Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01177

 

2017 оны 04 сарын 24 өдөр

           Дугаар 102/ШШ2017/01177

Улаанбаатар хот

                     

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан

авсныг батлах тухай

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Дд холбогдох 120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи Мобайл” ХХК нь хариуцагч С.Д төхөөрөмжийн үнэ 120,000 төгрөгийг төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч С.Д нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

         “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Дд холбогдох 120,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч н.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.“Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Дд холбогдох 120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгохыг дурдсугай.

                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА