| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0117/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/61 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Иргэдийн төлөөлөгч: Ж.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.О
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М, С.П
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Б /РД:......../-д холбогдох 2112................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............. аймгийн ........... сумын .гэх газарт оршин суух, урьд................ ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Тын Б /РД:АГ98061117/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 02 дугаар сард ........... аймгийн ............ сумын .................. багийн нутаг дэвсгэрт өөрийн жолоодож явсан машин дотроо бага насны хүүхэд буюу 12 настай хохирогч С.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын мэдүүлсэн: Насанд хүрээгүй хохирогч Н нь 2020 оны 2 дугаар сарын үед буюу сургуулийн амралтын үед гэртээ байж байгаад ээжийн төрсөн дүүгийнд туслахаар очсон энэ үед энэ гэмт хэргийн хохирогч болсон байдаг. Б нь насанд хүрээгүй талаар мэдсээр байж, өөрөө хүүхэд хамгааллын ажил хийгээд явж байх ёстой хүн байтал насанд хүрээгүй охины хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдолтой байгаа. Хохирол төлбөрийн хувьд цаашид гарах эрүүл мэндийн болон сэтгэл санааны эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжилнэ гэжээ.
Эрүүгийн 2112...................... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч С.Нийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр /цагаан сарын өмнө/ ээжийн төрсөн дүү А ахын эхнэрт нь цагаан сарын ажилд нь туслах гээд төрсөн дүү Эгийн хамт очсон. Бид хоёр А ахын гэрт хоёроос гурав хоносон юм. Б ах Аын ахын гэрт ирээд өдөртөө буцахаар болсон. Б ахын манайхтай ойрхон байдаг болохоор дүү бид хоёрыг хүргэж өгөхөөр болсон. Б ах мөнгөлөг саарал өнгийн машинтай ирсэн. Би машиын арын суудал дээр суугаад дүү Э урд талын суудал дээр суугаад явсан юм. Б ах замдаа адуугаа авна гээд замаас салаад явсан. Тэгээд адуун дээрээ очоод дүүг адууг туугаад ир гээд машинаас буулгасан. Дүүг буухад Б ах цаашаа яваад нэг гүвээ даваад зогссон. Тэгээд машинаа зогсоогоод арын суудалд орж ирээд суусан. Би тэр үед дээлтэй явж байсан. Б ах нь арын суудал дээр орж ирэнгүүтэй намайг арын суудал дээр дараад хэвтсэн. Миний өмдийг дотоожтойн хамт өвдөгнөөс доош нь шувтлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би Б ахыг зүгээр байгаач болиоч гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Б ах миний дээр гараад дээшээ доошоо хөдлөөд байсан. Тэгээд хийж дууссаны дараа босоод машинаас буусан. Машиндаа буцаж суугаад адуун дээрээ очоод дүүг аваад хөдлөөд явсан. Бид хоёрыг гэрт буулгаад хөдлөөд явсан. Б ахын машинтай, манайхтай саахалт өвөлжиж байсан юм. Дүү тэр үед гүвээний цаана явж байсан болохоор харагдахгүй байсан. Би дүүгээ дуудаагүй. Б ахыг боль гэж хэлээд цээж рүү нь түлхсэн боловч том биетэй байсан болохоор дийлэхгүй байсан юм. Тэр үед би дээгүүрээ дээлтэй, доогуураа хоёр давхар нимгэн өмдтэй байсан. Миний өмсөж явсан хувцас урагдаагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. 2020 оны 01 дүгээр сарын сүүлчээр гэртээ бага дүү Чтэй үлдсэн. Аав ээж эгч Н, дүү Э, өвөө Мгийн буузыг хийж өгөх гээд явчихсан байсан. Аав ээжийг явсаны маргааш өдөр нь Г ах 17 цагийн үед орж ирсэн. Г ах нь Дтэй хамт орж ирсэн юм. Тэр хоёр сууж байгаад харьчихаад ирье гээд гараад явсанаа буцаад 20 цагийн үед хоёулаа орж ирсэн. Бид хоёрыг та хоёр хоёулахнаа хонож байгаа юм уу гээд ханьтай хонохоор болсон. Би гэрийнхээ баруун талын орон дээр ганцаараа унтсан. Г ах зүүн талын орон дээр манай дүү Ч, Д хоёртой унтаад өгсөн. Манай дүү Г ахтай унтана гээд тэр хоёртой унтсан юм. Бид хэд гэртээ гэрлээ унтраагаад унтаж байсан чинь хөнжил сөхөөд Г ах миний орон дотор ороод ирсэн. Тэгсэнээ миний дээр гараад миний дотуур хувцасыг өмдөгнөөс доош шувталсан. Тэгээд өөрийнхөө бэлэг эрхтэнг гаргаад миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би Г ахыг зүгээр бай гэж хэлсэн чинь намайг тоохгүй байсан. Би Г ахыг цээж рүү нь түлхсэн чинь дээшээ доошо хөдлөөд байсан. Тэгсэнээ нэлээн удсаны дараа босоод явсан. Би өөр хүнтэй бэлгийн харилцаанд орж үзээгүй. Анх удаагаа Г ахтай бэлгийн харилцаанд орсон. Би хэн ч хэлээгүй, хэлэхээсээ айгаад байсан. Би Б ах, Г ах хоёртой бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй, намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Би А ахын гэрээс гараад замдаа зогссон газраа зааж өгч чадна. Манай хаваржааны хажуугаар өнгөрөөд хамт явж байгаад засмал замаас салсан. Би бэлгийн харьцаанд ороод дур тавих гэдэг зүйлийн талаар сайн мэдэхгүй. Б ах, Г ах хоёр миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд дээш доош хөдлөж байгаад буух үед миний дотуур хувцас бэлэг эрхтэн нойтон болчихсон байсан. Мөн тэр хоёртой бэлгийн харьцаанд орох үед өвдсөн. Б ах манайхаар зун их орж гардаг байсан. Тэр үедээ жирийн л харьцдаг байсан. Би Б ахтай Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутагт нэг удаа бэлгийн харьцаанд орсон, би одоо 8 сартай жирэмсэн байгаа. Миний биений юм 11 настай байхад ирсэн. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын эхээр ирсэн. Тэрнээс хойш биений юм ирээгүй. Би мэдэхгүй байна. би анх 2020 оны 07 дугаар сард Зүүхэн эмнэлгийн эмч Д эмчид үзүүлээд жирэмсэн болсоноо мэдсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч Бөд үзүүлээд 13а маягт аваад Б эгчтэй хамт Улаанбаатар хотын Эх нялхас эмнэлэгт үзүүлсэн. Б эгч нь Б ахын ахынх нь эхнэр юм. Улаанбаатар хотод эмч нар сайн таньдаг гээд намайг дагуулж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-61 ху/,
Гэрч М.Агийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг Ухаа чулуут гэх газарт байх хадам ээж Бын гэрт очсон юм. Тэр өдөр охин таргалчихсан харагдсан. Манай хадам Б наад охин чинь яагаад таргалаад байгаа юм бэ аймаг орж үзүүл харуул гэсэн. Би тэр өдрөө аймаг орж ирээд Зүүхэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Дд үзүүлсэн чинь 6 сартай жирэмсэн байна гэж хэлсэн. Маргааш нь Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Бөд үзүүлээд аборт хийлгэе гэсэн чинь жирэмсэн таслах заалт хэтэрсэн байна, ямарч боломжгүй байнаа гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа Улаанбаатар хот руу авч явсан. Улаанбаатар хотод очоод Эх нялхасын эрүүл мэндийн төвд хандсан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн гэсэн. Тэр үед би өөрөө охиноо хот руу авч яваагүй Бы том ахынх нь эхнэр дагуулж явсан юм. Би охиноо жирэмсэн болсныг эход харуулаад мэдсэн. Манай охин угаасаа гэдсэндээ даавуу баадагнаад боочихдог байсан, тийм болохоор би анзаарахгүй байсан юм. Би охиноосоо яагаад ийм юм болчихсон юм бэ асуусан. Тэгсэн 2020 оны 02 дугаар сард /яг хэдний өдрийн мэдэхгүй байсан/ манай төрсөн дүү Аын гэрт оччихоод буцаад Э гээд 12 настай дүүтэйгээ Бы машинаар гэр рүүгээ хүргүүлж ирсэн. Тэр өдөр Б дүүг нь адуу тууж явуулчихаад охиныг хээр машин дотор оролдсон гэж ярьсан юм. Охиныг маань үүнээс өмнө Бы төрсөн ах Г нь 2020 оны 01 дүгээр сарын үед гэртээ 5 настай дүүтэйгээ хоёуланхаа байхад нь оролдож, бэлгийн харьцаанд орсон байсан. Энэ талаар надад бүр сүүлд 2020 оны 08 дугаар сарын сүүлээр хэлсэн. Би охинтойгоо дотно байдаг. Надад жирэмсэн болсноо мэдээгүй гэсэн. Би ийм юм болчихно ч гэж мэдээгүй. Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ирээд паспортын лавлагаа авчихаад гэртээ харьсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-нд Ихтамир сумын Хаан банкнаас зээл авахаар явсан. Тэр үед цагаан сар дөхчихсөн байсан болохоор Ихтамир сумын төвд байдаг өөрийн аавынхаа буузыг хийхээр том охин Н, том хүү Э нарыг авч явсан юм. Тэр өдөр Н, 5 настай дүү Чтэйгээ гэрээ харж үлдсэн. Манайх хаяандаа Б гээд айлтай айл саахалт байсан. Нөхөр бид хоёр, хоёр том хүүхэдтэйгээ 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ яваад 2020 оны 01 сарын 23-ны орой харьсан санагдаж байна. Би 2020 оны 02 дугаар сарын яг хэдний өдөр явсныг нь мэдэхгүй байна, ямарч байсан цагаан сарын өмнө миний төрсөн дүү Аын гэрт очиж хоночихоод ирсэн. Н, Э хоёрыг манай гадаа буулгачихаад явсан байсан. Манай дүү А над руу утсаар хоёр дүүг Бтай хамт явуулчихлаа шүү гэж ярьж хэлсэн юм. Нт найз залуу байхгүй. Миний том охин одоо 15 настай би 2 охиндоо ээжээсээ юм нууж болохгүй гэж захидаг болохоор надтай илэн далангүй л байдаг юм. Би Б, Г хоёрыг бараг сургуульд ороогүй байх үеэс нь мэднэ. Б, Г нарын аав ээжтэй нь их олон жил айл, аймаг амьдарч байгаа юм. Манайх 4 жилийн өмнө Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг Бага дэл гэдэг газар хаваржааны хашаа худалдаж аваад нүүж ирсэн юм. Манайх Б, Г нарын аав Тынхтай Бага дэл гэх газарт зуслангаар айл саахалт байдаг. Манай охинтой Ихтамир сумын 10 жилийн сургуульд явдаг байсан. Б нь миний охин Нийг 4 дүгээр ангид байхад нь 12 дугаар ангиа төгсөөд оюутан болоод явсан. Тэгэхээр миний охиныг хэдэн настай гэдгийг мэднэ. Г нь бол сургуульд явдаггүй, айлын мал малладаг байсан. Нийг 12 настай анх биений юм нь анх ирсэн. Биений юм ирснээс хойш заримдаа 2 сар болоод ирдэг байсан. Би ариун цэврийн хэрэглэлийг нь ахиухан аваад өгчихдөг байсан болохоор сүүлийн биений юм хэзээ ирснийг мэдэхгүй байна. Н нь одоо 8 сартай жирэмсэн байгаа, 2020 оны 10 дугаар сарын эхээр төрнө гэсэн. Б, Т.Г нар манай гэрээр орж гардаг байсан. Манай охинтой хэвийн харилцдаг байсан. 2007 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт миний 2 дахь охин болж төрсөн. Бага насаа гэртээ аав ээж, эгчийн хамт өсөж хүмүүжсэн. 2013 онд 6 настайдаа Ихтамир сумын 10 жилийн сургуульд 1 дүгээр ангид Болорцэцэг багштай ангид орсон. Одоо Архангай аймгийн Ихтамир сумын 12 жилийн сургуулийн Даваахүү багшийн ангид сурдаг . Энэ жил анги даасан багш нь солигдсон гэсэн, хэн гэдэг багш дааж авсан гэдгийг мэдэхгүй. С.Н нъ их даруухан, элдэв муухай зан араншин байхгүй, сурлага сайтай хүүхэд байгаа юм. 2020 оны 02 дугаар сараас хойш зан араншин өөрчлөлт гарсан зүйл огт ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 ху/,
Гэрч Л.Сын өгсөн: “...2020 оны 07 дугаар сард наадмын дараа охин С.Нийг аймгийн төв рүү авчирч эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд ээж А нь охин жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Би охинтойгоо ямар асуудал болсон талаар яриагүй. Тэр талаараа ээжтэйгээ ярьсан байсан. Надад болсон асуудлынхаа талаар хэлж яриагүй болохоор мэдэх зүйл алга байна. 2020 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын банкнаас зээл авахаар мөн хадам аавын бууз баншийг хийхээр хоёр том хүүхдээ дагуулж явсан юм. Тэр үед Нийг 5 настай дүү Чгийн хамт үлдээсэн. Манай охин С.Н нь 2020 оны 02 дугаар сарын 10-дын үеэр цагаан сарын өмнө дүү Этэй хамт Алтанхуягийн гэрт очоод хоёр хоноод ирсэн. Тэднийхээс ирэхдээ Б хүргэж ирсэн гэсэн. Би тэр өдөр малдаа явчихсан байсан, Б хүргэж ирлээ л гэж байсан. Миний охин Н нь уур уцаар байхгүй, даруу төлөв зантай сурлага сайтай хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 ху/,
Гэрч Б.Агийн өгсөн: “..2020 оны 02 дугаар сарын 10-дын үеэр цагаан сар болохоос арай өмнө манайх бууз баншаа хийх гээд Н, Э нарыг гэртээ авчирсан юм. Тэгээд манай гэрт ирээд хоёр хоночихоод буцсан. Тэр үед Б нь өөрийнхөө жижиг цагаан өнгийн машинтай ирсэн. Тэгээд Н, Ч нарыг аваад явсан. Нийн ээж А 2020 оны 01 дүгээр сарын үед Нийг манай нутгийн Тын Г гэх залуу оролдсон бэлгийн харьцаанд орсон. Мөн үүний дараа 2020 оны 02 дугаар сарын 10-дын үеэр Гын төрсөн дүү Б манай гэрээс гэрт нь хүргэж өгнө гэж авч явахдаа замдаа хүчирхийлсэн байна гэж ярьсан. Миний нөхрийн төрсөн эгчийнх нь хүүхэд болохоор бид ойр дотно байдаг. Н нь их даруухан янз бүрийн буруу зан ааш байхгүй хүүхэд байгаа юм. Н нь худлаа ярьж явах хүүхэд биш. Н нь хичээл орсон үед эгч дүү хоёртойгоо өвөө Мгийнхаа гэрт байдаг. Зун нь гэртээ сүү саалинд нь тусладаг. Нт худлаа ярьж гадуур тэнэх зав зай байхгүй. Б нь 2020 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт гэртээ байсан. Манай гэрт 2020 оны 02 дугаар сарын 10-дын үеэр буюу цагаан сараас өмнө ирсэн. Б нь Улаанбаатар хотод сурдаг оюутан хүн байгаа юм. Хичээл сургууль хааснаас хойш Ихтамир сумын Борт багт байсныг нутгийн хүмүүс бүгд мэднэ. Г нь 2020 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр л өөрийнхөө хонийг манай хоньтой нийлүүлж хардаг байсан. Т.Г нь хааяа нэг гэр рүүгээ явдаг байсан. Бы гэрийхэн Нийг энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад хэлж мэдүүллээ гээд дарамтлаад байх шиг байсан. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би С.Н, С ах, А эгч нартай хамт аймгийн төв рүү орж ирсэн. Тэгсэн биднийг МТ шатахуун түгээх станц дээр зогсож байхад Бы төрсөн ахын эхнэр Буяка, мөн ээжийнх нь эгч Бүжээ, ээжийнх нь дүү Ц, мөн Б, Бы аав Т нар ирж уулзсан. Тэр үед Бы бэр Буяка “та нар 108-руу мэдээлэл өгсөн байна гээд Нийг байцаагчдаа юу гэж мэдүүлснийг хэн хэнийг гэж хэлсэн гэх мэтээр дарамтлах маягтай юм ярьцгаадаад хашгичиж загнаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 ху/,
Гэрч М.Аын өгсөн: “...Би энэ асуудлын талаар мэдэхгүй байж байгаад саяханаас мэдсэн. Манай эгч А надад дүү чинь жирэмсэн болчихжээ. Нийг Тын Б оролдсон байна гэж хэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 10-дын үеэр байх /ямар ч байсан цагаан сар болохоос өмнө / манай гэрт Н, Э нар цагаан сарын бууз баншны ажилд туслалцахаар ирсэн юм. Манайд ирээд 2 хоночихоод ах нь маргааш өглөө хүргэж өгье гээд байж байтал Б ирээд аав, ээж нь аваад ир гэсэн гээд аваад явсан. Б мөнгөлөг саарал өнгийн соната 6 маркийн машинтайгаа ирээд авсан. Тэр үед соната 6-тай байж байгаад одоо тэр машинаа зарчихсан гэсэн. Б манайхаар байнга л ирж очдог юм, 2020 оны 01 дүгээр сарын үеэр 5,6 хан хоног л хот руу явсан. Тэрнээс Ихтамир суманд байж л байсан. Бы төрсөн ах Г хонь ямаагаа манайхтай нийлүүлчихсэн надтай цуг малаа хардаг байсан. Г нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны үеэс хонь ямаагаа манайхтай нийлүүлчихээд манай гэрт бидэнтэй цуг 03 дугаар сар гартал хамт амьдарсан. Гын гэр манайх хоёрынх 12, 13 орчим км зайтай байдаг. Г нь заримдаа мотоцикльтой давхиад явчихдаг байсан. Тэгээд хонож өнжөөд ирдэг байсан. Би найз нөхөдтэйгээ явдаг байсан уу, гэр рүүгээ явж хонодог байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Н нь үг дуу цөөтэй, даруухан хүүхэд байна. Зуны 3 сар хөдөө гэртээ ээжийнхээ сүү саалинд туслаад байж байдаг. Хичээл орсон үед манай аавынд эсхүл аавынхаа ээжийнд суудаг. Энэ жилээс аймгийн төвд шилжиж ирсэн. Манай аав Нийг гадуур тэнэлээ барилаа гэж огт ярьж байгаагүй, хичээлээ тараад гэртээ хүрээд ирчихдэг, аавын гэр оронг цэвэрлээд байж байдаг юм. Г, Т.Б нар Нтэй ямархуу харилцаатай байдаг талаар мэдэхгүй, анзаарч харж байгаагүй. Ах дүү шиг л харилцаатай байдаг байсан. Манай хүргэнийх Т гуайнхтай айл аймаг өчнөөн олон жил болж байгаа юм. Бы бэр эгч гэх эмэгтэй Нийг юу гэж мэдүүлсэн чи юу гэж хэлсэн гээд дарамтлаад мөн манай эгч Аг чи энэ асуудлыг цагдаад хэлж мэдэгдсэн байна гээд дарамтлаад байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 ху/,
Насанд хүрээгүй гэрч С.Эгийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө би эгч Нийн хамт Аын ахынд цагаан сарын бууз банш хийхэд туслах гээд очсон. Бид 2 тэдний гэрт нэг хоночихоод буцаад гэррүүгээ явсан. Б ах жижиг цагаан машинтай ирээд бид 2-ыг суулгаад явж байгаад замын баруун талруу салаад адуун дээрээ очоод ахынх нь машин шарваад гарахгүй байна. Миний дүү буугаад адууг туугаад уруудуулаад ир гээд буулгачихаад өөрөө доогуур нь тойрсон. Тэгээд би адууг нь шил /гүвээ/ дээгүүр давуулаад доош нь уруудуулаад туугаад ирсэн. Би Б ахын адууг нэг шил давуулаад ойрхон газар явганаар туусан. Би тэр шилийг даваад гараад ирэхэд доороос машинтайгаа өгсөөд ирж байсан. Намайг буулгачихаад доошоо уруудаад тэр шилийг /гүвээ/ доогуур нь тойроод явсан. Би адууг дээгүүр нь адуу туугаад явж байсан болохоор машиныг олж хараагүй. Н эгч машинд суугаад үлдсэн. Би адууг ганцаараа туусан. Би явганаар 20 орчим тооны адууг тал тал тийшээ гүйгээд бөөгнүүлээд шил өгсүүлээд тууж давуулж орж ирсэн. Би багцаагаар 20 минут орчим болсон байх л гэж бодож байна. Н эгчтэй цуг байж байхаар Б ах, Г ах хоёр ирээд наадах чинь “миний дүү" гээд тоглоом хийгээд байдаг байсан. Б, Г ах Н эгчтэй дотно харилцаатай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 ху/,
Гэрч Т.Гын өгсөн: “...манай аавынх 2020 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумынБорт баг, Долоо гэх газарт төрсөн эгчийнхтэйгээ өвөлжиж байсан юм. С ахынх Долоогийн доод үзүүрт өвөлжиж байсан. манайхаас 3 км орчим зайтай. Д нь 11 настай, эцэг нь Баагий гээд байдаг. Аав ээж нь аймагт байдаг, хурдан морь унадаг хүүхэд байгаа юм. Би 2020 оны цагаан сарын үеэр гэртээ нэг удаа Дийг дагуулж ирж байсан. Би 2020 оны цагаан сарын өмнө Ч, Н нартай хамт нэг хонож байсан. Тэр өдөр Д надтай хамт Сын гэрт хоносон. Тухайн үед аав ээж гэртээ байхгүй байсан. Би тэр өдөр Нтэй бэлгийн харьцаанд ороогүй. Н нь одоо 6 дугаар ангид сурдаг. Би яг хэдэн настай гэдгийг нь мэдэхгүй. С ахынх 2019 оны намар л манайхтай айл ирж буусан. Тэрнээс өмнө хол зайтай байдаг байсан болохоор нэг их орж гардаггүй байсан. Надад манай дүү Б Нийн талаар ямар нэгэн зүйл огт ярьж байгаагүй. Би Нийн төрүүлсэн хүүхдийн эцэг биш. Н 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн 5 настай дүү Чинхүсэлэнгийн хамт гэртээ хонож байхад Г ах Д гэдэг хүүхэдтэй манайд хонохдоо намайг хүсээгүй байхад надтай бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн байгаа талаар би мэдэхгүй. Тухайн үед Сын гэрт хонохдоо Н, Ч 2 гэрийн зүүн талын орон дээр би Дтэй баруун талын орон дээр унтсан. Би тухайн өдөр ямар нэгэн асудал болоогүй, бид 2 хоночихоод өглөө 8, 9 цагийн үед явсан. Би яагаад ингэж мэдүүлээд байгаа болохыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 ху/,
Гэрч Б.Дийн өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын үед сургууль амраад Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт байдаг А ахынд оччихсон байсан. А ахын эхнэр А эгч нь манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. Би ер нь сургууль амрахаар А ахынд очдог юм. Намайг А ахынд байхад Г ах нь мөн тэдний гэрт хонио хараад бид нартай хамт амьдарч байсан. 2020 оны 01 дүгээр сарын үед байх би Г ахтай хамт Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг Долоо гэдэг газар байдаг тэдний гэрт нь очсон. Г ах бид 2 хонины араас явж байсан чинь С ах машинтайгаа: яваад өгч байгаа харагдсан. Бид хоёр хонио эргүүлчихээд С ахынд очье гээд яваад очсон. Тэнд Цэцгээ аниа /Н/, Чингүүнээ /Ч/ хоёр хоёуланхаа байсан. Н эгч тэр үед гэрийхэнийгээ өвөөгийнх рүү бууз хийх гээд явсан гэж ярьж байсан. Н Ч хоёрыг хоёулахнаа хонож байгаа гээд Г ах бид 2 хамт хонохоор болсон юм. Тэр хоёрыг айж магадгүй гэж бодоод бид 2 хамт хонохоор болсон. Тэдний гэрт хамт хонох санааг хэн эхэлж гаргасан болохыг санахгүй байна. Г ах бид 2 гэрийн баруун талаар :газар унтсан. Н, Ч 2 зүүн талын орон дээр унтсан. Би нилээн 22 цаг өнгөрч байхад унтаад өглөө 08 цагийн үед боссон. Намайг унтах үед Н эгч, Г ах хоёр унтчихсан байсан. Тухайн шөнө Н эгч, Г ах хоёрыг дотно харилцаанд орсон эсэх талаар мэдэхгүй. Тэр хоёр нээх дотно биш харилцаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 ху/,
Гэрч Б.Бгийн өгсөн: “...Нийн аав Сынх манай хадам аав Тынхтай айл саахалт байдаг юм. 2020 оны 07 дугаар сард би Улаанбаатар хот руу хувийн ажлаар явах болсон чинь Сын эхнэр А нь эмнэлгээс охин Нийг Улаанбаатар хот руу явж үзүүл, аймагт төрөх боломжгүй гээд 13а маягт бичиж өгсөн би аймагт ажилтай, ангийн уулзалттай чи аваад явчих гэсэн юм. Тэгээд би Нийг дагуулж яваад Улаанбаатар хотын Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн клиникд үзүүлсэн. Тэгээд тэндээ жирэмсний хяналтад орж, сэтгэл зүйчтэй уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Би хоёр Улаанбаатар хотод 14 хоноод буцаад аймагт ирсэн. Н нь 8 сартай жирэмсэн болсон байсан. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг 14 настай гээд хяналтад авах боломжгүй учраас Улаанбаатар хотруу явуулсан байсан. Би С.Нийг хяналтад оруулах гээд дагуулж явсан. Нийг Т.Г, Т.Б нараас жирэмсэн болсон гэж нэг хэсэг ярьж байсан. Сүүлдээ худлаа гэж сонсогдсон. Би гэхдээ энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Өмнөговьт ажилладаг юм би хотоос Өмнөговь аймаг руу юм өгч явуулахаар болоод Улаанбаатар хот руу явахаар болоход намайг аваад яваач гэж гуйсан юм. Надад Улаанбаатар хотод таньж мэдэх эмч байхгүй. Тэр үед эмч нар нь надаас энэ талаар асууж тодруулсан. Би хэнээс жирэмсэн болсон талаар сайн мэдэхгүй байна. гэж хэлсэн. Намайг эцэг эхийг нь дуудуул, эцэг, эх нь цуг байх ёстой гэж хэлсэн. Тэгээд шинжилгээнүүдийг нь өгчихөөд буцаад аймагт ирсэн. Бид 2 хамт очоод хамт байж байгаад ирсэн. Би С.Нээс хот руу явж байхдаа хэн жирэмсэн болгосон хэнтэй бэлгийн харьцаанд орсон талаар нь асуугаагүй. Н нь өөрөө хүнтэй нэг их юм яриад байдаггүй, дуугай хүүхэд болохоор надад тэр талаар огт яриагүй. Би ч сэтгэл санаа ч тиймхэн байсан болохоор асуугаагүй. Б нь 2020 оны 01 сарын сүүлээр хотод байж байгаад 2 сарын эхээр ирсэн. Ямар ч байсан цагаан сараар аймагт байсан. Харин Т.Г нь 2020 оны 01 сард гэртээ мал дээрээ байсан байхаа. Т.Г нь нэг их ийш, тийш яваад байдаггүй юм. Намайг хөдөө хадам аавын гэрт очих үед Н ер байхгүй байж таараад байдаг байсан. Зун амралтаараа очиход бол байдаг байсан. С.Н нь манай хадам дүү нарыг ахаа гээд гайгүй харилцаатай байдаг юм шиг харагддаг. Г нь манай гэрт нэг хэсэг манай нөхрийг эзгүй байхад манай хүүхдүүдийг хараад хамт байдаг байсан. Т.Б ч гэсэн манай хаяанд гэр бариад буучихсан байсан. Манай хадам дүү нарт янз бүрийн буруу ааш араншин байхгүй, архи дарс хэрэглэдэггүй, сайхан зантай хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-123 ху/,
Гэрч Ч.Тын өгсөн: ..миний хүү Б нь 1998 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжээд 8 настай байхдаа Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн сургуульд элсэн ороод мөн сургуульдаа 10 дугаар анги төгссөн. 2018 онд Үндэсний их сургуулийн автын инженерийн ангид элсэн орж төгссөн. Уг мэргэжлээрээ 2020 онд Архангай аймгийн Авто зам ХХК-д инженерээр ажилд орсон байсан юм. Эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат суманд оршин суудаг. Одоо 3 дахь хүүхэд нь төрөх гэж байгаа эхнэр нь одоо 5 сартай жирэмсэн юм. миний хүү Б нь төлөв даруу зантай хүмүүстэй эвтэй харилцдаг. 10 жилийн сургууьд сурч байхдаа тэмцээн уралдаанд орж медаль өргөмжлөл авч ирдэг байсан. Төрөл бүрийн авъяастай, дуулдаг, спортоор хичээллэдэг хүүхэд байгаа юм. Миний хүү өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 191 хуу/
Т.Бы яллагдагчаар өгсөн: “...Би 12 настай гэдгийг нь мэдээгүй. С.Н нь овортой харагддаг болохоор 12 настай гэж мэдээгүй. Гэхдээ зүйлчлэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө сандраад болсон асуудлын талаар зөв ярьж чадаагүй. Одоо үнэн зөв мэдүүлгээ өгнөө. Би 2020 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн Улаанбаатар хотоос ирсэн юм. Миний төрсөн ах Г Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт А гэдэг айлд мал хардаг, бас адуу тэжээдэг байсан. Би Г ахад морины тэжээл аваачиж өгөх гэж А гэдэг айлд очсон юм. А гэх айлд очих гэж явж байгаад замаараа С ахын гэрт очсон юм. Тэгсэн надад С ах нь Н, Э 2-ыг авад ирээрэй гэж захьсан. Би Аынд байсан морьдоо хөдөлгөчихөөд С.Н, С.Э 2-ыг аваад гэррүүгээ явсан. Тэгээд төв замаар явж байгаад адуугаа авахаар төв замаас буусан. Манай адуу хадан дотор байсан болохоор Эг буулгаад адуу руугаа гүйлгэсэн юм. Эг буусан хойгуур С.Н миний өмд рүү гараа хийгээд байсан. Тэр үед С.Н машины урд талын суудал дээр сууж явсан юм. Би жолоо барьж явсан. Би тэр үед дээлтэй явж байсан болохоор дээлээ тайлалгүй С.Нийн сууж байсан сандал дээр шилжээд суусан. Тэгээд дээр нь гараад бэлэг эрхтэнээ гаргаад өмдийг нь өвдөг хүртэл нь тайлаад бэлэг эрхтнээ С.Нийн бэлэг эрхтэн рүү хийчихлээ гэж бодоод хөдөлсөн чинь нэг их гоё болж өгөхгүй байсан. Тэгээд хийж амжаагүй гадна талд тавьчихсан юм. Би С.Нийн дээр 10 гаран минут болсон байх, тэгээд Э ирээд замаараа Э С.Н нарыг буулгаж өгчихөөд адуугаа туугаад гэртээ харьсан. Би дахиж С.Нтэй бэлгийн харьцаанд ороогүй. Би өөрийн санато 6 маркийн 7229 УБМ улсын дугаартай машинтай явж байсан. Би тэр машиныг 2020 оны 06 дугаар сард зарчихсан. Н Аын гэрийн гаднаас хөдлөхдөө машины урд суудал дээр суугаад хөдөлсөн. Арын суудал дээр Э сууж явсан. Би өмнө Нтэй дотно харилцаатай байгаагүй. Би Нтэй өмнө бэлгийн харьцаанд орж байгаагүй. Н нь намайг ахаа гэж дууддаг байсан. Н намайг тэр өдөр машин дотор явж байхад налаад, миний өмд рүү гараа хийгээд байсан. 2019 оны зун Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг Долоогийн ам гэх газар байхад айл буусан. Тэрнээс хойш айл саахалт амьдарч байгаа. Би Нийг хэддүгээр ангид сурдаг, хэдэн настай гэдгийг мэдэхгүй. Г ах надад энэ талаар ямар нэгэн зүйл хэлж, ярьж байгаагүй. Би Архангай аймгийн Тариат сумын Хорго баг Дэнж хорооллын 14-01 тоотод эхнэр 2 хүүхдийн байнга оршин суудаг. Би 2020 оны 07 дугаар сард Монголын Үндэсний их сургуулийн Барилга авто замын инженер мэргэжлээр төгсөөд 2020 оны 08 дугаар сараас Архангай аймгийн Авто зам ХХК-д талбайн инженерээр одоог хүртэл ажиллаж байгаа юм. Би өөрийгөө буруу зүйл хийчихлээ гэж бодож байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-133 ху/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 ху/,
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 ху/,
Насанд хүрээгүй хохирогч С.Нийн биед үзлэг хийсэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 496 дугаартай
1. С.Нийн биед ямар нэгэн хуучин болон шинэ гэмтэл, тэдгээрийн ул мөр тогтоогдсонгүй.
2.
3.
4.
5.
6. С.Нийн охин хальс хуучин урагдалтай байна.
7. С.Нийн охин хальсны уралдал хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй.
8. Хүчиндүүлсэн гэх цаг хугацаатай жирэмсэний хугацаа тохирч байна.
9. С.Н нь бэлгийн замаар дамжин халдварладаг халдварт өвчингүй байна.
10 С.Н нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна гэх дүгнэлт /хх-ийн 06-07 ху/,
Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 хуу/
Насанд хүрээгүй хохирогч С.Нийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 41-42 ху/,
Насанд хүрээгүй хохирогч С.Нийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 ху/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 47-50 хуу/
Насанд хүрээгүй хохирогч С.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 72-78 хуу/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 84-86 хуу/
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Н.Д төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 хуу/
Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 96-99 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 590 дугаартай
1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Б, Т.Г, насанд хүрээгүй хохирогч
С.Н, хохирогчийн охин Н.Дашдулам нарын биеэс авсан гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
2. С.Н нь Н.Д биологийн эх байна.
3. Т.Г нь Н.Д биологийн эцэг байх боломжтой байна. Биологийн
эцэг байх магадлал 99.9% байна.
4. Т.Б нь Н.Д биологийн эцэг байх боломтжтой байна...гэх дүгнэлт
/хх-ийн 105-106 хуу/
ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 590-ийн хүснэлт 1 /хх-ийн 107 хуу/
Т.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 158 ху/,
2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн сэтгэл зүйн дүгнэлт /хх-ийн 164-169 хуу/
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 177-178 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 181 ху/,
Т.Бы хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 192-199 хуу, 205-209 хуу/
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 200-201 ху/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь 2020 оны 02 дугаар сард . аймгийн ...........сумын ................ багийн нутаг дэвсгэрт өөрийн жолоодож явсан машин дотроо бага насны хүүхэд буюу 12 настай хохирогч С.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2112.................. дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч С.Нийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр /цагаан сарын өмнө/ ээжийн төрсөн дүү А ахын эхнэрт нь цагаан сарын ажилд нь туслах гээд төрсөн дүү Эгийн хамт очсон. Бид хоёр А ахын гэрт хоёроос гурав хоносон юм. Б ах Аын ахын гэрт ирээд өдөртөө буцахаар болсон. Б ахын манайхтай ойрхон байдаг болохоор дүү бид хоёрыг хүргэж өгөхөөр болсон. Б ах мөнгөлөг саарал өнгийн машинтай ирсэн. Би машиын арын суудал дээр суугаад дүү Э урд талын суудал дээр суугаад явсан юм. Б ах замдаа адуугаа авна гээд замаас салаад явсан. Тэгээд адуун дээрээ очоод дүүг адууг туугаад ир гээд машинаас буулгасан. Дүүг буухад Б ах цаашаа яваад нэг гүвээ даваад зогссон. Тэгээд машинаа зогсоогоод арын суудалд орж ирээд суусан. Би тэр үед дээлтэй явж байсан. Б ах нь арын суудал дээр орж ирэнгүүтэй намайг арын суудал дээр дараад хэвтсэн. Миний өмдийг дотоожтойн хамт өвдөгнөөс доош нь шувтлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би Б ахыг зүгээр байгаач болиоч гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Б ах миний дээр гараад дээшээ доошоо хөдлөөд байсан. Тэгээд хийж дууссаны дараа босоод машинаас буусан. Машиндаа буцаж суугаад адуун дээрээ очоод дүүг аваад хөдлөөд явсан. Бид хоёрыг гэрт буулгаад хөдлөөд явсан. Б ахын машинтай, манайхтай саахалт өвөлжиж байсан юм. Дүү тэр үед гүвээний цаана явж байсан болохоор харагдахгүй байсан. Би дүүгээ дуудаагүй. Б ахыг боль гэж хэлээд цээж рүү нь түлхсэн боловч том биетэй байсан болохоор дийлэхгүй байсан юм. Тэр үед би дээгүүрээ дээлтэй, доогуураа хоёр давхар нимгэн өмдтэй байсан...Би Б ахтай Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутагт нэг удаа бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-61 ху/,
Гэрч М.Агийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг Ухаа чулуут гэх газарт байх хадам ээж Бын гэрт очсон юм. Тэр өдөр охин таргалчихсан харагдсан. Манай хадам Б наад охин чинь яагаад таргалаад байгаа юм бэ аймаг орж үзүүл харуул гэсэн. Би тэр өдрөө аймаг орж ирээд Зүүхэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Дд үзүүлсэн чинь 6 сартай жирэмсэн байна гэж хэлсэн. Маргааш нь Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Бөд үзүүлээд аборт хийлгэе гэсэн чинь жирэмсэн таслах заалт хэтэрсэн байна, ямарч боломжгүй байнаа гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа Улаанбаатар хот руу авч явсан. Улаанбаатар хотод очоод Эх нялхасын эрүүл мэндийн төвд хандсан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн гэсэн. Тэр үед би өөрөө охиноо хот руу авч яваагүй Бы том ахынх нь эхнэр дагуулж явсан юм. Би охиноо жирэмсэн болсныг эход харуулаад мэдсэн. Манай охин угаасаа гэдсэндээ даавуу баадагнаад боочихдог байсан, тийм болохоор би анзаарахгүй байсан юм. Би охиноосоо яагаад ийм юм болчихсон юм бэ асуусан. Тэгсэн 2020 оны 02 дугаар сард /яг хэдний өдрийн мэдэхгүй байсан/ манай төрсөн дүү Аын гэрт оччихоод буцаад Э гээд 12 настай дүүтэйгээ Бы машинаар гэр рүүгээ хүргүүлж ирсэн. Тэр өдөр Б дүүг нь адуу тууж явуулчихаад охиныг хээр машин дотор оролдсон гэж ярьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 ху/
Гэрч Л.Сын өгсөн: “...2020 оны 07 дугаар сард наадмын дараа охин С.Нийг аймгийн төв рүү авчирч эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд ээж А нь охин жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Би охинтойгоо ямар асуудал болсон талаар яриагүй. Тэр талаараа ээжтэйгээ ярьсан байсан...2020 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын банкнаас зээл авахаар мөн хадам аавын бууз баншийг хийхээр хоёр том хүүхдээ дагуулж явсан юм. Тэр үед Нийг 5 настай дүү Чгийн хамт үлдээсэн. Манай охин С.Н нь 2020 оны 02 дугаар сарын 10-дын үеэр цагаан сарын өмнө дүү Этэй хамт Алтанхуягийн гэрт очоод хоёр хоноод ирсэн. Тэднийхээс ирэхдээ Б хүргэж ирсэн гэсэн. Би тэр өдөр малдаа явчихсан байсан, Б хүргэж ирлээ л гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 ху/,
Гэрч Б.Агийн өгсөн: “..Б нь өөрийнхөө жижиг цагаан өнгийн машинтай ирсэн. Тэгээд Н, Ч нарыг аваад явсан...2020 оны 02 дугаар сарын 10-дын үеэр Гын төрсөн дүү Б манай гэрээс гэрт нь хүргэж өгнө гэж авч явахдаа замдаа хүчирхийлсэн байна гэж ярьсан...Б нь 2020 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт гэртээ байсан. Манай гэрт 2020 оны 02 дугаар сарын 10-дын үеэр буюу цагаан сараас өмнө ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 ху/,
Гэрч М.Аын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-дын үеэр байх /ямар ч байсан цагаан сар болохоос өмнө / манай гэрт Н, Э нар цагаан сарын бууз баншны ажилд туслалцахаар ирсэн юм. Манайд ирээд 2 хоночихоод ах нь маргааш өглөө хүргэж өгье гээд байж байтал Б ирээд аав, ээж нь аваад ир гэсэн гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 ху/,
Насанд хүрээгүй гэрч С.Эгийн өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө би эгч Нийн хамт Аын ахынд цагаан сарын бууз банш хийхэд туслах гээд очсон. Бид 2 тэдний гэрт нэг хоночихоод буцаад гэррүүгээ явсан. Б ах жижиг цагаан машинтай ирээд бид 2-ыг суулгаад явж байгаад замын баруун талруу салаад адуун дээрээ очоод ахынх нь машин шарваад гарахгүй байна. Миний дүү буугаад адууг туугаад уруудуулаад ир гээд буулгачихаад өөрөө доогуур нь тойрсон. Тэгээд би адууг нь шил /гүвээ/ дээгүүр давуулаад доош нь уруудуулаад туугаад ирсэн. Би Б ахын адууг нэг шил давуулаад ойрхон газар явганаар туусан. Би тэр шилийг даваад гараад ирэхэд доороос машинтайгаа өгсөөд ирж байсан. Намайг буулгачихаад доошоо уруудаад тэр шилийг /гүвээ/ доогуур нь тойроод явсан. Би адууг дээгүүр нь адуу туугаад явж байсан болохоор машиныг олж хараагүй. Н эгч машинд суугаад үлдсэн. Би адууг ганцаараа туусан. Би явганаар 20 орчим тооны адууг тал тал тийшээ гүйгээд бөөгнүүлээд шил өгсүүлээд тууж давуулж орж ирсэн. Би багцаагаар 20 минут орчим болсон байх л гэж бодож байна. Н эгчтэй цуг байж байхаар Б ах, Г ах хоёр ирээд наадах чинь “миний дүү" гээд тоглоом хийгээд байдаг байсан. Б, Г ах Н эгчтэй дотно харилцаатай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 ху/,Насанд хүрээгүй хохирогч С.Нийн биед үзлэг хийсэн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 496 дугаартай дүгнэлт /хх-ийн 06-07 ху/, насанд хүрээгүй хохирогч С.Нийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 41-42 ху/,насанд хүрээгүй хохирогч С.Нийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 590 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-106 хуу/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч Э.М, С.П нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3дахь хэсэгт заасан буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн байх тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд үүнийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь насанд хүрээгүй хохирогч С.Нийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын эхээр /цагаан сарын өмнө/ ээжийн төрсөн дүү А ахын эхнэрт нь цагаан сарын ажилд нь туслах гээд төрсөн дүү Эгийн хамт очсон. Б ах Аын ахын гэрт ирээд өдөртөө буцахаар болсон. Б ахын манайхтай ойрхон байдаг болохоор дүү бид хоёрыг хүргэж өгөхөөр болсон. Тэгээд машинаа зогсоогоод арын суудалд орж ирээд суусан. Б ах нь арын суудал дээр орж ирэнгүүтээ намайг арын суудал дээр дараад хэвтсэн. Миний өмдийг дотоожтойн хамт өвдөгнөөс доош нь шувтлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Би Б ахыг зүгээр байгаач болиоч гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Б ах миний дээр гараад дээшээ доошоо хөдлөөд байсан. Тэгээд хийж дууссаны дараа босоод машинаас буусан. Машиндаа буцаж суугаад адуун дээрээ очоод дүүг аваад хөдлөөд явсан...Би Б ахтай Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутагт нэг удаа бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-61 ху/, гэрч М.Агийн өгсөн:..тэгсэн 2020 оны 02 дугаар сард /яг хэдний өдрийн мэдэхгүй байсан/ манай төрсөн дүү Аын гэрт оччихоод буцаад Э гээд 12 настай дүүтэйгээ Бы машинаар гэр рүүгээ хүргүүлж ирсэн. Тэр өдөр Б дүүг нь адуу тууж явуулчихаад охиныг хээр машин дотор оролдсон гэж ярьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 ху/зэрэг нотох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нь тогтоодож байгаа бөгөөд өмгөөлөгч нарын дүгнэлт дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Насанд хүрээгүй хохирогч С.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 12 нас 9 сартай буюу бага насны хүүхэд байсан болох нь төрсний бүртгэлийн лавлагаа /1-ийн хх-ийн 46 хуу/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1-ийн хх-ийн 41-42 хуу, 46 хуу зэрэг нотлох баримтаар тогтоогдсон болно.
Иймд Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалайгаас шүүгдэгч Т.Бы бага насны буюу 12 настай хүүхдийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орсон үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь хэргийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх аргыг тодорхой заасан бөгөөд гэмт этгээд уг хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглсэн үйлдэл хийсэн байдаг.
Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.
Шүүгдэгч Т.Бы тухайд бага насны буюу 12 настай хүүхдийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон хүч хэрэглэсэн үйлдэл нь насанд хүрээгүй хохирогч С.Нийн мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.
Иймд шүүгдэгч Т.Бы бага насны буюу 12 настай хүүхдийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь гэм буруутай байна гэх бичгээр гаргасан дүгнэлт нь шүүхийн дүгнэлттэй адил байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Насанд хүрээгүй хохирогч С.Н болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй бөгөөд нотлох баримт шүүхэд ирүүлээгүй учир тодорхой тооцоо гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт”... эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”гэж мөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн..” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Т.Бд хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Т.Бы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Р.АЛТАНЦЭЦЭГ
П.ГАНДОЛГОР