Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч Г.Ё- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ё-д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000000018 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***********” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хорооны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /,  Г.Ё-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Ё- нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “нэг сарын дотор жолооны мэргэшсэн ангиллын үнэмлэх гаргаж өгнө” гэж хохирогч Д.Т- хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд 300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    

        Шүүгдэгч Г.Ё- шүүх хуралдаанд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Гэмшиж байна.” гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас

      1.  Хохирогч Д.Т- мөрдөн байцаалтанд “Манай нөхөр Н- нь жолооны мэргэшсэн үнэмлэх гаргуулж ажил хийх шаардлагатай болсон. Манай нөхөр хүнд оврын машин механизм жолооддог бөгөөд Өмнөговь аймгаар дамжиж БНХАУ руу ачаа тээвэрт явдаг ажилтай. Тэгээд мэргэшсэн жолоочийн үнэмлэх хэрэгтэй байна гэсэн бөгөөд манай нөхөр нэг хүнтэй уулзаад мэргэшсэн үнэмлэх гаргуулахаар болсон хэдэн төгрөг болдог гэдгийг нь мэдээд хэлье гээд надад манай нөхөр Н- 300.000 төгрөг болдог юм байна Г.Ё- гэж хүн надад мэргэшсэн үнэмлэх гаргаж өгнө 1 сар болдог гэж байна гэхээр нь би өөрийн охин У- 300.000 төгрөгийг бэлнээр 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгөөд Г.Ё- гэж хүний Хаан банкны ************ тоот данс руу шилжүүлчих гээд явуулж Г.Ё- гэж хүний данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд би нөхрийн мэргэшсэн жолооны үнэмлэх гарчих байх гээд хүлээгээд байсан бөгөөд Г.Ё- гэж хүнтэй утсаар ярихаар дараа сард үнэмлэхийг нь гаргаад өгнө гэж хэлсээр байгаад 2021 оны 8 дугаар сар хүрсэн бөгөөд дахиад ярихаар одоо удахгүй гээд байдаг бөгөөд сүүлдээ Г.Ё- утсаа авахгүй байгаад байсан. Манай нөхрийн үнэмлэх гарахгүй байхаар нь ажлаа хийхийн тулд өөрөө жолооны сургалтад суугаад мэргэшсэн жолооны үнэмлэхээ 2021 оны 10 дугаар сард гаргаад авчихсан. Тэгээд би мэргэшсэн жолооны үнэмлэх гаргуулахаар өгсөн 300.000 төгрөгөө авч чадахгүй залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоо болтол би *******гэж хүнээс 300.000 төгрөгөө авч чадахгүй байгаа. Би одоо 300.000 төгрөгөө эргүүлэн авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал)

 

            2. Гэрч Н.У- мөрдөн байцаалтанд “Ээж 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал 300,000 төгрөг өгөөд *********** тоот Хаан банкны данс руу Н- гээд гүйлгээний утгатай шилжүүлчих гэхээр нь 14 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тумбаашын Хас банкин дээр очоод ээжийн хэлсэн Г.Ё- гэх хүний Хаан банкны *********** тоот данс руу 300.000 төгрөгийг Н- гэдэг утгатайгаар шилжүүлээд мөнгөний баримтыг нь ээжид авчирч өгсөн. Ээж хэлэхдээ аавын чинь жолооны сургалтын мөнгө шүү төлбөр нь байгаа юм чи данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэр мөнгө ээжийн цалин байсан. Манай аав Н- нь том оврын хүнд машин механизм барьж, ачаа зөөдөг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

 

            3. Яллагдагчаар Г.Ё- мөрдөн байцаалтанд “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 3 дугаар сард манай хүргэн ах Цолмон надтай холбогдоод манай найз мэргэшсэн үнэмлэх гаргуулах гэсэн юм таньдаг хүн байна уу гэж ярьсан. Тэгээд надад байгаа гээд би Н- гэх хүнтэй утсаар ярьж мэргэшсэн үнэмлэх гаргадаг хүн байгаа 300.000 төгрөг болно гэж хэлээд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот дансаар 300.000 төгрөг авсан. Тэгээд би тухайн 300.000 төгрөгийг өмнө нь мэргэшсэн жолооны үнэмлэх гаргадаг байсан Алтангэрэл гэх хүнд бэлэн мөнгөөр нисдэг машин авто худалдааны төв дээр уулзаж өгсөн. Би Алтангэрэл гэх хүнтэй 2021 оны 01 дүгээр сард жолооны үнэмлэхийн хугацаа гэж байгаад танилцаж үнэмлэхийнхээ хугацааг 50.000 төгрөгөөр сунгуулж байсан. Тэгээд дараа нь Н- гэж хүний мэргэшсэн жолооны үнэмлэх гаргуулах гэж уулзаж бэлнээр 300.000 төгрөг өгсөн...Алтангэрэл нь авто тээвэрт ажилладаг гэж байсан.” Гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

            4. Хас банкны төлбөрийн “...2021.03.30  Н-ээс гэх 300.000 төгрөгийг Г.Ё- гэх хүний ************ тоот Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн...” баримт (хавтаст хэргийн 03 дахь тал)

 

            5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

 

Нэг. Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ё- нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “нэг сарын дотор жолооны мэргэшсэн ангиллын үнэмлэх гаргаж өгнө” гэж хохирогч Д.Т- хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.Т-ийн “Тэгээд мэргэшсэн жолоочийн үнэмлэх хэрэгтэй байна гэсэн бөгөөд манай нөхөр нэг хүнтэй уулзаад мэргэшсэн үнэмлэх гаргуулахаар болсон хэдэн төгрөг болдог гэдгийг нь мэдээд хэлье гээд надад манай нөхөр Н- 300.000 төгрөг болдог юм байна Г.Ё- гэж хүн надад мэргэшсэн үнэмлэх гаргаж өгнө 1 сар болдог гэж байна гэхээр нь би өөрийн охин У- 300.000 төгрөгийг бэлнээр 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгөөд Г.Ё- гэж хүний Хаан банкны ************ тоот данс руу шилжүүлчих гээд явуулж Г.Ё- гэж хүний данс руу шилжүүлж өгсөн...Манай нөхрийн үнэмлэх гарахгүй байхаар нь ажлаа хийхийн тулд өөрөө жолооны сургалтад суугаад мэргэшсэн жолооны үнэмлэхээ 2021 оны 10 дугаар сард гаргаад авчихсан. Тэгээд би мэргэшсэн жолооны үнэмлэх гаргуулахаар өгсөн 300.000 төгрөгөө авч чадахгүй залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал), гэрч Н.У- “2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал 300,000 төгрөг өгөөд *********** тоот Хаан банкны данс руу Н- гээд гүйлгээний утгатай шилжүүлчих гэхээр нь 14 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тумбаашын Хас банкин дээр очоод ээжийн хэлсэн Г.Ё- гэх хүний Хаан банкны *********** тоот данс руу 300.000 төгрөгийг Н- гэдэг утгатайгаар шилжүүлээд мөнгөний баримтыг нь ээжид авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), Хас банкны төлбөрийн “...2021.03.30  Н-ээс гэх 300.000 төгрөгийг Г.Ё- гэх хүний ************ тоот Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн...” баримт (хавтаст хэргийн 03 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Г.Ё- нь 2021 оны 3 дугаар сарын 30-нд нэг сарын дотор жолооны мэргэшсэн ангиллын үнэмлэх гаргаж өгнө гэж хохирогч Д.Т- хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг ************ тоот Хаан банкны дансаар шилжүүлэн авч, хохирогч Д.Т- 300.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

 

Г.Ё-гийн үйлдсэн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Шүүгдэгч Г.Ё- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Ё-  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 50 дахь тал), хохирогч Д.Т-ийн “гомдол саналгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 49 дэх тал) болон шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч Г.Ё-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

 

          Хохирогч Д.Т-ийн гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Г.Ё- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Булган овогт Ганболдын Г.Ё-г  “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Г.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ё-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Г.Ё- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ