| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01415/И |
| Дугаар | 102/ШШ2017/01170 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/01170
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, … дүгээр байр …тоотод оршин суух, …регистртэй, Хотгойд овогт Б.Б-н Ажиллаж байсан байдлаа тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Б.Б миний биеийг Өвөрхайгай аймгийн Ардын боловсролын хэлтсээс 1979 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү. Мөн уг дэвтэрт бичигдсэн дараах ажилласан жилийг сэргээн баталгаажуулж өгнө үү. 1979 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн сургуульд Монгол хэлний багш, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын 8 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Аймгийн ХЗЭ-ийн хэлтсийн эрхлэгч, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Аймгийн намын хорооны Тусгай тасгийн эрхлэгч, 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл аймгийн АХ-ын тэргүүлэгчдийн Төрийн байгууллагын хэлтсийн дарга, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл аймгийн АХ-ын нарийн бичгийн дарга, 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрө хүртэл “Цагаан уул” ХЭАА-д менежер, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Занабазар” ХХК-ийн хэвлэл ,”Цагаан гардиа” сонины эрхлэгчээр ажиллаж байсынг тус тус тогтоож өгнө үү. 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээхэд миний нэрийг Батбэлтрэг гэдэг байсан бөгөөд би сүүлд өөрийн нэрийг өөрчилж Батбилэг болгосон гэв. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Хүсэлт гаргагч Б.Б нь 1979 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн сургуульд Монгол хэлний багш, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын 8 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Аймгийн ХЗЭ-ийн хэлтсийн эрхлэгч, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Аймгийн намын хорооны Тусгай тасгийн эрхлэгч, 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл аймгийн АХ-ын тэргүүлэгчдийн Төрийн байгууллагын хэлтсийн дарга, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл аймгийн АХ-ын нарийн бичгийн дарга, 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрө хүртэл “Цагаан уул” ХЭАА-д менежер, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Занабазар” ХХК-ийн хэвлэл ,”Цагаан гардиа” сонины эрхлэгчээр ажиллаж байсынг тус тус тогтоож, хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүсчээ. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн Б.Бийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Хүсэлт гаргагч Б.Бийн 1979 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хадгаламжийн дэвтэр, 1965 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Сурагчийн хувийн хэрэгт түүний нэрийг “Батбилтрэг” гэж бичигджээ. Эрх олгосон уг бичиг баримтуудад бичигдсэн төрсөн он, сар, өдөр болон регистрийн дугаарууд Б.Бийн иргэний үнэмлэхийнд бичигдсэн регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөртэй тохирч байна. Түүнчлэн Б.Б нь 1979 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн сургуульд Монгол хэлний багш, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын 8 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Аймгийн ХЗЭ-ийн хэлтсийн эрхлэгч, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Аймгийн намын хорооны Тусгай тасгийн эрхлэгч, 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл аймгийн АХ-ын тэргүүлэгчдийн Төрийн байгууллагын хэлтсийн дарга, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл аймгийн АХ-ын нарийн бичгийн дарга, 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрө хүртэл “Цагаан уул” ХЭАА-д менежер, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Занабазар” ХХК-ийн хэвлэл ,”Цагаан гардиа” сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь 1979 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр /хх 9-12/, архивын лавлагаа /хх-13/, Өвөрхангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирлын “Иргэдийн овог нэр өөрчлөх тухай” тогтоол /хх-14/, Өвөрхангай аймгийн ардын хурлын тэргүүлэгчдийн “Цалин олгох тухай”, “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолууд /хх 15-16/, Өвөрхангай аймгийн ардын депутаруудын хурлын тэргүүлэгчдийн “Орон нутгийн хурлын үйл ажиллагааг сайжруулах тухай”, “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тогтоол /хх 17-18/, Өвөрхангай аймгийн намын хорооны товчооны “Зарим боловсон хүчинг ажилд томилох, ажлаас чөлөөх тухай”, “Ажилд хувиарлах тухай”, /хх 19-21/, Өвөрхангай аймгийн ардын хурлын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын “Заримт багш нарыг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, /хх 22-23/, түүнтэй хамт ажиллаж байсан Р.Цэрэндаш, О.Балдангомбо нарын тодорхойлолт /хх 7-8/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг дээрх албан тушаалд ажиллаж байсан тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хотгойд овогт Б.Б /РД:.../-г 1979 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоосугай. 2.1979 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт Б.Б гэж бичигдсэн нь “Б.Б” мөн болохыг тогтоосугай. 3. Б.Б /РД:.../-г 1979 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн сургуульд Монгол хэлний багш, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын 8 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Аймгийн ХЗЭ-ийн хэлтсийн эрхлэгч, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Аймгийн намын хорооны Тусгай тасгийн эрхлэгч, 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл аймгийн АХ-ын тэргүүлэгчдийн Төрийн байгууллагын хэлтсийн дарга, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл аймгийн АХ-ын нарийн бичгийн дарга, 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрө хүртэл “Цагаан уул” ХЭАА-д менежер, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Занабазар” ХХК-ийн хэвлэл ,”Цагаан гардиа” сонины эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
| ||||
| |