Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2017/00079

 

Гны Баян-Өлгий салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэртэй, Гны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, Х.Т, К.Б нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.А , нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М, хариуцагч К.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Т, К.Б нараас үндсэн зээл 9352848 төгрөг, хүү 362486 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16320 төгрөг, нийт 9731655 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Х овогтой Т, К овогтой Б нь Гнаас 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ************ тоот ажлын байр нэмэгдүүлэх зээлийн гэрээгээр 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Кий Бы өмчлөлийн Баян Өлгий аймгийн, Өлгий сумын, 4 дүгээр баг, Их буланд байршилтай үйлчилгээний зориулалттай 288 м.кв талбайтай, агуулах бүхий зорь, Х ХХК-ийн өмчлөлийн Өлгий сумын 4 дүгээр багт орших үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4337,5 м.кв газрын хамт ************ тоот Ипотекийн гэрээ, ************** тоот Батлан даалтын гэрээ байгуулан барьцаалсан юм. Зээлдэгч X.Т, К.Б нь Гтай байгуулсан гэрээний 4.2, 4.2.1, 4.2.4, 4.2.7-т заасан нөхцөл үүсэж, гэрээг зөрчсөн тул банк удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч одоо хүртэл төлж барагдуулаагүй тул 9,352,848 төгрөгийн үндсэн зээл, 362486 төгрөгийн хүү, 16320 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 9731655 /есөн сая долоон зуун гучин нэгэн мянган зургаан зуун тавин таван төгрөг/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Т тайлбарын агуулга: Х.Т миний бие 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр К.Бтай хамтран Гнаас 30 сая төгрөгийн зээл авч хамтрагч К.Бы үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан юм. 30 сая төгрөгийн 6 сая төгрөгийг К.Бы эцэг А.К авч, үлдсэн 24 сая төгрөгийг К.Б бид хоёр тус бүр 12 сая төгрөгөөр тэнцүү хувааж авсан. Би 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтөө банканд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хийж, нийтдээ хүүгийн хамт 14787490 төгрөг тушааж төлөх өрөө барагдуулсан. А.К, К.Б бид гурав 30 сая төгрөгийг дээрх байдлаар хувааж авахад банкны захирал М.М, эдийн засагч Б.Сандугаш нар байлцсан ба бид нараар баримт бичүүлж авсан. Тэд сайн мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Авсан зээлээ К.Б өөрөө хариуцаж барагдуулах учиртай гэжээ.

 

Хариуцагч К.Б тайлбарын агуулга: Миний бие Х.Ттай хамтарч Гнаас зээл авсан маань үнэн. Тухайн үед 30 сая төгрөгийн төсөл оруулаад дэмжүүлээд Гнаас 30 сая төгрөгийн зээл байсан. Бид нар гартаа 25 сая төгрөгийг бэлнээр авсан бөгөөд 5 сая төгрөг дансанд байршуулсан байсан. Тэр нь 11 дүгээр сар хүртэл тооцогдоод дуусах ёстой байсан. Дараа нь бид нар ээлжлээд зээлийг төлөх байсан. Би өөрийнхөө хуваарийн дагуу сар болгон зээлээ төлж явж байгаа. Миний төлөх сар 6 дугаар сар хүртэл байсан. Нэгэнт зээлийн гэрээг цуцалсан учраас би төлөх мөнгөө төлөөд явах болно. Миний хувиас ямар нэгэн асуудал байхгүй гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Ш овогт Хгийн Т, Ш жүзик овогт Кий Б нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 9,731,655 /есөн сая долоон зуун нэгэн мянган зургаан зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гны Баян-Өлгий салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Х.Т, К.Б нар нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2.1 дэх хэсэгт заасан Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 4337,5 м.кв талбайтай, 25 жилийн хугацаатай, 031304101 талбарын дугаартай газар, гэрчилгээний 0292286 дугаартай, Өлгий сумын 4 дүгээр баг Их булан байрлах Ү-*********** улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 288 м.кв талбайтай, агуулах бүхий зорь зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Гны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Т, К.Б нараас 170656 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гны Баян-Өлгий салбарт олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Гны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй Х.Т, К.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Х.Тгийн өмгөөлөгч Ө.Бахытбек миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161,1-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Х.Т нь К.Бтай хамтран Гны Баян-Өлгий салбараас авсан 30 сая төгрөгийн зээлийн өөрт ногдох 12,9 сая төгрөгөөс 13243740 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болон хүүд төлсөн болох нь хэрэгт авагдсан Х Тгийн эзэмшлийн Гин дахь ********* дугацлай дансны хуулга болон хариуцагчийн тайлбараар нотлогдсоор байхад шүүх шийдвэр гаргахдаа үүнийг анхаараагүй байна. Тухайлбал хариуцагч Х.Тгийн эзэмшлийн Гин дахь ********* тоот данснаас 2015.06.08-ны өдөр 300000 төгрөг, 2015.09.08-нд 1439556 төгрөг, 2015.09.05-ны өдөр 54690 төгрөг, 2015.08.31-ний өдөр 1445309 төгрөг. 2015.07.05-ны өдөр 1455479 төгрөг. 2015.12.23-ны өдөр 1439148 төгрөг, 2015.12.05-ны өдөр 9344 төгрөг, 2015.11.05-ны өдөр 3457 төгрөг, 2015 оны 10.09-ний өдөр 1360000 төгрөг, 2015.08.24-ний өдөр 19220 төгрөг. 2016.01.05-ны өдөр 17581 төгрөг, 2016.02.05-ны өдөр 9088 төгрөг, 2016.02.29-ний өдөр 1428377 төгрөг, 2016.03.05-ны өдөр 1622 төгрөг, 2016.04.29-ний өдөр 1420000 төгрөг, 2016.05.05-ны өдөр 869 төгрөг, 2016.08.08-ны өдөр 420000 төгрөг, 2016.07.19-ний өдөр 1000000 төгрөг, 2016.09.08-ны өдөр 1420000 төгрөг нийтдээ 13243740 төгрөгийг 19 удаагийн үйлдлээр зээлд суутгасан нь хэрэгт авагдсан дээрх дансны хуулгаар нотлогдож байна. Гэтэл шүүх хариуцагч Х.Тгийн тайлбар болон өөрийн татгалзлыг үндэслэж байгаа нотлох баримт болох дансны хуулгыг нотлох баримтаар үнэлээгүй 6565827 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй үнэлэх хуулийн зарчмыг зөрчиж нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хариуцагч Х.Т, К.Б нар нь банкнаас авсан 30 сая зээлийг 12, 12 сая төгрөгөөр хувааж авч үлдсэн 6 сая төгрөгийг К.Бы аав А.К авч хуваарийн дагуу төлж байгаа нь хэрэгт авагдсан А.Кий гэрчийн мэдүүлгээртогтоогдож байтал шүүх шийдвэр гаргахдаа үүнийг тодруулахгүйгээр хариуцагч К.Б түүний аав А.К нарын ашигласан 18 сая төгрөгийн ихэнх хэсгийн Х.Тгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зүйд нийцэхгүй юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар "хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй тохиолдолд үүргийг тэнцүү хуваарилахаар ойлгогдож байтал хамтран үүрэг гүйцэтгэгч нарын тус бүрийн хүлээх үүрэг буюу төлөх зээл нь 12 сая төгрөг болох нь нэхэмжлэгч талаас 2017.03.03-ны өдрийн 47 дугаартай шүүхэд гаргаж өгсөн албан бичиг, Х.Т, К.Б нарын баримтаар нотлогдож байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч нарт 30 сая зээлийг тэнцүү хуваарилж 16574658 төгрөг ногдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Гны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Давж заалдах гомдолтой холбоотой дараах нотлох баримт, тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Зээлдэгч Х.Т, К.Б нар нь 2015.06.04-ний одрийн АБНТөслийн Зээлийн гэрээгээр 30,0 сая төгрөг авсан бөгөөд үүнээс Х.Т 12,9 сая, К.Б 12,4 сая тус тус авсан гэсэн баримтыг банкинд гаргаж өгсөн. Үлдэх мөнгийг Х.Тн ********* тоот дансанд байршуулж байгаад зээл, хүүгийн төлбөрт нийт 5,7 сая төгрөг суутгасан болно. Нийт төлсөн үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрт Х.Т ********* тоот дансанд 7,190,000 төгрөг, К.Б 10,652,000 төгрөг тус тус төлсөн байна.

Мөн Х.Тд 30,0 сая төгрөгийн зээл олгохоос ********* тоот хугацаагүй дансанд 5,774,700 төгрөг үлдээсэн бөгөөд үүнийг Х.Т, К.Б нарын дараагийн сарын зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлүүлсэн болно. Өөрөөр хэлбэл энэхүү үлдэгдэл мөнгийг Х.Т, К.Б нар нь Зээлийн гэрээгээр харилцан ижил тэгш хариуцлага хүлээх тул тэнцүү хувааж төлүүлсэн байна. Эцсийн тооцоогоор Х.Т 10,077,350 төгрөг, К.Б 13,539,350 төгрөг банкны зээл болон хүүгийн төлбөрт төлсөн нь дансны хууллагаар баталгаажиж байна.

Банкны тооцоогоор одоо төлөгдөхгүй байгаа зээлийн үндсэн өр, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтэрсний торгуулийн хүүний үлдэгдэл нийт 9,731,655 төгрөгийн 6,497,307 төгрөгийг Х.Т, 3,234,348 төгрөгийг К.Б төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тооцооллыг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт маш зөв тусгаж өгсөн гэж банкны зүгээс үзэж байна. Мөн нэгэнт Х.Т, К.Б нар нь ************* тоот зээлийн гэрээ болон, *********** тоот ипотекийн гэрээний дагуу зээл төлөх эцсийн хариуцлагыг хамтран хариуцахаар гарын үсэг зурж зээл авсан тул одоо төлөгдөхгүй байгаа хугацаа хэтэрсэн зээлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн зээлдэгч X. Т нь авсан 30,0 сая төгрөгийн зээлээс хамтран зээлдэгч болох К. Бы аав нь А.Кд 6,0 сая төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч ямар нэгэн нотлох баримтгүй ба энэ нь иргэн хоорондын маргаан тул банк үүнийг хариуцахгүй болно гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Гны Баян-Өлгий салбар нь хариуцагч Х.Т, К.Б нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 9731655 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаат хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Х.Т, К.Б нар Гны Баян-Өлгий салбараас 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн хүү 10 хувиар тохиролцож, зээлийн барьцаанд Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 4337.5 м.кв талбайтай газар, Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, үйлчилгээний зориулалттай 288 м.кв зоорийг барьцаалан ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл авсан байна.

 

Хариуцагч нар ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нар дээрх 30000000 төгрөгөөс хариуцагч Х.Т нь үндсэн зээл болон хүүгийн хамт 10215000 төгрөг, хариуцагч К.Б нь үндсэн зээл болон хүүгийн хамт 13615000 төгрөг бүгд 23830000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдсон байна. Уг 30000000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт хугацаандаа төлбөл 33149315 төгрөг төлөх нь зээлийн эргэн төлөлтийн графикаар нотлогдох ба эргэн төлөлтийг хоёр хариуцагчид тэнцүү хувааж тооцвол хариуцагч тус бүр 16574658 төгрөг төлөх болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Х.Т нь 30000000 төгрөгийн зээлийн 6000000 төгрөгийг К.Бы эцэг А.К авсан, үлдсэн 24000000 төгрөгийг К.Б бид хоёр 12000000 төгрөгөөр хувааж авсан гэж маргаж байгаа боловч К.Б 12400000 төгрөг, Х.Т 12900000 төгрөг авсан гэж Гинд баримт бичиж өгсөн, хариуцагч нар 12000000 төгрөгийг тус тус авч үлдсэн 6000000 төгрөгийг Х.Тн ********* дугаартай дансанд байршуулж зээл төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Хариуцагч Х.Т нь 14787490 төгрөг төлсөн гэж маргах боловч Х.Тн өөрөө 14787490 төгрөгийг банкинд төлсөн талаар нотлох баримтаар нотлож чадаагүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Гны Баян-Өлгий салбарын хариуцагч Х.Т, К.Б нараас нэхэмжилсэн 9731655 төгрөгийн 6565827 төгрөгийг Х.Тгаас, 3165828 төгрөгийг К. Баас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчөмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 85400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ