Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр

улсын яллагч *******анхөлөг /томилолт/,    

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105007661286 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -ны өдөр ****** аймгийн ******** суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “*******” ХХК-д сантехникийн албаны слесарь ажилтай, ам бүл , ээжийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, тоотод оршин сууж байгаа, ******** аймгийн ********** сумын  дугаар баг,  дүгээр хороолол, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

-2008.03.10-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2010.08.20-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 159 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, биечлэн эдэлсэн.

 -2012.06.21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлж байгаад үлдэгдэл 11 cap 22 хоногийг хугацааны өмнө тэнсэж суллагдсан.

             -2017.03.10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлж байгаад үлдэгдэл 8 cap 16 хоногийг хугацааны өмнө тэнсэж, суллагдсан, *******- /РД:/

 

 

 Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******- нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар -2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн 2-1 тоот лангуун дээр байсан иргэн Ө.Э- эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон икс эс” маркийн 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 107 дугаар байрны 2а тоотод байрлах “Төмөрбаатар Оточ” эмнэлгийн хүн хүлээн авах үүдний хэсгийн ширээн дээр байсан иргэн В.Т- эзэмшлийн 505.600 төгрөгийн үнэ бүхий “Dell” маркийн 15 инчийн хар өнгөтэй 1 ширхэг зөөврийн компьютерыг хулгайлан авсан,

2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр С хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тойруу худалдааны төвөөс иргэн А.О- эзэмшлийн 910.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” их дэлгүүрийн гоо сайхны лангуун дээрээс иргэн Г.Н- эзэмшлийн 520.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А51” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн нэгдүгээр давхарт иргэн **********н эзэмшлийн 1.900.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-20 ултра” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах И-март худалдааны төвийн 1 давхарт иргэн П.Г- эзэмшлийн 989.100 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А52” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн 1 давхарт иргэн М.Б- эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 8 плас” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан, нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 6.724.700 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- мэдүүлэхдээ: 

 

“....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Э- өгсөн:

 

“...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн 2-1 тоот лангуун дээрээсээ “Айфоне экс эс” маркийн гар утсаа алдсан, тухайн үед би нойл орох гээд гар утсаа лангуун дээрээ цэнэглээд үлдээсэн байсан, нойл орчихоод гараад иртэл миний гар утас байхгүй байсан. Яг нойл орохын өмнө 3 залуу орж ирээд хувцас үзэ^к байгаад гараад явсан. Нэг залуу нь өдрөөс хойш надаас уут асуугаад эргэлдээд байсан. Миний алдсан гар утас нь “Айфоне экс эс" маркийн гар утас байсан, тухайн rap утсыг би анх 2020 оны 10 сарын 31-нд Теди төвөөс 1.380.000 төгрөгөөр шинээр авч байсан шаргал өнгөтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй байсан бөгөөд хар цайвар өнгийн кейстэй байсан. Тухайн үед манай лангуу руу чиглэсэн байсан хяналтын камер нь ажиллахгүй байсан, гар утсаа алдахаас өмнө манай лангуугаар орж ирсэн 3 залууг хажуу талын хяналтын камер бичиж авсан байсан. Нэг залуу нь манай тэр хавиар байнга явдаг болохоор танина...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 40 дэх тал/, 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гаргасан 2021.01,26-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.М- өгсөн:

“...Би В.Т- гэдэг хүний шавь нь байгаа юм...2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 12 цагт манай багш **** 2 үйлчлүүлэгчээ эмчлээд 12 цаг 15 минут гээд дууссан. Тэгээд 2 үйлчлүүлэгч эмчилгээгээ хийлгэчихээд үүдэнд 10-15 минут хувцсаа өмсөөд гарахад үл мэдэгдэх этгээд зөрж орж ирээд " ширээн дээр байсан багшийн нөөтбүүкийг авсан байх. Тухайн үед ажил дээр багш *******, үйлчлэгч Э- бид 3 байсан. Үйлчлэгч эгч хоол хийж байсан, би үйлчлүүлэгчийн нурууг барьж байсан харин багш цаад өрөөндөө гаднах хувцсаа өмсөж байсан. Яг тэрхэн хугацаанд үүдэнд хэн ч байхгүй хойгуур орж ирээд нөөтбүүк хулгайлаад гарсан байна лээ... Нөөтбүүкээ хайж ойр хавийн дэлгүүрүүдээс асуухад 102 дугаар байрны 2 давхрын “Вест” супермаркетын худалдагч “саяхан 2 хүн орж ирээд ломбард хаана байдаг вэ гэж асуугаад гарсан. Нэг залуу нь өвөртөө юм хийсэн байсан” гэхэд камер шалгахад манай хажуу талын аптекаас гар утас хулгайлсан нөхөр мөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Ц- өгсөн: 

“...2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 16 минутын үед 2 согтуу залуу орж ирээд ханиадны эм асуугаад мөнгө хүрэхгүй юм байна гээд маск авъя гэхээр нь очиж маск авч өгөөд мөнгөний хариултыг өгөөд тэр хоёр гараад явсан. Тэр хоёрыг маск худалдан авснаас 20-30 минутын дараа кассан дээр байсан “Нокиа” маркийн нугалагддаг байгууллагын гар утас алга болсон байхаар нь тус утас руу буюу ********* дугаар руу залгаад “та миний утсыг аваад явсан байна, би утсаа авмаар байна” гэж хэлэхэд хариуд нь та энэ авсан ахтайгаа ярь гээд салгасан. Тэгээд дахин залгахад холбогдоогүй. Алдсан утас маань 40.000 төгрөгийн үнэтэй тул нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/, 

Баянгол дуүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/-уудын судалгаа, биечилсэн сурвалжлага хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 51-53, 57-59 дэх тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Н- өгсөн:  

“...Э.С- гэх хамаатны дүү маань “Голден парк” хотхоны 102 дугаар байрны “Вест” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дүү Э.С- “дэлгүүрийнхээ бараанд явлаа та түр касс дээр суугаад өгөөч гэж надаас гуйсан юм. Тэгээд дэлгүүрт сууж байтал өдрийн 13 цагийн орчимд үл таних 2 залуу орж ирээд кассны хажууд зогсож байгаад удалгүй гараад явсан, кассын хажууд зогсож байгаад удалгүй гараад явсан. Кассын хажууд зогсож байхдаа хоорондоо “ломбард ормоор байна” гэж ярьж байсан. Тэр 2 залуу гартаа юу ч бариагүй байсан, харин нэг нь куртикэн дотроо цээжиндээ юм хийсэн байсан, би архи л байсан байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 7-10 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 43-46, 55-56, 47 дахь тал/,   

Мөрдөн байцаалтад хохирогч А.О- өгсөн:  

“...2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруу худалдааны төвийн 2 давхарт байрлах 3-а лангуун дээр ажлаа хийж байх үед 12 цаг 40 минутын орчимд үл таних хоёр хүн эд зүйл үзэж байгаад явсан ба хэсэг хугацааны дараа өөрийн “Айфоне икс” маркийн гар утсаа үзсэн чинь байхгүй болсон байсан. Тухайн үед хоёр үл таних залуугийн нэг нь түрүүлээд гараад явсан учир утсаа санаад үзсэн. Тэгтэл уг залуу нь миний гар утсыг хулгайлсан байсан. Би хяналтын камерын ^бичлэгийг үзсэн ба эхний түрүүлж гардаг залуу нь миний гар утсыг аваад гарсан.Би алдсан гэх гар утсаа авсан учир надад одоо гомдол санал байхгүй, миний утас бүрэн бүтэн байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 217-232 тал/,    

“Дамно” ХХК-ийн 2021.06.23-ны өдрийн 620 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 210-220 тал/,   

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дэх тал/,  

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Х.Т- өгсөн: 

“...2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк дээр “Айфоне икс” зарна гээд хуурамч хаяг байсан, чатаар холбогдоод утасны дугаарыг нь аваад яриад Багшийн дээдийн Төгөлдөр төвийн Хаан банкны АТМ-н гадаа уулзаад “Айфоне икс”-ийг нь үзэж хараад тэгээд өөрийн “Айфоне 8 плас" загварын гар утас дээрээ 140.000 төгрөг нэмээд солихоор болсон. Би 140.000 төгрөг шилжүүлэх гэсэн боловч надад бэлэн мөнгө хэрэгтэй байна эндээс юм авах гээд байна гэсэн учир би АТМ-ээс бэлэн 140.000 төгрөгийг аваад өгсөн. Тэгээд солиод байж байсан чинь саяхан цагдаагийн байгууллагаас залгаад миний гар утсыг хулгайн утас байна гэж хэлсэн, тэгээд ирж мэдүүлэг өгөөд худалдан авсан гар утсаа цагдаагийн байгууллагад хураалгасан. Гомдолтой байна, өөрийн хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 224, 236 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2021.09.29-ний өдрийн 1015 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дахь тал/,

Юнител ХХК-ийн 2021,08.18-ны өдрийн 05-01/3857 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /2 дугаар хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 216 дахь тал/,

 Мөрдөн байцаалтад хохирогч Г.Н- өгсөн: 

 “...Би өөрийн ажлын хажуугаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Баянгол их дэлгүүр" дотор П21 дугаартай гоо сайхны лангуу ажиллуулдаг юм. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн лангуун дээрээ юм янзлаад, цааш хараад сууж байх хооронд ширээн дээр байсан миний гар утсыг үл таних залуу аваад зугатсан. Би хойноос нь гарч гүйгээд гүйцээгүй. Миний алдагдсан утас “Самсунг А51” маркийн цэнхэр өнгийн гар утас, 2021 оны 5 сард 550.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2021.11.04-ний өдрийн 1062 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 95-97 дахь тал/,

Гар утсанд хуулбарласан хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 93-94 дэх тал/, 

Мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн: 

“...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо Билэг их дэлгүүрийн 1 давхарт өөрийн ажил дээрээ байж байсан. Улмаар би цэвэрлэгээ хийж байсан ба 00-ын өрөө орж алчуураа базаад гараад ирэхэд миний лангуун дээр цэнэглэж байсан “Самсунг эс 20 ультра” загварын гар утас алдагдсан байсан. Надад нийт 1.900.000 мянган төгрөгийн хохирол учирсан... Манай дэлгүүрийн дотор талын хэсэгт хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 11 цаг 26 минутын орчимд 20-25 орчим насны саравчтай малгай, эрээн цамцтай, 2 үүргэвчтэй саарал өнгийн цүнхтэй этгээд байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 140 дахь тал/,  

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гаргасан 2021,08.27-ны өдрийн 1716 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 150-152 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 157-163 дахь тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч П.Г- өгсөн: 

  “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт И-март худалдааны төвийн 1 давхарт ажил дээрээ байж байсан. Би утсаараа оролдож байгаад текний ард тавиад ажлаа хийж байхад 175 см орчим өндөртэй, хар хантаазтай, хар өнгийн өмдтэй, толгой дээрээ нүдний шил тавьчихсан 25-30 орчим насны залуу надаас юм асуугаад байсан. Бас тэр залуугаас архи үнэртэж байсан, би тэр залууг авсан байх гэж бодож байна. Би тэр залууг харвал танина. Миний алдагдсан гар утас “Самсунг А52” загварын, цэнхэр өнгийн, гадуураа гэр байхгүй, шилэн наалттай, ямар нэгэн сэв зураас байхгүй байсан, би гар утсаа 2021,08.06-ны өдөр Сайн компьютерээс 1.099.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гомдолтой байна, хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160 дахь тал/, 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гаргасан 2021.09.24-ний өдрийн 828 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 171-171 дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дэх тал/

Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 144-146, 147 дахь тал/,  

Мөрдөн байцаалтад хохирогч М.Б- өгсөн:  

“...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван билэг их дэлгүүрийн 1 дүгээр давхрын гуалиг бэлхүүс хан заяа дэлгүүр дотроос “Айфоне-8 плас” маркийн гар утсаа лангууны араас алдсан. Миний алдсан гар утас “Айфоне-8 плас” маркийн хар өнгөтэй, цэнхэр өнгийн гэртэй шилэн наалт нь хагарсан байсан... Би тухайн үед дэлгүүр дээр байгаагүй, түгээлтэнд хүргэлт хийгээд хорооллын эцэст явж байсан юм. Дэлгүүр дээр манай ажлын ****** гэх хоёр худалдагч сууж байсан. Байгууллагын захиалга авдаг утас учраас мэдээгүй байж байгаад 17 цагийн үед мэдэж над руу хэлсэн. Би тэгээд мэдсэн даруйдаа дэлгүүр дээр очиж хяналтын камерын бичлэг шалгахад хар өнгийн бэлтгэлийн хослолтой, цагаан өнгийн гуталтай 20-30 орчим насны эрэгтэй хүн авч гарсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-107 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021.09.17-ны өдрийн 1837 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-116 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч *******-ын өгсөн:  

  “...2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн найз нарын хамт 10 дугаар хорооллын нэрийг нь санахгүй байна нэг жижиг дэн буудалд орж архи уугаад би тэндээ хамт хоносон. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өглөө зочид буудлаас гараад замын эсрэг талд байрлах Голден парк хотхоны 107 дугаар байранд байрлах эмийн сан руу орж маск авах гээд ороод тэндээсээ ширээн дээр байсан нэг ширхэг нокиа гар утсыг аваад гарсан. Харин уг эмийн сангийн хажуу талд ******* оточ гэх хаягтай эмнэлэг байхаар нь ороход дотор талд хэн нэгэн байхгүй ширээн дээр хар өнгийн Делл загварын нөөтбүүк байхаар нь аваад өөрийн өвөртөө хийгээд гараад би найз нар дээрээ очоод нэг шил архи авчихсан байхаар нь хувааж уугаад салаад явцгаасан. Харин би нөөтбүүкийг аваад ганцаараа Нарантуул худалдааны төвийн хойно байрлах авто зогсоол дээр танихгүй хүнд 200.000 төгрөгөөр худалдаад тэр мөнгөөрөө архи пиво худалдан аваал *******,******* хоёр дээр очиж хамт архи ууж байгаад шөнө гэртээ харьсан. Би нөөтбүүк болон гар утас хулгайлах үед ганцаараа байсан. Намайг эд зүйл хулгайлсан талаар уг хүмүүс огт мэдээгүй, өмнөх өдөр нь архи уучихсан байсан болохоор би архины халамцууд бусдын эд зүйлийг хулгайлсан байна... /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/,  

...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 4-4-44 тоотоос гараад автобусанд суугаад хороолол орсон. Би хороолол орж найз ******* уулзах гэж байгаад замаараа Гурван билэг их дэлгүүр орсон. Дэлгүүрт ороод явж байтал нэг лангууны хойд талд гар утас байхаар нь худалдагчийг нь байхгүй байхад нь тэр гар утсыг аваад гараад явсан. Тэр авсан утас маань “Айфоне-8 плас" маркийн гар утас байсан. Би тухайн гар утсыг Нарантуул захын хойд талд явуулын хүнд 100.000 төгрөгөөр зарсан, мөнгөө бэлнээр авсан. Би тухайн гар утсыг зарсан хүнээ харвал танихгүй, саравчтай малгай өмссөн, маск зүүсэн ах байсан... /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/,

2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ***** тоот гэрээсээ 10 цагийн үед гараад найзуудтайгаа заал авах гээд 3,4-р хороолол орсон гэтэл найзууд заал авахаа болиод 14 цагийн үед уулзахаар болоод би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх Имарт худалдааны төв ороод 1 давхарт байрлах түргэн хоолны газарт ороход лангуу нь хоосон хүн байхгүй “Самсунг А52" маркийн гар утас ил тавьчихсан байхаар нь уг гар утсыг аваад халаасандаа хийгээд аваад гараад явсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлгийн урд талын гэр хорооллын замаар яваад Цамбагарав худалдааны төвийн урд байхдаа гар утас худалдах талаар фэйсбүүкт зар оруулаад нэг эрэгтэй хүн надтай холбогдоод би уг гар утсыг зарах талаар тавьсан зараа тэр дор нь устгасан. Харин уг ирсэн эрэгтэй хүнтэй уулзаад би уг гар утсыг 250.000 төгрөгөөр худалдан борлуулах талаар хэлээд утсыг өгсөн. Тэгээд би мөнгөөрөө 100 мл хараа архи 2 шилийг дэлгүүрээс аваад алхаж явах замдаа уугаад гэртээ харьсан... /1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал/

...2021 оны 06 дугаар с.арын 19-ний өдөр Их тойруу худалдааны төвд малгай авах гэж орсон. Тэгээд хоёр давхарт нь малгай үзэж байсан чинь нэг хүн бас орж ирээд малгай үзсэн. Тэгээд худалдагч нь тэр хүнд малгай үзүүлэх гээд явахад нв ширээн дээр нь байсан “Айфоне экс" маркийн гар утас байхаар нь халаасандаа хийгээд гарсан. Тэгээд тэндээсээ Нарантуул худалдааны төв ороод Нарантуул худалдааны төвийн арын явган хүн ордог хэсэг дээр утас авна, зарна гэсэн хүмүүст айди кодтой болохоор нь 200.000 төгрөгөөр зарсан. Тэгээд буцаад драгон ороод тэндээсээ Дархан-Уул аймаг орсон. Ширээн дээрээ гаргаж тавиад цаашаа явахаар нь хулгайлсан юм... /1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал/

 

2021.10.27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал/

...Би 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орой 17 цагийн орчимд Баянгол худалдааны төвд хөөрөгний даалингийн материал авахаар орсон. Миний хайсан авах гэж байсан *******,***** хоёр байхгүй байсан учраас дэлгүүрээс гарахаар явах замд үүдэнд гоо сайхны бараа зардаг лангуу байсан ба дотор нь ширээн дээр гар утас байсан, худалдагч нь цаашаа хараад юм янзалж байхаар нь ширээн дээр нь байсан гар утсыг нь аваад шууд дэлгүүрээс гарсан. “Самсунг А51” маркийн саарал өнгөтэй гар утас байсан. тэр өдрөө фэйсбүүк дээр зар тавиад 250.000 төгрөгөөр үл таних хүнд худалдсан, одоо худалдсан хүнээ танихгүй. Ямар нэгэн тодорхой шалтгаангүй авсан, 100.000 төгрөгөөр нь Дархан явах унаанд суусан. Үлдсэн мөнгийг нь ойр зуурын зүйлд зарцуулсан. Би гэмт хэрэг үйлдэхдээ хэн нэгэнтэй хамтран үйлддэггүй, архи хэрэглэсэн үедээ ил харагдсан эд зүйлийг хулгайлдаг..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/

...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн нэг давхарт гоо сайханы бараа зардаг хэсэгт ганцаараа хөх хантааз эрээн малгайтай цамц хар биеийн тамирын өмд цагаан кет өмссөн явж байгаад гоо сайханы бараа зардаг лангуунаас “Самсунг эс-20 улыра” загварын гар утас байхаар нь хулгайлж аваад уг дэлгүүрээс гараад Нарантуул захын ард байрлах хөдөө орон нутаг руу явдаг машинууд руу очиход танихгүй хүн нэг сая төгрөгөөр авъя гэхээр нь зарчихсан. Би ганцаараа байсан. Гар утас зарсан хүнээ танихгүй. Гэм буруугаа ухаар байгаа хохирлыг нь төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 179-180 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

Шүүгдэгч *******- нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар -2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн 2-1 тоот лангуун дээр байсан иргэн Ө.Э- эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон икс эс” маркийн 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 107 дугаар байрны 2а тоотод байрлах “***** Оточ” эмнэлгийн хүн хүлээн авах үүдний хэсгийн ширээн дээр байсан иргэн В.Т- эзэмшлийн 505.600 төгрөгийн үнэ бүхий “Dell” маркийн 15 инчийн хар өнгөтэй 1 ширхэг зөөврийн компьютерыг хулгайлан авсан,

2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр С хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тойруу худалдааны төвөөс иргэн А.О- эзэмшлийн 910.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” их дэлгүүрийн гоо сайхны лангуун дээрээс иргэн Г.Н- эзэмшлийн 520.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А51” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн нэгдүгээр давхарт иргэн ******* эзэмшлийн 1.900.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-20 ултра” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах И-март худалдааны төвийн 1 давхарт иргэн П.Г- эзэмшлийн 989.100 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А52” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан,

2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн 1 давхарт иргэн М.Б- эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 8 плас” загварын 1 ширхэг гар утсыг хулгайлан авсан, нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 6.724.700 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

 

 Хохирлын талаар

 

Шүүгдэгч *******-аас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг Ө.Э-, 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг Б.Б-, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг Г.Б-, 865.000 /найман зуун жаран таван мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Х.Т- гаргуулж тус тус олгож шийдвэрлэсэн болно.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *******-ыг 2 жил 3 сарын хорих ял оногдуулах саналтай байна ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэжээ.    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *******-ыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.       

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар *******-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *******-ыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар *******-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг Ө.Э-, 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг Б.Б-, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг Г.Б-, 865.000 /найман зуун жаран таван мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Х.Т- гаргуулж тус тус олгосугай. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай. 

 

6. Шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ