Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч В.Батдэлгэр,          

шүүгдэгч *******-,*******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:         

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-,*******- нарт холбогдох эрүүгийн 2105004351916 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч *******-: Монгол улсын иргэн,  оны  дугаар сарын -ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, Дээд боловсролтой, компьютер сүлжээний хангамж мэргэжилтэй, засвар дээр засварчин, оношилгоочин ажил хийдэг гэх, ам бүл , ганцаараа, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг  дугаар хороо, тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******- /регистрийн дугаар / /

 

Шүүгдэгч*******-: Монгол улсын иргэн, оны  дүгээр сарын -ны өдөр, Дундговь аймаг Гурвансайхан суманд төрсөн, настай, эмэгтэй, Дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл, нөхөр хүүхдийн хамт, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг  дүгээр хороо, тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,*******- /регистрийн дугаар / /   

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.С-, *******- нар нь бүлэглэн “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд С.Э-, С.П- нарыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, зуучилсан, мөн Баянгол дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт орших **** дүгээр байрны * дугаар орцны 00 тоотод байх орон байраар хангасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С- мэдүүлэхдээ:  

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- мэдүүлэхдээ:  

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:  

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Э-гийн өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр 10-ны үед Б- авто угаалгын газар хүргүүлэхэд Б- надад манай эхнэр М- хүүхэн зардаг юм, чи арай их мөнгө олноо, чи хэсэгтээ яваад үзээч гэхээр нь би зөвшөөрчихсөн юм. Би урьд өмнө нь биеэ үнэлж байгаагүй ээ....би авто угаалгын газраасаа гараад Б- тэр хоёрыг дагаад Чингэлтэй дүүргийн Хайлаастад байрлах гэрт нь очсон. Тэгээд тэднийд очсон өдрөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 26-наас эхлээд М- Б- 2 миний биеийг үнэлүүлж эхэлсэн...М- Б- нар 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “...хүмүүсээ гэрээр авах гээд байр түрээсэлсэн байгаа тэр байранд хүмүүсээ авч биеэ үнэлнэ шүү...” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 02-нд тэр байранд хүн аваагүй. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 03-ны оройноос эхлээд тэр байранд Пагмаа бид 2 ээлжлээд 3,4 хүн авч биеэ үнэлсэн...М- эгч клинтүүдтэй ярьж байгаад энэ байранд дууддаг байсан. Энэ байранд нүүж орсноос өдөртөө 5,6 хүн авдаг байсан. Кпинтүүд ирээд **** бид хоёрт өөрсдөд маань өгдөг байсан, бид хоёр мөнгөө М- эгчид өгдөг байсан.  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.П- өгсөн: “...Э- өөрийгөө М- гээд эмэгтэйн доор биеэ үнэлж 4,5 хонож байгаа, хөөрхөн ааштай эгч байгаа, чи надтай хамт явах уу гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд маргааш нь Э- бид хоёр манай гэрийн ойролцоо М- сүүлд найз нь*******- гэдгийг нь мэдсэн эгчтэй хамт бид гурав уулзсан, бид гурав М- эгчтэй уулзахад гурвуулаа анхнаасаа тохиролцъё, олсон орлогоо ярилцаж байгаад хувааж авцгаая гэхээр нь Э- бид хоёр зөвшөөрөөд М- эгч бид хоёрын үнэлүүлж эхэлсэн бөгөөд, үйлчлүүлэгч /клинт/ нараа өөрөө олдог байсан.”  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,      

  

Мөрдөн байцаалтад гэрч *******-гийн өгсөн: “...Би манай найз охин болох*******- бид хоёр хамт амьдраад 8 cap болсны дараа хүмүүсийн биеэ үнэлдэг талаар мэдэж тэр үеэс хойш хамтарч оролцох болсон бөгөөд гол төлөв биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг нь машинаар хүргэж өгч буцаан авдаг, утасны дугаараар холбогдсон хүнийг нь ирэхээр нь харж өгдөг байсан...Манай эхнэр бид хоёр Э-тэй уулзаад ******/ гээд өөр охинтой танилцуулаад 2021 оны 01 дүгээр сарын 26-нд анх Э-, ****й /****/ хоёрын биеийг нь үнэлүүлж эхэлсэн юм. Гол төлөв манай эхнэр энэ ажлыг зохион байгуулдаг юм...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр бид хоёр Баянгол дүүргийн *** дугаар хороо ****** дүгээр байрны 3 дугаар орц 00 тоотыг биеэ үнэлэгч нараа нэг дор байлгахаар түрээсэлсэн юм. Тэгээд манай эхнэр бид хоёр биеэ үнэлэлт зохион байгуулдаг талаараа ярьсан бөгөөд 2021 оны 01 сараас эхлэн манай эхнэрийн доор биеэ үнэлж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Э- өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шиг санагдаж байна. манай байрыг “би эхнэр нөхөр хоёр гээд хүн ирээд манай ажилтан амьдрах гэж байгаа юмаа, манай дүү манай компанид ажилладаг гэж яриад нэг сарын 350,000 төгрөгөөр түрээслэхээр болоод түлхүүрээ өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,    

 

Хохирогч С.Э-гийн нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 50 дахь тал/

 

Д.С-гийн эзэмшлийн ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 52-57 дахь тал/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч*******-гийн өгсөн: “...Би болсон явдалд харамсаж байна би хууль дүрэм мэдэхгүй байснаас болж энэ хэрэг хийсэн байна. Би  өөрийн гэм буруугаа ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-68 дахь тал/,    

Мөрдөн байцаалтад шүүгдэгч *******-гийн өгсөн: “...Би хууль муу мэдэх тул хэрэг энэ өндөр асуудалтай байгаа сайн ойлгоогүй байсан тул болсон явдалд харамсаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа"...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-101 дахь тал/,      

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70, 105 дахь тал/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73, 108 дахь тал/ нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд 

        Шүүгдэгч Д.С-, *******- нар нь бүлэглэн “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд С.Э-, С.П- нарыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, зуучилсан, мөн Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ***** дүгээр байрны 3 дугаар орцны 00 тоотод байх орон байраар хангасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр *******-,*******- нарт холбогдуулан ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бие үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд татан оролцуулсан, орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

  

 

Хохирлын талаар

 

Хохирогч С.Э-, С.П- нар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд оролцохгүй...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн ба шүүгдэгч *******-,*******- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч *******-,*******- нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч *******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай...” гэжээ.  

Шүүгдэгч *******-,*******- нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас *******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналыг танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 910.000 /есөн зуун арван мянга/ төгрөгийг *******-,*******- нараас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-,*******- нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг *******-,*******- нарт сануулах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч *******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бие үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд татан оролцуулсан, орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Улаанбаатар хотын бүсчлэлээс 2 /хоёр/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 910.000 /есөн зуун арван мянга/ төгрөгийг *******-,*******- нараас гаргуулж улсын орлогод оруулсугай.   

 

 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-,*******- нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг *******-,*******- нарт сануулсугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-,*******- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ