Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01217

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01217

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 2578697 регистртэй, “Хас банк” ХХК-ийн

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Ажилчны гудамж, хуулийн этгээдийн ...регистртэй, өөрийн байранд байрлах “Төмөрт транс” ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Ажилчны гудамж, хуулийн этгээдийн ...регистртэй, “Төмөрт транс” ХХК-ийн байранд байрлах “Төмөрт төгс хийц” ХХК,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Голомт хотхон, Д-83 тоотод оршин суух,  ...регистртэй, Балжирын Алтантуул,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, 41-203 тоотод байрлах, хуулийн этгээдийн ...регистртэй, “Төмөрт Өргөө” ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Ажилчны гудамж, хуулийн этгээдийн ...регистртэй, “Төмөрт транс” ХХК-ийн байранд байрлах “Төмөрт Өргөө” ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Ажилчны гудамж, Төмөрт транс ХХК,

 Төмөрт төгс хийц ХХК-ийн байр, хуулийн этгээдийн ...регистртэй, “Төмөрт хурд” ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 7-р хэсэг, ... тоотод байрлах, хуулийн этгээдийн 2827816 регистртэй, “Уугангэгээ” ХХК,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Голомт хотхон, ...тоотод оршин суух,  ...регистртэй, Чойжоогийн Нэргүй нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,168,692,579.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Зээлдэгч “Төмөрт транс” ХХК, хамтран үүрэн гүйцэтгэгч “Төмөрт төгс хийц” ХХК, батлан даагч “Төмөрт Өргөө” ХХК, “Төмөрт Хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нартай харилцан тохиролцож дараах зээлийг авсан. Үүнд: 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр барьцаат зээлийн 1440000117 дугаар гэрээ байгуулж 700,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн суурь хүү дээр 0.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хувьсах хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн 1440000437 (1440001056) дугаар гэрээ байгуулж 4,000,000 ам.долларын зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. 1440000437 дугаар барьцаат зээлийн гэрээний 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрйин нэмэлт өөрчлөлтөөр зээлийн үлдэгдэл 3,675,000 ам.долларыг 6,923,700,000 төгрөгт хөрвүүлсэн. 1440000437 дугаар барьцаат зээлийн гэрээний 1.1-д заасан 16.8 хувийн хүүтэй гэснийг 20.4 хувь байна гэж өөрчилсөн. Зээлийн дансны дугаарыг 1440001056 болгон өөрчилсөн. 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн 1440000777 (1440001156) дугаар гэрээ байгуулж 4,000,000,000 төгрөгийн зээлийг 9 сарын хугацаатай, жилийн 22.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 1440000777 дугаар зээлийн гэрээний 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 3 сараар сунгасан. Зээлийн дансны дугаарыг 1440001156 болгон өөрчилсөн. 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн 1440000980 дугаар гэрээ байгуулж 780,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан. “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт Өргөө” ХХК, “Төмөрт Хурд" ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нар нь барьцаат зээлийн 1440000117, 1440000437 (1440001056) дугаар гэрээ, зээлийн 1440000777 (1440001156), 1440000980 дугаар гэрээнүүдэд дурдсан хөрөнгүүдийг барьцаалуулсан. Барьцаалуулсан хөрөнгүүдийг улсын бүртгэл, газрын албанд бүртгүүлсэн болно. Үүнд:

1.Улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаартай, БГД-ийн 18-р хороо, 1-р хороолол, Ажилчны гудамж 28, 28/1-д байрлах 594 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай барилга.

2.Улсын бүртгэлийн Ү-0713000617 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, Зүүн баян 5-р баг, 2,340 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга.

3.Улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах 675 м.кв Төмөрт хийцийн үйлдвэрийн сэндвичэн барилга.

4.Улсын бүртгэлийн Ү-2205016717 дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж ТП 25/4 тоотод байрлах 2,880 м.кв агуулахын  зориулалттай барилга.

5.Улсын бүртгэлийн Ү-2205046761 дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж ТП 25/5 тоотод байрлах 30 м.кв, 280 м, 65 м, 2,770 м.кв, 120 м инженерийн байгууламжийн зориулалттай цахилгааны дэд өртөө, Төмөрт зам, бетон хашаа, бетон зам талбай, дулааны сүлжээ.

6.Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багт байрлах нэгж талбарын 101004697 дугаар бүхий 7,875 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар. /ГД-0174077, Г-0713002194/

7.БГД-ийн 20-р хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8025/5275 дугаар бүхий 5,000 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2205002418, ГД-0357991/

8.СХД-ийн 19-р хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаар бүхий 2,912 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2201026690, ГД-000305825/

9.БГД-ийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0079 дугаар бүхий 25,226 м.кв орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2205005251, ГД- 000305884/

10.БГД-ийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаар бүхий 7,157 м.кв контор үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар. /Г-2205002417, ГД- 0379122/

11.СХД-ийн    22-р хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаар бүхий 30,000 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2201026471, ГД-0295237/

12.ХУД-ийн     2-р хороо, Нүхт цогцолборт байрлах 465,000,000 төгрөгийн дуусаагүй хувийн сууц.

13.”Төмөрт транс” ХХК-ийн 400,000,000 төгрөгийн бараа материал, 200,000,000 төгрөгийн борлуулалтын орлого.

14.”Төмөрт      транс” ХХК-ийн 5,000,000,000 төгрөгийн бараа материап, авлага. БГД 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байр, Төмөрт, Төмөрт бэлдэц, хар цагаан арматур худалдан авсан үнээр.

15.Төмөрт транс энд Валфер интернэйшнл ХХК-ийн байранд байрлах 1,200,000,000 төгрөгийн арматурчлалын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд.

16.Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үйлдвэрт ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжүүд.

17.Бар код уншигчууд /Бар код бичих, хэвлэх/

18.Стил 1,2 /Марк, серийн дугаар: 3806, 3807 Хос дам нуруутай гүүрэн кран/

19.Formet 16 /Марк, серийн дугаар: 193178, Хомут бэлтгэх/

20.Flexiptus /Марк, серийн дугаар: 921017, Арматур таслан ангилагч/

21.Superflex /Марк, серийн дугаар: 507009, Арматур таслагч/

22.CS 40 SХ /Марк, серийн дугаар: 910010, Арматур нугалагч/

23.СЕ501АТТ 245 /Марк, серийн дугаар: 900060, Арматуо таслагч/

24.Р130Е /Марк, серийн дугаар: 932014, Арматур нугалагч/тус тус барьцаалуулсан.

25.”Төмөрт транс” ХХК-ийн 3,000,000,000 төгрөгийн бараа материал, 2,000,000,000 төгрөгийн дансны орлого

ФГ1440000980 фидуцийн гэрээгээр:

  • De long 290 маркын 12.7 тн даацтай 47-97 УНН, 69-27 УНМ, 37-24 УНМ, 48-20 УНМ, 15-

32 УНН, 14-65 УНМ, 13-38 УНН, 83-42 УНН, 47-63 УНМ, 64-86 УНН 10 ширхэг

автомашиныг “Хас банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

Батлан даагч :

  • “Төмөрт Өргөө” ХХК, “Төмөрт Хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нар нь ХасБанктай

батлан дааптын гэрээ байгуулсан батлан даагчид юм.

Барьцаат зээлийн 1440000117, 1440000437 (1440001056), зээлийн 1440000777 (1440001156), 1440000980 гэрээнүүдийн гол нөхцөл нь гэрээний хавсраптад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 : -ь 4-р сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөөр байна.

Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж олон удаагийн уулзалтууд хийж байсан боловч гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлж, тодорхой үр дүнтэй арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн 1440000777 (1440001156) дугаар гэрээний хугацаа дуусч зээлийн нийт төлбөрийг төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, мөн барьцаат зээлийн 1440000117, 1440000437 (1440001056), зээлийн 1440000980 гэрээний дагуу сар бүр төлөх үүргээ 122-464 хоног хугацаа хэтрүүлж байгаа нь барьцаат зээлийн 1440000117, 1440000437 (1440001056), зээлийн 1440000980 дугаар гэрээнүүдийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл байдапд хүрээд байна.

Зээлдэгч Төмөрт транс ХХК, хамтран үүрэн гүйцэтгэгч Төмөрт төгс хийц ХХК, Б.Алтантуул, батлан даагч Төмөрт Өргөө ХХК, Төмөрт Хурд ХХК, Уугангэгээ ХХК, Ч.Нэргүй нар нь барьцаат зээлийн 1440000117, 1440000437 (1440001056), 1440000777 (1440001156) гэрээ, зээлийн 1440000980 гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээний 5.1 дэх зааптыг үндэслэн гэрээг шүүх хурал болох өдрөөр цуцлах болно.

Зээлийн үлдэгдэл 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар:

  1. 1440000117 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 398,567,642 төгрөг, хүү 80,475,485 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,764,646 нийт 482,807,773 төгрөг.
  2. 1440000437 дугаар гэрээний төлбөл зохих хүү 495,650 АНУ-ын доллар, нэмэгдүүлсэн хүү 2,620 АНУ-ын доллар, нийт 498,270 АНУ-ын доллар.
  3. 1440001056 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 6,923,583,000 төгрөг, хүү 847,448,586 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,533,613 төгрөг, нийт 7,781,565,199 төгрөг.
  4. 1440000777 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн хүү 807,141,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,551,781 төгрөг, нийт 868,693,574 төгрөг.
  5. 1440001156 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 2,895,732,420 төгрөг, хүү 291,742,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,482,703 төгрөг, нийт 3,240,957,403 төгрөг.
  6. 1440000980 дугаар гэрээний төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр 780,000,000 төгрөг, хүү 31,357,699 төгрөг, нийт 811,357,699 төгрөг, нийт 13,185,381,648 төгрөг, 498,270 ам.доллар болоод байна.

Иймд зээлийн нийт төлбөр болох 13,185,381,648 төгрөг, 498,270 ам.долларыг “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт Өргөө” ХХК, “Төмөрт Харц" ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нараас гаргуулж, барьцааны болон фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тапаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү.

          Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны болон фидуцийн хөрөнгүүдийг битүүмжлэх, “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт Өргөө” ХХК, “Төмөрт Хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нарын банкин дахь харилцах, хадгапамжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү. 498,270 АНУ-ын долларыг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Банкны апбан ханш болох 1,973.45 төгрөгөөр хөрвүүлэн 983,310,931.50 төгрөг болсон ба нийт 14,168,692,579.71 төгрөгөөс тооцож тэмдэгтийн хураамжид 71,001,412.90 төгрөг төлсөн болно. Жич: Хэргийг шүүх хурапдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

 

          Хариуцагч “Төмөрт төгс хийц” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

          Хас Банкнаас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Төмөрт транс” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч “Төмөрт төгс хийц” ХХК, иргэн Б.Алтантуул, батлан даагч “Төмөрт Өргөө” ХХК, “Төмөрт Хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, иргэн Ч.Нэргүй нарт холбогдуулан барьцаат зээлийн 1440000117, 1440000437 (1440001056) дугаар гэрээ, зээлийн 1440000777 (1440001156), 1440000980 дугаар гэрээнүүдийн үүргийн биелэлтэнд нийт 13,185,381,648 төгрөг болон 498,270 ам.доллар буюу нийт 14,168,692,579.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч Хас банк болон Зээлдэгч “Төмөрт транс” ХХК, хамтран үүрэг гүйцэггэгч “Төмөрт төгс хийц” ХХК нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1440000980 тоот Зээлийн гэрээ байгуулж 780,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн " хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Гэхдээ энэхүү зээлийг Төмөрт төгс хийц ХХК ашиглаагүй, Төмөрт транс ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдсан бөгөөд манай компанийн зүгээс банкны санал, компанийн эрх ашгийн үүднээс хамтран гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үш ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуулъд заасан зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нъ гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно”. Гэтэл энэхүү зээлийн гэрээний 780,000,000 төгрөгийн зээл нь зээлдэгчийн дансанд гэрээнд заасан хугацаа хоцрон 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олголт хийгджээ.  Ийнхүү хариуцагч зээл орж ирснээс хойш буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны, 11, 12 дугаар сарын хүү болох 6,731,506.85 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн юм. Мөн гэрээнд зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үндсэн зээл төлөгдөж эхлэхээр талууд харилцан тохиролцсон. Гэтэл Хас банкнаас гэрээний хугацаа дуусаагүй, үндсэн зээлийн төлбөр хийгдэж эхлээгүй байхад гэрээнээс татгалзан шүүхэд нэхэмжлэл гарган гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж манай компанийг хохиролд ороход хүргэж байна. Иймд хариуцагч “Төмөрт транс” ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч “Төмөрт төгс хийц” ХХК нарыг зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болгож байна. Зээлдэгч нь дээрх зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн мөнгө гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулагдсан. “Эргэлтийн хөрөнгө” нь мөнгө лон хөрвөхийн тулд тодорхой хугацаа шаардагддаг. Гэтэл нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй байхад гэрээг цуцалж буй үйлдэл нь Компани зээлийг ашиглах боломжийг шууд хязгаарлаж байгаа юм. Зээлээр бий болсон хөрөнгө борлогдоогүй, зарим нь ашиглалтанд ороогүй байна.

          Бид 1440000980 тоот Зээлийн гэрээг цуцлахгүйгээр хамтран ажиллах боломжтой ! эж үзэж байна.Энэ нь шүүхээр шийдвэрлэх маргаан биш юм. Иймд “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч “Төмөрт транс” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Хас банк” ХХК-ийн “Төмөрт транс” ХХК-д холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэл лон холбогдох материалуудтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

1.Талуудын хооронд 2011.01.14-ний 1440000117 тоот, 2013.02.04-ний 1440000437 тоот, 2014.03.21-ний 1440000777 тоот, 2014.09.26-ны 1440000980 тоот зээлийн гэрээнүүд тус тус байгуулагдан зээл олгогдож, хариу төлбөрүүд хийгдэж байжээ. Гэвч Зээлийн гэрээний дагуу төлбөр хийх хугацаа болоогүй буюу гэрээ цуцлагдаагүй байхад Хас банкнаас гэрээнээс татгалзан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.1440000117 дугаар Барьцаат зээлийн гэрээнд “... жилийн суурь хүү дээр 0.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хувъсах хүүтэй... ” гэж зээлийн хүүгийн хэмжээг тогтоож өгсөн байна.

Гэтэл Монгол банк, Банкны тухай хууль, журмуудад хувьсах хүү гэсэн ойлголт байхгүй байна. Энэхүү гэрээний хүүтэй холбоотой заалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг зөрчиж байгаа тул анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

Зохигчдын хооронд нэхэмжлэлд дурдсан 1440001056 болон 1440001156 дугаар гэрээ байгуулагдаагүй учраас тэдгээрээс ямар нэг эрх, үүрэг, хариуцлага үүсэхгүй юм.

Мөн 1440000437 болон 1440000777 дугаар зээлийн гэрээнүүдэд нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тухай тодорхой заалт үгүй байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрх байхгүй болно гэжээ.

 

Хариуцагч  Б.Алтантуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Хас банкнаас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Алтантуулд -гдуулан гаргасан иргэний нэхэмжлэл болон холбогдох магериалуудтай танилцаад х тайлбарыг гаргаж байна. Тус банкнаас Төмөрт транс ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Төмөрт төгс хийц иргэн Б.Алтантуул, батлан даагч Төмөрт Өргөө ХХК, Темөрт Хурд ХХК, Уугангэгээ С, иргэн Ч.Нэргүй нарт холбогдуулан барьцаат зээлийн 1440000117, 1440000437 0001056) дугаар гэрээ, зээлийн 1440000777 (1440001156), 1440000980 дугаар энүүдийн үүргийн биелэлтэнд нийт 13,185,381,648 төгрөг болон 498,270 ам.доллар у нийт 14,168,692,579.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Хариуцагч Б.Алтантуул миний бие Хас банк болон Төмөрт транс ХХК нарын ронд байгуулагдсан 1440000437, 1440000777 тоот зээлийн гэрээнд хамтран үүрэг Тщэтгэгчээр орж гэрээ байгуулсан нь үнэн болно. Гэхдээ энэхүү зээлийг миний бие иглаагүй, “Төмөрт транс” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдсан юм. 1иний бие банкны санал, компанийн эрх ашгийн үүднээс хамтран зээлдэгчээр гэрээ йгуулсан юм. Хас банк гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгч нарыг маш хүнд байдалд оруулж байна. Тодруулбал 1440000437 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болохоор байсан. Зээлдэгчид гэрээнд заасан хугацаанд зээл болон хүүг төлж байсан. Зээлээ цаашид ч төлөх юм. Хас банкнаас олгосон зээлийн мөнгө хуваарийн дагуу шилжиж ороогүй бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1440000777 тоот зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заагдсан зээлдэгчийн 5000321978 тоот дансанд 4,000,000,000 төгрөг нь хугацаандаа олгогдоогүй буюу 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүрэн хийгдсэн юм. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” эх/ нъ мөнгөн хөрөнгийг хуулъд заасан ... дэгчид шилжуулэх, зээлдэгч нъ гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд ан бөл түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хулээнэ ” гэжээ.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Зээлдэгчийн зээлийн санд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно ” гэжээ. Үүнээс харахад Төмөрт транс ХХК-ийн зээлийн дансанд гүйлгээ хийгдэж, зээл олт зээлдэгчид шилжсэнээр буюу 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийг бүрэн осноор гэрээ байгуулагдсанд тооцохоор байна. Мөн 1440000777 тоот зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тодорхой заалт хгүй. Компани болон миний бие нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч “Төмөрт хүрд” ХХК шүүхэд  гаргасан хариу тайлбартаа:   

 

Хас Банкнаас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөрТөмөрт транс ХХК, хамтран эг гүйцэтгэгч Төмөрт төгс хийц ХХК, иргэн Б.Алтантуул, батлан даагч Төмөрт Өргөө 'К, Төмөрт Хурд ХХК, Уугангэгээ ХХК, иргэн Ч.Нэргүй нарт холбогдуулан барьцаат лийн 1440000117, 1440000437 (1440001056) дугаар гэрээ, зээлийн 1440000777 '440001156), 1440000980 дугаар гэрээнүүдийн үүргийн биелэлтэнд нийт 13,185,381,648 грөг болон 498,270 ам.доллар буюу нийт 14,168.692,579.71 төгрөг гаргуулах тухай хэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Хас банкнаас Төмөрт хурд ХХК-ийг батлан даагч хэмээн тодорхойлж, энэхүү элийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. ...” гэжээ. Гэтэл Төмөрт хурд ХХК болон Хас банк нарын хооронд ямар нэгэн Зээлийн болон Батлан даалтын гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй. Иймд компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Төмөрт өргөө” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Хас Банкнаас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөрТөмөрт транс ХХК, хамтран рэг гүйцэтгэгч Төмөрт төгс хийц ХХК, иргэн Б.Алтантуул, батлан даагч Төмөрт Өргөө ХХК, Төмөрт Хурд ХХК, Уугангэгээ ХХК, иргэн Ч.Нэргүй нарт холбогдуулан барьцаат лийн 1440000117, 1440000437 (1440001056) дугаар гэрээ, зээлийн 1440000777 440001156), 1440000980 дугаар гэрээнүүдийн үүргийн биелэлтэнд нийт 13,185,381,648 грөг болон 498,270 ам.доллар буюу нийт 14,168,692,579.71 төгрөг гаргуулах тухай хэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Хас банкнаас Төмөрт Өргөө ХХК-ийг батлан даагч хэмээн тодорхойлж, энэхүү зээлийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөо, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. ...” гэжээ. Гэтэл Төмөрт Өргөө ХХК болон Хас банк нарын хооронд ямар нэгэн Зээлийн болонБатлан даалтын гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй. Иймд компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ:

 

Хариуцагч Ч.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Хас банкнаас Төмөрт транс ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Төмөрт төгс хийц ХХК, иргэн Б.Алтантуул, батлан даагч Төмөрт Өргөө ХХК, Төмөрт хурд ХХК, Уугангэгээ ХХК, иргэн Ч.Нэргүй нарт холбогдуулан гаргасан иргэний хэмжлэл болон холбогдох материалуудтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч Ч.Нэргүй миний бие Хас банктай:

  1. 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1440000437-01 тоот Баталгаат Ипотекийн гэрээ;
  2. 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1440000777 тоот Батлан даалтын гэрээ;
  3. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн БГ140000437-01 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан болно.

Мөн зээлдэгч “Төмөрт транс” ХХК-ийг Хас банктай байгуулсан 1440000777, ЗГ1440000980 тоот зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд “Хас банк” ХХК-ийн шаардлагыг өөрийн барьцаалуулсан эд хөрөнгөөр хангах тухай “Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл”-ийг 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан.

“Төмөрт транс” ХХК нь тэрхүү зээлийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Мөн компани зээлсэн мөнгөө төлөх үүрэгтэй бөгөөд зээлээ төлж чадна. Улс оронд үүссэн эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан зээл төлөгдөхгүй байна. Энэ нь зээлдэгч, зээлдүүлэгчийн аль алиных нь буруу биш юм. Компанийн барьсан барилга, бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ борлогдохгүй байна.

Гэтэл Хас банк шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Манай компани болон Хас банк энэхүү асуудлыг хамтран шийдвэрлэх үүрэгтэй юм. Хас банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасанд бид харамсаж байна. Талууд харилцан санал солилцож байгаа тул энэ нь шүүхээр шийдвэрлэх маргаан биш гэж үзэж байна.

Мөн Хас банкнаас “Төмөрт транс” ХХК-тай байгуулсан 1440000437 тоот зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, 1440000980 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр дэх хугацаа эхлээгүй байх үед Хас банк гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл снаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч “Уугангэгээ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Хас Банкнаас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөрТөмөрт транс ХХК, хамтран күрэг гүйцэтгэгч Төмөрт төгс хийц ХХК, иргэн Б.Алтантуул, батлан даагч Төмөрт Өргөө КХК, Төмөрт Хурд ХХК, Уугангэгээ ХХК, иргэн Ч.Нэргүй нарт холбогдуулан барьцаат ээлийн 1440000117, 1440000437 (1440001056) дугаар гэрээ, зээлийн 1440000777 440001156), 1440000980 дугаар гэрээнүүдийн үүргийн биелэлтэнд нийт 13,185,381,648 гөгрөг болон 498,270 ам.доллар буюу нийт 14,168,692,579.71 төгрөг гаргуулах гухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Хас банкнаас Уугангэгээ ХХК-ийг батлан даагч хэмээн тодорхойлж, энэхүү зээлийн маргаанд хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сөнирхөлд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. ...” гэжээ. Гэтэл Уугангэгээ ХХК болон Хас банк нарын хооронд ямар нэгэн Зээлийн болон Батлан даалтын гэрээ байгуулаагүй буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй. Иймд компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Төмөрт транс ХХК, Төмөрт төгс хийц ХХК, Б.Алтантуул, Төмөрт Өргөө ХХК, Төмөрт Хурд ХХК, Уугангэгээ ХХК, Ч.Нэргүй нарт холбогдох иргэний хэрэгт талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав. Эвлэрлийн нөхцөл:

1.1.ХасБанк нь Зээлдэгч Төмөрт транс ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Төмөрт төгс хийц ХХК, Б.Алтантуул, батлан даагч Төмөрт Өргөө ХХК, Төмөрт Хурд ХХК, Уугангэгээ ХХК, Ч.Нэргүй нараас зээлийн төлбөр 14,168,692,579.71 төгрөг гаргуулах, сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Швейцарь улсын хуулийн этгээд Эс Эй Бауфер Ви Эф компани бие даасан шаардлага гаргасан.

1.2.Хариуцагчийн Хас Банкинд төлөх төлбөр 14,168,692,579.71 төгрөгөөс 1,000.000,000 төгрөгийг хөнгөлнө.

1.3.Хариуцагчийн Хас Банкинд төлөх төлбөрийг 13,168,692,579.71 төгрөг байхаар тохиролцов.

1.4.Хариуцагч нь 13,168,692,579.71 төгрөгийг 24 сарын дотор төлж барагдуулна. Ийнхүү төлж барагдуулахдаа хөрөнгө худалдах болон мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулна.

Төлбөр төлөх хугацаа:

 

Огноо

Төлөх дүн /төгрөг/

1

2017.04.25

7,168,692,579.71

2

2018.11.25

1,000,000,000

3

2018.12.25

1,000,000,000

4

2019.01.25

1,000,000,000

5

2019.02.25

1,000,000,000

6

2019.03.25

1,000,000,000

7

2019.04.25

1,000,000,000

Нийт

13,168,692,579.71

          

           Хариуцагч нь энэхүү гэрээний 1.5-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан дараахь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр уүргийн гүйцэтгэлийг хангуулна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүгчийн захирамжид тусгуулна. Үүнд:

Улсын бүртгэлийн Ү-...дугаартай, БГД-ийн 18-р хороо, 1-р хороолол, Ажилчны гудамж 28, 28/1-д байрлах 594 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай барилга.

Улсын бүртгэлийн Ү-...дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, Зүүн баян 5-р баг, 2,340 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга.

Улсын бүртгэлийн Ү-...дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах 675 м.кв Төмөрт хийцийн үйлдвэрийн сэндвичэн барилга.

Улсын бүртгэлийн Ү-...дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж 25/4 тоотод байрлах 2,880 м.кв агуулахын зориулалттай барилга.

Улсын бүртгэлийн Ү-...дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж ТП 25/5 тоотод байрлах 30 м.кв, 280 м, 65 м, 2,770 м.кв, 120 м инженерийн байгууламжийн зориулалттай цахилгааны дэд өртөө, Төмөрт зам, бетон хашаа, бетон зам талбай, дулааны сүлжээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багт байрлах нэгж талбарын 101004697 дугаар бүхий 7,875 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар. /ГД-0174077, Г-0713002194/

БГД-ийн 20-р хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5275 дугаар бүхий 5,000 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2205002418, ГД-0357991/ СХД-ийн 19-р хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаар бүхий 2,912 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2201026690, ГД-000305825/

БГД-ийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0079 дугаар бүхий 25,226 м.кв орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2205005251, ГД- 000305884/

БГД-ийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаар бүхий 7,157 м.кв контор үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар. /Г-2205002417, ГД-0379122/

СХД-ийн 22-р хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаар бүхий 30,000 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2201026471, ГД-0295237/

ХУД-ийн 2-р хороо, Нүхт цогцолборт байрлах 465,000,000 төгрөгийн дуусаагүй хувийн сууцны барилгын борлуулалтаас төлөгдөөгүй төлбөр буюу 600,000,000 төгрөгийн авлага.

Төмөрт транс ХХК-ийн 400,000,000 төгрөгийн бараа материал, 200,000,000 төгрөгийн борлуулалтын орлого.

Төмөрт транс ХХК-ийн 5,000,000,000 төгрөгийн бараа материал, авлага. БГД 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байр, Төмөрт, Төмөрт бэлдэц, хар цагаан арматур худалдан авсан үнээр.

Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үйлдвэрт ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжүүд.

Фидуцийн гэрээгээр “Хас банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Ре 1опд 290 маркын 12.7 тн даацтай 47-97 УНН, 69-27 УНМ, 37-24 УНМ, 48-20 УНМ, 15-32 УНН, 14-65 УНМ, 13-38 УНН, 83-42 УНН, 47-63 УНМ, 64-86 УНН улсын дугааруудтай 10 ширхэг автомашин.

 

Гуравдагч этгээдээс гаргасан шаардлагатай холбоотойгоор Төмөрт транс энд Валфер Интернэйшнл ХХК-ийн дараах тоног төхөөрөмжийг барьцаанаас чөлөөлнө. Үүнд:

1.Бар код уншигчууд /Бар код бичих, хэвлэх/,

2.Стил 1,2 /Марк, серийн дугаар: 3806, 3807 Хос дам нуруутай гүүрэн кран/,

3.Formet 16 /Марк, серийн дугаар: 193178, Хомут бэлтгэх/,

4.Flexiptus /Марк, серийн дугаар: 921017, Арматур таслан ангилагч/,

5.Superflex /Марк, серийн дугаар: 507009, Арматур таслагч/,

6.CS 40 SХ /Марк, серийн дугаар: 910010, Арматур нугалагч/,

7.СЕ501АТТ 245 /Марк, серийн дугаар: 900060, Арматуо таслагч/,

8.Р130Е /Марк, серийн дугаар: 932014, Арматур нугалагч/тус тус барьцаалуулсан.

 

1.8 Төлбөр барагдуулах нөхцөл, журмын талаар талууд гэрээ байгуулж ажиллана.

1.9 Улсын тэмдэгийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө.

 

Мөн Хас банк нь “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, Төмөрт хурд ХХК, Уугангэгээ ХХК, Ч.Нэргүй, Б.Алтантуул нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шатанд талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүний дагуу талууд хариуцагч Б.Алтантуулд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар харилцан тохиролцсон юм. Иймд хариуцагч Б.Алтантуулаас татгалзаж байна. Б.Алтантуулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,168,692,579.71 /арван дөрвөн тэр бум нэг зуун жаран найман сая зургаан зуун ерэн хоёр мянга таван зуун далан есөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь  нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000,000 /нэг тэр бум/ төгрөгөр багасган, хариуцагч Б.Алтантуулаас татгалзаж, хариуцагч “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нар нь 13,168,692,579.71 төгрөгийг 24 сарын дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд графикийн дагуу 2017 оны  4 дүгээр сарын 25-ны өдөр 7,168,692,579.71 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, дээрх хугацаанд төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гэрээний дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Төмөрт транс энд Валфер Интернэйшнл” ХХК нь дээрх эвлэрлийг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрлээр “Төмөрт транс энд Валфер Интернэйшнл” ХХК-ийн өмчлөлийн Бар код уншигчууд /Бар код бичих, хэвлэх/, Стил 1,2 /Марк, серийн дугаар: 3806, 3807 Хос дам нуруутай гүүрэн кран/, Formet 16 /Марк, серийн дугаар: 193178, Хомут бэлтгэх/, Flexiptus /Марк, серийн дугаар: 921017, Арматур таслан ангилагч/, Superflex /Марк, серийн дугаар: 507009, Арматур таслагч/, CS 40 SХ /Марк, серийн дугаар: 910010, Арматур нугалагч/, СЕ501АТТ 245 /Марк, серийн дугаар: 900060, Арматуо таслагч/, Р130Е /Марк, серийн дугаар: 932014, Арматур нугалагч/ зэрэг хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлсөн байх тул зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нарт холбогдох 14,168,692,579.71 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Алтантуулаас татгалзаж, хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нараас 13,168,692,579.71 төгрөгийг 24 сарын дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд графикийн дагуу төлж барагдуулах, уг графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаартай, БГД-ийн 18-р хороо, 1 дүгээр хороолол, Ажилчны гудамж 28, 28/1-д байрлах 594 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-0713000617 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, Зүүн баян 5-р баг, 2,340 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах 675 м.кв Төмөрт хийцийн үйлдвэрийн сэндвичэн барилга, Улсын бүртгэлийн Ү-2205016717 дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж 25/4 тоотод байрлах 2,880 м.кв агуулахын зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2205046761 дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж ТП 25/5 тоотод байрлах 30 м.кв, 280 м, 65 м, 2,770 м.кв, 120 м инженерийн байгууламжийн зориулалттай цахилгааны дэд өртөө, Төмөрт зам, бетон хашаа, бетон зам талбай, дулааны сүлжээ, Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багт байрлах нэгж талбарын 101004697 дугаар бүхий 7,875 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар. /ГД-0174077, Г-0713002194/, БГД-ийн 20-р хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5275 дугаар бүхий 5,000 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2205002418, ГД-0357991/ СХД-ийн 19-р хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаар бүхий 2,912 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2201026690, ГД-000305825/, БГД-ийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0079 дугаар бүхий 25,226 м.кв орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2205005251, ГД- 000305884/, БГД-ийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаар бүхий 7,157 м.кв контор үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар. /Г-2205002417, ГД-0379122/, СХД-ийн 22-р хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаар бүхий 30,000 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2201026471, ГД-0295237/, ХУД-ийн 2-р хороо, Нүхт цогцолборт байрлах 465,000,000 төгрөгийн дуусаагүй хувийн сууцны барилгын борлуулалтаас төлөгдөөгүй төлбөр буюу 600,000,000 төгрөгийн авлага, Төмөрт транс ХХК-ийн 400,000,000 төгрөгийн бараа материал, 200,000,000 төгрөгийн борлуулалтын орлого, Төмөрт транс ХХК-ийн 5,000,000,000 төгрөгийн бараа материал, авлага. БГД 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байр, Төмөрт, Төмөрт бэлдэц, хар цагаан арматур худалдан авсан үнээр, Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үйлдвэрт ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжүүд, Фидуцийн гэрээгээр “Хас банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Ре 1опд 290 маркын 12.7 тн даацтай 47-97 УНН, 69-27 УНМ, 37-24 УНМ, 48-20 УНМ, 15-32 УНН, 14-65 УНМ, 13-38 УНН, 83-42 УНН, 47-63 УНМ, 64-86 УНН улсын дугааруудтай 10 ширхэг автомашинаар тус тус хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Б.Алтантуулаас татгалзсаныг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,001,413 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,000,706.5 төгрөг, хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,000,706.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Эс Эй Бауфер Ви Эф” ХХК-иас 3,078,957 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн 2602002965 тоот дансанд, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас 1,539,487.5 төгрөгийг, хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нараас 1,539,487.5 төгрөгийг тус тус гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Эс Эй Бауфер Ви Эф” ХХК-д олгуулсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА