Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

         

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч А.Оюунгэрэл

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103004080001 дугаартай  хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Төв аймгийн Архуст суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос, ноолуур үйлдвэр урлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь;

      2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан,

2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,  /РД: /, *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

******* 2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж “Doctor” авто засварын баруун замд “Toyota Prius”-20 маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчиж хохирогч Б.Ч-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед эхнэр Номинг ажлаас нь тосож аваад Модны хоёрын замаар дээшээ өгсөж байхад гэрлэн дохионоос хөдлөөд нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү шилжих явцад хоёр эмэгтэй хүн машины урдуур гүйж гарч ирсэн. Би тухайн үед тоормос гишгэсэн боловч амжилгүй хохирогч эмэгтэйг мөргөсөн. Тухайн үед цагдаа, эмнэлэг дуудсан. Хохирогчид нийт 3.016.435 төгрөгийг нөхөн төлсөн. Бензиний зардалтай холбоотой 682.000 төгрөг нэхэмжилж байгаагаас  тал үнийн дүн болох 341.000 төгрөгийг  зөвшөөрч байна.  Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө. ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ч- мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой би сургуулиасаа гараад хажуу талын хоолны газар руу орсон. Хоолны газраас гараад явган хүний гарцаар гарч явахад приус маркийн машин намайг маш хүчтэй мөргөөд би шидэгдсэн. Тэнд явж байсан хүмүүс болон машинд байсан жолооч машинаасаа бууж ирсэн. Хүмүүс эмнэлэг, цагдаа дуудсан. Замын цагдаа ирсэн. Одоогоор миний хөл гүйцэд нугаларч тэнийхгүй, маш их хаван хавдартай, үрэвсэлтэй байгаа. Осолд орсноос хойш хичээлдээ явж чадаагүй. Сурахын хажуугаар цагийн ажил хийж нөхөр, хүүхэдтэйгээ амьдардаг. Одоогоор ямар нэгэн хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Нийт нэхэмжилсэн 2.252.230 төгрөгөөс түлшинд 682.000 төгрөг, эм тарианы үнэ 320.230 төгрөг, нөтбүүкний үнэ 1.000.000 төгрөг, куртикны үнэ  250.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Цаашид биеийн байдлаас шалтгаалан хагалгаанд орох эсэх нь тодорхой болно.” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.О- мэдүүлэхдээ “Би өөрийн төрсөн хүү болох *******аас Toyota Prius”-20 маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй.” гэв. 

 

                  Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...******* нь явган зорчигч Б.Ч-, Б.Э- нарыг мөргөж зам тээврийн осол гаргасан...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

 

2. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 04-05 дахь тал)

 

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-13 дахь тал)

 

4. Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “Б.Ч- нь 0.26 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулан ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)

 

5. Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “Б.Э- нь 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулан ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал)

 

6. Жолоочийн согтууруулан ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухайн “******* нь 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулан ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал)

 

7.  Хохирогч Б.Ч- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цаг 50 минутын үед хамт суралцдаг ангийн охин болох Энхзулын хамт сургуулиас гараад ойролцоо байх хоолны газар хоол идчихээд буцаад зам гарах гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны хоёрын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явган хүний гарцтай хэсгээр явж байх үед ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл манай найз бид хоёрыг мөргөж осол гаргасан. Тэгээд би яг юу болсон талаар сайн ойлгоогүй толгой эргээд босож чадахгүй байж байсан чинь түргэн тусламжийн машин ирээд намайг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яаралтай тусламж үзүүлэхээр авч явсан тухайн үед цагдаагийн алба хаагч нар ирж хэмжилт хийсэн. Тухайн осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч зогсоох арга хэмжээ аваагүй байх шууд ирээд мөргөх шиг болсон. Тухайн ослын улмаас миний зүүн хөлийн өвдөгний шүрмэс тасарч хагалгаанд орж одоо явж чадахгүй байгаа. Тэр үед зам цас орчихсон зам гулгаатай, үзэгдэх орчин чөлөөтэй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бага байсан ба явган хүний гарцтай хэсгийг харуулсан тэмдэг замын хажуу талд байсан. Би осол гарах үед согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Би зам хөндлөн гарах үедээ явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарсан. Би тухайн үед урд талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг хараад зам гарч байх үед 1 дүгээр эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл зам тавьж өгөхөөр нь чигээрээ алхаж байсан чинь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

 

8. Хохирогч Б.Ч-гийн дахин өгсөн “...:Тухайн ослын улмаас 3.246.140 төгрөгийн баримттай хохирол учирсан. Үүнд осолд орох үед өмсөж явсан гадна хүрэм урагдсан, барьж явсан Нотебүүк эвдэрсэн байсан. Намайг мөргөж гэмтээсэн жолооч 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 2.240.140 төгрөг үлдсэн байгаа. Би гомдолтой байна. Миний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол болох 2.240.140 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

 

9. Иргэний хариуцагч Б.О- мөрдөн байцаалтанд “Toyota Prius-20 маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2019 онд Мацумод ХХК-аас зээлээр өөрийн хүү Үүрцайхад худалдан авч өгч байсан юм. Одоо тухайн тээврийн хэрэгсэл байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд төлж дуусаагүй 2.000.000 төгрөг орчмын үлдэгдэлтэй байгаа. Би Toyota Prius-20 маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн хүү *******ад жолоодох зөвшөөрөл олгосон. Миний тээврийн хэрэгсэлд осолд орохоос өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Тухайн хэрэгтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирогчид учирсан эмчилгээний зардал болон бусад хохирол мөнгийг хүүгийн хамт төлж барагдуулж байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал)

 

 

10. Гэрч Б.Э- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цаг 50 минутын үед хамт суралцдаг ангийн охин болох Б.Э-гийн хамт сургуулиас гараад ойролцоо байх хоолны газарт хоол идчихээд буцаад зам гарах гээд модны хоёрын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явган хүний гарцтай хэсгээр явж байх үед ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл манай найз бид хоёрыг мөргөж осол гаргасан. Тэгээд би яг юу болсон талаар сайн ойлгоогүй толгой эргээд байж байсан чинь түргэн тусламжийн машин болон цагдаагийн алба хаагч нар ирж хэмжилт хийсэн. Тухайн осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч зогсоох арга хэмжээ аваагүй байх шууд ирээд мөргөх шиг болсон. Тухайн ослын улмаас миний толгой өвдөөд байгаа. Тэр үед цас орчихсон зам гулгаатай, үзэгдэх орчин чөлөөтэй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бага байсан ба явган хүний гарцтай хэсгийг харуулсан тэмдэг замын хажуу талд байсан. Би осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зам хөндлөн гарах үедээ явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарсан. Би тухайн үед урд талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг хараад зам гарч байх үед тухайн тээврийн хэрэгсэл гэнэт орж ирсэн. Манай найз бид хоёр зорчих хэсгийн 2 дугаар эгнээний орчимд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Би өөрийн эмчилгээтэй холбоотой гарсан зардал мөнгө болох 450.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал)

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11939 дугаартай “Б.Э-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал)

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11940 дугаартай “Б.Ч-гийн биед зүүн өвдөгний үеийн урд чагтан холбоос болон дотор хажуу холбоосын бүрэн тасрал, үений дай дахь цусан хураа, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 84-85 дахь тал)

 

13. “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ “салхины шил урд-220.000 төгрөг, зүүн урд гэрэл 180.000 төгрөг, эд анги солих-30.000 төгрөг нийт 430.000 төгрөг...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 64, 65 дахь тал)

 

14. “Арвижих эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “HP i5 маркийн нөтбүүк хуучин 1 ширхэг 1.000.000 төгрөг moncler брэндийн өвлийн гадна хүрэм 1 ширхэг 250.000 төгрөг нийт 1.250.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 91 дэх тал)

 

15. “Авто тээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн “ 1. Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна. Авто тээврийн хэрэгслийн салхины шил баруун гар талын хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, урд оврын гэрлийн чийдэн стандарт бус анивчдаг гэрэлтэй, баруун гар талын оврын гэрэл, дохионы гэрэл, хол ойрын гэрэл асахгүй, гадна шил хагарсан зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Салхины шил баруун гар талын хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, урд оврын гэрлийн чийдэн стандарт бус анивчдаг гэрэлтэй, баруун гар талын оврын гэрэл, дохионы гэрэл, хол ойрын гэрэл асахгүй, гадна шил хагарсан зэрэг гэмтэлтэй байна.

3. Оврын гэрлийн чийдэн стандарт бус анивчдаг гэрэл нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Салхины шил баруун гар талын хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, баруун гар талын оврын гэрэл, дохионы гэрэл, хол ойрын гэрэл асахгүй, гадна шил хагарсан гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

4. Салхины шил баруун гар талын хэсгээсээ цөмөрч цацарч хагарсан, баруун гар талын оврын гэрэл, дохионы гэрэл, хол ойрын гэрэл асахгүй, гадна шил хагарсан гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой тул тухайн осолд нөлөөлөхгүй.

5. Авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВ5 бүхий тоормосны системтэй байна. Авто тээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос, зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч, гэмтсэн зүйлгүй байна.

6. Шингэн дамжуулгын АВ5 бүхий тоормосны системтэй авто тээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ.

7. Асуултад дурдаагүй боловч шинээр тогтоогдсон нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 71-74 дэх тал)

 

16. Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 20:00 цагийн үед Toyota Prius-20 маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй баруун 4 замын ойролцоо байх “Гранд плаза” төвөөс өөрийн эхнэрийг ажлаас нь авчихаад модны хоёрын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй өгсөөд явж байх үед гэрлэн дохио өнгөрөөд “Доктор” авто засварын баруун талд явж байх үед явган хүний гарцтай хэсэгт миний баруун гар талд явж байсан “Тоёота Алпарт” маркийн тээврийн хэрэгслийн урдуур хоёр явган зорчигч зам хөндлөн гарч ирээд миний машинд мөргүүлсэн. Тухайн үед би зогсоох арга хэмжээ авсан боловч зам гулгаатай байсан болохоор гулгаж очоод тухайн хоёр хүнийг мөргөж унагасан. Тэгээд би машинаас буугаад түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад болсон асуудлын талаар мэдэгдэж тусламж дуудсан. Надад мөргүүлсэн хоёр явган зорчигчийн Б.Ч- гэх эмэгтэй өвдөгний үенд цус хурсан гэмтэлтэй гээд ГССҮТ-д мэс засалд орж одоо эмчлүүлж байгаа. Б.Э-ын толгой хэсэгт бага зэргийн зулгаралттай гэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Би осол гарах үед зам хөндлөн гарч байсан эмэгтэйг хараад шууд зогсоох арга хэмжээ авсан боловч зам гулгаатай байсан болохоор миний машин гулгаж очоод тухайн хүнийг мөргөөд зогссон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117-119 дэх тал)

 

17. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 125 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 126 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Нэг. Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж “Doctor” авто засварын баруун замд “Toyota Prius”-20 маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 заалтыг зөрчиж хохирогч Б.Ч- болон гэрч Б.Э- нарыг мөргөж Б.Ч-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

          Уг ослын улмаас хохирогч Б.Ч-гийн эрүүл мэндэд “ зүүн өвдөгний үеийн урд чагтан холбоос болон дотор хажуу холбоосын бүрэн тасрал, үений дай дахь цусан хураа, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл” учирсан нь шинжээчийн 11940 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба  осолд орох үед Б.Ч-гийн өмсөж явсан moncler брэндийн 250.000 төгрөгийн үнэлгээтэй өвлийн гадна хүрэм, биедээ авч явсан өөрийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий HP i5 маркийн нөтбүүк нийт 1.250.000 төгрөгийн шууд бус хохирол, мөн автомашины эзэмшигч “Мацумод” ХХК боловч иргэний нэхэмжлэл, иргэний хариуцагчаар тогтоох асуудлыг тухайн байгууллагатай гэрээ байгуулсан Б.О-ийг хариуцна гэснийг үндэслэн энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Б.О-ийн авто машин болох “Toyota Prius”-20 маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд техникийн эвдрэл салхины шил 220.000 төгрөг, гэрэл 180.000 төгрөг, эд анги солих хөлс 30.000 төгрөг нийт 430.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ. 

 

Гэмт хэрэг гарах үед Б.Ч- болон Б.Э- нарыг мөргөсөн боловч хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11939 дугаартай дүгнэлтээр Б.Э-ын биед гэмтэл учраагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж “Doctor” авто засварын баруун замд “Toyota Prius”-20 маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” Гэсэн заалтыг зөрчиж  хохирогч Б.Ч-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 20:00 цагийн үед Toyota Prius-20 маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй баруун 4 замын ойролцоо байх “Гранд плаза” төвөөс өөрийн эхнэрийг ажлаас нь авчхаад модны хоёрын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй өгсөөд явж байх үед гэрлэн дохио өнгөрөөд “Доктор” авто засварын баруун талд явж байх үед явган хүний гарцтай хэсэгт миний баруун гар талд явж байсан “Тоёота Алпарт” маркийн тээврийн хэрэгслийн урдуур хоёр явган зорчигч зам хөндлөн гарч ирээд миний машинд мөргүүлсэн. Тухайн үед би зогсоох арга хэмжээ авсан боловч зам гулгаатай байсан болохоор гулгаж очоод тухайн хоёр хүнийг мөргөж унагасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117-119 дэх тал), Хохирогч Б.Ч-гийн...Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны хоёрын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явган хүний гарцтай хэсгээр явж байх үед ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл манай найз бид хоёрыг мөргөж осол гаргасан. Тэгээд би яг юу болсон талаар сайн ойлгоогүй толгой эргээд босож чадахгүй байж байсан чинь түргэн тусламжийн машин ирээд намайг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яаралтай тусламж үзүүлэхээр авч явсан тухайн үед цагдаагийн алба хаагч нар ирж хэмжилт хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Гэрч Б.Э-ын “Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны орой 19 цаг 50 минутын үед хамт суралцдаг ангийн охин болох Б.Э- сургуулиас гараад ойролцоо байх хоолны газар хоол идчихээд буцаад зам гарах гээд модны хоёрын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явган хүний гарцтай хэсгээр явж байх үед ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл манай найз бид хоёрыг мөргөж осол гаргасан. Тэгээд би яг юу болсон талаар сайн ойлгоогүй толгой иргээд байж байсан чинь түргэн тусламжийн машин болон цагдаагийн алба хаагч нар ирж хэмжилт хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 04-05 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-13 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11939 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11940 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 84-85 дахь тал), “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 64, 65 дахь тал), “Арвижих эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 91 дэх тал), “Авто тээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт (хавтаст хэргийн 71-74 дэх тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 31-34 дэх тал), (хавтаст хэргийн 36-40 дахь тал ), (хавтаст хэргийн 40 дэх тал), (хавтаст хэргийн 122-124 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт” гэм буруутайд тооцов.

 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

 

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

 

          Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа  хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх   зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч Б.Ч-гийн биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 31-34 дэх тал), (хавтаст хэргийн 36-40 дахь тал ), (хавтаст хэргийн 40 дэх тал), (хавтаст хэргийн 122-124 дэх тал) болон мөн шүүх хуралдаанд дээр шинээр гаргаж өгсөн баримт хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

 

Шүүгдэгч ******* хохирогч Б.Ч-гийн эмчилгээний зардалд нийт 3.016.435 төгрөгийг Хаан банк, болон Төрийн банкны дансаар шилжүүлсэн байх ба энэ талаар хэн аль нь маргахгүй байна.  

 

Үүнээс гадна хохирогч Б.Ч- шүүх хуралдаанд шүүгдэгч *******аас түлшинд  682.000 төгрөг, эм тарианы үнэ 320.230 төгрөг, нөтбүүкний үнэ 1.000.000 төгрөг, куртик 250.000 төгрөг буюу нийт  2.252.230 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. Хохирогчийн  эм тарианы үнэд 320.230 төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч ******* /3.016.435 төгрөгөөс гадна/ 250.000 төгрөг хохирогч Б.Ч-д өгснийг хохирогч нь эмчдээ өгсөн гэж тайлбарласан. Эмчид шүүгдэгч ******* төлбөр төлөх үүрэг хүлээхгүй тул 320.230 төгрөгөөс 250.000 төгрөгийг хасаж хохирогчид төлөгдсөнд тооцон эм тарианы нэхэмжлэлд 320.230-250.000=70.230 төгрөг,  эмнэлэг ирж очиход автомашины түлшинд зарцуулагдсан 682.000 төгрөг, эвдэрсэн нөтбүүкний үнэ 1.000.000 төгрөг, өмсөж явсан куртикний үнэ 250.000 төгрөгийн нэхэмжлэл нь тус тус энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч *******аас нийт 2.002.230 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Ч- нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.О- шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. *******ыг  “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас нийт 2.002.230 төгрөг гаргуулж хохирогч Б.Ч-д олгосугай.

 

         6. Хохирогч Б.Ч- цаашид гаргах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

         7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ