Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01124

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01124

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Дөчин Мянгат ...дугаар байрны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг, ...регистртэй, Сидан хадгаламж зээлийн хоршооны

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД ...байрны ...тоотод оршин суух, ...регистртэй, Боржигон овогт А.Б холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 77.165.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад  

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сидан хадгаламж зээлийн хоршооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус хоршооны 526 дахь гишүүн А овогтой Б нь 2014 оны 09 сарын 29-ний өдөр 369/09 тоот зээлийн гэрээ байгуулж 45.000.000 төгрөгийн зээлийг 2.3 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай зээлсэн болно. Өнгөрсөн хугацаанд зээл болон зээлийн хүүгийн төлбөр хийх талаар шаардлага тавьсан боловч төлбөр хийхгүй өдий хүрч байна. Иймд үндсэн зээл 43.800.000 төгрөг, зээлийн хүү 27.804.240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.560.860 төгрөг, бүгд 77.165.100 төгрөгийг болон  нэхэмжлэлтэй холбоотой бусад зардлыг хууль журмын дагуу барагдуулж хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмлжэгчээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухай тайлбартаа: Тус хоршооны 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 35/01 тоот албан тоотоор иргэн А овогтай Бгийн 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 369/09 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, … дугаар хороолол, 16081 ХД …дугаар байрны зоорийн давхар 7, 8, 12, 13, 14, 15, 16 тоот нийт 7 зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж төлбөрийг барагдуулхаар нэхэмжлэлээ нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэр гарган өгч тус хоршоог хохиролгүй болгон өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Бгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 77.165.100 төгрөгөөс 71.604.240 төгрөгийг төлхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлэн хүү бодсон 5.560.000 төгрөгийг хасч 2017 оны 09 сарын 01-ний өдрийн дотор 71.604.240 төгрөгийг төлөхийг хүлээн авна уу гэжээ.

Миний бие Ж.Э нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Юнител ХХК-ийн нэхэмжилсэн 1.343.472 төгрөгөөс 895.648 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болох 447.824 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд алдангиас татггалзаж 895.648 төгрөгийг төлөх хугацаа олгож өгнө үү гэжээ. Сидан хадгаламж зээлийн хоршооны зээлдэгч А.Б миний бие нэмэгдүүлсэн шаардлагад байгаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 16081 ХД 27 дугаар байрны зоорийн давхар 7, 8, 12, 13, 14, 15, 16 тоотод байрлах дулаан зогсоолыг хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд зарж борлуулж  нийт 7 зогсоолыг зарж борлуулж төлбөр барагдуулхыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Сидан хадгаламж зээлийн хоршооны 526 дугаартай гишүүн А.Б нөгөө талаас Сидан хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц овогтой Б нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

А.Б нь 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 369/09 тоот зээлийн гэрээгээр тус хоршооноос зээлсэн 45.000.000 төгрөгийг 2.3 хувийн хүүтэйгээр 10 сарын хугацаатай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 16081 ХД 27 дугаар байрны зоорийн давхар 7, 8, 12, 13, 14, 15, 16 тоот нийт 7 зогсоолыг барьцаалж зээлсэн нь үнэн бөгөөд Сидан хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага болох 44.165.100 төгрөгөөс талууд харилцан тохиролцож нэхэмжилсэн үнийн дүнгээс 5.560.860 төгрөгийг хасч, нийт 71.604.240 төгрөгийг хуваарын дагуу төлж барагдуулхаар баталгаажуул эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: 2017 оны 08 сарын 01-ны өдрийн дотор багтаан 71.604.240 төгрөг төлхөөр тохиролцов.

Дээрх хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол зээлийн барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 16081 ХД 27 дугаар байрны зоорийн давхар 7, 8, 12, 13, 14, 15, 16 тоот нийт 7 зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг талууд энэхүү гэрээгээр хүлээн зөвшөөрч байгаа болно. Улсын тэмдэгтийн хураамжийг 2 тал 50 хувиар тус тус хуваан хариуцана. Дээрх нөхцлөөр талууд харилцан тохиролцож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж эвлэрлийн гэрээг баталсан захирамж гаргуулхаар Баянгол дүүргийн шүүхэд хандаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Сидан хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77.165.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5.560.860 төгрөгөөр багасгаж, хариуцагч А.Б 71.604.240 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч зээлийн гэрээний барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 16081 ХД 27 дугаар байрны зоорийн давхар 7, 8, 12, 13, 14, 15, 16 тоот нийт 7 зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулхаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч С-ан хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй, А.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 77.165.100 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5.560.860 төгрөгөөр багасгаж, хариуцагч А.Б 71.604.240 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч зээлийн гэрээний барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 16081 ХД 27 дугаар байрны зоорийн давхар 7, 8, 12, 13, 14, 15, 16 тоот нийт 7 зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулхаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543.780 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 данснаас 257.990 төгрөг, хариуцагч А.Бгээс 257.990 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сидан” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

                                                                                                                                                                                                              

ШҮҮГЧ                        А.САРАНТУЯА