Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        01         18                                     2022/ШЦТ/125

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч Б.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ын Г.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 01978 0119 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баялаг ложистик” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 8, охин, хүргэн, зээ нарын хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 2 дугаар баг, Суварга, солдат 2-2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, урьд

- Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 264 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан,  

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,

МА68112913 регистрын дугаартай, Б. овогт Б.ын Г..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г. нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 8-132а тоотод Ч.Э.тэй маргалдаж, улмаар хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ч.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөрш айлын ах Г. ахтай маргалдаж, Г. намайг өшиглөж, намайг зодож байхад эхнэр Баяржаргал орж ирээд намайг салгах гэсэн боловч Г.г дийлэхгүй байсан. Би зодуулж үхснээс зугтсан нь дээр гэж бодоод арай гэж босоод гэрээс нь гараад гүйсэн. Миний толгой болон баруун нүд хатгаж өвдөж байна. Г. миний биед гэмтэл учруулснаа сайн дураар хүлээн зөвшөөрч, миний хохирлыг бүрэн төлж барагдуулж, бид хоёр ямар нэг хохирол, гомдолгүй болж, сайн дураар эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 22/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5188 тоот: “Ч.Э.ийн биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод зовхины цус хуралт, баруун хацрын язарсан шарх, дух, баруун хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/,

- Гэрч Г.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Г.гийн гэрт орж ирэхэд Г. “чи манай гэрт шүлсээ хаялаа” гэж манай нөхөр лүү уурлаж байснаа гэнэт манай нөхрийг газарт унагааж байгаад  хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Манай нөхрийг Г. гэгч л зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Г. нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 8-132а тоотод Ч.Э.тэй маргалдаж, улмаар хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Г.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.Г. нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 8-132а тоотод Ч.Э.тэй маргалдаж, улмаар хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ч.Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөрш айлын ах Г. ахтай маргалдаж, Г. намайг өшиглөж, намайг зодож байхад эхнэр Баяржаргал орж ирээд намайг салгах гэсэн боловч Г.г дийлэхгүй байсан. Би зодуулж үхснээс зугтсан нь дээр гэж бодоод арай гэж босоод гэрээс нь гараад гүйсэн. Миний толгой болон баруун нүд хатгаж өвдөж байна. Г. миний биед гэмтэл учруулснаа сайн дураар хүлээн зөвшөөрч, миний хохирлыг бүрэн төлж барагдуулж, бид хоёр ямар нэг хохирол, гомдолгүй болж, сайн дураар эвлэрсэн.” гэх мэдүүлэг,

            - Гэрч Г.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Г.гийн гэрт орж ирэхэд Г. “чи манай гэрт шүлсээ хаялаа” гэж манай нөхөр лүү уурлаж байснаа гэнэт манай нөхрийг газарт унагааж байгаад  хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Манай нөхрийг Г. гэгч л зодсон.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5188 тоот: “Ч.Э.ийн биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, доод зовхины цус хуралт, баруун хацрын язарсан шарх, дух, баруун хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Г.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Г.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Ч.Э. нь хохирол төлөгдсөн гэж тайлбарласан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Г.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ын Г.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Г. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД