Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2014/0310/З |
Дугаар | 221/МА2016/0275 |
Огноо | 2016-05-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2016/0275
Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагч Д.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, М.С******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.С*******ы гаргасан давж заалдах гомдлоор, Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т*******,******* Д.С*******, Ч.О******* нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани дараах үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Татварын шалгалтад хамрагдсан 2008-2012 онуудад Засгийн газрын 2008 оны 71, 72 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаа эрхэлдэг бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдээс бэлтгэсэн жоншийг худалдан авч, борлуулж байсан. Дээрх нөхөрлөлүүд газрын хэвлийг хөндөж, ашигт малтмалыг ашиглан, экспортлогч компаниудад худалдаж байсан тул өөрийн олсон орлогод ногдох ашигт малтмалын нууц ашигласны төлбөрийг төлөх ёстой.
Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д олборлосон, худалдсан гэснийг илт зөрчин, 2013 оны 286 дугаар тогтоолыг гаргаж, уг тогтоолын 1.1-д экспортод гаргасан гэж оруулсан ньСангийн яам, Татварын ерөнхий газар өөрсдөө татвар, хураамж авах эрх зүйн орчныг бүрдүүлэх, өөрсдийн үүргээ биелүүлээгүйн үр дагавар болох ашигт малтмалын нууц ашигласны төлбөрийн бүх ачааллыг дан ганц экспортлогчид үүрүүлсэн нь хуульд нийцэхгүй.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо бодит үнэ буюу хэлцлийн үнээр бус жишиг үнэ гэх ямар ч үндэслэлгүй үнээр тооцсон нь буруу.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг хэрэгжүүлэх талаар хуулийн тайлбар гараагүй. Мөнашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох ангилал нь тодорхой бус байна. Манай экспортолсонбүтээгдэхүүнийг металлургын баяжмал гэж ангилсан атлаа татварын маргаан гармагц Сангийн яам, Уул уурхайн яамнаас МБФ-92, МБФ-85 нь хүдэр тул ашигт малтмалын нууц ашигласны төлбөр тооцно гэжтодорхойлж, ангилалыг буруу хэрэглэсэн.
Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д.С*******, Ч.О******* нарын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.С******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн 1-р хэсэгт татвар төлөгч нь Засгийн газрын 286 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн, экспортод гаргасан жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
Засгийн газрын 2010 оны 286 дугаар тогтоол нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад мөрдөж ажиллах аргачлал, харин 2011 оны 193 дугаар тогтоол нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад мөрдөж ажиллах аргачлал гэдгийг Засгийн газрын 2013 оны 296 дугаар тогтоолд тодорхой тусгасан бөгөөд татвар төлөгчийн нэхэмжлэлийн энэ хэсэг нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ньуурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэж заасан. Засгийн газрын 2013 оны 296 дугаар тогтоолын 2 дахь хэсэг, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим аргачлал хавсралтад дараах агуулга бүхий 1.3 дахь заалт нэмсүгэй, 1.3 Энэхүү аргачлалд заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллыг гагцхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг ногдуулахад ашиглана гэснийг үндэслэн Ш ХХК-ийн 2008 онд экспортод гаргасан 3962.4 тн жонш, 2009 онд экспортолсон 6923.6 тн жонш, 2010 онд экспортолсон 3353.5 тн, 2011 онд экспортолсон 7412.0 тн, 2012 онд экспортолсон 8467.2 тн жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан бөгөөд бичил уурхайчдаас жонш худалдан авчэкспортолсон бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй байх хуулийн заалт байхгүй,экспортлогчдод ногдуулахаар хуульчилсан.
Нэхэмжлэлийн 2-р хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа хэлэлцээрийн үнэ хэрэглээгүй, жишиг үнэ гэж үндэслэлгүй үнээр ногдуулсныг зөвшөөрөхгүй гэжээ.
Жишиг үнийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл47.2.1, 47 дугаар зүйлийн 47.3.2, 47 дугаар зүйлийн 47.4, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт аргачлалын 1.2-т заасны дагуу Ш ХХК-ийн экспортолсон жоншинд гаалийн төв лаборатороор шалгуулсан лабораторийн дүгнэлтийг үндэслэн Уул уурхайн яамны албан ёсны веб сайтад зарласан сар бүрийн жишиг үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, үнийнөсөлтөөс шалтгаалан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан.
Нэхэмжлэлийн 3-р хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг хэрэгжүүлэх хуулийн тайлбар байхгүй, металлургын баяжмалд өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахгүй гэсэн атлаа маргаан гарсны дараа МБФ-92, МБФ-85-ийг хүдэр гэж үзэж өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна гэж хэлсэн нь буруу гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл нь хэрэгжүүлэхэд ойлгомжтой, эргэлзээтэй асуудлууд байдаггүй. Хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д экспортод гаргасан бол зах зээлийн үнийг баримтална, 47.3.2-ташигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувиар ногдуулна, 47.4-д тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэндүнгээр өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна гэж заасан. Энэ заалтуудаарашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д баяжмал, хүдэр бүтээгдэхүүн бүгдэд нь өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар хуульчилсан. Гэтэл татвар төлөгч баяжмалд өсөн нэмэгдэх татвар ногдохгүй, хүдэрт ногддог гэсэн буруу ойлголттой байна.
Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2.2-д Ашигт малтмалын хүдэрт тавигдах шаардлага, түүнийг тооцох үндсэн зарчмыг дараах байдлаар тодорхойлно: ...Хайлуур жоншны хүдэр - Фоторт кальцийн агуулга > 20%, Засгийн газрын 193 дугаар тогтоолын 2.4-д Ашигт малтмалын баяжмалд дараах бүтээгдэхүүнийг оруулна ...Металлургын баяжмалын фторт кальцийн агууламж > 55%, Флотацийн баяжмалын фторт кальцийн агуулга>95% гэж тодорхойлдог. Тухайн компанийн экспортолсон жонш нь МБФ-70-92%-ийн агуулгатай учир металлургын баяжмалд хамаарна. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө.
Дээрх үндэслэлээр татварын улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.8, 47.12-т заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагч нарын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 дугаар актыг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.С******* давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-ртнэхэмжлэгчийн олборлолт явуулаагүй гэж гаргасан тайлбар, Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн уулын ажлын тайлан өгөөгүй гэсэн утгатай албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны албан бичиг, Даланжаргалан сумын байгаль орчны байцаагчийн албан бичгүүдийг үндэслэн тухайн компанийг олборлолт хийгээгүй гэж, мөн тус компанийг ашигт малтмалын нөөц ашигласны төлөгч биш гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Тус компани Ашигт малтмалын газарт уулын ажлын тайлан өгөөгүй нь олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг биш. Ашигт малтмалын газар зөвхөн ирүүлсэн тайланг хүлээн авч бүртгэх үүрэгтэй бөгөөд тайлан ирүүлээгүй тохиолдолд үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгах эрхгүй байдаг. Иймээс уулын ажлын тайлан ирүүлээгүй гэсэн бичгийг үндэслэж олборлолт явуулаагүй гэж үзсэн нь буруу.
Даланжаргалан сумын байгаль орчны байцаагчийн албан бичгийг үндэслэл болгож үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нотолсон нь буруу. Учир нь тухайн компанийг өөрийн талбай дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбар өгсөн болохоос талбай нь олборлолтод өртөөгүй гэсэн албан бичиг биш. Тухайн компанийн талбайд хувь иргэд олборлолт хийж, талбай нь ухагдсан байсан гэдэг нь 2015 оны 11 дүгээр сарын26-ны өдрийн байгаль орчны байцаагчийн тодорхойлолтоор нотлогддог. Мэргэжлийн хяналтын газар тухайн компанийн талбайг очиж үзээгүй, хэзээ ухагдсан гэдгийг нотлох боломжгүй гэсэн утгатай албан бичиг өгсөн байхад шүүгч тухайн компани олборлолт хийгээгүй гэж ташаа ойлгосон.
Мөн тухайн компанийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш гэж үзсэн нь туйлынхарамсалтай. Учир нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ямар нэгэн компанид тусгай эрхээр олгодог. Газрын хэвлийн тухай хуульд зааснаар тусгай эрх авсан компани нь олгогдсон эрхийнхээ дагуу зөвшөөрөлтэй газраа хамгаалж, тэндээс олсон байгалийн баялгийг ашиглаж, борлуулж орлого олсныхоо төлөө улс орон нутгийн төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөх үүрэгтэй. Хэрэв энэ компанийн талбайд хувиараа олборлогч нар олборлолт хийсэн ч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн дагуу тусгайзөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр заасан. Компани олборлоогүй, хувь хүмүүс олборлосон гэвэл тусгай зөвшөөрөл олгох хэрэггүй болно.
Татвар төлөгч хайгуул хийх явцад 500 кг жонш гарсныг олборлосонд тооцно гэж тайлбарласан. Гэтэл зөвхөн 500 кг жонш өөрийнх нь талбайгаас гарсан, бусад жоншийг худалдан авсан гэдгийг нотлох ямар нэгэн баримт байдаггүй. Бид 2015 оны 11 дүгээр сард тухайн зөвшөөрөлтэй талбайд очиж зураг авч, шүүхэд нотлох баримтаар өгсөн. Энэ зурагт тухайн компанийн талбай олборлолтод өртөж ямар байдалтай болсныг тод харуулсан. Ийнхүү тухайн компанийн талбай олборлолтод өртсөн байгааг шүүхэд нотолж харуулсаар байхадашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш гэсэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх тус компанийг бичил уурхай эрхлэгчдээс жонш авсан тул бичил уурхай эрхлэгчид дээрх төлбөрийгтөлөх ёстой гэж үзжээ. Гэтэл албан ёсны ямар бичил уурхай эрхлэгчдээс ямар хэмжээтэйг авсан талаарбаримт огт байхгүй бөгөөд шалгалтын явцад ч нотлогдоогүй. Татвар төлөгч шалгалтын үед болон шүүх хуралдаанд цаасан дээр бичсэн жагсаалт авчирч байсан. Үүнийг үндэслэл болгосон нь хууль бус шийдвэр юм. Ямарваа санхүүгийн баримт нь нотлогдохуйц, худалдан авагч, худалдсан талуудын санхүүгийн анхан шатныбаримтуудаар баталгаажсан байхыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад заасан байдаг.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2-рт төлбөр тогтоохдоо жишиг үнийг ашигласан нь хуульд нийцэхгүй гэжээ
...хууль бус Засгийн газрын тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоохдоо жишиг үнийн аргачлалыг ашигласан гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан үнэлгээг буруу хэрэглэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д дотоод гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг ашиглаагүй гэж буруутгасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлийн 47.12-т экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж заасан байдаг. Засгийн газар 2007 оны 88 дугаар тогтоолоор Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ /www.indmin.com/ гэж зарласан бөгөөд Уулуурхайн яам, Сангийн яамны хамтарсан Жишиг үнэ зарлах комисс нь уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг сар бүр зарлан, Уул уурхайн яамны www.mm.gov.mn сайтад байршуулдаг. Татварын байцаагч нар энэ зарлагдсан үнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох үнэлгээ болгон акт бичсэн.
Шүүхийн шийдвэрт дурдагдсанаар Засгийн газрын 88 дугаар тогтоолыг хууль бус гэж тогтоосон ямарнэгэн шийдвэр гараагүй бөгөөд энэ талаар олон нийтэд зарлагдсан зүйл байхгүй. Одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 88 дугаар тоггоолыг хууль бус гэх нь хууль зөрчиж байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д ...зах зээлийн жишиг үнийг тодорхойлохболомжгүй тохиолдолд...мэдүүлсэн борлуулалтын үнийг... баримтална гэж заасан. Жишиг үнийн комиссоос жоншны үнийг бүтээгдэхүүний агуулгын хувь хэмжээгээр тодорхой зарласан байхад үнэ тодорхойгүй гэсэншалтгаан зааж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д зааснаар гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнийг тооцох нь хууль зөрчсөн үйлдэл болох байсан.
Шүүхийн шийдвэрийн 3-р хэсэгт Ашигт малтмалын тухай хуульд зөрчил гаргасан үед хүчин төгөлдөрбайсан хууль зүйн актыг дагаж мөрдөнө гэсэн зохицуулалт байхгүй. Гэтэл байцаагч 2008-2012 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ 2013 оны 04 дүгээр сарын 06-нд өөрчлөлт орсон 131 дүгээр тогтоолыг баримтлаагүй өмнөх 193 дугаар тогтоолыг баримталж бүтээгдэхүүний ангилал тогтоосон гэж татварын улсын байцаагчийн актыг буруутгажээ.
Татварын улсын байцаагч нар 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулалт төлөлтөд хяналт шалгалтхийсэн. Хэдийгээр татварын улсын байцаагчийн акт 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гарсан ч шалгалтад хамрагдах хугацаанд буюу зөрчил гаргасан 2008-2012 онуудад Засгийн газрын 193 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд 193 дугаар тогтоолын 4, 6-р заалтад 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон.
Шүүгч сүүлд гарсан өөрчлөлтийг өмнө мөрдөж байсан Засгийн газрын тогтоолд хамааруулж биднийактыг буруутгаж байгаа нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцааж хэрэглэхгүй гэж заасныг зөрчиж байна. Шүүхээс хууль тогтоомжийг буцаан хэрэглэх үүрэг өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 тоот актыг хэвээр баталж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчД.С*******, Ч.О******* нар Ш ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан байдалд хяналт шалгалт хийж, 2008-2012 онуудад экспортод гаргасан жоншны борлуулалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж тайлагнаагүй зөрчилд 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286дугаар актаар 6,069,159.3 мянган төгрөгийн зөрчилд 464,515.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 139,355.4мянган төгрөгийн торгууль, 136,047.9 мянган төгрөгийн алданги ногдуулан шийдвэрлэжээ.
Дээрх актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоол гарсан бөгөөд татварын улсын байцаагчид актаар төлбөр тогтоохдоо хуульд үндэслээгүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг илт зөрчиж гарсан дээрх тогтоолыг баримталсан, төлбөр тооцохдоо хэлцлийн үнээр бус жишиг үнээр тооцсон нь үндэслэлгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох ангилал тодорхой бус байхад манай экспортолсон бүтээгдэхүүнийг металлургийн баяжмал гэж ангилсан мөртлөө акт тогтоохдоо хүдэр гэж тодорхойлж, бүтээгдэхүүний ангиллыг буруу хэрэглэсэн гэж маргаж байна.
Ш ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт Ухаа нэртэй газарт орших 124 гектар талбай бүхий уурхайн талбайд 30 жилийн хугацаатай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авсан боловч 2008-2012 онд ашигт малтмал олборлосон талаар Уулын ажлын төлөвлөгөө, тайлан гаргаагүй байна.
Гэтэл тус компани 2008-2012 оны хооронд 30,118.7 тонн жонш экспортолсон хэдий ч борлуулалтын орлогоосоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тайлагнаагүй болох нь Гаалийн ерөнхий газрын мэдээлэл, Ш ХХК-ийн 2008, 2009, 2010, 2011 оны жилийн санхүүгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогджээ.
Манай компани жонш ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хэдий ч 2011-2012 онд гар аргаар олборлолт хийдэг иргэдээс гэрээний үндсэн дээр худалдан авсан жоншийг экспортод гаргасан учраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Учир нь хавтаст хэрэгт тус компанийн Мон рос руд ХХК, Жоншт газар ХХК, Хан шашир ХХК, Сор жоншХХК-иас болон нөхөрлөлүүдээс жонш худалдан авч борлуулсан талаарх анхан шатны баримт, тооцоолол байхгүй, өөрийн талбайд олборлолт хийгээгүй гэдгээ бүрэн нотлоогүй, түүнчлэн талуудын аль нэг тал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх талаар тохиролцоогүй, өөрөөр хэлбэл гар аргаар буюу бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон иргэдээс жонш худалдан авч борлуулсан нь анхан шатны баримтаар нотлогдохгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөх ёстой.
Харин борлуулалтын үнэлгээг тооцохдоо татварын улсын байцаагчид Засгийн газрын 2011 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ын 2.1-д зааснаар Уул уурхайн яамнаас зарласан жишиг үнийг баримтлан ашигт малтмалын нууц ашигласны төлбөрийг ногдуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2-д энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү байхаар, 47.8-д ...хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн... асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлах-аар заасантай нийцжээ.
Түүнчлэн 65-92 хувийн агуулгатай хайлуур жонш нь Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасанчлан ашигт малтмалын баяжмалд багтаж, дээрх агуулга бүхий хайлуур жонш нь металлургийн баяжмалд хамаардаг болон хайлуур жоншны хүдэр нь ордын шинж чанараас хамаарч байгальд 65-аас дээш хувийн агуулгатай оршдог болох нь Ашигт малтмалын газрын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3-6381 дүгээр албан бичгээр Засгийн газрын 2011 оны Аргачлал батлах тухай 193 дугаар тогтоолын хавсралтын 2.2-д зааснаар 75, 85, 92 хувийн агуулга бүхий газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулаг болон металлургийн баяжмалыг хайлуур жоншны хүдэр гэж тодорхойлсон болох нь тус тус тогтоогджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлэхээр, 7 дугаар зүйлийн 7.3-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглохоор заажээ.
Стандартчилал, хэмжил зүйн газрын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/1044 дүгээр албан бичгээр экспортолж буй бүтээгдэхүүн нь хэрэв MNS 0145:2003 Хайлуур жонш. Марк ба техникийн шаардлагастандартын шаардлагыг итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр хангаж байгаа тохиолдолд худалдааны объект болж, нийлүүлэгч болон хэрэглэгчийн хоорондын холбоон дээр зайлшгүй гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүн байх тул хайлуур жонш нь бүтээгдэхүүн мөн байна.
Иймд Ш ХХК нь уурхайн эдэлбэрээсээ жонш олборлоогүй гэдгээ нотлоогүй, түүнчлэн гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдсэн байдлаар уг хуулийн этгээд 2008 онд 3962,4 тонн, 2009 онд 6923,6 тонн, 2010 онд 3353,5 тонн, 2011 онд 7412,0 тонн, 2012 онд 8467,2 тонн /фк-75%, фк-85%, фк-92% агуулгатай/ хайлуур жоншны хүдэр экспортолсон болох нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундажийг тогтоох зарчим, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнэ буюу жишиг үнийг хуулиар тусгайлан тодорхойлоогүй бөгөөд түүнийг тодорхойлох эрхийг хэн нэгэн этгээдэд олгоогүй байх тул жишиг үнийг тодорхойлох боломжгүй гэж үзжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д ...гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тодорхойлохоор, 47.6-д ...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батлахаар, 47.12-т экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан зарлах эрхийг Засгийн газарт олгохоор заасан байна.
Монгол улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Биржийн нэр зарлах тухай 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Зарим бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр-ийг зарласан байх ба улмаар хайлуур жоншны борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох эх сурвалжаар Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнийг зарлажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийг экспортод бүтээгдэхүүн гаргасан үндэслэлээр, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан ...олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын /тухайн зөрчил гаргасан хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан/ 2 дугаар хавсралтын 4-д зааснаар Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүнийFOB үнийн эх сурвалжийг баримтлан тус компанийн экспортод гаргасан хайлуур жоншны зах зээлийн жишиг үнийг тодорхойлж, дээрх хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
Ийнхүү нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас гаргасан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж...татварын албанд тайлагнах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байхад маргаан бүхий актыг хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.3-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг... шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна гэж заасны дагуу Ш ХХК-д татварын актаар тогтоосон төлбөрөөс 139,355.4 мянган төгрөгийн торгууль, 136,047.9 мянган төгрөгийн алданги, нийт 275,402.9 мянган төгрөгийн төлбөрийг өршөөлд хамааруулж, нөхөн татварын 464,515.0 мянган төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэх үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.2, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.2, 47.8, 47.12, 48 дугаар зүйлийн 48.9, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан Т*******,*******ийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 дугаар актаар ногдуулсан 139,355.4 мянган төгрөгийн торгууль, 136,047.9 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 464,515.0 мянган төгрөг болгож, багасгасугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН