| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2020/0004/З |
| Дугаар | 05 |
| Огноо | 2020-05-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 05
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...ын 5 дугаар багийн иргэн Н.Б ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн ...ын Д /Д.Н /-д холбогдох
“Д ын мал бүхий иргэдийн малыг тууж, хашиж, мөнгө нэхэж буй үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2020/0004/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , гэрч Б.О , П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн ...ын иргэдийн төлөөлөгчдийн Хурал 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус VII хуралдаанаар VII/01 дугаартай “...ын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах тухай” тогтоолыг батлан гаргажээ. ...ын Д, түүний орлогч, сумын тохижилт үйлчилгээний ангийн дарга нар нь дээрх тогтоолын дагуу мал оруулахыг хориглосон бүсэд мал, амьтан оруулж байна гэх үндэслэлээр Зүүнтүрүүний гол, Ачуутын голын эх, Балгас, Хөрөө рам, Нисэхийн гүүр, Цэнгэлдэхийн булаг зэрэг газарт бэлчиж, ус ууж байгаа малыг, заримдаа өөрийн өмчлөлийн хашаанд байгаа мал /үхэр, адуу/-ыг тууж, ...ын тохижилт үйлчилгээний ангийн хашаанд хашиж нэг бодоос 10.000 төгрөг авч байсан бол 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг өрхийн мал тутам 50.000 /тавин мянган/ төгрөгийг ...ын төрийн сангийн дансанд болон бэлнээр тушаахыг шаардаж, уг төлбөрийг төлтөл малыг олон хоногоор хашиж байна. Малыг хашихдаа эзэнд нь мэдэгдэхгүй, мал хээл хаях, өлсөх, цангах зэргээр тамлаж байна. Миний бие дээрх тогтоолын дагуу удаа дараа шаардаж, дарамтлуулсны эцэст малаа Орхон сум, ...ын Ачуутыг адаг гэх газар малаа гаргасан. Уг газар нь чоно, малын хулгай их байдаг тул Зүүн түрүүний эх гэдэг газарт одоогоор адуугаа маллуулж байна. Булган аймгийн ...ын төв нь Ачуутын гол, Зүүн түрүүний гол гэх хоёрхон голтой, эдгээр голууд нь мал амьтны ус унд, хужирын эх үүсвэр нь болж байгаа учраас мал нь эдгээр газраас ирж усаа уудаг. Гэтэл Д ын тамгын газар, тохижилт үйлчилгээний ангийн ажилтан нар ус ууж, хужир өвс идэж байгаа малыг тууж хашиж байгаа нь хууль бус байна. Энэ нь хүний хувийн өмчид зохих зөвшөөрөлгүйгээр халдаж, ариун цэврийн шаардлага хангаагүй хашаа хороонд ямар өвчтэй нь мэдэгдэхгүй олон тооны адуу, үхэрийг холилдуулан хашдаг, эзнээс нь мөнгө төгрөг нэхэх эрх хуулиар олгогдоогүй, ямар үйл ажиллагаа явуулж байгааг тодруулахад тайлбарладаггүй, сумын Дас өгсөн үүрэг даалгавар гэж хэлэхээс өөрөөр тайлбарладаггүй зэрэг нь хууль бус юм. Дээрх үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус үйлдэл болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч ...ын Д Д.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...анд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 дугаар тогтоолоор сумын төвөөс мал бүхий өрхийг гаргах тухай шийдвэр гарч Д ын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдан зөвшөөрөгдсөн бүсүүд рүү мал бүхий өрх иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан. Төр засгаас амьдрах нөхцөлийг бүрдүүлэн тодорхой ажлуудыг хийж ирсэн боловч хориглосон бүс буюу төв, ногоон байгууламж руу адуу мал орох асуудлууд удаа дараа давтагдан улмаар шаардлага тавьсан төрийн албан хаагчдыг загнах, гутаан доромжлох, хэл амаар дайрах зэрэг зүй бус үйлдлүүдийг маш ихээр үзүүлдэг. Одоогийн байдлаар мал, амьтан бэлчээхгүй байх хориотой бүсэд малаа буцаан оруулж ирсэн айл өрхүүд байгаа бөгөөд 5 дугаар багийн иргэн Н.Б нь одоог хүртэл ...од адуугаа маллаж байна. ... цаашид хот болох зорилт дэвшүүлэн сум, аймаг, улсын хөрөнгө оруулалтаар ногоон байгууламжийг жил бүр нэмэгдүүлэн хотын өнгө төрхийг сайжруулан ажиллаж байна. Иймд иргэн Н.Б нь аймаг, сумын ИТХурлын шийдвэрийг үл тоомсорлон хэрэгжүүлэхгүй байгаа төдийгүй цаашид гарах эрсдлийг үл тоомсорлон өөрийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Бидний зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарснаас хойш уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд мал бүхий иргэдэд олон удаа мэдэгдэл өгч ажилласан. Малын гоц халдварт өвчин гарч бид аймгийн төвөө 49 хоног хөл хорио тогтоож, олон төрийн албан хаагч нар хяналтын цэгүүд дээр ажиллаж, аж ахуйн нэгж байгууллагууд зогсонги байдалд хэцүү байсныг бид бүгд мэдэж байгаа. Дахин ийм байдалд орохгүйн тулд Д ын зүгээс арга хэмжээ авч ажиллаж байна. Яг одоогийн байдлаар Архангай аймгийн Хайрхан суманд шүлхий гарчаад байгаа. Халдварт өвчин хаяанд ирсэн байна. Булган аймгийн төвийн суманд 12.000 гаруй иргэд амьдардаг. Мал бүхий хэдхэн өрх байгаа. Бид нийт иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдарч, аж төрөх боломж нөхцөлийг хангахын тулд ийм арга хэмжээ авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. ...ын төвд олон жил мал маллан суурьшсан хүмүүс бидний ажлыг ойлгож, хүндэтгэн сумын төвөөс гараад явсан байхад хэдэн нэр бүхий уяачид л адуугаа гаргахгүй хүндрэл учруулж байгаа. Уяач гэдэг хүн бол адуун сүргээ дээдэлдэг, түүнийхээ үр шимийг хүртдэг хүмүүс байдаг гэж ойлгодог. Гэтэл соргог сайхан бэлчээртэй газар адуугаа маллахын оронд сумын төвийн шороонд байлгаад байгааг ойлгохгүй байна. Адуу гэр хороолол, төвийн ногоон байгууламж бүхий газраар чөлөөтэй явж, айлын хашаа хороо эвдэх, хүүхэд өшиглөж гэмтээх зэрэг олон хүндрэлүүд гардаг. Тэр болгонд иргэдийн зүгээс бидэнд “энэ адуу малаа гаргаач” гэсэн шаардлага тавьдаг. Сумын тохижилт үйлчилгээний ангийн ажилчид өглөөнөөс орой үдшийн бүрий болтол малын баас, хог хаягдлыг цэвэрлэж явдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Тэр хүмүүсийн ажлыг бас хүндэтгэх хэрэгтэй. Д ын зүгээс шаардлагатай захирамж, шийдвэрээ гаргаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг сум орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь бид хуулийн дагуу ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэрнээс биш дураараа хэн нэгний эрх ашгийг хөндөөд, зөрчөөд байсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч мөнгө төгрөг нэхдэг гэж байна. Бид олон хоногоор хашигдаж байгаа малд нөөцөөс өвс худалдаж авч өгөх, ундны ус өгдөг. Хүний малыг хэдэн хоногоор хоосон хашсан зүйл огт байхгүй. Анх бод тутмаас 10.000 төгрөг авдаг журам байсан. 2019 оноос хойш Зөрчлийн хуулийн дагуу 50.000 төгрөгөөр торгодог болсон. Малчидыг тогтоосон зураглалаас малаа гаргаад, малаа услахдаа хариулгатай байлгаач гэж хүсдэг. Бидний зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII/01 тоот тогтоолоор тогтоож өгсөн мал оруулахгүй бүсийг хатуу баримталдаггүй, үнэхээр ус уух тохиолдолд хариулгатай усалчаад бүсээс гаргавал арга хэмжээ авахгүй байгаа. Яг хотын ногоон байгууламж, гэр хороолол зэрэг сумын төврүү орж ирсэн малыг хашиж, хариуцлага тооцдог. Одоо төрийн албан хаагчийн удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж шийдвэрлүүлж ажиллаж байгаа нь хуулийн дагуу тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
...ын иргэн Н.Б оос Булган аймгийн ...ын Дд холбогдуулан “Д ын мал бүхий иргэдийн малыг тууж, хашиж, мөнгө нэхэж буй үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 тоот тогтоолд үндэслэж сумын Д аас мал бүхий иргэдийн малыг тууж хашиж, төлбөр нэхэж байгаа нь малчдын эрхэнд халдах хуульд заасан үндэслэлгүй тул илт хууль бус” гэж тодорхойлсон ба
Хариуцагчаас “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг өгсний дагуу Д ын зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг шат дараалан авч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь одоог хүртэл сум, орон нутгийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, өөрийн эрх ашгийг бодож байна” гэж маргажээ.
Нэхэмжлэгчээс “...ын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус, Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй” гэж маргаж байгаа боловч дээрх ...ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус VII хуралдаанаас гаргасан VII/01 тоот тогтоолыг хуулийн дагуу гаргасан эсэхийг өмнө ...ын иргэн Б.Д гийн нэхэмжлэлээр захиргааны хэргийн шүүх хянан, дээрх тогтоолыг “хэм хэмжээ тогтоосон захиргааны акт” бус “маргаан бүхий захиргааны акт” гэж үзэн шийдвэрлэж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн “маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгч төдийгүй дээрх мал, гахайн аж ахуй эрхлэгч иргэдэд хамааралтай, зорилго нь нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд гарчээ” гэж дүгнэсэн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0122 дугаар магадлал[1] хүчин төгөлдөр байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 тоот тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлаггүй юм. Харин уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ...ын Д, түүний тамгын газраас зохион байгуулж буй үйл ажиллагааг илт хууль бус эсэх талаар нэхэмжлэлийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Булган аймгийн ...ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдаанаас VII/01 тоот “...ын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах тухай”[2] тогтоолыг батлан гаргаж, тогтоолын 3 дахь заалтаар сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах ажлыг зохион байгуулах үүргийг сумын Д /Д.Н /-д даалгасан байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр А/105[3], 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А/177[4] дугаартай Д ын захирамжуудыг гаргажээ.
Дээрх захирамжуудад сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргахад шаардлагатай ажлыг зохион байгуулах ажлын хэсэг болон мал бүхий өрхийг албадан гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус тус байгуулсан байна. Д ын Тамгын газраас Засаг даргын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх, хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгох болон мал бүхий иргэдтэй уулзалт, ярилцлагыг зохион байгуулж ажилласан талаараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Д нарт тайлагнан[5], хориглосон бүсэд эргэн орж ирсэн малыг хашиж, арга хэмжээ авсан нь нэхэмжлэгч болон гэрчүүдийн мэдүүлэг[6], хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1-д “Д тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна”, 63 дугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Д захирамж гаргана” гэсэн нь ...ын Д тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хариуцах үүрэг, холбогдох шийдвэр гаргах эрхийг хуулиар олгосон гэж үзнэ.
Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлэх Засаг даргын нийтлэг бүрэн эрх” –ийг тусгаж, 29.1.3-ийн “а”-д “төрийн бодлого, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр мал сүргийг өсгөн үржүүлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлэг, үржлийн ажлыг зохион байгуулах, байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх” бүрэн эрхтэй гэжээ.
...ын Д аас Булган аймгийн ...ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн VII/01 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Үндсэн хууль болон Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгосон эрхийнхээ дагуу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/71[7], 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр А/105, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А/177 дугаар захирамжуудыг гаргасан нь малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аймгийн төвийн суманд амьдарч буй нийт иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангах зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс “Д ын үйл ажиллагаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3, 5 болон 16 дугаар зүйлийн 3-т заасан иргэний эрхийг зөрчиж, өмчлөгчийн эд хөрөнгөд халдсан” гэж маргаж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны байгууллагын үйл ажиллагаа гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон.
Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж хуульчилсан ба сумын Д аас мал бүхий иргэдийг ...ын төв /аймгийн төв/ -өөс гаргаж байгаа шийдвэр нь дээрх Үндсэн хуулиар олгосон мал бүхий иргэдийн өмчлөх эрхэд халдаж /устгасан, хураан авсан... гэх мэт/ буй үйлдэл гэж үзэх боломжгүй. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “хөдлөх , үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлах авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасныг зөрчиж өмчлөгчийн эрхэд халдсан гэж үзэхгүй. Монгол улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг эдлэхдээ Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэсний дагуу өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхдээ бусдын буюу нийтийн эрх ашгийг хүндэтгэж, хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. ...ын төвөөс мал бүхий иргэдийг гаргасан нь мал бүхий иргэдийн эрхийг хөндөж байгаа боловч бусад иргэд буюу сумын төвд амьдарч буй нийт иргэдийн эрх ашиг, орон нутгийн нийгэм болон эдийн засгийг хамгаалж буй үйл ажиллагаа юм.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт илт хууль бус болно” гэсэн байх ба энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтан нь тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт /үйл ажиллагаа явуулах/ гаргахыг ойлгоно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан Зүүн түрүүний гол, Ачуутын гол, Балгас, Хөрөө рам, Нисэхийн гүүр, Цэнгэлдэхийн булаг /Намхайн булаг/ зэрэг газрууд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн VII/01 тоот тогтоолын 2 дахь заалтаар баталсан мал, гахай оруулахгүй байх зураглал[8]-ын дотор оршдог бөгөөд нэр бүхий газруудад орж ирсэн малыг тууж хашиж, арга хэмжээ авч буй үйл ажиллагаа нь сумын Д өөрт хариуцуулсан ажлыг хийж гүйцэтгэхийн тулд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуулинд заасны дагуу шийдвэр гаргаж, шийдвэрийг Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлснийг “илт хууль бус үйл ажиллагаа явуулсан” гэж үзэхгүй.
Мөн Эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 11 дүгээр зүйлд Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж, 11.1.6-д “нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг хариуцах” гэж зааснаас харахад сумын Д тухайн суманд амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор сумын төвийг цэцэрлэгжүүлж, ногоон байгууламжийг хамгаалах зорилгоор сумын төв, ногоон байгууламж руу орсон малыг хашиж, малын эздэд шаардлага тавьж байгаа нь хууль болон хуулиар олгосон өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй ба дээрх хуулийн заалтуудаас харахад сумын Д болон Засаг даргын Тамгын газрын зүгээс хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хийж буй үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “удаа дараа мал хашиж, мөнгө нэхдэг, дарамт шахалт үзүүлсэн” гэж маргасан боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ...ын 2018 оны 5 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 01 хүртэлх хугацааны дансны хуулгийг шүүж үзэхэд иргэн Н.Б оос мөнгө тушаасан тэмдэглэл байхгүй байх ба нэхэмжлэгчийн эхнэр Д гийн М аас нэг удаа буюу 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “адуу хашуулсан төлбөр- 50.000 төгрөг” тушаасан баримт[9] байгааг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Харин нэхэмжлэгчийн зүгээс “бэлнээр мөнгө өгч байсан” гэсэн нь нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Н.Б ийн өмчлөлийн адуу хэд хэдэн удаа ногоон байгууламж, хориглосон бүс рүү нэвтэрснийг авчирч, тохижилт үйлчилгээний ангийн хашаанд хашсан байдаг ба нэхэмжлэгчийн бичиж өгсөн “өргөдөл[10]”-ийн дагуу түүний адууг гаргасан тухай нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон мал бүхий иргэдийг төвөөс гаргах шаардлагыг биелүүлэхгүй, тогтоосон бүсэд оруулсныг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн тухай зөрчил шалган шийдвэрлэсэн материалд нэхэмжлэгчийн 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн өргөдөл [11] авагдсан зэргээс харахад нэхэмжлэгчийн өмчлөлийн адуу нэг биш удаа төвийн ногоон байгууламж, хориглосон бүсэд нэвтэрсэн нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчид 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1806099 дугаарын шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу арга хэмжээ авсан байх ба нэхэмжлэгч шийтгэлд гомдол гаргаагүй ба шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг төлөөгүй, тохижилт үйлчилгээний ангийн хашаанд хашигдсан мал хээл хаях, хөл болон биед нь гэмтэл учирсан гэж маргах боловч өөрт учирсан хохирлын талаар шүүх болон бусад газарт гомдол гаргаж байгаагүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс харахад түүний өмч болох адуунд гэмтэл учирч, өмчлөгчийн эрхэд халдаж, хохирол учруулсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн “Д ын мал бүхий иргэдийн малыг тууж хашиж, мөнгө нэхэж буй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 55-58 дугаар тал
[2] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 30 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 31 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 35, 45 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 78-83 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 34 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 158 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 91-92 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 180 дугаар тал /ар тал/