Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

                          


           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
               Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: С.Б
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гал овогт Сын Б РД: /-д холбогдох эрүүгийн 2212................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт .............. аймгийн ...........сумын .......... багийн нутаг, .................. гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Г овогт Сын Б /РД:/
 
Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч  С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар болох..................  аймгийн ..............сумын .р багийн...............  гэх газраас 12 ширхэг, 1.7 метр куб хуш модыг бэлтгэж, ойн санд 335.865 төгрөгийн хохирол учруулсан, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 85-16 АРХ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт  хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212................ дугаартай эрүүгийн хэргээс:    

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Аы мэдүүлсэн: “...Манай сумын буюу Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Цэнхэрийн голын Баян-Өндөр гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог. Гэхдээ орсон оныг нь тодорхой сайн мэдэхгүй байна. ойролцоогоор 2018 онд тус газрыг улсын тусгай хамгаалалтад орсон гэдгийг мэдэж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тийм эрх байхгүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хууль бусаар мод бэлтгэсний улмаас ойн санд учирсан хохирлыг нэхэмжилж байна....”гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/                      
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Вийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 01дүгээр сарын 10-ны өдөр эргүүл хяналт шалгалтаар Булган сумын Баянбулаг багийн Улаан хадны даваан дээр байж байтал давааны урдаас 85-16 АРХ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Мазда бонго маркийн автомашин өгсөөд гараад ирсэн. Уг автомашиныг зогсоогоод шалгатал жолооч нь Бат- Эрдэнэ гэх залуу автомашинаасаа бууж ирээд бичиг баримтаа үзүүлсэн. Автомашиных нь арын хаалгыг онгойлгоод шалгахад ард талын зааландаа битүү хуш мод ачсан байсан, холбогдох бичиг баримтыг нь шалгах гэтэл бичиг баримтгүй мод байсан. Тэгээд Архангай аймгийн төв рүү аваачиж тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд модтой автомашиныг саатуулсан.  Хуурай хуш мод байсан тоолоход 12 ширхэг хуш мод байсан. Б ганцаараа явж байсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Цэцэрлэгийн гол Баян-Өндөр гэх газраас бэлтгэсэн гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11нд шилжих шөнө Архангай аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн эрүүгийн ахлах мөрдөгч ахмад М.Вийн хамт Архангай аймгийн Булган сумын Улаан хадны даваа гэх газар эргүүл хяналт шалгалт хийж байтал даваа өгсөөд нилээд хүнд ачаатай болов уу гэмээр цагаан өнгийн автомашин дээшээ өгсөөд гараад ирсэн. Тухайн автомашиныг зогсоогоод шалгатал Цэнхэр сумын Цэнхэрийн голоос явж байгаа гэж жолооч нь хэлсэн. Тэгээд тухайн автомашины арын хаалгыг нь онгойлготол уртааш нь дээр дээрээс нь давхарлаж хурааж ачсан хуш моднууд байсан. Холбогдох мод бэлтгэх эрхийн бичгийг нь үзэх гэтэл мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Тэгээд Архангай аймгийн төвд тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт аваачин модтой автомашиныг нь саатуулсан. Ганцаараа явсан 85-16 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Мазда Бонго маркийн ачаагүй хүн суух зориулалттай тээврийн хэрэгсэл байсан. Уг машины арын заалны суудлуудыг аваад хуш мод ачсан байсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр бэг Баян-Өндөр гэх нэртэй газраас ганцаараа бэлтгэж ачсан гэж надад хэлсэн. Ачиж явсан моднууд нь хуурай босоо хуш мод байсан. Нийт 12 ширхэг мод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
    
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аийн мэдүүлсэн: “...Би Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд ажилладаг. Цэнхэр сумын Цэнхэр багийн улсын тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагч хийдэг. 2016 оны хавар анх орж байсан одоо байгаль хамгаалагч мэргэжлээрээ 7 дахь жилдээ ажиллаж байна. Би яг хуш модтой баригдсан гэж бол дуулаагүй Цэнхэрийн голын хүмүүс Баян-Өндөр гэх газраас мод бэлтгээд тээвэрлэж яваад баригдсан гэж дуулсан. Б нь мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй. Цэнхэр сумын Цэнхэр багийн Баян-Өндөр гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордог талбай тусгаарлалт хийгдсэн газарт мэргэжлийн байгууллагууд орж мод бэлтгэж болно. Нутгийн иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрх байхгүй мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй. Баян-Өндөр гэх газарт 2021 оны 12 дугаар сард талбай тусгаарлалт хийгдсэн байсан. Согоотын богоч Дөрвөлжны хөндий гэх газруудад хийгдсэн. Хуш мод бэлтгэсэн Баян-Өндөр гэх газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй газар байгаа...”гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Дгийн мэдүүлсэн: “...Ойн нөөц бүхий газраас Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу мод тээвэрлэхэд мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн сум орон нутгийн байгаль хамгаалагчаас иргэн хүн ой руу орохоос өмнө мод бэлтгэх эрхийн бичгийг заавал авч орж мод бэлтгэнэ. Мод бэлтгэх эрхийг бичигт галын түлшний мод бэлтгэх, хэрэглээний мод бэлтгэх гэсэн заалт байдаг тул тухайн эрхийн бичиг өгч байгаа байгаль хамгаалагч тэмдэглэгээ хийнэ. Хэрэглээний мод бэлтгэхээр бол ойн нөөц ашигласан төлбөр өндөр мөнгөн дүнтэй байдаг. Гарал үүслийн гэрчилгээг өөр аймаг болон Улаанбаатар хотод тээвэрлэхэд ашигладаг. Тухайн аймаг дотроо бол гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй, зөвхөн мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/-ээр тээвэрлэнэ...”гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Б мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр санагдаж байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Цэнхэрийн голын Баян-Өндөр гэх газраас хуш модыг өөрийн хэрэглээндээ зориулж бэлдсэн, тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн 85-16 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад, Архангай аймгийн Булган сумын Баянбулаг гэх газарт цагдаатай таараад машиныг модны хамт саатуулсан. Би тухайн хуш модыг ганцаараа бэлтгэж, тээвэрлэсэн. Би тухайн мод бэлтгэсэн гэх газрыг улсын тусгай хамгаалалттай газарт ордог эсэхийг нь мэдэхгүй байсан. Мод бэлтгэсний дараа улсын тусгай хамгаалалтад ордог гэдгийг нь мэдсэн. Би хуш мод бэлтгэхдээ хятад улсад үйлдвэрлэсэн хуучин хужаа хөрөө ашигласан. Тухайн хөрөө миний эзэмшлийн хөрөө байгаа юм. Миний мод бэлтгэсэн газар мод бэлтгэх тусгаарлалтын талбай байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

    2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Иргэн С.Б нь зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь: хуш 
төрлийн хуурай мод
2.    Уг мод нь 2 метрийн урттай ба хуш төрлийн хэрэглээний хуурай мод байна. 
3.    Нийт тоо ширхэг 12, нийт шоометр 1.7 м3 шоометр модыг бэлтгэжээ. 1.7 м3 шоометр 
модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар хавсралт тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1,8 итгэлцүүрээр үржүүлж. 
4.    Нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 335.865,6 төгрөгөөр тогтоогдлоо гэх 
дүгнэлт /хх-ийн 22 ху/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84-86 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 113 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-10 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 117 хуу/
Хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 69-74 ху, 77-81 хуу/
С.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 110 ху/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 121-122 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар болох Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Цэнхэрийн голын Баян-Өндөр гэх газраас 12 ширхэг, 1.7 метр куб хуш модыг бэлтгэж, ойн санд 335.865 төгрөгийн хохирол учруулсан, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 85-16 АРХ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  
  
Эрүүгийн 2212.................  дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч  С.Б 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар болох Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Цэнхэрийн голын Баян-Өндөр гэх газраас 12 ширхэг, 1.7 метр куб хуш модыг бэлтгэж, ойн санд 335.865 төгрөгийн хохирол учруулсан, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 85-16 АРХ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Аы мэдүүлсэн: “...улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хууль бусаар мод бэлтгэсний улмаас ойн санд учирсан хохирлыг нэхэмжилж байна....”гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Вийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 01дүгээр сарын 10-ны өдөр эргүүл хяналт шалгалтаар Булган сумын Баянбулаг багийн Улаан хадны даваан дээр байж байтал давааны урдаас 85-16 АРХ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Мазда бонго маркийн автомашин өгсөөд гараад ирсэн. Уг автомашиныг зогсоогоод шалгатал жолооч нь Бат- Эрдэнэ гэх залуу автомашинаасаа бууж ирээд бичиг баримтаа үзүүлсэн. Автомашиных нь арын хаалгыг онгойлгоод шалгахад ард талын зааландаа битүү хуш мод ачсан байсан, холбогдох бичиг баримтыг нь шалгах гэтэл бичиг баримтгүй мод байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11нд шилжих шөнө Архангай аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн эрүүгийн ахлах мөрдөгч ахмад М.Вийн хамт Архангай аймгийн Булган сумын Улаан хадны даваа гэх газар эргүүл хяналт шалгалт хийж байтал даваа өгсөөд нилээд хүнд ачаатай болов уу гэмээр цагаан өнгийн автомашин дээшээ өгсөөд гараад ирсэн. Тухайн автомашиныг зогсоогоод шалгатал Цэнхэр сумын Цэнхэрийн голоос явж байгаа гэж жолооч нь хэлсэн. Тэгээд тухайн автомашины арын хаалгыг нь онгойлготол уртааш нь дээр дээрээс нь давхарлаж хурааж ачсан хуш моднууд байсан. Холбогдох мод бэлтгэх эрхийн бичгийг нь үзэх гэтэл мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/ мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аийн мэдүүлсэн: “...Б нь мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж яриагүй. Цэнхэр сумын Цэнхэр багийн Баян-Өндөр гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордог талбай тусгаарлалт хийгдсэн газарт мэргэжлийн байгууллагууд орж мод бэлтгэж болно...”гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б. шүүгдэгч С.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”... улсын тусгай хамгаалалттай газар нутгийг  дархан цаазат газар,  байгалийн цогцолборт газар,  байгалийн нөөц газар,  дурсгалт газар гэж тус тус ангилна...”мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт”... Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн заагийг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн саналыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" тогтооно...”гэж тус тус заажээ.  
Иймд 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай  Улсын Их Хурлын тогтоолоор Архангай аймгийн Булган, Ихтамир, Чулуут, Цэнхэр, Хотонт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин сумын хилийн зааг нутаг дахь Гурван Анагийн нуруу, Хөх нуур, Эрхэт хайрхан, Суварга хайрхан, Орхоны эх, Улаанцутгалан орчмыг хамарсан газар нутгийг Хангайн нурууны байгалын цогцолборт газар... тус тус болгохоор шийдвэрлэжээ. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б үйлдэл нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч С.Б үйлдлийн улмаас ойн санд 335.865 /гурван зуун гучин таван мянга найман зуун жаран тав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 
 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /335.865х3=1.007.595 төгрөг /нэг сая долоон мянга таван зуун ерөн тав/ төгрөг гэж дүгнэв.  
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.007.595 төгрөг / нэг сая долоон мянга таван зуун ерөн тав / төгрөгийг шүүгдэгч С.Бэс гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
     
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч С.Б нь улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 128-129 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн  2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 85-16 АРХ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 4.576.589 төгрөгнөөс Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 1.007.595 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 3.568.994 төгрөгийг, мөн  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 306 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг 1.7 метр куб хуш мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.    
Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг  тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Г овогт Сын Бд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.   
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 
4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтын зөрчсөн дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй. 
5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 85-16 АРХ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 4.576.589 төгрөгнөөс Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 1.007.595 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 3.568.994 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 306 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг 1.7 метр куб хуш модыг тус тус хураан авч улсын орлого болгосугай. 
7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хураан авч улсын орлого болгосугай.  
8.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
10.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ