Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

 Улсын яллагч Ц.Л

 Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т-д холбогдох эрүүгийн 2125002310268 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Т

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 2а-11 тоотод хамтран амьдрагч Т.Ог нүүрэн тус газар нь гараараа цохиж, гуя, цээж хэсэгт өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Ч.Т-ийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна.6 жил хамт ам ьдарч байна.Намайг хөдөөнөөс ирэхэд согтуу байсан.Олон удаа цохиж зодсон нь миний буруу. Цаашид хичээх болно.Би хөл муу 60%ийн групптэй тул ял оногдуулахда анхаарна уу гэм мэдүүлэг,

2 Хавтаст хэргээс:

-Мөрдөн байцаалтад хохирогч Т.О-ийн мэдүүлсэн “...2021 оны 07 сарын 23-ны орой 23 цагийн үед миний хамтран амьдрагч Ч.Түмэн-Өлзий гэртээ согтуу орж ирэхээр нь миний уур хүрээд гэрээс зайл гэж хэлсэн чинь Ч.Түмэн-Өлзий над руу хандан би гэрээсээ хаашаа зайлах юм гэж надтай хэрэлдэж, маргалдаад байсан. Тэгээд Ч.Т уурлаж ирээд гараараа миний нүүрэн тус газар гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Мөн миний гуя болон цээж, нуруу, шилбэ рүү хөл болон гараараа олон удаа цохиж өшиглөсөн. Би Т-д зодуулчхаад арай гэж гэрээсээ зугтаж гараад хажуу айлын хүний утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

-Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 439 дугаартай “...Т.О-ийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хоёр гарын бугалга, шуу, нуруу, цээж, хэвлийн доод хэсэг хэвлийн 2 тал, хоёр өгзөг, гуя, өвдөг, шилбэний маш олон тооны цус хуралт, хэвлийн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хоёр гарын бугалга, шуу, нуруу, цээж, хэвлийн доод хэсэг хэвлийн 2 тал, хоёр өгзөг, гуя, өвдөг, шилбэний маш олон тооны цус хуралт нь мохоо зүйлийн, олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, хэвлийн доод хэсэгт зулгаралт нь сэрээ мэт зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хоёр гарын бугалга, шуу, нуруу, цээж, хэвлийн доод хэсэг хэвлийн 2 тал, хоёр өгзөг, гуя, өвдөг, шилбэний маш олон тооны цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Хэвлийн доод хэсэгт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14- 16-р хуудас/,

-Яллагдагчаар Ч.Т-н мэдүүлсэн “...Тэгтэл миний хамтран амьдрагч Т.Отгонтуяа намайг хэл амаар доромжилж миний гэрээс зайл гэж хөөж туугаад байхаар нь миний уур хүрээд Т.Отгонтуяагийн нүүр болон цээж, гуя, шилбэ, өгзөг хэсэг рүү нь гар болон хөлөөрөө олон удаа цохиж зодсон....Би Т.Отгонтуяаг цохиж зодсондоо үнэхээр их гэмшиж, харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 26-р хуудас/, - Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 4-6-р хуудас/,

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32- 33-р хуудас/ зэрэг нотлох баримтыг судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн БаянӨндөр сум Эрдэнэ баг 2а-11 тоотод хамтран амьдрагч Т.От-г нүүрэн тус газар нь гараа цохиж, гуя, цээж хэсэгт өшиглөж зодож нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хоёр гарын бугалга, шуу, нуруу, цээж, хэвлийн доод хэсэг хэвлийн 2 тал, хоёр өгзөг, гуя, өвдөг, шилбэний маш олон 3 тооны цус хуралт, хэвлийн доод хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт,яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгчийн Ч.Т-гийн үйлдлийн улмаас Т.О-гийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар 27-ны 439 дугаартай “...Т.О-гийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хоёр гарын бугалга, шуу, нуруу, цээж, хэвлийн доод хэсэг хэвлийн 2 тал, хоёр өгзөг, гуя, өвдөг, шилбэний маш олон тооны цус хуралт, хэвлийн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...4.Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салст, нүүр, хоёр гарын бугалга, шуу, нуруу, цээж, хэвлийн доод хэсэг хэвлийн 2 тал, хоёр өгзөг, гуя, өвдөг, шилбэний маш олон тооны цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт,хохирогч,шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Түмэн-Өлзийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Ч.Түмэн-Өлзий нь 2021 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 2а-11 тоотод хамтран амьдрагч Т.Отгонтуяаг нүүрэн тус газар нь гараа цохиж, гуя, цээж хэсэгт өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэж, 4 шүүгдэгч шүүх хуралдаанд: Хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. Цаашид ийм асуудал дахин гаргахгүй. Манай охин энэ жил 1 дүгээр ангид орсон. Би зар харж байгаад зарын дагуу хөдөө очиж мал малладаг. Биеийн хүчний ажил хийх боломжгүй группт байдаг. Эхнэр ажилгүй, гэртээ байдаг. Миний группийн мөнгөөр л манайх амьдардаг. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хорих ялаар шийтгэвэл миний бие дийлэхгүй байх. Намайг 300,000 төгрөгөөр торгож өгнө үү. Би сард хөдөлмөрийн чадвар алдалтын 180,000 төгрөг авдаг. Тэр мөнгөнөөсөө хуваагаад төлж чадна гэж тус тус дүгнэлт санал гаргасан. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Т.Отгонтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шаавай овогт Чулууны Түмэн-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Түмэн-Өлзийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Түмэн-Өлзийд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Түмэн-Өлзийд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ