Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

 

      

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Н-, Э.Х- нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905047591939 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эх, нөхөр, насны  хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн  дугаар хороо,  дугаар хорооллын  дүгээр байрны  тоотод оршин суух хаягтай, урьд нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2014 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 473 дугаартай магадлалаар хорих ялыг 06 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, /РД: /, О.Н-.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн  дугаар хороо  дугаар хорооллын  дүгээр байрны  тоотод оршин суух хаягтай,  урьд нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 2 сарын хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялыг багтаан түүний эдлэх ялыг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 

 2012 оны 9 дүгээр сарын 11-ний  өдөр Баянгол дүүргийн шүүхийн 387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 2 сарын хорих ялын зарим хэсэг болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 08 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2014 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 06 жилийн хорих ял шийтгэгдсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 473 дугаартай магадлалаар хорих ялыг 05 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, /РД:/, Э.Х-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Х-, О.Н- нар нь бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Үнэгүй.мн” веб сайтад байр түрээслүүлнэ гэх зар байршуулж хохирогч Д.Ц- 650.000 төгрөгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Х- шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 325.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлнө.” гэв.

 

Шүүгдэгч О.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “ Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 325.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн.” гэв

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

      

1. Хохирогч  Д.Ц- мөрдөн байцаалтанд “...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр...түрээслэх байр хайх зорилгоор Үнэгүй.мн веб сайт руу орж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өгөөж чихэр боов ХХК-ны хажууд байрлах 39 дүгээр байранд иж бүрэн засвар хийсэн тохилог тавилгагүй 2 өрөө байрыг түрээслүүлнэ. Төлбөрийг сар сард нь авна гэх зарын дагуу 90748545 гэх дугаар руу өөрийнхөө ********* дугаараас залгаж ярьсан байр түрээсэлнэ гэх эмэгтэйд хандан урьдчилгаа хэд юм бэ гэхэд 300.000 төгрөг гэхээр нь би тэр хүнд хандан надад 200.000 төгрөг байна түлхүүрээ авахдаа үлдсэн мөнгийг нь бэлнээр өгье гэсэн чинь тэр эмэгтэй зөвшөөрөөд надад өгсөн. Хаан банк *********** дугаартай Б.Э- гэх хүний данс руу тэр өдрийн 10 цагийн үед 220.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд намайг тэр утсаар ярьсан хүн 2 дугаар эмнэлгийн гадаа ирээд байрны түлхүүрээ ав гэхээр нь очсон чинь байхгүй байсан. Утсаар нь залгахад авахгүй мессеж бичсэн чинь ээж сэхээнд байгаа хажуугаас нь холдож болохгүй байна гэх мэт мессеж бичээд надаас зугтаагаад байсан. Би эмнэлгийн гадаа 2 цаг гаран хүлээгээд эгчийнх рүүгээ явахад байр түрээслүүлнэ гэсэн хүн надад хандан нүүхэд юмаа бэлдээд бэлэн байж бай гэж мессеж бичээд үлдсэн мөнгөө хийвэл сайн байна эм тариа авах хэрэгтэй байна гэхээр нь би мөн тухайн данс руу өөрийнхөө худалдаа хөгжлийн банкны данснаас 430.000 төгрөг шилжүүлсэн. Би Баянгол дүүргийн  дугаар хороо 9-6 байрны 12 тоотод байрлах эгч Б-н гэрээс мөнгөө шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал)  

 

2. Гэрч Б.Э- мөрдөн байцаалтанд “...Би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Налайх дүүрэгт байх гэрээсээ Эс6, Жи2 загварын гар утаснуудаа эхнэрийн шинэ куртикний хамт хулгайд алдсан. Уг куртикийг манайд 10 гаран хоног амьдарсан О.Н-, Э.Х- хоёр эхнэр бид хоёрыг унтаж байхад шөнө хулгай хийгээд аваад явсан байсан. Миний утсыг авч яваад интернэт банкны кодыг өөрчлөөд ашигласан байсан.” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал)

 

3. Д.Ц-ын Хаан банкны *********** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 41 дэх тал)

 

4. Д.Ц-ын Худалдаа хөгжлийн банкны *********** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 34 дүгээр тал)

 

5. Б.Э-ын Хаан банкны *********** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 38 дахь тал)   

       

            6. Яллагдагчаар Э.Х- мөрдөн байцаалтанд “2019 оны 11 дүгээр сарын үед би эхнэр О.Н-н хамт Налайхад Түмэнбаян тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаад ажил зогсохоор нь эхнэрийн найз Б.Э-ынд очиж 10-аад хоносон. Тухайн үед Б.Э-ын эхнэр 2 хүүхэд нь байсан бөгөөд бид хоёр хэд хоног байж байгаад Өвөрхангайн Хархорин руу аавын ахынх руу явсан. Хархоринд очоод байж байтал О.Н- Б.Э-ын гар утсыг гэрээс нь явахдаа аваад гараад ирсэн. Одоо дансыг нь ашиглаж мөнгө авч байгаа гэж хэлсэн. Өмнө нь бид хоёр 2019 оны 10 дугаар сараас Үнэгүй.мн, 1000.мн гэсэн сайтуудаар байр түрээслүүлнэ гэсэн зар байршуулан хүмүүсээс мөнгө авдаг байсан. Яг тухайн үедээ хэзээ ямар хүнээс мөнгө орж байгааг мэдэхгүй байсан. Орж ирсэн мөнгөнүүдээ ууж идэх шоудахад зарцуулдаг байсан. 2019 оны 10 дугаар сараас эхлэн О.Н- санаа гаргаж хуурамч зар байршуулж хүмүүсээс мөнгө авъя гэсэн юм. Тэгээд эхлээд миний Хаан банкны дансыг ашиглаж байгаад О.Н- өөрийнхөө дансыг ашиглан хүмүүсээс мөнгө авч байгаад дараа нь Б.Э-ын дансаар хүмүүсээс мөнгө авсан. О.Н- бид хоёроос өөр оролцсон хүн байхгүй. Тухайн 650.000 төгрөгийг О.Н- бид хоёр шоудахдаа зарцуулаад дуусгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал)

 

            7. Яллагдагчаар О.Н- мөрдөн байцаалтанд “...Э.Х- бид хоёр Налайхад Б.Э-ынд байж байгаад гар утас нь хаан банкны интернэт банктайг мэдээд гар утасных нь кодыг нь мэдэж аваад утсыг нь авч явж интернэт банкных нь дансаар байр түрээсийн мөнгө авдаг байсан. Д.Ц- гэх хүнийг би танихгүй. Байр түрээслэх зарын дагуу холбогдсон хүмүүстэй уулзаагүй. Утасны цаанаас холбогдож байсан. Э.Х- бид хоёр заримдаа хамт шоудахдаа зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.            

 

Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч О.Н-, Э.Х- нар нь гэр бүлийн харилцаатай хамтран  амьдрагчид байх бөгөөд бүлэглэж бусдыг хуурч залилах санаа зорилгоор цахим хэрэгсэл ашиглаж “Үнэгүй.мн” веб сайтад “байр түрээслүүлнэ” гэх зар байршуулж, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.Ц- 2 удаагийн гүйлгээгээр нийт 650.000 төгрөгийг найз гэх Б.Э-ын дансаар шилжүүлэн авч,  хувийн хэрэглээндээ захиран зарцуулж ашигласан үйл баримт нь:

-хохирогч  Д.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) 

          -гэрч Б.Э-ын  мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал)

-Д.Ц-ын Хаан банкны *********** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 41 дэх тал)

-Д.Ц-ын Худалдаа хөгжлийн банкны *********** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 34 дүгээр тал)

- Б.Э-ын Хаан банкны *********** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 38 дахь тал)  

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.Х- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал)

О.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Э .Э.Х-,  О.Н- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Х-,  О.Н- нарыг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Э .Э.Х-,  О.Н- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Улсын яллагчаас шүүгдэгч О.Н-, Э.Х- нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  

          -шүүгдэгч О.Н-н өмгөөлөгч Л.Мөнхтуяагаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлж болно” гэж заасан байдаг. Иймд миний үйлчлүүлэгч нь хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн байцаалт шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд О.Н-н эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүхээс торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн,

          -шүүгдэгч Э.Х- өмгөөлөгч Л.Ганцэцэгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд ялыг тус тусад нь эдлүүлнэ” гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирол хор уршиг зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

           Шүүгдэгч О.Н-, Э.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх,  Э.Х-д хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         О.Н- гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Н-, Э.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлж байгаа зэргийг харгалзан О.Н-, Э.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэв.

 

         

          Нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, одоо ял эдэлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс гаргасан “торгох ял оногдуулж, ялыг тусад нь эдлүүлэх” санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн аваагүй болно.

 

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2014 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан  гэмт хэрэгт О.Н- 08 жил хорих ял, Э.Х- 06 жил  хорих ял тус тус шийтгэгдсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 473 дугаартай магадлалаар О.Н-н хорих ялыг 06 жилээр, Э.Х- хорих ялыг 05 жилээр тус тус тогтоожээ.

 

            О.Н-, Э.Х- нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гаргасан ялын тооцооны тодорхойлолтоор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар О.Н- 04 жил 03 сар 18 хоног (хавтаст хэргийн 119 дүгээр тал)

            2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Э.Х- 03 жил 02 сар 20 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байна.  (хавтаст хэргийн 111 дүгээр тал)

 

Шүүгдэгч Э.Х-, О.Н- нар бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Үнэгүй.мн” веб сайтад байр түрээслүүлнэ гэх зар байршуулж хохирогч Д.Ц- 650.000 төгрөгийг залилсан нь дээрхи 2014 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

            Дээрх хуулийн агуулгаас үзвэл, ялын хугацаа дуусахаас өмнө шинэ гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулахын зэрэгцээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэхээр зохицуулагдсан.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ тогтоолоор О.Н-, Э.Х- нарт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, хорих ялын нэг хоногоор тооцон (240:8)=30 хоног буюу нэг сарыг шүүгдэгч О.Н-н өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 03 сар 18 хоногийн хорих ял дээр 30 хоног буюу нэг сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  нийт 04 жил 04 сар 18 хоногийн хорих ялаар, шүүгдэгч Э.Х- өмнөх ялаас  эдлээгүй үлдсэн 03 жил 02 сар 20 хоногийн хорих ял дээр 30 хоног буюу нэг сарыг  нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 03 жил 03 сар 20 хоногийн хугацаагаар тогтоов.  

   

          Шүүгдэгч нарын эдлэх ялыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж зааснаар энэ хэрэгт  цагдан хоригдсон Э.Х- 53 хоног, О.Н-н 52 хоногийг тус тус нийт эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

         

Хохирол, хор уршгийн талаар:

 

          Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-ын эд хөрөнгөд 650.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч О.Н- өөрт оногдох 325.000 хохирлыг нөхөн төлсөн нь бусдад төлөх төлбөргүйд тооцогдоно. Харин төлөгдөөгүй үлдсэн 325.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Х-эс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж хохирогч Д.Ц-д олгох нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

 

          Шүүгдэгч О.Н- бага насны хүүхэдтэй болох нь О.Н-н Ивээл /эрэгтэй/ 04 нас, 04 сар, 05 хоногтой, /РД:***********/ төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Н- /манай хүүхдийг ээж хардаг, асран хамгаалагчийг ээжээрээ тогтоолгомоор байна/ гэх, түүний эх М.О- /өмнөх шийтгэх тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн засаг дарга хүүхдийн асран хамгаалагчаар намайг томилсон, И-г би асарч хамгаалдаг/ гэх тус тусын  шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийн дагуу шүүгдэгч О.Н-н бага насны хүүхэд болох /эрэгтэй/ 04 нас, 04 сар, 05 хоногтой /РД:***********/ О.Н-н И-г асран хамгаалахыг О.Н-н төрсөн эх /РД:***********/ М.О- хариуцуулж, шийтгэх тогтоолын хувийг М.О-д хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. О.Н-, Э.Х- нарыг бүлэглэж “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Н-, Э.Х- нарыг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ тогтоолоор О.Н-, Э.Х- нарт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, хорих ялын нэг хоногоор тооцон (240:8)=30 хоног буюу нэг сарыг шүүгдэгч О.Н-н өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 03 сар 18 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  нийт 04 жил 04 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар,    

         шүүгдэгч Э.Х- өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 02 сар 20 хоногийн хорих ял дээр 30 хоног буюу нэг сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 03 жил 03 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Э.Х-, О.Н- нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  цагдан хоригдсон Э.Х- 53 хоног, О.Н-н 52 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Х-, О.Н- нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Шүүгдэгч О.Н- бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Х-эс 325.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц-д олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч О.Н-н бага насны хүүхэд /РД:***********/ О.Н-н Ивээлийг асран хамгаалагчаар О.Н-н төрсөн эх /РД:***********/ М.О- тогтоож шийтгэх тогтоолын хувийг М.О-д хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВ