл хугаралт, цууралттай гэж эмч тайлбарласан...Өнөөдрийн байдлаар 845.529 төгрөгийн баримтаар хохирол учраад байна. Надад 500.000 төгрөг болон 1 хонины мах өгсөн. Баримтаар гарсан үлдсэн хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

            3. Гэрч Ц.Энхтулгын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу тав дахь өдөр өглөө ажилдаа явах гээд 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөдөө аж ахуйн ажилчдын шар байрны ойролцоо цугларч Энхтүвшин ахын машинд суугаад хөдөлж байтал Эрдэнэболд ах цаанаас гараад ирсэн. Эрдэнэболд ахыг би дуудсан. Тэрээр ирээд машины урдах копудан дээр өвдөглөөд суусан. Энхтүвшин ах тоглоод жаахан хөдлөхөд Эрдэнэболд гулгаад дагзаараа газар унасан. Энхтүвшин ах бид хоёр өргөөд босгоход хамраас нь цус гарч байсан...Яагаад машины урд копудан дээр гарсныг мэдэхгүй. Би жолооны хажууд сууж явсан. Миний бодлоор тоглоод гараад суучихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

            4. Гэрч Ц.Сувдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би Эрдэнэболд явж байна гэхэд Энхтулга Эрдэнэболдыг дуудсан. Энхтүвшин ах машинаа зогсоосон ба би машины хойно сууж явсан учир замын хажуу дах дэлгүүр рүү орж байгаа хүнийг харах хооронд Эрдэнэболд ирээд машины урд копудан дээр гараад явган суучихсан байсан. Энхтүвшин ах тоглоод машинаа асаагаад 2 орчим метр хиртэй яваад зогсоход Эрдэнэболд ямар ч барьцгүй учир гулгаж хойд талаараа савж газар унасан. Энхтүвшин ах буугаад Эрдэнэболдыг өргөх гэтэл даахгүй Энхтулга машинаас бууж Эрдэнэболдыг Энхтүвшин ахтай өргөж боржур дээр суулгасан. Тэнд хэсгийн эмч нар тааралдаж анхны тусламж үзүүлсэн. Түргэн дуудаж түргэний машин ирж гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

            5. Гэрч Ц.Цогийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Шар байрны ойролцоо урдаас Эрдэнэболд гарч ирж ирсэн. Сувд эгч бид хоёр машины хойд суудал дээр сууж явсан ба Энхтүвшин ах зогссон. Эрдэнэболд хүрч ирээд машины урд копудан дээр гарч явган суусан. Энхтүвшин ах тоглоод 1-2 метр хиртэй хөдлөөд зогсоход Эрдэнэболд хойшоо саваад газар унасан. Бид нар машинаас буугаад Эрдэнэболдыг босгох гэтэл хорооны эмч нар хойд машинаас бууж ирээд хөдөлгөж болохгүй түргэн дууд гэсэн. Тэгээд бид нар замын хажуух боржур дээр суулгаж түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

            6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№8163/-ын дүгнэлт:

                        -Я.Эрдэнэболд-н биед дух ясны баруун хэсгээс баруун зулай яс, суман заадас зүүн лямбда хэлбэрийн заадас руу үргэлжлэн суурь яс руу орсон хугарал, баруун духны хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн дух баруун духны суурийн хэсэг, баруун чамархайн урд доод хэсгийн тархины эдийн няцрал, баруун дух, чамархай, зүүн дух, чамархайн атираа ховилын завсар, Сильвиевийн ховил, тархины суурийн хэсэг 2 тал бөмбөлгийн духны хэсгийн таславчинд аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн тохойд шарх гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 30/ 

            7. Яллагдагч Г.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: ”...Тэгтэл Эрдэнэболд урдаас гарч ирсэн ба Энхтулга машинд суу явъя гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнэболд машины урд копудан дээр гараад сөхрөөд суучихсан. Түүнийг тоглож байна гэж бодоод машинаа жаахан хөдөлгөөд тоормозлоход Эрдэнэболд гулгаад унасан. Энхтулга бид хоёр машинаас бууж өндийлгөөд суулгахад түүний хамраас цус гарсан. Бид хоёр сугадаад замын хажуу дахь боржур дээр суулгасан...Эрдэнэболдыг машины копудан дээр тоглоод гарч байна гэж бодсон ба би ч тоглоод машинаа бага зэрэг хөдөлгөж зогсоосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Энхтүвшин нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№8163/-ыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.Энхтүвшингийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ажилчдын 3 дугаар байрны ойролцоо өөрийн эзэмшлийн 76-89 улсын дугаартай “Королла” маркийн автомашинтай зогсож байхад нь хохирогч Я.Эрдэнэболд ирж машиных нь копутан дээр гарч суухад нь машинаа хөдөлгөн 3-4 метр яваад огцом тоормослоход хохирогч унаж түүний биед дух ясны баруун хэсгээс баруун зулай яс, суман заадас зүүн лямбда хэлбэрийн заадас руу үргэлжлэн суурь яс руу орсон хугарал, баруун духны хэсэгт хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн дух баруун духны суурийн хэсэг, баруун чамархайн урд доод хэсгийн тархины эдийн няцрал, баруун дух, чамархай, зүүн дух, чамархайн атираа ховилын завсар, Сильвиевийн ховил, тархины суурийн хэсэг 2 тал бөмбөлгийн духны хэсгийн таславчинд аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн тохойд шарх бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн копудан дээр хүн сууж байхад хөдөлгөөн хийхэд унах болон ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцоолон, түүнтэй тоглож байна гэж бодон үйлдсэн байх тул хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Г.Энхтүвшинг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирол төлбөрт сайн дураар 845.000 /найман зуун дөчин таван мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогчид анхны тусламж үзүүлсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал /52 настай/ зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Талбулаг овогт Гэндэнгийн Энхтүвшинг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Талбулаг овогт Гэндэнгийн Энхтүвшинг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Энхтүвшингийн эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Г.Энхтүвшинд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Энхтүвшинд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Энхтүвшинд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР