| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00400/И |
| Дугаар | 130/ШШ2017/00404 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2017/00404
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын ** дүгээр багт оршин суух, И овогт Т-ын Ад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2500000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 178767 төгрөг, бүгд 2678767 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Алтай сумын Засаг дарга А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Алтай суманд байнга оршин суудаг Т.А нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Алтай сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 2500000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан юм. Т.Ад зээл олгох тухай сумын Засаг даргын захирамж гарч улмаар түүнтэй зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл Т.А нь зээлээ төлөх гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлээс 2500000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 178767 төгрөг бүгд 2678767 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Т.Аээс өнгөрсөн хугацаанд сумын захиргаанаас сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Ер нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээл маань тухайн иргэнд олгосон буцалтгүй тусламж биш тодорхой хугацаанд эргэн төлөгдөж байх ёстой сангийн хөрөнгө юм. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2500000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн 29 сарын зээлийн хүү 178767 төгрөг нийт 2678767 /хоёр сая зургаан зуун далан найман мянга долоон зуун жаран долоон/ төгрөгийг Т.Аээс гаргуулан Алтай сумын Сум хөгжүүлэх санд олгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Алтай сумын 4 дүгээр багийн иргэн Т.А миний бие Алтай сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Алтай сумын Засаг даргын нэхэмжилж байгаа сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2500000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 178767 төгрөг, нийт 2678767 /хоёр сая зургаан зуун далан найман мянга долоон зуун жаран долоон/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ад холбогдох Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 2500000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 178767 төгрөг, нийт 2678767 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжилсэн үндсэн зээл 2500000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 178767 төгрөг, нийт 2678767 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ад холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Алтай сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.Аээс 28905 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаархариуцагч Т.А нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжилсэн үндсэн зээл 2500000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 178767 төгрөг, нийт 2678767 /хоёр сая зургаан зуун далан найман мянга долоон зуун жаран долоон/төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.Аээс 28905 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН